“БАРУУН БҮСИЙН БОСОО ТЭНХЛЭГИЙН АВТО ЗАМЫГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ”-ИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
2020.09.17
Монгол Улсын баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам БНХАУ-тай хил залгаа байрлах Ярантын хилийн боомтоос ОХУ-тай хиллэдэг Улаанбайшинтын хилийн боомт хүртэл 745.8 км урттай бөгөөд энэхүү корридор нь Монгол Улсын баруун бүс Ховд, Баян-Өлгий аймгаар дайран БНХАУ-ын Шинжаань бүс нутаг, ОХУ-ын Сибирийн бүстэй холбох Азийн авто замын АН-4, CAREC-ийн корридор 4“а” чиглэлийн нэг хэсэг юм.
Энэхүү корридорыг Азийн авто замын төлөвлөлтийн стандартыг хангахуйц асфальтбетон хучилттай авто замаар бүрэн холбосноор Монгол Улсын эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг дэмжиж улмаар дамжин өнгөрөх ачаа, зорчигч тээвэрлэлтийн урсгалыг нэмэгдүүлж, дотоодын зах зээлийг хөгжүүлэхэд чиглэгдсэн Монгол улсын хувьд тээврийн стратегийн чухал ач холбогдолтой авто зам юм.

Тус коридорыг бүхэлд нь хатуу хучилттай авто замтай болгох зорилгоор Монгол Улсын Засгийн Газар нь олон улсын банк санхүүгийн байгууллагуудтай тухайлбал Азийн Хөгжлийн Банк, БНХАУ-ын “EXIM” банктай хамтран ажиллаж, үе шаттайгаар буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл авч хэрэгжүүлж байгаагаас 2011-2015 онд 359.4 км зам ашиглалтад оруулсан. Үүнд:
1) Тэмээн Хүзүү-Бага Улаан даваа чиглэлийн 110.8км, 2) Бага Улаан даваа-Манхан сум чиглэлийн 103.3км, нийт 214.1км асфальтбетон хучилттай авто зам,
1) Өлгий-Хашаатын даваа чиглэлийн 60км,
2) Манхан-Ховд чиглэлийн 85.3км, нийт 145.3км асфальтбетон хучилттай авто зам,
Хоёр дахь үе шат буюу Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр доорх авто замын ажлыг 2015 оны 8 дугаар сараас барьж 2018-2020 онд байнгын ашиглалтад хүлээлгэн өгсөн. Үүнд:
Өнөөдрийн байдлаар төслийн хүрээнд хийгдэж байгаа ажлууд:
Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замын хэсэг тус бүрийн урт, тэдгээрийн санхүүжилт, барилгын ажлын Гүйцэтгэгч болон барилгын явц, ашиглалтын байдлын талаарх мэдээллийг доор үзүүлэв. Үүнд:
|
Чиглэл |
Замын урт, км |
Санхүүжүүлэгч |
Гүйцэтгэгч |
Тайлбар |
|||||
|
Эхлэл |
Төгсгөл |
|
|||||||
|
Ярантын боомт |
Булган сум |
64 |
Монгол Улсын Засгийн газар |
Шинжиан, Цонж аймгийн зам, гүүрийн компани |
2006 онд ашиглалтад орсон |
||||
|
Булган сум |
Тэмээн Хүзүү |
60 |
Монгол Улсын Засгийн газар |
Жиансу Жунжиан Жианшин ХХК |
2016 онд ашиглалтад орсон |
||||
|
Тэмээн Хүзүү |
Бага Улаан Даваа |
110.8 |
Монгол Улсын Засгийн газар болон Азийн Хөгжлийн Банкны буцалтгүй тусламж (АХБ-ны 1-р үе шатны төсөл) |
Чайна Жиансу Жианда Констракшн |
2014 онд ашиглалтад орсон |
||||
|
Бага Улаан Даваа |
Манхан сум |
103.3 |
МУ-ын ЗГ болон АХБ зээл № 2847-MON(SF), (АХБ-ны 1-р үе шатны төсөл) |
Чайна Жиансу Жианда Констракшн |
2014-2015 онд ашиглалтад орсон |
||||
|
Манхан сум |
Ховд |
85.3 |
МУ-ын Засгийн газар болон БНХАУ-ын EXIM банкны хөнгөлөлттэй зээл |
Чайна Гезоба Групп компани |
2014 онд ашиглалтад орсон |
||||
|
Ховд |
Шургийн гүүр |
56.6 |
Азийн Хөгжлийн Банкны зээлийн № 3129-MON(SF), (2-р үе шатны төсөл) |
Эйч Кэй Би Интернэйшнл Холдинг ХХК |
2018 оны 10 сард ашиглалтад орсон |
||||
|
Шургийн гүүр |
Хашаатын Даваа |
50 |
Азийн Хөгжлийн Банкны зээлийн № 3129-MON(SF), (2-р үе шатны төсөл) |
Чайна Хуаши Интерпрайзис ХХК |
2018 оны 10 сард ашиглалтад орсон |
||||
|
Хашаатын Даваа |
Толбо сум |
60 |
Азийн Хөгжлийн Банкны зээлийн № 3129-MON(SF), (2-р үе шатны төсөл) |
Чайна Хуаши Интерпрайзис ХХК |
2019 оны 12 сард ашиглалтад орсон |
||||
|
Толбо сум |
Өлгий |
60 |
МУ-ын Засгийн газар болон БНХАУ-ын EXIM банкны хөнгөлөлттэй зээл |
Чайна Гезоба Групп компани |
2014 онд ашиглалтад орсон |
||||
|
Өлгий |
Цагааннуур |
70 |
Монгол Улсын Засгийн газар |
Алтайн Зам ХХК |
2013 онд ашиглалтад орсон |
||||
|
Цагааннуур |
Улаанбайшинт |
25.8 |
Азийн Хөгжлийн Банкны зээлийн № 3129-MON(SF), (2-р үе шатны төсөл) |
Луньзянь роуд энд бридж ХХК |
Барилгын бэлтгэл ажлууд хийгдэж байна |
||||
|
Төслийн зам |
Мөст сум |
20.3 |
Азийн Хөгжлийн Банкны зээлийн № 2847-MON(SF) |
Хотгор Зам ХХК |
2020 онд ашиглалтад орсон |
||||
|
Өлгий хотыг тойрон гарах 18.82км зам, 201у/м гүүрийн барилгын ажил |
Багц-1 |
6.76 |
Азийн Хөгжлийн Банкны зээлийн № 3129-MON(SF), (2-р үе шатны төсөл) |
Хотгор Зам ХХК |
Барилгын ажил 2020.05.01-ээс эхэлсэн |
||||
|
Багц-2 |
201.08у/м гүүр, 260м зам |
Азийн Хөгжлийн Банкны зээлийн № 3129-MON(SF), (2-р үе шатны төсөл) |
Эйч Кэй Би Интернэйшнл Холдинг ХХК |
Барилгын бэлтгэл ажлууд хийгдэж байна |
|||||
|
Багц-3 |
11.80 км зам, 4.5x4.65м нүхэн гарц |
Азийн Хөгжлийн Банкны зээлийн № 3129-MON(SF), (2-р үе шатны төсөл) |
Эйч Кэй Би Интернэйшнл Холдинг ХХК |
Барилгын ажил 2020.06.27-оос эхэлсэн |
|||||
Дээрх баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замаас одоогоор ОХУ-тай хил залгаа хилийн боомт хүртэлх Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн 25.8 км замын ажил энэ онд эхэлж байгаа бөгөөд энэ зам баригдсанаар тус корридорын авто зам бүхэлдээ баригдаж дуусах юм.
Төслийн авто зам нь Монгол улсын баруун хязгаарт Алтайн нурууны өндөрлөг уулсын бүсэд орших Баян-Өлгий, Ховд аймгийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа ба тухайлбал Баян-Өлгий аймгийн Цагааннуур, Толбо, Сагсай, Өлгий сумд, Ховд аймгийн Жаргалант, Эрдэнэбүрэн, Манхан, Алтай, Үенч, Булган сумдыг дайран өнгөрдөг юм.
Тус бүс нутаг нь өндөр уулсын агаарын нөлөөгөөр хүйтэн уур амьсгалтай буюу намартаа эрт хүйтэрдэг, зундаа орой дулаардаг нь Хашаатын даваа-Толбо чиглэлийн зам барилгын ажлын улиралд тодорхой нөлөө үзүүлсэн.
Төслийн хүрээнд баруун бүстээ хамгийн өндөр даваа болох Бураатын даваанд 17м өндөр далангийн ажил гүйцэтгэсэн нь нэлээдгүй цаг, хугацаа зарцуулахад хүргэсэн болно.
Мөн Алтайн нурууг давж, Бодончийн хавцалд хад чулууны нуралтаас хамгаалсан торон хана, хэд хэдэн уулзвар замууд, нийт 4-6 хэсэгт амрах болон автомашины зогсоол барьсан, мөн үерийн хамгаалалтын болон хажуугийн бетон шуудуу зэргийг гүйцэтгэснээрээ онцлог юм.

Огцом эргэлт ихтэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал зэргээс шалтгаалан хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авч замын дагуу анхааруулах, хориглох, заах, зохицуулах, мэдээлэх тэмдгүүд, туузан хашлага, дохионы шон зэргийг зураг төсөл, стандартын дагуу байрлуулсан.
Энэ төслийн хүрээнд тус бүр нь 30м - 150м урттай, нийт 1637.07м хүчитгэсэн төмөр бетон гүүрийг ажлын зураг, техникийн шаардлагын дагуу олон улсын болон дотоодын зөвлөхийн хяналтан дор барьсан байна. Эдгээр авто зам нь Монгол Улсын авто замын төлөвлөлтийн стандартын техникийн III ангилал, Азийн авто замын техникийн II ангиллын авто замын шаардлага, төлөвлөлтийн хурд, хэвтээ болон босоо төлөвлөлт, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах уулзвар, амрах талбай, автомашины зогсоолын шаардлагыг хангасан төвөгшил ихтэй газар оронд баригдсанаараа давуу талтай юм.
Төслийн техник, эдийн засгийн үндэслэлээр авто замыг бүхэлд нь барьснаар (i) 2020 он гэхэд авто замаар явах хөдөлгөөний дундаж хурд 40 км/цагаас 80 км/цаг болж нэмэгдэх (ii) Ярантын хилийн боомтоос Улаанбайшинтын хилийн боомт хүртэлхи зорчих хугацаа 8-10 цагаар багасах, (iii) Ярант болон Улаанбайшинтын хилийн боомт дахь ачаа, зорчигчийн хил, гаалиар нэвтрэх хугацаа 5 цагаар багасах, (iv) 2010-2020 онд Ярант болон Улаанбайшинтын хилийн боомтоор нэвтрэх хөдөлгөөний эрчим жилд ойролцоогоор 15%-иар тус тус нэмэгдэхээр тооцоологдсон.

Төслийн хаяг:
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,
2-р хороо. Нарны зам-18, Арж оффис 201 тоот
Утас: 70120107
Факс:70120107
И-Мэйл: westernroadmn@gmail.com
Албан хаагчдын нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2026 оны төлөвлөгөө
Зам, тээврийн яамны дэргэдэх төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөө
Судалгаа
Дэлхийн банкны суурин төлөөлөгч Таехюн Ли тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧДАД ШАГНАЛ ОЛГОХ БҮРТГЭЛ, УДРДЛАГЫН ЦАХИМ ПРОГРАММ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ДААЛГАВАР
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны төлөөлөл Зам, тээврийн яаманд ажиллав
“Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК-ийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
2025 оны жилийн эцсийн байдлаар иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн мэдээ
АЙЛЧЛАЛ: Монгол Улсын иргэний нисэхийн салбарт боловсон хүчин бэлтгэх, мэргэжилтэн сургах чиглэлээр санал солилцлоо
АЙЛЧЛАЛ: Нисэх буудлын өргөтгөл, дэд бүтцийн шийдэл, орчин үеийн технологийн талаар санал солилцлоо
АЙЛЧЛАЛ: “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг илүү өргөжүүлэх талаар хэлэлцлээ
АЙЛЧЛАЛ: Токио хотын “Ханэда” олон улсын нисэх онгоцны буудлын удирдлагуудтай уулзлаа
АЙЛЧЛАЛ: Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Тээвэр, дэд бүтцийн газрын дарга Наосуми Нагамицу тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа
АЙЛЧЛАЛ: ЖАЙКА-гийн Ерөнхийлөгч Танакатай уулзлаа
АЙЛЧЛАЛ: “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг өргөтгөх хүрээнд хийгдэж буй судалгааны ажлыг эрчимжүүлэхээр хэлэлцлээ
Улсын чанартай А0602 дугаартай Хархорин-Цэцэрлэг чиглэлийн авто замын зурвас газарт хяналт шалгалт хийлээ.
БНСУ-ын Төмөр замын сургуульд тэтгэлэгтэй суралцах БОЛОМЖИЙГ олгож байна
Зам, тээврийн сайд 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж албажуулав
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
Нээлттэй тендер зарлагдлаа
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Баруун-Урт сумаас Бичигтийн боомт хүртэл хатуу хучилттай авто замаар холбосноор Монгол Улсын далайд гарах хамгийн дөт гарц нээгдэнэ
Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай хуулийн төсөлтэй танилцлаа
Зам, тээврийн салбарт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдтэй танилцлаа
Зам, тээврийн сайд Испанийн “Индра” компанийн төлөөлөгчидтэй уулзлаа
Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын төсөл 9.75 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна
Болзошгүй эрсдэлээс сэргийлсэн зөвлөмж хүргүүллээ
Авлигатай тэмцэх газрын мэдээлэл хүлээн авах тусгай дугаар солигдлоо
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ШААРДАГДАХ ЦЕМЕНТИЙН НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХАД АНХААРНА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"