Олон-Овоо өртөөнөөс хөдөлсөн галт тэрэг 4-5 хоногийн дараа Тяньжиний боомтод хүрнэ. Улмаар Монголын уур уурхайн салбарт шинэ хуудас нээж буйд нүүрс экспортлогч компаниудын төлөөлөл олзуурхаж байна. Энэ завшааныг ашиглан Тяньжиний боомтоор дамжуулан Өмнөд Хятадын хэрэглэгчдэд нүүрсээ нийлүүлнэ.
Цаашлаад Япон, Солонгос тэргүүтэй гуравдагч оронд түүхий эдээ худалдаалах хэлцэл хийж буйгаа “Штайн коле” компанийн Д.Эрдэнэдалай хэлсэн. Тус компани энэ жил урд хөршийн түншүүддээ 2.5 сая тонн нүүрс нийлүүлэх гэрээтэй ажиллааж байгаа гэнэ. Харин “Чингисийн алт” компанийн дэд захирал А.Даваажав дэлхийн зах зээлийн үнийг онцолж байлаа. Энэ онд 600 мянган тонн буюу 9400 вагон нүүрс экспортлох гэрээг урд талын түнштэйгээ хийсэн бөгөөд 28 тэрбум төгрөгтэй тэнцэхүйц валютын орох урсгал гэсэн үг. Үүнээс 4.2 тэрбум төгрөгийн татварыг Монгол Улсад төвлөрүүлж, УБТЗ-д 9.4 тэрбум төгрөгийн тээврийн зардал төлөх тооцоог танилцуулав. Өмнө нь дээрх компаниуд нүүрсээ Эрээн рүү 350 юаниар худалддаг байсан бол одоо Тянь Жиний олон улсын биржид 600 юань буюу нийлүүлж эхэллээ.
ЖИЖИГ ЗӨРЛӨГИЙН ТОМ БОЛОМЖ
Олон-Овоо өргөө, дорнын талд гарын арван хуруунд тоологдох саарал байшин шовойж, УБТЗ-ын хэдхэн ажилтан харагдах жижигхэн зөрлөг байсан цаг саяхных. Тэгвэл өнөөдөр нүүрсээ төмөр замаар тээвэрлэх “монгол мөрөөдөл”-ийн эхлэл тус өртөө болж өргөжсөн байна. Өнгөрсөн оны III улирлаас БНХАУ-ын зах зээл дээр нүүрсний үнэ огцом өссөнөөр төмөр замаар тээвэрлэх захиалга эрс нэмэгдсэн гэдгийг өртөө ажилчид онцолж байлаа. Компаниудаас хоногтоо 200-300 вагон нүүрс ачуулах захиалга ирэх болсон нь тус өртөөг өргөтгөх шаардлага болжээ. Тиймээс УБТЗ-ынхан, хувийн хэвшилтэй хамтран харьцангуй богино хугацаанд ачиж, тээвэрлэх терминал байгуулж чадсан талаар тус нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа танилцуулсан юм. УБТЗ-ынхан 20 хоногийн хугацаанд нэг дор 28 вагон зэрэг ачих чадалтай терминал ажиллагаанд оруулсан байна. Ингэснээр өдөрт 150 вагон нүүрс ачих хүчин чадалтай болсон. Өнгөрсөн онд тус өртөөнөөс БНХАУ руу 2847 вагон буюу 189 мянган тонн нүүрс ачиж байсан бол энэхүү терминал ашиглалтад орсноор зөвхөн энэ оны эхний хоёр сард 3780 вагон буюу 249 мянган тонн нүүрс ачсан үсрэнгүй статистик харагдаж байгаа юм. Энэ нь Олон-Овоо өртөөг өргөтгөх ажлын эхний хэсэг бөгөөд дараагийн үе шатанд вагон жин, гаалийн бүрэн тохижилттой хяналтын талбай, зам талбайн өргөтгөл, ажилчдын байр зэргийг 2.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулах аж. Өргөтгөлийн дараагийн хэсгийг ирэх зургадугаар сарын 15-нд хүлээлгэн өгөх гэдгийг Зам, тээврийн хөгжлийн тээврийн сайд Д.Ганбатад Д.Жигжиднямаа дарга тайлагналаа. Терминал бүрэн хүчин чадлаараа ажиллах үед хоногт 300 хүртэл вагон нүүрс ачиж, ганцхан сарын хугацаанд ес орчим тэрбум төгрөгийн орлого УБТЗ-д орох бодомж бүрдэх гэнэ. Олон-Овоот өртөөнөөс 20 гаруй километрт байрлах Алаг толгойн нүүрсний бүлэг ордоос дөрвөн компани олборлолт явуулдаг. Тус бүрдээ 10 сая тоннын нөөцтэй гурван уурхайн үйл ажиллагаа идэвхжихийн хэрээр өртөөний үйл ажиллагаа өргөжих ийнхүү өргөжжээ. Мөн тус өртөөтэй бөөр нийлүүлэн сүндэрлэж буй жилдээ нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай МАК-ийн “Хөх цавын цементийн үйлдвэр” үйл ажиллагаагаа эхлэхэд бэлэн болсон. Тус үйлдвэрээс гарсан цемент ч төмөр замаар дамжин эцсийн хэрэглэгчиддээ хүрэх нь дамжиггүй. Энэ хэрээр ажлын байр нэмэгдэнэ. Үүнийг дагаад ажилчдын нийгмийн асуудлыг давхар шийдвэрлэх асуудал урган гарч ирж байгаа юм. Тиймээс УБТЗ өөрсдийнхөө хөрөнгөөр 24 айлын орон сууц бариулахаар болсон гэдгээ ч хэлсэн.
ЦАРИГИЙН ХЭРҮҮЛИЙГ ШИЙДВЭРЛЭВ
Бидний хувьд Олон-Овоотыг нүүрсний төмөр замын тээврийн эхлэл гэж харж болох ч өртөөний өргөтгөлийг гардаж гүйцэтгэсэн ажилчид нэг зүйлийг онцолж байсан. Тус өртөөнөөс нүүрсийг “Open top” буюу шууд шилжүүлэн ачих чингэлэгээр тээвэрлэх болсон. Ингэснээр нурмаг ачааны ангилалд багтдаг нүүрсийг Эрээний олон улсын боомтоор дамжуулан Тяньжинд хүргэх замд буулгаж, дахин ачна гэх хүндрэл гарахгүй. Өөрөөр хэлбэл, өртөг, хугацаа хэмнэх давуу талтай бөгөөд “төмөр замын өргөн, нарийн царигийн аль нь ашигтай вэ” гэх хэрүүлийг энэ технологиор эцэслэх боломжтой гэдэг санааг тэдний зүгээс дэвшүүлсэн. Одоохондоо шууд шилжүүлэн ачих чингэлгийн хүрэлцээ муу байгаа учраас хагас вагоноор орлуулж байгаа гэнэ. Ямартай ч дээрх хоёр аргыг хослуулан 19.6 мянган тонн нүүрс Тяньжин боомт хүртэл амжилтгай тээвэрлэсэн байна. Тус өртөөнөөс Тяньжин боомт руу аялах нүүрс тээврийн анхны галт тэргийг үдэх арга хэмжээнд оролцсон Зам, тээвэр хөгжлийн сайд Д.Ганбатын хувьд “Open top” чингэлэг тоог нэмэгдүүлэх арга хэмжээ авна гэдгээ хэлсэн. Тэрбээр “Монгол Улс анх удаа нүүрсээ, түүхий эдээ төмөр замаар тээвэрлэлээ. Далайд гарцгүй манай улсын хувьд экспортын хэмжээнд эзлэх тээвэрлэлтийн зардал өндөр байдаг. Тиймээс зардлыг бууруулах төмөр замын тарифын уян хатан бодлогыг экспортын хэмжээнд уялдуулах шаардлагатай. Засгийн газраас экспортын бодлогыг тууштай дэмжих арга хэмжээ авна” гэлээ.
Ийнхүү Монголын нүүрс Тяньжиний далайн боомт хотод газардах үүд Гашуунсухайт бус Олон-Овоот өртөөнөө нээгдэж, Тавантолгой биш Алаг толгойн нүүрс Австралийнхтай өрсөлдөж эхлэх нь. Үүний зэрэгцээ, энэ онд эрчим хүчний нүүрсний ханш Тяньжиний олон улсын түүхий адийн биржид 500-600 юань байх төлөвийг худалдан авагч Хятад төдийгүй нүүрсний салбарын шинжээчвд гаргасан болохыг Олон-Овоотыг түшиглэж буй олборлогч компаниуд онцолсон. Энэ цаг мөчид дэлхийн зах зээлийн ханшаар зарагдах Монголын нүүрсийг худалдаж, худалдан авах хэлцэл Тяньжиний олон улсын түүхий эдийн биржид ид өрнөж байгаа даа.
Эх сурвалж: Үндэсний шуудан
| Жижиг зөрлөгийн том боломж буюу Монголын нүүрс Тяньжинд газардав | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт