Танилцуулга
Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбоо нь өөрийн дүрэмд заасан зорилт, чиг үүргийнхээ дагуу үйл ажиллагаагаа төрөөс хараат бус өөрийгөө удирдах зарчмаар явуулж, автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх зах зээлийн тааламжтай нөхцөл бүрдүүлэх, салбарын хөгжлийн бодлого боловсруулах, автотээврийн харилцааны тухай хууль тогтоомж, олон улсын тээвэрлэлтийн талаарх гэрээ хэлэлцээрт тээвэрчдийн ашиг сонирхлыг тусгуулах, тэдгээрийг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагуудтай хамтран ажиллах, автотээвэр эрхлэгчдийн мэргэжил, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, олон улсын автотээврийн холбоо, нийгэмлэгүүдтэй ажил төрлийн холбоо тогтоож гадаад харилцааг өргөжүүлэх, тэрчлэн нийгэмд болон гишүүн байгууллага, тээвэрчдэд үйлчлэх чиглэлээр ажиллаж байна.
Зорилго:
Холбооны үндсэн зорилго нь автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх зах зээлийн тааламжтай нөхцөл бүрдүүлэх, автотээврийн хөгжлийн стратегийг боловсруулах болон үндэсний, улс хоорондын автотээврийн харилцааны хууль эрх зүй, бодлого, шийдвэрт тээвэрчдийн ашиг сонирхлыг тусгуулах, үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн үйлчлэх хүрээг өргөжүүлж автотээврийн салбарыг тогтвортой хөгжүүлэх үйл ажиллагаанд идэвхитэй оролцох, автотээвэр эрхлэгч гишүүдийнхээ мэргэжил, хууль эрхийн мэдлэгийг дээшлүүлэх, улс орны автотээврийн хөгжлийн хэтийн хандлага, үзэл баримтлал, стратегийг боловсруулах, маркетингийн үйл ажиллагааг өргөжүүлж, менежментийн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлнэ.
Үндсэн чиглэл:
Дотоод үйл ажиллагаа:
· Монголын Автотээвэрчдийн нэгдсэн холбоо 1991 онд байгуулагдсанаас хойш өнөөдөр эгнээндээ салбарын бусад холбоод болон 110 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийг нэгтгэж, үйл ажиллагаагаа олон улсын жишиг, чиг хандлагын дагуу өргөжүүлэн хөгжүүлж байна.
Гадаад үйл ажиллагаа:
Сургалт:
Зам, тээвэр, Аялал Жуулчлалын Сайдын 2005 оны 16 тоот тушаалаар автотээврийн салбарын мэргэжилтний төгсөлтийн дараах тасралтгүй сургалтын тогтолцоог бий болгох, ажил эрхлэх явцад үүсэх харилцааг зохицуулах, улс хоорондын болон үндэсний ачаа тээвэрлэлтийн тээвэрлэгчийг мэргэшүүлэх, давтан сургах зорилготойгоор тээврийн салбарын мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох, мэргэшсэн ажилтан бэлтгэх, мэргэшүүлэх, аюултай ачаа тээвэрлэгч нарт сургалт явуулах эрхийг Холбооны дэргэдэх Зам, тээврийн ажиллагсадын мэргэжлийн боловсролын институт-д олгосон.
Мэргэшүүлэх сургалт нь тээврийн салбарын мэргэжилтнүүдэд салбарын хөгжлийн чиг хандлагын талаарх мэдлэг олгох, мэргэжлийн ур чадварын түвшин, өрсөлдөх чадавхийг дээшлүүлэх, тэдний ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, үүрэг, хариуцлагыг нь өндөржүүлэх зорилготой юм.
Мэргэжилтнүүдийг давтан сургах, мэргэшүүлэх сургалтын хүрээнд тээврийн салбарын ажиллагсдын дараах чиглэлээр мэргэшүүлж байна.
Тээврийн салбарын зөвлөх болон мэргэшсэн инженер, инженер-эдийн засагч
Тээврийн салбарын удирдах ажилтан, тээвэр зохицуулагчийн сургалт
Шалгах механикийн сургалт
Нийтийн тээврийн мэргэшсэн жолооч
Тусгай үйлчилгээ болон улс хоорондын тээврийн мэргэшсэн жолооч
Овор ихтэй болон аюултай ачааны мэргэшсэн жолооч
Нийтийн тээврийн мэргэшсэн кондуктор
Тээврийн салбарын удирдах ажилтнууд, мэргэжилтнүүдийн мэдлэгийг гүнзгийрүүлэх, мэргэжлийн чадварыг дээшлүүлэх чиглэлээр жилд 3-4 удаа богино хугацааны сургалт, семинарыг зохион байгуулж их дээд сургуулийн профессор, багш нар, эрдэм шинжилгээний ажилтнууд, яам, агентлагийн удирдах ажилтан, тэргүүлэх мэргэжилтнүүийг урин дээрх сургалтанд багшлуулж байна.
Цаашдын зорилт:
- Монгол улсад Олон улс дамжсан ТИР тээвэрлэлтийг өргөжүүлэн хөгжүүлэхэд Монголын тээвэрчдийг татан оролцуулах,
- Улс хооронд, хөрш орны хил орчмын ачаа, зорчигч тээвэрлэлтийн нэгдсэн удирдлага, зохион байгуулалттай болгоход холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах,
- Орон нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллаж аймаг дахь салбар холбоогоор орон нутгийн тээвэр зохицуулалтыг ажлыг хэрэгжүүлэх, тээврийн хэрэгслийн үнэлгээ хийх, автоүйлчилгээний байгууллагад ангилал тогтоох зэрэг төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэх,
- Олон улсын болон дотоодын ачаа тээврийн логистик үйл ажиллагааг зохион байгуулж, тээвэрчдийн сул зогсолтыг багасгаж, ачаа эргэлтийг түргэсгэх,
- Тээврийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийн санг бий болгох, “Автотээвэр” сэтгүүлийг тогтмол хэвлэх, тээвэрчдэд шаардлагатай удирдамж, зөвлөмж, гарын авлагыг боловсруулж гаргах,
- Автотээврийн салбарын инженер, техникийн ажиллагсадын мэргэжил дээшлүүлэх сургалтыг тасралтгүй зохион байгуулах,
- Аюултай ачаа тээвэрлэх байгууллагын менежер /DGSA/, жолооч /ADR/ бэлтгэх сургалт явуулах,
- ОУАТХ /IRU/, Олон улсын автоинженерүүдийн холбоо /ITE/, дэлхийн замын холбоо /PIARC/-оос зохион байгуулагдах сургалт семинар, хуралд МАТНХ-ны ажилчид болон гишүүд байгууллагуудыг өргөнөөр хамруулан оролцуулах.
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт