• logoo1.jpg
  • ongots logo.JPG
  • teever.JPG
  • tumur zam and sun.jpg

ЭРХЭМ ЗОРИЛГО

ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ХАНГАХУЙЦ ЗАМ, ТЭЭВРИЙН СҮЛЖЭЭГ ӨРГӨЖҮҮЛЭН ХӨГЖҮҮЛЭХ, ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭНД НИЙЦСЭН АЮУЛГҮЙ, АЯ ТУХТАЙ ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛЭХ ЯВДАЛ МӨН.

ҮНДСЭН ЦЭС

ХАРЪЯА БАЙГУУЛЛАГУУД

ЦАХИМ МЭДҮҮЛЭГ

ЗОЧИН

465277
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоногт
Энэ сард
Нийт
1319
1704
8925
32742
465277
Таны IP: 50.17.107.233
Server Time: 2014-04-18 16:02:28

ШИНЭ МЭДЭЭ

ИЛ ТОД БАЙДАЛ

             

СТАНДАРТ, ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛАА ӨГНӨ ҮҮ

ТӨСӨЛ

Зам, тээврийн сайдын 2013 оны 
... дугаар сарын ...-ны өдрийн 
... дугаар тушаалын  хавсралт

УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЧАА БОЛОН ЗОРЧИГЧ
ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ

 

НЭГ.Ерөнхий зүйл

            1.1.Энэхүү дүрмээр Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрөн, нуурын усанд усан замын тээврийн хэрэгслээр ачаа болон зорчигч тээвэрлэх ажил үйлчилгэээрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага /цаашид “тээвэрлэгч” гэх/, усан замын тээврийн хэрэгслээр үйлчлүүлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага /цаашид “тээвэрлүүлэгч” гэх/-ын  эрх, үүргийг  тодорхойлж, түүнтэй холбогдсон харилцааг  зохицуулна.

 

1.2.Усан замын тээврийн үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь Монгол Улсын хууль тогтоомж  болон энэхүү дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулна.

 

1.3.Олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсад усан замын тээврийн  үйлчилгээ эрхэлж буй гадаадын хөрөнгө оруулагч, гадаадын хөрөнгө оруулалттай аж

ахуйн нэгж,  иргэнд энэхүү дүрэм нэгэн адил үйлчилнэ.

 

ХОЁР. Тээвэрлэлт

 

2.1.Усан замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон нутгийн захиргааны байгууллага нь усан замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, тээвэрлэлтийг зохион байгуулж, зохицуулах, хяналт тавих эрх бүхий байгууллагуудын уялдаа холбоог хангаж ажиллана.

 

 

 

 

УРИАЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА-INVITATION FOR BIDS

Огноо: 2013.12.09

Тендер шалгаруулалтын нэр: “Төмөр замын тээвэрт ашиглагдах хөдлөх бүрэлдэхүүн худалдан авах”тендер

Тендер шалгаруулалтын дугаар: УБТЗ 01/12/2013 

Монгол-Оросын хамтарсан УБТЗ ХНН эрх бүхий тендерт оролцогчдоос төмөр замын тээвэрт ашиглагдах зүтгүүр, суудлын вагон, төмөр замын автобус, сэв шалгуур, зам хэмжигч вагон нийлүүлэх битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. Тендер нь 2 багцаас бүрдэх ба 1-р багцад (УБТЗ 01/12/2013-01): Гол замын 4 зүтгүүр, Сэлгээний 4, нийт 8 шинэ зүтгүүр Зорчигчийн 15 шинэ вагон (12 тасалгаат вагон, 2 люкс вагон, 1 удирдлагын вагон), 2 шинэ төмөр замын автобус. 2-р багцад (УБТЗ 01/12/2013-02): Төмөр замын зам хэмжигч 1 вагон, Сэв шалгуурын 1 вагон тус тус багтана./ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ/

--------------------------------------------------------------

Сонгон шалгаруулалтын урилга

Барилгын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.8, 13 дугаар зүйлийн 13.1 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 204 дүгээр тогтоолоор батлагдсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм”, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 82 дугаар тушаалаар батлагдсан “Төмөр замын аюултай бүс, төмөр замын зурвас газар, аюулгүйн бүсэд төмөр замын болон бусад обьект байрлуулах, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах, нэвтрэх журам”-ын 2.3-т заасныг тус тус үндэслэн “Барилгын хөгжлийн төв” ТӨУҮГ-аар төмөр замын зураг төслийн баримт бичигт магадлал хийх иргэн, хуулийн этгээдийг томилуулахаар санал хүргүүлэх гэж байгаа болно.

Иймд орон тооны бус экспертээр ажиллах боломжтой, төмөр замын хөдөлгөөн зохион байгуулалт, төмөр замын зам, гүүр, хиймэл төхөөрөмж, хөдлөх бүрэлдэхүүн, төсвийн чиглэлээр магадлал хийх иргэн, хуулийн этгээдийг бүртгэнэ.

/ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ/

САНАЛ ХҮСЭЛТ

Зам, тээврийн яамны 2012 оны 11 дүгээр сарын ажлын тайлан

1. Бодлого, төлөвлөлт, зохицуулалтын чиглэлээр:

Аймаг нийслэлийн Засаг дарга нарт “Авто замын тухай хууль”-ийн 6.1.2-т заасан “нутаг дэвсгэртээ авто замын тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, төрийн захиргааны төв байгууллага, иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах” гэсэн бүрэн эрхээ хэрэгжүүлж, мөн хуулийн 12.2.5-т заасны дагуу авто замын зурвас газарт аливаа нэг барилга байгууламж барих газар олгохгүй байх талаар 2012.10.31-ний өдрийн 1/1228 тоот албан бичгээр мэдэгдэв.

Засгийн газрын бүтцийн тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан зам, тээврийн салбарын Шинжлэх ухаан, технологийн орон тооны бус зөвлөлийн дүрэм, бүрэлдэхүүнийг боловсруулж сайдын тушаалаар батлуулан, хуулбарыг БШУЯ болон МУ-ын ШУТ-ийн Үндэсний зөвлөлд хүргүүлэв.

Авто замын салбарт Япон улсын “ЖАЙКА” байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд хөдөлгөөний эрчим багатай газар иргэдийн оролцоотойгоор авто зам барих төслийн үр дүнд боловсруулсан “Хөдөлгөөний эрчим багатай орон нутгийн зам барих” стандартын төслийг 2012.11.22-ний өдөр Стандартчлалын Үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулав. Мөн энэ хурлаар иргэний нисэхийн болон төмөр зам, усан замын тээврийн стандартын техникийн хороог байгуулахаар шийдвэрлэсэн.

“Монгол Улсын Шинжлэх ухаан технологийг 2007-2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө” болон “Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр”-тэй уялдуулан Зам, тээврийн салбарын стандарт, норматив баримт бичгийг боловсронгуй болгох дунд хугацааны хөтөлбөрийн төсөл боловсруулах ажлын хэсгийг Төрийн нарийн бичгийн даргын 2012 оны 11-р сарын 16-ны өдрийн 123 дугаар тушаалаар байгуулан, хөтөлбөр боловсруулж байна.

Шинэчлэлийн Засгийн газрын бодлоготой уялдуулан авто зам, авто тээвэр, төмөр зам, далайн болон усан замын тээвэр, иргэний агаарын тээврийн салбарт мөрдөж байгаа улсын стандартын үзлэгийг зохион байгуулах талаар Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Стандартчилал, хэмжил зүйн газрын даргын хамтарсан тушаалын төсөлд санал бэлтгэн 2012.11.16-ны өдрийн 1/1603 тоот албан бичгээр Стандартчилал, хэмжил зүйн газарт хүргүүлэв.

Улаанбаатар хотын тодорхой замын уулзвар дээр хараагүй иргэдэд зориулсан дуут гэрлэн дохио байрлуулах санаачлагын дагуу энэ талаарх санал, зөвлөмжийг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийгмийн халамж үйлчилгээний газарт хүргүүлэв.

2012 оны 11 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд Монгол-Хятадын хамтарсан “Нэгдсэн тээврийн систем”, Монгол-Солонгосын хамтарсан “Тээврийн салбарын хөгжил, туршлага” сэдэвт семинаруудыг Улаанбаатар хотноо тус тус зохион байгуулав.

Сайдын зөвлөлийн хуралдаанаар Төмөр замын тээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Далай ашиглах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, үзэл баримтлал, танилцууга, Монгол Улсын Хөлөг онгоцны бүртгэлд хөлөг онгоц бүртгэх тухай журмыг шинэчлэн боловсруулж хэлэлцүүлэв.

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбогдуулан Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийг байгуулах тухай Засгийн газар хоорондын 1949 оны хэлэлцээрийг шинэчлэх талаар Оросын талтай хэлэлцээ хийх үүрэг бүхий Монголын талын Ажлын хэсгийг шинэчлэн байгуулах тухай асуудлыг Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулав.

“Зам, тээврийн салбарын стандарт, норматив баримт бичгийг боловсронгуй болгох дунд хугацааны хөтөлбөр”-ийн төсөлд оруулах төмөр зам, усан замын тээврийн салбарт хэрэглэгдэх стандарт, норматив баримт бичгийг боловсронгуй болгох дунд хугацааны хөтөлбөрийг урьдчилсан байдлаар боловсруулав.

Монгол банкны Ерөнхийлөгч, Зам, тээврийн сайдын 2012 оны 10 сарын 26-ны өдрийн А-167/57 тоот хамтарсан тушаалаар баталсан “Өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүний өртгийг бууруулах” TLF дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор хатуу зурмагт галт тэргийг 2012 оны 10 сарын 29-ний өдрөөс аялуулж байна. Энэхүү галт тэрэгний ачаа тээвэрлэлтийн мэдээг ачааны төрөл, аялаж буй хугацаа, вагоны тоо гэх мэт мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар нэгтгэж Монголбанкинд өдөр тутам хүргэж байна. Ачаа тээвэрлэлтийн мэдээллийг Монголбанк-ны цахим хуудсанд байршуулж, шинэчилж байхаар болов.

2012 оны 10 болон 11 дүгээр саруудад төмөр замаар тээвэрлэгдсэн ачааны мэдээлэл, Замын-Үүд, Сүхбаатар боомтуудын импорт, экспортын мэдээллийг нэгтгэж боловсруулав.

Нүүрсний нөөцлөлтийн мэдээллийг хоног тус бүрээр нэгтгэж, өвлийн их ачааллын нөөц, хоногийн зарцуулалт зэрэг мэдээлэлд хяналт тавин ажиллаж байна.

“Богдхан” төмөр замын суурь бүтэц барих төсөлтэй холбоотой Хөшигтийн хөндийд баригдах нисэх онгоцны буудал, хурдны авто зам, ачаа тээврийн холимог терминал зэрэгтэй уялдуулан барилгын материалын агуулахыг барьж байгуулах саналыг Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайханд хүргүүлэв.

2012 оны 11 дүгээр сарын 15-16-ны өдрийн хооронд Замын-Үүд суманд ажиллаж газар дээр нь акт тогтоож, газар ээзэмших захирамж гаргуулах албан тоот, актууд / Барилгын талбай, шугаман байгууламжийн байршил сонгосон акт, Өндөр хүчдэлийн агаарын шугамд байршил олгосон тухай акт/-ыг кадастрын зургийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг дарга болон холбогдох байгууллагуудад албан бичгээр хүргүүлэв.

TLF дэд хөтөлбөрийн хүрээнд “УБТЗ” ХНН-ийн хэрэгцээнд шаардлагатай шатахуун худалдан авах санхүүжилтыг Монголбанкаар шийдвэрлүүлэв.

ОХУ-ын Роснефттэй хэлэлцээр хийж, шатахуун худалдан авах нөхцлийг хангах ажлын хэсэг 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 76 дугаар тушаалаар байгуулагдав.

Төмөр замын тээврийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл олгох шинэчилсэн журам, Төмөр замын зарим объект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох журмыг шинэчлэн боловсруулав.

Төмөр замын тээврийн үйлчилгээнд олгож буй тусгай зөвшөөрөл талаарх судалгааг Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ирүүлсэн маягтын дагуу гаргаж хүргүүлэв.

Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн нийгмийн чиглэлийн байгууллагуудыг улс болон орон нутгийн байгууллагуудад 2012-2014 онд шилжүүлэх ажлын төлөвлөгөө, тооцоо, судалгааг гаргаж, сайдад танилцуулав.

TLF дэд хөтөлбөрийн дагуу 12 ширхэг гол замын зүтгүүр, 8 ширхэг сэлгээний зүтгүүрийн техникийн нөхцөл, даалгаврыг боловсруулав.

Далайн захиргаанаас ирүүлсэн Монгол Улсын Хөлөг онгоцны бүртгэлийг сайжруулах ажлын төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, МХОБК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн батлуулан 2012 оны 11-р сарын 08-ны өдрийн 8/1459 тоот албан бичгээр хариу хүргүүлэв.

Гадаад харилцааны яамнаас ирүүлсэн ГЛОНАСС системээ дэлхий нийтэд үнэ төлбөргүй ашиглуулах тухай ОХУ-ын Засгийн газрын мэдэгдэлтэй холбогдуулан уг системийг манай улсын далайн салбарт ашиглах боломжийн талаар Мэдээлэл, харилцаа холбооны зохицуулах газартай зөвлөлдөн хамтран ажиллаж, хариу бэлтгэн 2012 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн 8/1657 тоотоор Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газарт хүргүүлэв.

Монгол Улсын Зам, тээврийн яам, БНСУ-ын Газар, тээвэр, далайн хэргийн яамны далайн салбарын асуудлаарх ээлжит 3 дугаар хуралдааны бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

“Чойр эдийн засгийн чөлөөт бүс” төмөр зам, терминалын ТЭЗҮ-ийн хэлэлцүүлэг хийж, зохих санал, дүгнэлтийг гаргав.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах шинэ техник, технологи нэвтрүүлэх, тээврийн хэрэгслийн техникийн хяналт, түүний хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр төсвийн саналыг Засгийн газрын тусгай сан “Цэвэр агаар сан”-д Зам, тээврийн сайдын 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1/1361 тоот албан бичгээр хүргүүлсэн.

Автобус, троллейбусыг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлүүлэх зорилгоор УИХ-ын 1999 оны 27-р тогтоолд нэмэлт оруулахын өмнө барааны код авахаар 2012 оны 11 сарын 5-нд холбогдох албан тоотыг ГЕГ-т хүргүүлээд байна.

Автотээврийн талаар төрөөс баримтлах бодлогын төслийг боловсруулах “Ажлын хэсэг томилох тухай” Зам, тээврийн сайдын 2012 оны 75 дугаар тушаалыг батлуулж, ажлын хэсгийн төлөвлөгөө гарган ажиллаж байна.

“Автозамын тээврийн хэрэгсэл, Автомашин, чиргүүлийн хэмжээ – нэр томъёо, тодорхойлолт” ISO 612 стандартыг Стандартын техникийн хороогоор оруулан дэмжигдсэн.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Зам тээврийн хяналт, бүртгэлийн газартай хамтран хийсэн автотээврийн хэрэгслийн улсын дугаарын үйлдвэрийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг нэгтгэн, танилцуулга бэлтгэв.

2010 он, 2011 он, 2012 оны эхний 9 сарын байдлаар зам тээврийн ослын мэдээг гаргав.

11 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод зохион байгуулагдсан Монгол Улс, ОХУ-ын улсын хилийн нэр бүхий 5 боомтод мониторинг хийх ажлын хэсэгт ажиллав.

Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн албаны дарга н.Батмөнхтэй 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр мэргэшсэн жолоочийн сургалтын байгууллагуудын асуудал мөн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-ын шугамаар суралцаж буй жолооч нарын асуудлаар ННТГ-ын сургалт хариуцсан мэргэжилтэн, сургалтын байгууллагуудыг төлөөлж “Автобус-3” НӨААТҮГ, “Цахилгаан тээвэр” НӨААТҮГ-ын сургалтын менежерүүд оролцсон уулзалтыг зохион байгуулав.

Зам, тээврийн сайдын 2012 оны 41/а тоот тушаалын дагуу Тээврийн хэрэгслийн оношилгоо хяналт зохицуулалтын албанд шалгалт хийж, гүйцэтгэсэн ажлын тайланг нэгтгэн сайдад танилцуулав.

Аймгийн төвүүдийг Нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулж, хуралдаанаар хэлэлуүүлэн 2012 оны 11-р сарын 24-ний өдрийн 143 дугаар тогтоол батлуулав.

Аймгийн төвүүдийг холбож дуусгах зорилтын хүрээнд авто замын барилгын ажлуудыг дотоодын гүйцэтгэгч компаниудаар гүйцэтгүүлэх талаар хувийн хэвшлийн төлөөллүүд Сайдтай уулзалт хийсэн бөгөөд хүндрэлтэй байгаа асуудал, шийдвэрлэх арга замыг боловсруулсны үндсэн дээр Засгийн газрын тогтоолын төсөлд тодорхой заалтуудыг тусгав.

Уулзалтын үр дүнд Зам, тээврийн яам-Авто замчдын холбоо хооронд Хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав.

Нийслэлийн Засаг даргатай байгуулсан санамж бичгийг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулав.

Зам барилгын үнийн индекс тооцох аргачлал, журмыг боловсруулж байна.

Ээлжит засварын ажилд шаардлагатай 30 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын талаар Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж яамдаас санал авч байна.

Ерөнхий сайд зүүн 3-н аймагт ажиллах үеэр газрын дарга Р.Онон хамт явж, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудад хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний талаар мэдээллээр ханган ажиллав.

Гүйцэтгэгч байгууллагуудад өвөлжилтийн бэлтгэлийг базааж, хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган, хаалт хашилт тэмдэг байрлуулах талаар бичиг явуулж, биелэлтийн талаар хариу авсан.

БНХАУ-н төрийн зөвлөлийн даргын айлчлалын хүрээнд хийгдсэн ажлын хэрэгжилтийн талаар мэдээ гаргасан. Үүнд: a)БНХАУ-н ӨМӨЗО-ны буцалтгүй тусламжаар БНХАУ-н хилээс Монгол улсын хил хүртэлх Эрээн-Замын-Үүд-Сайншанд чиглэлийн 0.753 км авто зам баригдсан, b)Гаалийн ерөнхий газрын захиалгаар Монгол улсын хилээс Гуан Жу хүртэл 2.3 км замын барилгын ажил эхэлсэн, c) МЧ3-Ложистикийн төв хүртэлх 8 км авто замын барилгын ажлын санхүүжилтыг шийдвэрлүүлэхээр БНХАУ-н Монгол дахь элчин сайдын яамны 3-р нарийн бичиг Sunjian-тай уулзаж, санал тавьсан.

Ажил эхлээгүй төсөл арга хэмжээнүүдийн жагсаалтыг гаргаж Сангийн яам, Худалдан авах ажиллагааны газарт хүргүүлэв.

Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн 990 км авто замын ТЭЗҮ боловсруулах өртгийг тооцоолсон.

Зам барих тусгай зөвшөөрөлтэй ААН-үүдийн хүчин чадал, чадавхийн судалгааг гаргасан.

Зам, тээврийн сайд 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр АЗХСЭШТ-ийн үйл ажиллагаатай танилцсан. Төвийн бүтэц зохион байгууллалтын асуудал жигдэрсэн. Авто замын газар дээр мөрдөгдөж байсан, цаашид Төвийн үйл ажиллагаанд шаардлагатай дүрэм журмыг шинэчлэн боловсруулж батласан.

Норм, нормативийн сангийн хөрөнгөөр 2012 онд гэрээ байгуулан ажиллаж байгаа зөвлөх багуудын гэрээний хэрэгжилтийг дүгнэх, тус төвтэй шинээр гэрээ байгуулан ажиллах зөвлөхүүдтэй гэрээний хэлэлцээр хийх ажлын хэсгийг томилон ажиллуулж байна.

Зам, тээврийн сайдын 2012 оны 59 дүгээр тушаалаар “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”, Тээврийн хэрэгслийн гэрчилгээний загвар, бүртгэлийн маягт, явуулын дугаарын загварыг батлуулан Хууль зүйн яамаар хянуулж 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр улсын нэгдсэн бүртгэлийн 3346 дугаарт бүртгүүлж, үйл ажиллагаандаа мөрдөж байна.

“Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах стратеги төлөвлөгөөг зохицуулан зохион байгуулах Үндэсний хорооны дүрэм”-ийн төсөл, танилцуулгыг сайдын зөвлөлийн хуралд хэлэлцүүлж Засгийн газрын гишүүдээс санал авахаар хүргүүлээд байна.

ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч болон ЗТХБГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу Төмөр замын тээврийн салбарт дараах хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн байна. Үүнд:

- БНХАУ-аас 300 сая төгрөгний зээлийн хүрээнд "МТЗ" ТӨХК-ний 57 ширхэг хопер, 2 ширхэг балласт тохируулагч, 1 мотовозд Монгол Улсын хилээр нэвтрүүлэх техникийн үзлэг шалгалтыг хийгдсэний дагуу УБ-2 Өртөөнд хүлээн авч акт үйлдэв.

- Хоёр загал-007 илчит тэрэгний 275-р суудлын галт тэргэний Б секцэнд гал гарсан шалтгааныг нягтлан шалгаж Сайдад танилцуулж хариуцсан албан тушаалтнуудад арга хэмжээ авлаа.

- “УБТЗ” ХХН-ийн "УБ Зүтгүүрийн депо"-д өргөх засварын цехийн зүтгүүрийн ерөнхий генератор буудсан асуудалд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн ба Ерөнхий генератор буудаагүй, шатаагүй, туслах туйлын ороомог хоорондын тусгаарлалт ачаалалтай ажиллагааны үед багассанаас халж, утаа гарсныг тогтоож газрын даргад танилцуулсан.

- “Богд уулын урдуур тавих төмөр замын трасс”-ын хувилбаруудтай хариуцсан мэргэжилтнүүд танилцаж, сонгосон хувилбарын трассын дагуу явж үзсэн ба Замын трассыг баталгаажуулахаас өмнө төмөр замын зураг төслийн бусад байгууллагуудын санал, зөвлөгөөг авах нь зүйтэй гэж үзээд 2012 оны 12 дугаар сарын 3-ны өдөр ЗТЯ-нд уг асуудлаар зөвлөлдөж санал солилцохоор тохиров.

- Мандал өртөө, Давааны зөрлөг хооронд 54 км урт уулзваргүй замын техникийн байдалд дүгнэлт гаргах, цаашид хийх ажлыг тодорхойлох зорилгоор хяналт шалгалт хийж байна.

- Өлзийт зөрлөгийн ойролцоо шинээр баригдсан гармыг байнгын ашиглалтанд хүлээн авах үүрэг бүхий ажлын хэсэгт хариуцсан мэргэжилтнүүд ажиллаж гармын үндсэн хөрөнгийн бүртгэлийн асуудлыг тодруулж, нээх асуудлыг “УБТЗ” ХНН-ийн НзРБ-тэйтохиролцсон болно.

- "Эрдэс групп" ХХК-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу "БТЕГ" ХХК-ийн Баянголын төмөр замын Хандгайт өртөөнөөс салаалуулж, салбар зам барих техникийн нөхцлийг судлаж дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд салбар зам барих техникийн нөхцлийг судлаж, “Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн салбар замаас салаалуулах боломжтой” гэсэн дүгнэлт гарсныг яамны удирдлагуудад танилцуулсан.

Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Улаанбаатар хотод төмөр зам дээгүүр гүүрэн гарц барих төсөл”-ийн хүрээнд Монголын талын хүлээсэн үүргийн дагуу улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн багц ажлыг хүлээн авах үүрэг бүхий техникийн комисс ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн тушаалаар байгуулагдан 2012 оны 11 сарын 20-ны өдөр ажилласан ба нийт 13 нэр төрлийн ажлыг 10 компани хийж гүйцэтгэсэн бөгөөд ажил бүр дээр тодорхой үүрэг даалгавар өгч комиссыг дахин ажиллуулахаар шийдвэрлэв.

“Хөвсгөл зам” ХХК-ийн гүйцэтгэсэн Хөвсгөл аймгийн төвийн 3,5 км хатуу хучилттай авто замд ажиллах техникийн комисс, ажлын удирдамжийг баталсан баг зам дээр 2012 оны 11 сарын 17-оос 21-ний өдрүүдэд ажиллаж, техникийн комиссын гишүүдийн 100 хувийн саналаар ашиглалтад хүлээн авахаар шийдвэрлэж, Улсын комисс ажиллуулах тухай албан бичгийг Мэргэжилийн хяналтын ерөнхий газарт 2012 оны 11 сарын 23-ны өдөр хүргүүлээд байна.

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн ордны буцалтгүй тусламжаар баригдсан ачаа тээврийн зориулалттай хатуу хучилттай 1,2 км урттай авто замыг хүлээн авах Зам, тээврийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллаж авто замын хөдөлгөөнийг нээсэн.

ТНБД, МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн хамтран баталсан удирдамжийн дагуу тээврийн хэрэгслийн улсын дугаарын үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах зорилгоор улсын байцаагчийн албан шаардлагыг “Ти Энд Эс” ХХК, “Рэйс” ХХК, “Альфа солбицлол” ХХК, “Ихэр авто” ХХК -1,2, “Эс И Ай” ХХК, “Жи Эл Ти” ХХК-уудад хүргүүлэв.

Дархан-Уул аймгийн Тээвэр авто замын газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу улс хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч “Нью жуулчин турс” ХХК-д тээвэрлэлт гүйцэтгэдэг 9125УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн бичиг баримтад шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдал, байцаагчийн албан шаардлагыг хүргүүлж, зөрчлийг арилгуулсан.

ЗГ-ын 2009 оны 285-р тогтоолын дагуу Иргэний нисэхийн аюулгүй байдлын хөтөлбөр болон Агаарын тээврийг хялбаршуулах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэнд 2012 оны жилийн эцсийн байдлаар хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх зорилгоор тодорхой удирдамж, чиглэл гарган Иргэний нисэхийн ерөнхий газарт 2012 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 10/1193 тоот албан бичгээр хүргүүлэв.

Зам, тээврийн сайдын баталсан удирдамжийн дагуу Далайн захиргааны удирдлагын болон санхүү, бүртгэлийн үйл ажиллагаанд шалгалт хийв.

Төрийн нарийн бичгийн даргын 2012 оны 123 тоот тушаалын дагуу Салбарын норматив баримт бичгийг боловсронгуй болгох дунд хугацааны хөтөбөрийн төсөлд үр дүн, шалгуур үзүүлэлтүүдийг тооцох санал боловсруулав. Хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлсэнээр зам, тээврийн салбарт олон улсын жишигт нийцсэн норматив баримт бичгийн үндсэн бааз, суурь бий болж, зам, тээврийн салбарын норматив баримт бичиг олон улсын жишигт ойртсоноор ажил, үйлчилгээний чанарт бодит ахиц гарч, эдийн засгийн үр өгөөж нэмэгдэн, хэрэглэгчдийн аюулгүй, ая тухтай үйлчилгээг хагасан зам, тээврийн сүлжээ өргөжих болно.

Зам, тээврийн сайдын 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 41 тоот тушаалаар батлагдсан Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт, зохицуулалтын алба” УТҮГ-ын санхүү, аж ахуйн үйл ажиллагааанд шалгалт хийж, тус албаны санхүүгийн үзүүлэлт, улсын төсөвт төвлөрүүлэх орлогын биелэлт, өглөг, авлагын судалгаа, бүтэц, орон тооны үзүүлэлт, Монгол шуудан” компанитай холбоотой шуудан тээврийн хөлсний авлага, өглөгийн тухай баримтыг шалгаж, дүгнэлт гаргав.

Нийслэл, хот хоорондын, улс хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа болон ангилал тогтоолгосон авто үйлчилгээний газрууд, авто замын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд, мөн төмөр зам, агаарын тээврийн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн бизнес регистрийн сангийн судалгааг гаргав.

“Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийж, холбогдох зөвлөмж, чиглэл гаргасан.

“Эрүүл хот, дүүрэг, сум, баг, хороо, ажлын байр, сургууль бий болгох үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд Зам, тээврийн салбарт 2012 онд хийгдсэн ажлын тайланг гаргаж хүргүүлэв.

Хөгжлийн банкны санхүүжилтээр 2012 онд баригдах олон улсын болон улсын чанартай зам барилгын ажилд хяналт-шинжилгээ хийв.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтаар Бүс нутгийн авто хөгжүүлэх төслийн хүрээнд баригдсан 131.3 км авто замын барилгын ажилд хяналт-шинжилгээ үнэлгээ хийхэд шаардагдах баримт бичгийг холбогдох газруудаас авч судалгаа, шинжилгээ хийв.

Хөгжлийн банкны санхүүжилтээр баригдаж байгаа олон улсын болон улсын чанартай авто замын барилга, зөвлөх үйлчилгээ болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа зам, барилгын ажилд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн болно.

Засгийн газрын 2009 оны 285 дугаар тогтоолын дагуу Иргэний нисэхийн аюулгүй байдлын хөтөлбөрийн хэрэгжилтэнд 2012 оны жилийн эцсийн байдлаар хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж дүнг удирдлагад танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”-д тусгагдсан зам, тээврийн хөгжлийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Бүгд Найрамдах Солонгос Улсын “Саммок шиппинг” ХХК-тай хамтран, 50:50 хувийн хөрөнгө оруулалттай, далайн тээврийн компани байгуулах тухай Засгийн газрын тогтоолын болон холбогдох бусад баримт бичгийн төслийг боловсруулан Засгийн газрын гишүүдээс санал авахаар 2012 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 1/1295 дугаар албан бичгээр хүргүүлэв.

Төмөр замын суурь бүтцийг барих эрхийг дотоодын хувийн хэвшлийн оролцоотойгоор шууд гэрээ байгуулж хэрэгжүүлэх талаар зөвлөмж гаргуулахаар танилцуулга, шийдвэрийн төслийг бэлтгэж 2012 оны 10 сарын 30-ны өдрийн 1/1927 дугаар албан бичгээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлэв.

2. Дотоод ажил, үйлчилгээний чиглэлээр:

Төсвийн ерөнхийлөн захирагчийн багцын хүрээнд улсын төсвийн болон замын сан, гадаадын зээл, тусламж, зам засвар арчлалын ажил , барилга байгууламж, тоног төхөөрөмж, их засвар болон бусад хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэлийг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцүүлэн хөтлөж, өдөр тутмын хуулга боловсруулан данс бүртгэлд тусгуулах ажлыг зохион байгуулж, татан буугдсан Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Авто замын газар, Авто тээврийн газар, Төмөр замын газар, Төлбөр хураах цэгийн хаалтын балансыг гаргав.

Орон нутагт эрх шилжүүлсэн хөрөнгө оруулалтын мэдээг нэгтгэн, ажил гүйлгээг данс бүртгэлд тусгаж, гүйцэтгэлийн баримтуудыг үндэслэн 2012 оны эхний 11 сарын байдлаар 33,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын арга хэмжээг санхүүжүүлэхээс 26,2 тэрбум төгрөгийн ажлыг санхүүжүүлээд байна. Эрх шилжсэн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн төлөвлөгөөний биелэлт 78 хувьтай байна. Яам шинээр байгуулагдсан өдрөөс хойш 6,1 тэрбум төгрөгийн эрх шилжүүлсэн хөрөнгө оруулалтын эрх нээлгэснээс 11 сарын байдлаар 3,1 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн.

Сайдын багцын төсвийн гүйцэтгэлийн 10 дугаар сарын мэдээг нэгтгэн, Сангийн яаманд хуулийн хугацаанд хүргүүлэв. Яамны төсөвт төвлөрүүлэх орлогын дансанд 756,0 сая төгрөгийн орлого төвлөрөөд байна.

Сайд А.Гансүхийн БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын дарга Чой Тэ Бок-т бараалхсан уулзалт, БНХАУ-ын Бээжингийн Зам харилцааны их сургуулийн багш нарыг хүлээн авч уулзсан уулзалт, БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Мустафа Сарныч, БНАСАУ-ын Элчин сайд Ли Чөл Гван нарыг тус тус хүлээн авч уулзсан уулзалтыг зохион байгуулав.

2012 оны 11 дүгээр сарын 27-30-нд Улаанбаатар хотноо болсон Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын ажлын хэсгийн хуралдаанд оролцох бэлтгэл ажлыг ханган, газар, хэлтсүүдээс хуралдаанд оруулах санал авч нэгтгэн боловсруулж Гадаад харилцааны яаманд хүргүүлэв.

БНСУ-ын Тээврийн институтын Ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөгчдийн Монголд хийсэн айлчлалыг зохион байгуулав. Тус айлчлалын хүрээнд ЗТЯ болон БНСУ-ын Тээврийн институт хооронд хамтран ажиллах тухай Санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээг зохион байгуулав.

БНСУ-ын Газар, тээвэр, далайн хэргийн яамны ложистик, далайн хэргийн орлогч сайд Кан Бом Гү тэргүүтэй төлөөлөгчдийн Монголд хийсэн айлчлалыг зохион байгуулав. Дэд сайд Х.Ержан орлогч сайд Кан Бом Гү нарын хооронд албан ёсны хэлэлцээр болж, хамтарсан Протоколд гарын үсэг зурав.

Монгол, Канадын дугуй ширээний 5 дугаар уулзалтын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний биелэлт, мөн Монгол-Туркийн ЗГХК-ны ээлжит хуралдаан 2013 оны эхээр болохтой холбогдуулан өмнөх хуралдааны төлөвлөгөөний биелэлт болон цаашид хамтран ажиллах санал чиглэлийг боловсруулан ГХЯ-нд тус тус хүргүүлэв.

2011 оны 11-р сард 5048 тээврийн хэрэгслийг шинээр бүртгэж улсын дугаар олгоож, 824 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийж, эрх бүхий байгууллагын хүсэлтээр 5963 тээврийн хэрэгсэл, эзэмшигчийн талаарх лавлагааг гаргаж хүргүүлсэн ба 273 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөний эрхийг хязгаарлаж, 76 тээврийн хэрэгслийн хязгаарлалтыг цуцлав. Монгол улсад импортоор түр горимоор орж ирсэн 6, ашиглагдах боломжгүй болсон 23 тээврийн хэрэгслийг өмчлөгчдийн хүсэлтийн дагуу бүртгэлийн сангаас тус тус хассан байна.

Тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн орноор замын хөдөлгөөнд оролцох болсонтой холбоотой иргэн, ААН, байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг судлан үзэж хүндэтгэн үзэх шалтгаантай 880 тээврийн хэрэгслийн улсын дугаарыг сольсон ба Тээврийн хэрэгслийн бүртгэлийн асуудлаар 905 иргэнд утсаар болон бичгээр лавлагаа өгч, 11 тээврийн хэрэгслийн улсын дугаарын давхардал арилгаж, VRS программд бүртгэлгүй байсан 462 тээврийн хэрэгслийн холбогдох материалыг үндэслэн мэдээллийг санд оруулсан байна.

Яамны холбогдох газар, хэлтэс, агентлаг, байгууллага, аж ахуйн нэгжүүдээс санал авч “Зам, тээврийн салбарын 2012-2013 оны өвөлжилтийн бэлтгэл хангах нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөө”-ний төсөл, уг төлөвлөгөөг батлах тушаалын төсөл боловсруулж батлуулсан.

Зам, тээврийн сайд Нийслэлийн Засаг дарга бөгөөд УБ хотын Захирагчтай 2012-2016 онд зам, тээврийн салбарт хамтарч ажиллах тухай “Санамж бичиг”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төсөлд тусгах асуудлын талаарх саналыг холбогдох газрууд болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас авч нэгтгэн төлөвлөгөөний төсөл боловсруулав.

“Шинэчлэлийн Засгийн газар-100 хоног”-т тус яамнаас хийсэн ажил болон “Зам, тээврийн салбараас 100 хоног угтаж зохиох ажлын төлөвлөгөө”-ний биелэлтийг бүх газруудаас авч нэгтгэн боловсруулж. нэгдсэн тайлан бичиж Засгийн газарт хүргүүлсэн.

Зам, тээврийн яамны “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг шинэчлэн боловсруулж Төрийн нарийн бичгийн даргын 2012 оны 90 дүгээр тушаалаар батлуулж яамны нийт албан хаагчдад танилцуулав.

Засгийн газрын байруудын нэгдсэн захиргаатай 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Ажил, үйлчилгээ гүйцэтгэх тухай гэрээ”-г байгуулж, гэрээний дагуу байрны цэвэрлэгээ, үйлчилгээ, барилгын урсгал засвар, мужааны үйлчилгээ, цахилгаан, дулаан, цэвэр, бохир усаар хангахтай холбогдсон ажлыг байрын захиргаа хариуцан гүйцэтгэхээр тохиролцов. Үүнтэй холбогдуулан яамны зүгээс авах арга хэмжээний талаар газрын дарга нарт танилцуулж, байрын захиргааг холбогдох эд хогшил, багаж тоног төхөөрөмжөөр хангах асуудлыг шийдвэрлүүлэв.

Сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаал болон гэрээг бүртгэлд авч, дугаар өгч, мэдээлэл, лавлагаагаар хангаж ажиллав. 2012 оны 11-р сарын 30-ны өдрийн байдлаар Сайдын 87 тушаал, ТНбДаргын 137 тушаал, 55 гэрээ бүртгэлд авсан болно.

Дээд газраас ирсэн тогтоол, шийдвэр /Ерөнхий сайдын захирамж, УИХ, ЗГ-ын тогтоол, тэмдэглэл/-ийг тухайн бүр бүртгэлд авч, яамны удирдлагуудад танилцуулан, өгсөн үүрэг даалгаврыг холбогдох, газар, хэлтсийн албан тушаалтанд мэдэгдэж, мэдээлэл, лавлагаагаар хангаж ажиллав. 2012 оны 11-р сарын 30-ны өдрийн байдлаар нийт дээд газрын 66 шийдвэр /Ерөнхий сайдын захирамж, УИХ-ын тогтоол, ЗГ-ын тогтоол, тэмдэглэл/ бүртгэлд авагдсан болно.

“Зам, тээврийн яаманд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журам”-ыг боловсруулж ТНбДаргын 2012 оны 11-р сарын 08-ны өдрийн 108 дугаар тушаалаар батлуулав.

Зам, тээврийн яамны 2012 оны авлигатай тэмцэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан батлуулав.

Яамны албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны журам батлах тухай Төрийн нарийн бичгийн даргын тушаалын төслийг эцэслэн боловсруулж, Сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарт танилцуулан 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 104 дугаар тушаалаар батлуулав. Батлагдсан журмыг яамны газар, хэлтсүүдэд хүргүүлэн танилцуулах арга хэмжээ авав.

Сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх асуудлуудын талаар газруудаас санал авч нэгтгэн 2012 он дуустал тус зөвлөлөөр хэлэлцүүлэх асуудлын төлөвлөгөөг гарган Сайдаар батлуулав.

Зам, тээврийн сайдын зөвлөлийн ээлжит хуралдааныг 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр яамны хурлын танхимд зохион байгуулав. Тус зөвлөлийн хурлаар дараах 12 асуудал хэлэлцэгдсэн болно. Үүнд: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратеги /2012-2020/-ийн хэрэгжилтийг зохицуулан зохион байгуулах Үндэсний хороо байгуулах тухай, Тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэмдэг” MNS 4410:2002 стандартад нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Зам, тээврийн яамны харъяа “Зам, тээврийн хяналтын алба” байгуулах тухай, Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Иргэний нисэхийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Тээврийн осол зөрчлийг шинжлэн шалгах тухай хуулийн төсөл, Шинэ нисэх буудлын талаарх Ажлын хэсгийн дүгнэлт, Төмөр замын тээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Далай ашиглах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг асуудлуудыг хэлэлцэв. Сайдын зөвлөлийн хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг баталгаажуулан холбогдох газруудад өгөв. Сайдын зөвлөлийн хуралдаанаар нийт 9 тэмдэглэлээр үүрэг даалгавар өгөгдсөн болно.

Яамны газруудын боловсруулсан үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр”-ийн төслийг боловсруулах ажлын хэсэг нь Засгийн газрын 2012 оны 2012 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн “Яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг батлах тухай” 63 дугаар тогтоолд нийцүүлэн боловсруулах ажлыг зохион байгуулсан.

Яамны вэб хуудсыг хийх ажлыг дуусгаж, эхний байдлаар ажиллагаанд оруулан мэдээллээр баяжуулан ажиллаж байна. Өдөр бүр газруудын мэдээлэл бэлтгэгчдээс мэдээллийг авч, уулзалт, семинарын фото зургийг авч текстэн мэдээллийн хамт вэб сайтад нийтлэж байна.

БНХАУ-ын Бээжингийн Зам харилцааны их сургуультай хамтарсан “Нэгдсэн тээврийн систем” сэдэвт семинар, БНСУ-ын Тээврийн хүрээлэнтэй хамтарсан “Тээврийн салбарын хөгжил, туршлага” сэдэвт семинарыг тус яамны ТЗДТБХЗГ, ТХГХАХ-тэй хамтран зохион байгуулав.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 16, 17 дугаар зүйлд заасныг хэрэгжүүлэх зорилгоор түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдөр, зам, тээврийн болон бусад салбар, байгууллагын ойг тэмдэглэхтэй холбогдуулан төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжээс мөнгөн шагнал, урамшуулал, хандив, бэлэг, бусад санхүүгийн туслалцаа авахыг таслан зогсоохоор “Хуулийн хэрэгжилтийг хангах тухай” сайдын тушаалын төсөл боловсруулан баталгаажуулав. Үүнтэй холбогдуулан яамны бүх ажилтнуудад танилцуулах ажлыг зохион байгуулж, Иргэний нисэхийн ерөнхий газар, “Авто замын хяналт, эрдэм шинжилгээ, судалгааны төв” улсын төсөвт үйлдвэрийн газар, “Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын алба” улсын төсөвт үйлдвэрийн газар болон Далайн захиргаанд дээрх тушаалыг тус тус хүргүүлэв.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргаас ирүүлсэн “Улаанбаатар дулааны сүлжээ” болон “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иудын төрийн мэдлийн хувьцааг нийслэлийн өмчид шилжүүлэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлд санал бэлтгэн ЗГХЭГ-т хүргүүлсэн.

Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү нарын боловсруулсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд санал бэлтгэн Хууль зүйн яаманд хүргүүлэв.

Зам, тээврийн яамны 100 хоногт хийсэн ажлын тайланг хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр сурталчлах ажлыг зохион байгуулав.

ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ 

ХЭВЛЭЛ

БАЙГУУЛЛАГЫН ХАЯГ

Монгол Улс,

Улаанбаатар хот,

Чингисийн өргөн чөлөө -11,

Засгийн газрын байр 13

976-62263170
976-11-312315
This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

ВИДЕО

 

ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН АСУУДЛААР

Өргөдөл, гомдлын асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Булган-Эрдэнэ/Өргөдөл, гомдол шийдвэрлэх журам/
976-62263179
976-11-312315
This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

ЗУРГИЙН ЦОМОГ

  • 1.jpg
  • 2CAM6112.jpg
  • 9049_613237912021454_1535387765_n(1).jpg
  • IMG_1326 - Copy.JPG
  • IMG_1339 - Copy.JPG
  • IMG_4227 - Copy.JPG
  • IMG_4232 - Copy.JPG
  • IMG_5072 - Copy.JPG
  • IMG_6926.jpg
  • _HGK7650.jpg
  • _HGK7780.jpg
  • _I0A4014.JPG

ВЭБ САЙТЫН АСУУДЛААР

Мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэн Г.Алтаншагай
976-62263166
976-11-312315
This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.