Дэлхий дахинд зам тээврийн ослоор жилд 1,2 сая хүн амь насаа алдаж 50 гаруй сая хүн гэмтэж байгаа нь нас баралтын 3 дахь шалтгаан болох төлөвтэй гэж үзэж НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2011-2020 оныг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын жил” болгохоор зарласан.
Монгол Улс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөрийг 1993-2008 онуудад 3 удаа батлан, үйл ажиллагааны төлөвлөгөөг 95-98 хувьтай хэрэгжүүлсэн гэж дүгнэсэн боловч замын хөдөлгөөний аюулгүй байдал төдийлөн сайжраагүй.
НҮБ-аас гаргасан зөвлөмжийн дагуу зам тээврийн ослоос үүдэлтэй үхэл болон хүнд гэмтэх явдлыг 50 хувиар бууруулах зорилтыг Монгол Улсын Засгийн газраас дэмжин 2012 онд 146 дугаар тогтоолоор “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах стратеги”-ийг батлан хэрэгжүүлж байгаа бөгөөд 2017 оны байдлаар төлөвлөгөөний биелэлт 72 хувьтай байна.
Зам тээврийн осол нь урьдчилан сэргийлэх боломжтой, осол гарахад нөлөөлдөг эрсдэлт хүчин зүйл нь тодорхой асуудал тул өндөр хөгжилтэй улс оронд хэрэглэж байгаа зам орчин, тээврийн хэрэгсэл, замын хөдөлгөөнд оролцогчдод чигэлсэн арга хэмжээг цогцоор нь авч үзэх нь чухал юм.
Олон улсын хөгжлийн чиг хандлага, үүсч буй шинэ нөхцөл байдалтай уялдуулан Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 146 дугаар тогтоолоор баталсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратеги”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийгдэж байгаа “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах” Техникийн туслалцаа /ТТ/-ны төслийг Азийн хөгжлийн банкны техник туслалцааны хүрээнд 2017 оноос хойш хэрэгжүүлж байна.
Уг /ТА 9137-МОН/ төслийн санхүүжилтээр Дани, Швед Улсууд болон Монгол улсын зөвлөхүүдийн дэмжлэгтэйгээр “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын цагаан ном”-ыг мөн боловсруулаад байна.
Төслийн хүрээнд зам тээврийн ослын газрын үзлэг хийх, зам тээврийн ослын шалтгаан нөхцлийг иж бүрэн тодорхойлох өндөр хөгжилтэй улсуудад ашиглаж байгаа программ хангамжийг нэвтрүүлэн,100 мянган ам.доллорын үнэ бүхий тоног төхөөрөмжийн хамт тээврийн цагдаагийн газарт хүлээлгэж өглөө. Мөн төслийн хүрээнд 21 аймаг, 9 дүүргийн 95 эмч нарт эмнэлгийн анхны тусламж үзүүлэх сургагч багш нарыг бэлтгэх сургалтыг зохион байгуулж, 210 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн. Орон нутгийн замын хөдөлгөөнд хяналт тавих 27 пост барьж байгуулахад 563,2 төгрөгийн санхүүжилтээр хурд, согтуурал хэмжих багаж, байрны тоног төхөөрөмж, тавилгын хамт хүлээлгэн өгөв. Зам тээврийн осол ихээр гардаг хар цэгийн ойролцоо осолд өртсөн иргэдэд эмнэлгийн анхны тусламжийг цаг алдалгүй, зөв үзүүлэх зорилгоор Дархан- Улаанбаатарын замд Урьхан 1 дээр эмнэлгийн анхны тусламжийн булан байгуулж оршин суугчдад 1 өдрийн сургалтыг тус тус зохион байгуулаад байна.
Зөвлөх багаас цаашид Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөг Улаанбаатар хотын болон аймгийн төвүүдийн ерөнхий төлөвлөгөө, Авто замын мастер төлөвлөгөө, “Осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлэх үндэсний хөтөлбөр”, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж буй бусад хөтөлбөр болон автотээвэр, авто замын чиглэлээр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай гэсэн зөвлөмжийг ирүүлээд байна.
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ
УРИЛГА
ШАТАХУУН ТЭЭВЭРЛЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ТӨЛӨВЛӨГӨӨТ БУС ХЯНАЛТ ШАЛГАЛТ
Төмөр замын салбарын бүтээн байгуулалтыг дэмжин ажиллахаа илэрхийлэв
СТАТИСТИК: Зам, тээврийн салбарын статистик мэдээг танилцуулж байна
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 3 дугаар сарын мэдээ
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар М.Баярмагнайг томиллоо
БНСУ-ын Хансео их сургуулийн Ерөнхийлөгч Хам Ги Сон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
БНСУ-ын Дуньян их сургууль болон Зам, тээврийн яамны хамтарсан тэтгэлэгт оюутан сонгон шалгаруулах зар
Зам, тээврийн сайдаар Борхүүгийн Дэлгэрсайхан улиран томилогдлоо
ТӨМӨР ЗАМЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГЫН "EATS-1" МАРШРУТЫН УДИРДЛАГЫН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН БОЛЛОО
МОНГОЛ, ОРОСЫН ТЭЭВРИЙН ДЭД САЙД НАР ТЭЭВРИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖУУДЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
ТӨМӨР ЗАМЫН САЛБАРЫН БОЛОВСОН ХҮЧИН БЭЛТГЭХ ЧИГЛЭЛЭЭР ОХУ-ЫН ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН АГЕНТЛАГТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ЭКСПОФОРУМД ОРОС, ЕВРАЗИЙН ТЭЭВРИЙН САЛБАРЫНХАН ИННОВАЦИ ДИЖИТАЛ ШИЙДЛҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
МОНГОЛ, ОРОСЫН ТӨМӨР ЗАМЫН АГЕНТЛАГ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
ЗАМ, ТЭЭВРИЙН ДЭД САЙД Г. ГАНБОЛД ТЭЭВРИЙН ХОЛБОЛТЫН НЭГДСЭН ХУРАЛДААНД ОРОЛЦЛОО
“ОЛОН УЛСЫН ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ФОРУМ”-Д ОРОЛЦОГЧИД САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТЫН ТӨМӨР ЗАМЫН МУЗЕЙТЭЙ ТАНИЛЦЛАА
Жендэрийн үндэсний хороотой хамтран "Мэдээллийн цаг" арга хэмжээг зохион байгуулав
АЗИЙН АВТО ЗАМЫН СҮЛЖЭЭГЭЭР ОЛОН УЛСЫН АВТОТЭЭВРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ АСУУДЛААР ХАМТАРСАН КОМИССЫН ХУРАЛДААНД ОРОЛЦЛОО
ОХУ: ЕВРОАЗИЙН ТЭЭВРИЙН КОРИДОРЫГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ
В. Путин: ОХУ-ын санал болгож буй тээвэр, логистикийн шийдэл дэлхийн тээвэр, логистик, эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэх болно
ОХУ: ОЛОН УЛСЫН ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ФОРУМ-2026” ОХУ-Д ЭХЭЛЛЭЭ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах үүрэг бүхий Дэд зөвлөл хуралдлаа
ТАНИЛЦ: Зам, тээврийн салбарт хийгдэж буй онцлох ТАВАН ажил
СТАТИСТИК: Зам, тээврийн салбарын статистик мэдээг танилцуулж байна
Зам, тээврийн яамны хөдөлмөрийн дотоод журам
Автотээврийн салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэх, давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох журмын төсөлд санал авч байна.
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ШААРДАГДАХ ЦЕМЕНТИЙН НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХАД АНХААРНА