Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЗАМ ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ, МОНГОЛЫН АВТО ЗАМЧДЫН ХОЛБОО ХАМТЫН АЖИЛЛАГАА

  1. 2010 оноос хойш “Мэргэжилтний мэргэшүүлэх, мэргэжлийн зэрэг олгох, сунгах сургалт” зохион байгуулах эрхийг шилжүүлж хөтөлбөр боловсруулах, хяналт тавих зэргээр хамтран ажиллаж ирсэн.
  2. 2013-2014 онд БНХАУ-ын Бээжингийн зам харилцааны их сургуульд Авто зам, гүүрийн инженерээр 50-100%-н тэтгэлэгтэйгээр 15 оюутан суралцуулж энэ онд эхний төгсөлтийн 8 оюутан ирэх гэж байна.
  3. 2013 оноос “Road expo” буюу “Авто зам үзэсгэлэн бага хурал”-ыг жил бүр хамтран зохион байгуулсан.
  4. 2013 оноос “Авто зам, замын байгууламжийг барих, засварлах, техник-эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах ажил, үйлчилгээний тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох үйл ажиллагааг хэрэгжүүлэх, тусгай зөвшөөрөл” олгоход хамтран оролцож 2015-2016 онд Монголын авто замчдын холбоон дээр шийдвэрлэн Зам тээврийн сайд баталгаажуулан ажиллаж, 2017 оноос Зам тээврийн хөгжлийн яаман дээр байгуулсан ажлын хэсэгт холбооны төлөөлөл оролцон ажиллаж байна.
  5. 2014 онд Авто замын байгууллага үүсч хөгжсөний 85 жилийн ойг тохиолдуулан дараах арга хэмжээг хамтран зохион байгуулсан. Үүнд:
    1. Ойн хүрээнд 2013 онд ашиглалтад орсон Олон улсын Азийн авто замын сүлжээ АН3-/Замын-үүд-Сайншанд-Чойр-Налайх-Улаанбаатар Дархан-Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн замыг сурталчлан таниулах зорилгоор Монголын дугуйчдын олон өдрийн уралдаан 2014 оны 8-р сарын 1-8 ны хооронд зохион байгуулсан.
    2.  Авто замчдын дундах дугуйн уралдаан, Спортын их наадам
    3. Ахмад замчиддаа хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ
    4. Авто замын инженер техникийн ажилтнуудын ур чадварын тэмцээнийг бүсчлэн зохион байгуулсан.
    5. Хэнтий Сүхбаатар, Дорнод чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлыг сурталчлан таниулах зорилгоор Телевиз, радио, сайтуудын сэтгүүлчидтэй аялал зохион байгуулсан.
    6. Авто замын байгууллага үүсч хөгжсөний 85 жилийн ойн хурал, үзэсгэлэн, концертыг хамтран зохион байгуулсан.
  6. 2015 оны 10-р сарын 16-нд Зам тээврийн сайд, Монголын авто замчдын холбоотой хамтран ажиллах гэрээ байгуулж гэрээг хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Үүнд:
    1. Авто замын тухай хуулийн үзэл баримтлал, шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж санал авах, хэлэлцүүлэг зохион байгуулсан.
    2. Авто зам, замын байгууламжийг барих, засварлах, техник-эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах ажил, үйлчилгээний тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох ажлын хэсгийг МАЗХ-ны удирдах зөвлөлийн гишүүдийг оролцуулан байгуулан ажилласан. Ажлын хэсгийн хурлаар 2015 оны 12 дугаар сарын 03-наас 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл нийт 179 компанид тусгай зөвшөөрөл олгуулахаар дүгнэлт гарган Зам, тээврийн яаманд хүргүүлж сайдын тушаалаар баталгаажуулсан. Эдгээр 179 компаниас шинээр олгогдсон 56, тусгай зөвшөөрөл сунгуулсан 100, тусгай зөвшөөрөлд ангилал нэмүүлсэн 23 компани байна.
  7. Зам, тээврийн яам/хуучнаар/, Зам, тээврийн хөгжлийн яамны гэрээний дагуу Авто зам, замын байгууламжийн барилгын ажлын төсөвт хөндлөнгийн дүгнэлт гарган ажилласан.Үүнд:
    1. Зам, тээврийн сайдын 2015 оны 9 дүгээр сарын  10 өдрийн шуурхайгаас өгөгдсөн үүргийн дагуу Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129,4 км, Тосонцэнгэл-Улиастайн чиглэлийн 114 км хатуу хучилттай  зам барих төслүүдийн гүйцэтгэгчийн ирүүлсэн хамгийн бага үнийн саналд дүгнэлт,
    2. Зам, тээврийн сайдын 2015 оны 9 дүгээр сарын  10 өдрийн шуурхайгаас өгөгдсөн үүргийн дагуу Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудал чиглэлийн 29.4км хурдны  зам барих төслийн гүйцэтгэгчийн ирүүлсэн хамгийн бага үнийн саналд дүгнэлт,
    3. Зам, тээврийн яамны стратеги бодлого төлөвлөлт хамтын ажиллагааны газрын 2015 оны 9 дүгээр сарын 23-ны 04/4100 тоот албан бичгээр ирүүлсэн Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Баруун босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төсөл”-ийн Ховд-Өлгий-Улаанбайшинт чиглэлийн нийт 189.7 км зам барилгын 4 багц ажилд дүгнэлт,
    4. 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаанаас өгсөн үүргийн дагуу Хэнтий аймгийн Баянмөнхийн гүүрийн барилгын ажилд технологийн хөндлөнгийн дүгнэлт,
    5. Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 05 дугаар сарын 16-ний өдрийн 02/2090 албан тоотын дагуу “Улаанбаатар хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор бүс нутгийн тээврийн дэд бүтцийг сайжруулах төслийн хүрээнд хэрэгжсэн Жаргалант тосгоноос Батсүмбэр чиглэлийн 29,36 км хатуу хучилттай авто замд нэр бүхий 356452.15 ам долларын үнэтэй нэмэлт ажил хийсэн тухай гүйцэтгэл”-д  хөндлөнгийн дүгнэлт,
    6. Зам, Тээврийн хөгжлийн яамны 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 06/2777 тоот албан бичгийн дагуу Төв аймгийн Зуунмод сумын төвийн Баруун Зуунмод багийн 3.5 км, Баянхошуу багийн 2.5 км замуудын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын төсөвт хөндлөнгийн дүгнэлт,
    7. Зам, Тээврийн хөгжлийн яамны 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 06/3404 тоот албан бичгийн дагуу БНХАУ-ын хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудал чиглэлийн 32,226 км хурдны авто замын төсөвт өртөгт хөндлөнгийн дүгнэлт
  8. Авто замын мэргэжлээр гадаад сургалт болон холбогдох арга хэмжээг ХБНГУ, БНСУ, БНХАУ зэрэг орнуудад зохион байгуулж авто замын салбарын төрийн болон хувийн хэвшлийн төлөөллийг хамруулан хамтран ажилласан.
  9. Авто зам, замын байгууламжийн барилгын ажлын төсөвт өртгийг тооцдог аргачлалыг шинэчлэн “Авто замын төсөв бодох заавар”-ыг МАЗХ-н дээр ажлын хэсэг байгуулан боловсруулах, хэвлүүлэх ажлыг  холбооны санхүүжилтээр хийж гүйцэтгэсэн.
  10. Авто замын салбарт ажиллагсдыг төрийн одон медаль, салбарын шагналд тодорхойлж Авто замчдын баяр, шинэ жилийн арга хэмжээний үеэр шагнаж урамшуулдаг.
  11. Авто замчдын баяр баяраар жил бүр авто замын “Эхлэлийн цэг”-т хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг хамтран зохион байгуулдаг.
  12. Авто замын норм, нормативын сангийн хөрөнгөөр хийгдсэн стандарт, горм дүрмийн ажилд редакц, шүүмжийг 2016 оноос эхлэн одоогийн байдлаар нийт 16 ажилд шүүмж, редакц хийн ажилласан.
  13. Ахмадын баяр, цагаан сарын үеэр ахмад замчдаа хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтсон.
  14. Авто замын салбарын “Хөгжилд хөтлөгч авто замчид” шинэ жилийн цэнгүүнийг жил бүр хамтран зохион байгуулж салбарын шилдгүүдээ тодруулдаг.
  15. Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч Т.Бямбаа нарын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан “Авто замын тухай хуулийг сурталчилах, төрөөс авто замын талаар баримтлах бодлогын баримт бичгийн хэлэлцүүлэг, хурал, семинар зохион байгуулах хамтын ажиллагааны 319 дүгээр гэрээний дагуу дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Үүнд:
    1. Авто замын инженер техникийн ажилтнуудын мэргэшүүлэх, мэргэжлийн зэрэг олгох сургалтуудад хууль болон шинээр гарч байгаа журмуудыг танилцуулж,, хэлэлцүүлэг зохион байгуулсан.
    2. Монголын үндэсний олон нийтйин радиогийн “Замд гаръя” шууд нэвтрүүлгийг хийсэн.
    3. “Авто зам, гүүр” сэтгүүлд Авто замын тухай хуулийг бүрэн хэмжээгээр 2 удаа хэвлэн нийтэлж авто замын салбарын аж ахуйн нэгж байгууллагуудад түгээсэн.
    4. TV-9 телевизийн “Ардын парламент” нэвтрүүлэгээр  45 минутаар 2 удаагийн цацалттай нэвтрүүлэг хийсэн.
    5. VIP76.mn сайтаар Авто замын тухай хуулийг хэрхэн шинэчлэв? Онлайн хэлэлцүүлгийг 2018 оны 4 сарын 02- 5 сарын 02- өдрийг хүртэл сарын хугацаатай салбарын төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн төлөөллийг хамруулан зохион байгуулсан.