Зам, тээврийн яам

Зам, тээврийн салбарт байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах инженерчлэлийг нэвтрүүлнэ
“Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн үндэстний байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал” 10 дахь өдрөө үргэлжилж байна. Бага хурлын хүрээнд Монгол Улсын Зам, тээврийн яамнаас "Саад бэрхшээлээс холболт руу: Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн практик шийдэл" сэдэвт арга хэмжээг өнөөдөр /2026.08.26/ зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээг Зам, тээврийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Дэлхийн байгаль хамгаалах сан, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг зэрэг холбогдох байгаль орчныг хамгаалах олон улсын байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлээр Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцын хэрэгжилтийг хангахад төрийн болон төрийн бус байгууллагууд, гадаадын олон улсын байгууллагууд, мэргэжлийн холбоод, хувийн хэвшил, ард иргэдийн хамтын ажиллагааны идэвхтэй оролцоо туйлаас чухал юм. Хэлэлцүүлгийн зорилго нь авто замын болон төмөр замын тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах, дэд бүтцийн уялдаа холбоог бий болгох, шинэ дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэхдээ байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах сайн туршлагуудыг хуваалцахад оршиж байгаа юм.

Арга хэмжээг нээж, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хэлсэн үгэндээ сүүлийн 4 жилд авто зам, төмөр замын салбаруудын бүтээн байгуулалтын хүрээнд 2000 гаруй км шугаман байгууламжийн дагуу нийтдээ 500 орчим байршилд зэрлэг амьтдад зориулсан нэг түвшиний гарам болон нүхэн гарцуудыг стандартын шаардлагад нийцүүлэн барьж байгуулсныг онцлов. Мөн цаашид төлөвлөгдөж байгаа авто зам болон төмөр замын дагуу тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах хүрээнд нүхэн гарц болон хоёр дахь түвшний гүүрэн байгууламжуудыг хийхэд илүү зорин, төлөвлөн, барих шаардлагатай байгааг дуулгалаа.

Хэлэлцүүлгийн үеэр зэрлэг амьтдын нүүдлийн шилжилт, хөдөлгөөний нарийвчилсан судалгааг үндэслэн баригдах дэд бүтцийн байршлыг оновчтой тодорхойлон барьж байгуулах талаар байгаль орчны яам, холбогдох олон улсын байгууллагууд,  хөгжлийн түншүүдтэй нягт хамтран үр дүнтэйг хэрэгжүүлэх нь чухал байгааг экспертүүд хэлж байлаа.

Цаашид авто зам болон төмөр замуудынхаа зураг төсөлд зэрлэг амьтдад зориулсан гарц, гармыг зайлшгүй тусган хэрэгжүүлэхийн тул анхлан төлөвлөхдөө төслийнхөө ажлын даалгаврын онцгой нөхцөлд зааж өгөх, цаашлаад зураг төслийг магадлах шатандаа авто зам болон төмөр замын зөвлөх инженер, экспертүүд нь тухайн бүс нутгийнхаа тууртан амьтан судлаачидтай хамтран ажиллаж, зөвлөмж, дүгнэлт гаргах  шаардлагатай байна.

Дээрх бодлогын хүрээнд Монгол Улсын авто зам болон төмөр замуудын тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах, мөн Монгол Улсын нэгдэн орсон “Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах олон улсын конвенц”-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор зэрлэг амьтдын аливаа нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, мөн хориг хашаанд орооцолдох, гэмтэх, хорогдох эрсдэл зэргийг бууруулан шугаман байгууламж дагуу зориулалтын гарц, гармыг олноор барьж байгуулах, зэрлэг амьтад аюулгүй хөндлөн гарах боломжийг бүрдүүлэх нь чухал юм.

"Саад бэрхшээлээс холболт руу: Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн практик шийдэл" арга хэмжээг зохион байгуулна
“Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн үндэстний байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал” үргэлжилж байна. Үүний хүрээнд Монгол Улсын Зам, тээврийн яамнаас 2026 оны наймдугаар сарын 26-ны өдөр "Саад бэрхшээлээс холболт руу: Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн практик шийдэл" сэдэвт арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

Энэхүү арга хэмжээг Зам, тээврийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Дэлхийн байгаль хамгаалах сан, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг зэрэг холбогдох байгаль орчныг хамгаалах олон улсын байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлээр Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцын хэрэгжилтийг хангахад төрийн болон төрийн бус байгууллагууд, гадаадын олон улсын байгууллагууд, мэргэжлийн холбоод, хувийн хэвшил, ард иргэдийн хамтын ажиллагааны идэвхтэй оролцоо туйлаас чухал юм.

Хэзээ: 2026.08.26

Хаана: Монгол гэр өргөө

Хэдэн цагаас: 10.00-11.30 цагийн хооронд болно.

НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ

Сангийн сайдын 2021 оны 4 дүгээр тушаалаар батлагдсан “Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам”-ын 7.11.6-д заасны дагуу сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлаж байна.

БҮРДҮҮЛЭХ бичиг баримт

Хүсэлт

Төрийн албан хаагчийн анкет

Иргэний үнэмлэхний хуулбар

Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;

Төслийн хүрээнд мэргэшүүлэх сургалтад хамрагдаж төгссөн сертификат

Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн цахим лавлагаа

Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар

Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–аас татан авах/.

Англи хэлний ярианы болон бичгийн чадвартайг нотлох баримт бичиг /IELTS, IBT TOEFL шалгалтын онооны хүчинтэй хугацаа дуусаагүй байх/

Материал хүлээн авах:

Хугацаа: 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 08 дугаар сарын 28-ны өдрийн 17:00 цаг хүртэл

Материал хүлээн авах хаяг: badamsuren@mrt.gov.mn

Холбоо барих утас:51263179

НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

Холбогдох мэдээлэл

Орон тоо

Тавигдах шаардлага

Боловсрол

Мэргэжил

Туршлага

Ур чадвар

Тусгай шаардлага

1.

Санхүүгийн ажилтан

1

Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

- Банк, санхүү,

- Нягтлан бодох бүртгэл,

- Бизнесийн удирдлага

Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй

Харилцааны болон багаар ажиллах өндөр ур чадвартай,

компьютер болон санхүүгийн программ дээр ажилладаг байх

- Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх

Олон улсын хөрөнгө оруулагч байгууллагаас санхүүжүүлсэн төсөл арга хэмжээнд ажилласан туршлагатай байх

---о0о---

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Төв стратегийн зөвлөх группийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Төв стратегийн зөвлөх группийн ТУЗ-ын дарга Жоу Вэйжи тэргүүтэй төлөөллийг өнөөдөр /2026.08.24/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар талууд Монгол Улсын зам, тээврийн салбарт хийгдэж буй томоохон төсөл хөтөлбөрүүд, тэдгээрийн санхүүжилтийн талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Юуны өмнө сайдын зүгээс авто зам, төмөр зам, иргэний нисэхийн салбарт хийгдэж буй томоохон төслүүдийг танилцуулаад, БНХАУ-ын Төв стратегийн зөвлөх группийн санхүүжүүлэх сонирхолтой байгаа төслүүдийг сонирхлоо.

Авто замын салбарын хувьд, Улаанбаатар-Лүн чиглэл нь баруун аймгууд руу зорчих гол зам бөгөөд олон улсын транзит тээврийн чухал коридор болохыг дурдаж, сүүлийн жилүүдэд автозамын ачаалал эрс нэмэгдэж, энэ чиглэлд осол аваарын тоо өссөн тул уг авто замыг өргөтгөн шинэчлэх, төслийн ажлыг яаралтай эхлүүлэх шаардлага тулгарч байгааг хэллээ.

Мөн уг төслийн ТЭЗҮ судалгаа, зураг төсөл бүгд хийгдсэн, бэлэн байгаа гэдгийг тодотгоод, энэ төсөл нь Монгол Улсын хувьд эдийн засгийн идэвхжил, аялал жуулчлал, логистикийн урсгалыг дэмжих стратегийн чухал ач холбогдолтойг онцлов.

БНХАУ-ын Төв стратегийн зөвлөх группийн зүгээс Налайх-Багануур чиглэлийн 93 км авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөж шинэчлэх ажлыг сонирхож буйгаа уламжиллаа.

Мөн төмөр замын салбарт Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболт, Багахангай-Хөшигийн хөндийн салбар төмөр замын төслүүдээ танилцуулаа.

Нөгөө талаас Монгол Улс болон бүс нутгийн хөгжилд чухал ач холбогдолтой төсөлд хөрөнгө оруулалт хийх боломжтой гэдгээ илэрхийлж, төслүүдтэй дэлгэрэнгүй танилцаж, хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.

НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ

Сангийн сайдын 2021 оны 4 дүгээр тушаалаар батлагдсан “Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам”-ын 7.11.6-д заасны дагуу сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлаж байна.

БҮРДҮҮЛЭХ бичиг баримт

Хүсэлт

Төрийн албан хаагчийн анкет

Иргэний үнэмлэхний хуулбар

Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;

Төслийн хүрээнд мэргэшүүлэх сургалтад хамрагдаж төгссөн сертификат

Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн цахим лавлагаа

Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар

Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–аас татан авах/.

Англи хэлний ярианы болон бичгийн чадвартайг нотлох баримт бичиг /IELTS, IBT TOEFL шалгалтын онооны хүчинтэй хугацаа дуусаагүй байх/

Материал хүлээн авах:

Хугацаа: 2026 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 18-ны өдрийн 17:00 цаг хүртэл

Материал хүлээн авах хаяг: badamsuren@mrt.gov.mn

Холбоо барих утас:51263179

НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

Холбогдох мэдээлэл

Орон тоо

Тавигдах шаардлага

Боловсрол

Мэргэжил

Туршлага

Ур чадвар

Тусгай шаардлага

1.

Хяналт-шинжилгээ, үнэлгээний ажилтан

1

Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

- Эдийн засагч

- Эрх зүйч

Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй байх, нэмэлт гадаад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно.

Багаар ажиллах, зөрчилдөөнийг шийдвэрлэх, болон хүнтэй харилцах, харилцааны өндөр ур чадвартай

Олон улсын хөрөнгө оруулагч байгууллагаас санхүүжүүлсэн төсөл арга хэмжээнд ажилласан туршлагатай байх

Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх.

---о0о---

Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай төмөр замын трассын дагуу цахилгаан дамжуулах шугамуудыг зөөж, шилжүүлэх ажлын явцтай танилцав
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам нь Улаанбаатар хотын стратегийн өндөр ач холбогдолтой төсөл бөгөөд энэ онд багтаан дуусгаж, ашиглалтад оруулах зорилтын хүрээнд бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Үүний хүрээнд Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай өнөөдөр /2026.08.09/ Багахангай - Хөшигийн хөндий - Эмээлт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслийн Эмээлт, Шувуун фабрик орчмын трассын дагуу цахилгаан дамжуулах шугамуудыг зөөж, шилжүүлэх ажлын явцтай танилцаж, зарим тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажиллалаа.

Ажлын эхэнд төмөр замын трасст өртсөн 10кВ, 35кВ-ын шугам шилжүүлэх явцыг гүйцэтгэгч компани болох “Нийслэл түгээх сүлжээ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Нямбаяр танилцуулав. 10кВ-ын шугам шилжүүлэх ажлын гүйцэтгэл 96 хувьд хүрч, нийт шилжүүлэх 36 цэгийн 25 зөрлөгөөс 24 зөрлөгийг одоогоор бүрэн чөлөөлж дууссан. Үлдсэн ганц зөрлөгийг ирэх даваа гараг гэхэд чөлөөлж дуусна хэмээн мэдэгдлээ.

35кВ-ын шугам шилжүүлэх ажлын хувьд 75 хувьтай явж байна. Харин ойрын өдрүүдэд орсон борооны улмаас Туул гол үерлэж, тулгуур босгох талбай усанд автсан тул шинээр зураг төсөл боловсруулж, ирэх 7 хоног гэхэд бүрэн дуусгана. Мөн энэхүү ажлыг гүйцэтгэж байх явцад төмөр замын бүтээн байгуулалтын барилгын ажилд саад учрах зүйл байхгүйг гүйцэтгэгч компанийхан мэдэгдлээ.

Үүний дараа “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” ТӨААТҮГ-ын хийсэн 220кВ, 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгууруудтай огтлолцох, хэсгийн дамжуулагч утаснуудыг хүчитгэх, тулгууруудыг зөөж, шилжүүлэх ажлын зураг төсөвтэй дэлгэрэнгүй танилцав.

Юуны өмнө “Сонгино” дэд станцаас салаалсан 220кВ-ын гурван шугамыг танилцуулав.

Эрдэнэт руу явсан шугамын төмөр замтай огтлолцсон 3 тулгуурыг буулгаж, 5 тулгуур босгоно,

Мандалговь руу явсан шугамын 2 тулгуур буулгаж, 3 тулгуур босгоно,

Сэргэлэн рүү явсан шугамын 5 тулгуур буулгаж, 8 тулгуур босгохоор төлөвлөжээ.

110кВ-ын мөн гурван шугамын:

Эхний шугамын 8 тулгуурыг буулгаж, 9 тулгуур босгоно

Хоёр дахь шугамын 10 тулгуур буулгаж, 12 тулгуур босгоно

Гурав дахь шугамын 17 тулгуур буулгаж, 19 тулгуурыг шинээр босгохоор төлөвлөжээ.

Дээрх ажлын нийт төсөв нь 12.5 тэрбум төгрөг бөгөөд гүйцэтгэгч компаниудыг сонгон шалгаруулах ажлыг маргаашнаас буюу 2026 оны наймдугаар сарын 10-ны өдрөөс эрчимжүүлж эхэлнэ хэмээн Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай онцоллоо. Тэрбээр “Шугам шугамаар нь багц ажил болгон тус бүрт нь гүйцэтгэгч компани сонгон шалгаруулах хэрэгтэй. Тэгэж байж энэхүү ажил хурдан хугацаанд хийгдэх боломжтой. Төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж байгаа учир цаг хугацаа хэмнэх үүднээс цахилгаан дамжуулах тулгууруудын суурийг цутгах ажлыг урьдчилаад захиалах хэрэгтэй байна. Зураг төсөв батлагдаад, магадлалаар орсон тул өөрчлөгдөхгүй. Бидэнд зураг, төсөв болон тоо хэмжээ бэлэн байгаа тул цаг алдалгүй захиалгаа өгөх ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй. Тэгээд гүйцэтгэгч компани сонгон шалгарсан тохиолдолд тоо ёсоор нь худалдан авна” хэмээн холбогдох албаныханд үүрэг болгов.

Мөн Эрчим хүчний яам болон “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” ТӨААТҮГ эрхзүйн чиглэлээр дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх чиглэлээр хамтран ажиллах юм.

Төгсгөлд нь төмөр замын гүүр, далангийн ажилтай танилцав. Туул гол дээгүүр өнгөрөх 476 метр урт гүүрийг барих ажлыг “Очирням” ХХК тэргүүтэй таван компани гүйцэтгэж байгаа бөгөөд борооны ус ихээр хуримтлагдаж, голын усны түвшин нэмэгдсэнээр ажил бага зэрэг удааширч байгааг “Очирням” ХХК-ийн удирдлагууд дуулгалаа. Гэсэн хэдий ч инженер, техникийн ажилтнууд усны нөхцөлд тохируулан 24 цагаар ажиллаж байгаа аж. Төрийн нарийн бичгийн даргын зүгээс бороо, хур зэрэг байгалийн давагдашгүй нөхцөл байдал тулгарч буйг ойлгон, стратегийн онцгой бүтээн байгуулалт тул шахуу ажиллан цаг хугацаандаа дуусган, хүлээлгэн өгөхийг үүрэг болголоо.

Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 7 дугаар сарын мэдээ
Дэлгэрэнгүй мэдээлэл авах:

Зам, тээврийн яам Санхүү хөрөнгө оруулалтын газар

Шинжээч: Н.Баярсайхан

Утас: 51263191

Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 6 дугаар сарын мэдээ
Дэлгэрэнгүй мэдээлэл авах:

Зам, тээврийн яам Санхүү хөрөнгө оруулалтын газар

Шинжээч: Н.Баярсайхан

Утас: 51263191

Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 5 дугаар сарын мэдээ
Дэлгэрэнгүй мэдээлэл авах:

Зам, тээврийн яам Санхүү хөрөнгө оруулалтын газар

Шинжээч: Н.Баярсайхан

Утас: 51263191

Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 6 дугаар сар/

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгах Зам, тээврийн сайд (ТЕЗ)-ын төсвийн санал

ЗАРЛАЛ
Төсвийн тухай хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу Монгол Улсын 2027 оны төсвийн төсөлд тусгах Зам, тээврийн сайд /ТЕЗ/-ын төсвийн саналыг хэлэлцэх олон нийтийн хэлэлцүүлгийг 2026 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны хурлын танхимд зохион байгуулах тул та бүхэн өргөнөөр оролцоно уу.