Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төмөр замын газрын дарга Б.Артур тэргүүтэй албаны төлөөлөл БНХАУ-ын Улсын төмөр замын газрын дарга Фэй Дунбиньтэй уулзлаа. Уулзалтын үеэр талууд хоёр улсын төмөр замын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, цаашид хэрэгжүүлэх төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг урагшлуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах асуудлаар санал солилцож, нэгдсэн ойлголтод хүрлээ.
Уулзалтын эхэнд Төмөр замын газрын дарга Б.Артур 2025 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн Төмөр замын тээврийн тухай хуулийн хүрээнд Төмөр замын салбарын тээврийн үйл ажиллагаатай холбоотой хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч шинэ агентлаг-Төмөр замын газар байгуулагдан, 2025 оны дөрөвдүгээр сараас үйл ажиллагаа явуулж эхэлсэн талаар танилцуулж, хоёр улсын ижил чиг үүргийн байгууллагуудын төлөөллүүдийн хувиар анх удаа уулзаж байгааг онцоллоо.
БНХАУ-ын Улсын төмөр замын газрын дарга Фэй Дунбинь Монгол, Хятад хоёр орны хооронд олон жил яригдсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын асуудлаар хоёр улсын Засгийн газар, холбогдох байгууллага нэгдсэн тохиролцоонд хүрч, барилгын ажлын нээлтийг 2025 оны тавдугаар сарын 14-ний өдөр ёслол төгөлдөр зохион байгуулсан нь онцлон тэмдэглэх түүхэн чухал арга хэмжээ болсныг онцлон тэмдэглэв. Үргэлжлүүлэн Монгол, Хятадын төмөр замын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр орны түвшинд хамтран байгуулах дараа дараагийн төмөр замын боомтуудын хэлэлцээг эрчимжүүлэн ахиулах үндэс суурийг тавьж, эдийн засгийн эргэлтийг хурдасгах нөхцөлийг бүрдүүлснийг дурдаж, энэ хүрээнд талуудын хооронд хийгдсэн тохиролцоог хоёр талаас тууштай хэрэгжүүлэн бодит ажил хэрэг болгохыг хүсэж байгааг илэрхийлэв.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүнд төмөр замын асуудал дагнан хариуцсан төрийн байгууллага шинээр байгуулагдаж байгаа нь төмөр замын салбарын хөгжилд анхаарч буйн нэгэн илэрхийлэл бөгөөд цаашид хоёр улсын төмөр замын байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд тэргүүлэх ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөрүүдийг урагшлуулахад бүх талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.
Талууд уулзалтаар Монгол, Хятадын төмөр замын салбарын хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, дараах тохиролцоонд хүрлээ. Үүнд:
Уулзалтын төгсгөлд талууд хоёр байгууллагын хамтын ажиллагааг тодорхойлсон, үр дүнтэй, ач холбогдолтой уулзалт болсныг тэмдэглэж, цаашид дээрх тохиролцоог ажил хэрэг болгоход анхаарч ажиллахаа харилцан илэрхийлэв.
Энэ дашрамд дурдахад, Төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын зам тээврийн асуудал эрхэлсэн сайд нарын 52 дугаар чуулган энэ оны 06 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд БНХАУ-ын Чиндао хотноо зохион байгуулагдах бөгөөд талууд тус арга хэмжээний үеэр дахин уулзаж, бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээний бусад асуудлыг хэлэлцэнэ.
| Монгол, Хятад хоёр улсын төмөр замын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ | |
| Зам, тээврийн яам Facebook |
НОРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
НОРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
“АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААХ, ЗАМЫН ЧИГЛЭЛ ӨӨРЧЛӨХ ЖУРАМ”-Д НЭМЭЛТ ОРУУЛАХ АСУУДЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ
АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН БҮРТГЭЛ ХӨТЛӨХ, УЛСЫН ДУГААР ОЛГОЖ ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семинар боллоо
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Иргэний нисэхийн салбараас таван ГАВЬЯАТ "төрлөө"
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ “МИАТ” ТӨХК-ИЙН ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ, ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэний нисэхийн салбарын төлөөллүүдтэй уулзлаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Биате Дастелыг хүлээн авч уулзлаа
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЧАА ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ ҮЕИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ"-ын тогтоолын төсөлд санал авч байна.
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Такси үйлчилгээ эрхлэгчдийн дундаас Монгол Улсын Гавьяат тээвэрчин “төрлөө”
Гүйцэтгэлийн үнэлгээ, биелэлт 2025
Стандартын төсөлд санал авч байна.
Зам, тээврийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдээ эрэмбэллээ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ОСОЛ, ЗӨРЧЛИЙГ ШИНЖЛЭН ШАЛГАХ ЖУРМЫН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАЛААР
АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙГ БҮРТГЭХ, БҮРТГЭЛЭЭС ХАСАХ ЖУРАМЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ
Серби улстай Засгийн газар хоорондын олон улсын автотээврийн харилцааны тухай хэлэлцээрийг үзэглэнэ
ЗТЯ-ны ТНБД М.Баярмагнай OPEC сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн яам, НҮБ‑ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа”-г хийж байна
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 4 дугаар сарын мэдээ
Төмөр замын салбарт хамтран ажиллах, дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр санал солилцлоо
БНХАУ-тай тээврийн логистикийн асуудлуудыг хамтран шийдвэрлэхээ илэрхийллээ
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ