Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төслийн тухай:
1. Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төсөл 0107-MON (SF), 2847-MON(SF):
Нэг. Төслийн зорилго
Монгол Улсын баруун бүсийн босоо тэнхлэг Азийн авто замын АН-4 чиглэл, Төв Азийн Бүсийн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны хөтөлбөр CAREC-ийн 4”б” чиглэл болох Ярант–Ховд-Өлгий-Улаанбайшинт чиглэлийн 743.1 км авто замыг барьж, Монгол Улсыг ОХУ-ын Сибирийн бүс, БНХАУ-ын Шинжаань Уйгарын Өөртөө Засах оронтой хамгийн дөт замаар холбож, өөрийн орны нутаг дэвсгэрээр олон улсын транзит тээврийг нэвтрүүлэх, улсын нийгэм, эдийн засаг, дотоодын авто тээврийг эрчимтэй хөгжүүлэх, улмаар хөрш орнуудын дамжин өнгөрөх ачаа, зорчигч тээвэрлэлтийг нэмэгдүүлж, дотоодын худалдаа, зах зээлийг хөгжүүлэн олон улс, бүсийн ач холбогдол бүхий нийгэм, эдийн засгийн үр ашигтай, Азийн авто замын стандартад нийцсэн, техникийн аюулгүй байдлыг хангасан авто замтай болно.
Төслийг Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан Санхүүжилтийн Ерөнхий хэлэлцээр, хэлэлцээрийг дагаж хийгдсэн зээлийн гэрээ, олон улсын гүйцэтгэгч, зөвлөхтэй байгуулсан гэрээ, Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, дагаж мөрдөх хуулиуд, Азийн хөгжлийн банкны зээлийн ашиглалт, худалдан авалт, зөвлөх үйлчилгээ, төслийг удирдах журмын дагуу хэрэгжүүлж, Засгийн газраас хүлээсэн үүргийн биелэлт, банкнаас тавьсан шаардлагыг цаг тухайд нь биелүүлэн ажиллаж байна.
Хоёр. Төслийн хэрэгжилтийн байдал
“Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх төсөл” –ийн хүрээнд Азийн хөгжлийн банкны зээл, буцалтгүй тусламжаар Алтайн нуруу, Бодончын хавцалыг дайран өнгөрөх Багц 1 буюу Ховд аймгийн Тэмээн Хүзүү-Бага Улаан даваа чиглэлийн 110.8 км асфальтбетон хучилттай зам, Багц 2 буюу Бага Улаан даваа -Манхан сум чиглэлийн 103.3 км асфальт бетон хучилттай зам барьж байгаа ба өнөөдрийн байдлаар Багц 1: 110.8 км авто замын асфальт бетон хучилтын ажил бүрэн дууссан бөгөөд хөдөлгөөнийг нээсэн, Барилга угсралтын ажил 99,6%-тай байна, Багц 2: 103.3 км замын ажил 90%-тай байна. Энэ оны 10 дугаар сард багтаан хучилт, гүүр, хоолойн ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.
Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй Багц 1: 110.8 км, Багц 2: 103.3 км авто замын барилгын гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Жиангсу Жианда Констракшн”, барилгын хяналт, зөвлөхийн үйлчилгээг БНСУ-ын “Кореа Консалтант Интернейшнл” компани гүйцэтгэж байна.
Цаашид, 2015 онд Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр баригдаж буй 103.3 км авто замын барилгын ажлыг бүрэн дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулах ба Ховд-Хашаатын даваа-Толбо сум, Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн хэсэгчилсэн 189.7 км замын барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд гүйцэтгэгчийг сонгох шалгаруулах ажил дуусч, Зөвлөхөөр БНЭУ-ын “ICT” компани, барилгын гүйцэтгэгчээр БНХАУ-ын Хуаши компани, “HKB” компани нар шалгарч, ажлыг эхлүүлэхээр бэлтгэлийг ханган ажиллаж байна. Энэхүү 189.7 км замыг Азийн хөгжлийн банкны олон үе шаттай санхүүжилтийн хэрэгсэл ашиглаж 2 дугаар шатны санхүүжилтийн хүрээнд Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газраас тус төсөлд шаардагдах 125 сая ам. долларын зээлийг олгохоор зөвшөөрсний үндсэн дээр зээлийн гэрээг 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдөр ЭЗХЯ, АХБ хооронд байгуулсан.
2. “Бүс нутгийн логистикийн төвийг хөгжүүлэх төсөл" MON-2719 / 0240:
Нэг.Төслийн зорилго
Зам тээврийн яам нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Бүс нутгийн логистикийн төвийг хөгжүүлэх МОН 2719/0240” төслийг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү төслийн зорилго нь Монгол Улсын хэмжээнд үр ашигтай, өрсөлдөхүйц, найдвартай холимог тээврийн системийг хөгжүүлж ашиглахад оршино.
Хоёр. Төслийн хэрэгжилтийн байдал
АХБ-ны хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж, Монгол улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжүүлж буй Дорноговь аймгийн Замын-Үүд суманд холимог тээврийн логистикийн төв байгуулах төслийг 2011 оны 8 сараас өнөөдрийг хүртэл нийт 3 жил гаруй хугацаанд хэрэгжүүлээд байна. Төсөл хэрэгжиж дуусах хугацааг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 2 жилээр сунгасан бөгөөд төслийн хугацаа дуусахад 3 жил үлдээд байна.
Төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН) нийт 9 орон тооны бүрэлдэхүүнтэйгээр захиалагч (ЗТЯ)-ийг төлөөлөн ажиллаж байна. Өнөөдрийг хүртэл төслийн хүрээнд логистикийн төвийн нарийвчилсан зураг төсөл, цэвэр усны шугам, хамгаалалтын хашаа, эрчим хүчний шугам, дэд станцын барилга угсралт, улсын чанартай АН-3 авто замаас логистикийн төв хүртэлх 1.6 км авто зам болон төмөр зам дээгүүр баригдах 19 м урт төмөр бетон гүүрийн барилга угсралт, логистикийн төвийн гадна цахилгаан хангамжийн зураг төсөв, Логистикийн төвийн гадна холбоо хангамжийн барилга угсралтын ажлууд хийгдээд байна.
Төслийн хэрэгжилтийн явц 2015 оны 8 сарын байдлаар 30%-тай. Төслийн хэрэгжилтийн явц удаашралтай. Үүнд гадаад, дотоод зарим хүчин зүйлс нөлөөлсөн боловч төслийн хэрэгжилтэнд нилээд сөрөг нөлөөлөл үзүүлж хугацаа алдахад хүргэсэн асуудал бол СМЕК зөвлөх компанийн гэрээгээр хүлээсэн үүрэг болон ажлын даалгаврыг хангалтгүй гүйцэтгэсэн явдал юм.
Төслийг хэрэгжүүлэхэд тулгараад буй бусад хүндрэлтэй асуудлуудаас дурдвал Замын-Үүд суманд төслөөр баригдах байгууламжийн газрын асуудал бүрэн шийдэгдээгүй бөгөөд төмөр замын трассын дагуух 50 га ил хог хаягдлыг булшлах, зайлуулах асуудлыг шийдвэрлэхээр Замын-Үүд сумын засаг дарга, АХБ-тай ажиллаж байна.
Төслийн удирдах хороо (ТУХ)-ны гишүүд ЗТС-ын 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 75 тоот тушаалаар шинэчлэн байгуулагдсан. ЗТЯ-ны ТНБД-ын 2015 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 58 тоот тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооноос ТХН-д шаардлагатай байсан төслийн инженер, төмөр замын холбоо, дохиоллын инженер, төслийн худалдан авалт хариуцсан ажилтан нарын сонгон шалгаруулах ажлыг амжилттай зохион байгуулж, шалгарсан ажилтан нарыг ажилд нь оруулаад байна.
Худалдан авалтын үйл ажиллагааны хүрээнд:
Тус төслийн хүрээнд баригдах нарийн царигийн төмөр зам нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын төвлөрсөн хогийн цэгээр дайран өнгөрч байгаатай холбогдуулан тус хогийн цэгийг өөр байршилд шилжүүлэхэд шаардлагатай машин техникийг хангаж өгөх хүсэлт тус аймгийн Засаг даргаас ирсэн. Эдгээр машин техникийн худалдан авахад шаардлагатай санхүүжилтыг АХБ-ны зээлийн хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэсэн бөгөөд нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулав. Тус худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулахаар боломжит ханган нийлүүлэгчдээс үнийн санал авах зарыг “Өдрийн сонин”-д 2015 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр зарласан ба 3 компаниас үнийн санал ирүүлснээс Монтрак ХХК шалгарч тус 2 техник тоног төхөөрөмжийг Замын-Үүд сумын холбогдох албанд хүлээлгэж өгөөд байна.
Замын-Үүдийн Логистикийн төвийн барилга угсралтын ажлын ОУ-ын тендерийн баримт бичиг боловсруулагдаж дууссан ба тендер зарлах зөвшөөрлийг АХБ-наас авч зарыг 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн өдөр тутмын хэвлэл болон АХБ-ын цахим хуудсаар нийтэлсэн болно. Тус нээлттэй тендер АХБ-ны журмын дагуу явагдаж байгаа ба тендерийн нээлт 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр болсон ба тендерийн үнэлгээ хийгдэж байна.
Логистикийн төвийн гадна цахилгаан хангамжийн /110 кВ ЦДАШ, Дэд станцын өргөтгөл, ложистикийн төвийн дэд станц/ барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх тендерийн урилгыг 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн тутмын хэвлэл болох Өдрийн сонин, Өнөөдөр сонинд нийтлүүлсэн бөгөөд нийт 9 сонирхогч аж ахуйн нэгж саналаа ирүүлсэн. Тендерийн үнэлгээ хийх явц дууссан ба мэдэгдэлийг оролцогч компаниудад хүргүүлээд байна. Барилгын ажлын гүйцэтгэгчээр “Багануур Энерги” ХХК шалгарч гэрээ байгуулах шатандаа байна.
Замын-Үүдийн логистикийн төвийн барилга угсралтын ажлыг хянах ОУ-ын зөвлөх үйлчилгээ сонгон шалгаруулах тендер 2015 оны 8 дугаар сарын 3-нд зарлагдан 2015 оны 8 дугаар сарын 18-нд сонирхол илэрхийлсэн 10 байгууллага материалаа ирүүлсэн. Сонирхол илэрхийлсэн компаниудаас хураангуй жагсаалт хийж байна.
Стандартын төсөлд санал авч байна.
Зам, тээврийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдээ эрэмбэллээ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ОСОЛ, ЗӨРЧЛИЙГ ШИНЖЛЭН ШАЛГАХ ЖУРМЫН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАЛААР
АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙГ БҮРТГЭХ, БҮРТГЭЛЭЭС ХАСАХ ЖУРАМЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ
Серби улстай Засгийн газар хоорондын олон улсын автотээврийн харилцааны тухай хэлэлцээрийг үзэглэнэ
ЗТЯ-ны ТНБД М.Баярмагнай OPEC сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн яам, НҮБ‑ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа”-г хийж байна
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 4 дугаар сарын мэдээ
Төмөр замын салбарт хамтран ажиллах, дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр санал солилцлоо
БНХАУ-тай тээврийн логистикийн асуудлуудыг хамтран шийдвэрлэхээ илэрхийллээ
Монгол Улс Олон улсын автотээврийн хамтын ажиллагааг өргөжүүлж, IRU-тай санамж бичиг байгууллаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Олон улсын тээврийн форумын сайд нарын зөвлөлийн хуралд оролцож байна
Монгол, Азербайжан улс агаарын тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол, Германы тээврийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
Дэлхийн тээвэрт тулгамдаж буй асуудлууд, шинэ чиг хандлага, санхүүжилтын асуудлыг бодлогын түвшинд хэлэлцэж байна
Олон улсын тээврийн форумын дээд хэмжээний уулзалт Герман улсын Лейпциг хотноо эхэллээ
Чойр-Хөшигийн хөндий чиглэлийн авто замыг 4 эгнээ болгон өргөтгөн шинэчлэх төслийг ЕСБХБ-тай хамтран хэрэгжүүлнэ
"Монголын төмөр зам" ТӨХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулна
Автотээврийн улсын байцаагч нарт зориулсан вэб болон мобайл аппликейшныг хөгжүүлж байна
ТНБД М.Баягмагнай Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН УРИЛГА
100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй
БНСУ-ын тэтгэлэгт хамрагдсан сурагчдад Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан батламж гардууллаа
БНСУ-ын Дуньян их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн II шатны шалгаруулалт явагдлаа
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын удирдах ажилтны зөвлөгөөн боллоо
ЗТЯ-ны ТНБД М.Баярмагнай БНСУ-ын Дуньян их сургуулийн төлөөлөгчийг хүлээн авч уулзав
Хөлөг онгоцноос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах ажлын хэсгийн 21 дүгээр хуралд оролцлоо
Хяналтын хуудас шинэчлэн батлах тухай /2026.03.30/
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа