Автотээврийн үндэсний төвөөс Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтын чиглэлд улс хоорондын байнгын ачаа тээвэрлэх "Хоногийн нэгдсэн график”-ийг боловсруулжээ. Энэ талаар Автотээврийн үндэсний төвийн дэд дарга Ш.Батсайханы өгсөн ярилцлага.
- Энэ чиглэлийн ачаа тээвэрлэлтийг хуваарт оруулснаар ямар үр дүнд хүрэх тооцоолол байна вэ?
- Энэ оныг манай байгууллагаас "Автотээврийн менежментийг сайжруулах жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан Гашуунсухайтад үүсээд буй нүүрсний тээвэрлэлтийг дагасан хүндрэлтэй олон зүйлийг цэгцлэхээр бид ажиллаж байна. Багагүй хугацаанд судалгаа хийсний үндсэн дээр "Хоногийн нэгдсэн график”-ийг мөрдөж ажиллахаар болж байна. Өмнө нь энэ графикийг ургацын тээвэрт ашиглаж байсан учир туршигдсан зүйл. Одоогоор нүүрсний экспорт нэмэгдэж, үнэ өссөнтэй холбогдуулан ачаалал улам нэмэгдэж байна. Ачаал нэмэгдэнэ гэдэг дугаарлалт үүсэх, жолоочийн ажил амралтын горим алдагдах, осол аваар гарах үндсэн шалтгаан болдог. Ийм учраас зайлшгүй графикийг мөрдөхөөс өөр аргагүй. Дээрээс нь импортын тээврүүдэд зориулаж төлөвлөлт хийх учиртай. Төлөвлөлт байхгүйн улмаас Гашуунсухайтын боомт дээр гарч байгаа шиг хүндрэлтэй байдал үүсч байна. Манайд бүртгэлтэй 2700 тээврийн хэрэгсэл байхад 5000 хүртэл нэмэгдэж,Гашуунсухайтынчиглэлдтээвэрлэлт хийж байсан. 2000 гаруй тээврийн хэрэгсэл хууль бус тээвэрлэлт хийж байсан гэсэн үг. Мөн Гашуунсухайтын чиглэлд ачаа тээвэрлэлт хийж байгаа байгууллагуудыг албажуулж, тээврийн хэрэгсэл, жолоочид, байгууллагуудад зохих шаардлагыг хангуулж ажиллах болсон. Зөвхөн аж ахуйн нэгжүүд гэлтгүйтөрийн бүх шатны байгууллагууд нэгдсэн ойлголттой байх шаардлага үүсч байна. Мөн Монгол-Хятадын Засгийн газар хоорондын авто тээврийн хэлэлцээрийг мөрдөж ажиллах ёстой.
-Тэгэхээр хууль бус тээврийг хэрхэн хянана гэсэн үг вэ?
-Дээрх хэлэлцээрээр хоёр улсын хоорондын байнгын ачаа тээвэрт "С” зөвшөөрлийн бичиг авч явах ёстойг заасан байдаг. "С” бичиг нь гурвансарын хугацаатай, энэ хугацаанд олон удаа ачаа тээвэрлэх, хилээр орж гарах эрх. Бидний хийж байгаа ажил бол жолооч нар зам дээр олон өдөрдугаарладаг, хонодог байдлыг л таслан зогсоож байгаа юм. Уг нь уурхайгаас ачаагаа ачаад зам дээр хонохгүйгээр хилээр гарч, эргэж ирээд байгууллагынхаа камп дээрээ хонодог байх учиртай. Хуваарьтай өдрөө ажиллаад бусад хугацаандаа жолооч нар амарч, машин тэрэгнийхээ бүрэн байдлыг хангах ёстой биз дээ. Гэтэл замбараагүй байдлаас болж, зарим жолооч зам дээр долоо хонодог байсан. Үүнээс шалтгаалж аваар осол гарах, жолоочид нь сэргээшийн төрлийн бэлдмэл хэрэглэх гэх зэргээр олон таагүй мэдээлэл гардаг. Харин энэ байдлыг цэгцэлснээр энгийнээр хэлэхэд тухайн жолооч ажил, амралтаа зохицуулдаг болно гэсэн үг. Хяналтын тухайд дан ганц Автотээврийн үндэсний төв биш Хилийн байгууллагууд зөвхөн"С” бичигтэй машин хилээр нэвтрүүлэх, замын цагдаа нь "С” бичигтэй машиныг зам дээр гаргах, уурхай нь ийм бичигтэй машинд л ачилт хийх зэргээр бүх түвшинд хамтарч хянах юм.
-"Энэ өдөр энэ байгууллагын ийм тээврийн хэрэгсэл ачаа ачина” гэсэн хуваарь гаргаж өгөх нь гэж ойлгож болох уу?
-Үндсэндээ тэгж ойлгож болно. Хуваарийн дагуу уурхай нь ачилтаа хийхээс эхлээд гэрээ журам, хуваарийнхаа дагуу ажиллаж тус тусынхаа хяналтыг тавиад явах юм. Зөрчил гаргавал бид тээврийн хэрэгслийг тээвэрлэлтээс хасах, аж ахуйн нэгжийн зөвшөөрлийг цуцлах зэрэг арга хэмжээг авна. Бид үүнийг хамгийн энгийнээр ойлгох учиртай. Нийслэлийн нийтийн тээвэр цагийн хуваарийн дагуу явдагтай яг ижил юм. Энэ графикийн дагуу уурхай дээрээс 00:00 цагт ачаа ачсан машин замын постуудаар тодорхой цагт дайрч өнгөрөхөд 8.8 цаг зарцуулж хил гарахаар байгаа. Энэ найман цагийн хугацаанд 153 дахь км буюу Жавхлант баг дээр бүтэн цаг хооллож, амрах цаг багтаж байгаа. Ингэснээр жолооч хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, өөрийгөө сэргээхийн тулд сэргээшийн төрлийн зүйл хэрэглэх байдал алга болно. Тэгээд ч байгууллагууд авто аж ахуйн нэгдсэн системээр үйл ажиллагаа явуулдаг байх шаардлагатай. Өнгөрсөн дөрвөн жилд энэ байдал үндсэндээ алдагдсан. Тиймээс жолоочид амрах байртай, засварын газартай цагийн хуваарийн дагуу очоод ажлаа гүйцэтгэдэг байх боломжийг олохоор ажиллаж байна. Гэтэл өнгөрсөн хугацаанд жолоочид амрах ёстой хугацаагаа зам дээр өнгөрүүлж, зарим тохиолдолд долоо хонож байсан ч үе бий. Үнэндээ байгууллагуудын хувьд хил гарах л чухал учраас жолооч хэрхэн ажил амралтаа зохицуулах зэрэг нь дараагийн асуудал болоод байсан юм.
-Цагаан хадны орчимд бас тээвэрлэлтийн хувьд эмх замбараагүй байдал үүсдэг гэсэн яриа бий?
-Үүнийг бид цэгцэлсэн. Цагаан хадны орчимд гаалийн хяналтын 12 талбай байгаа. Одоо найман талбайгаас 500-700 тээврийн хэрэгсэлд ачилт хийж байна. Үүнийг графикт оруулж өдөрт 120 тээврийн хэрэгсэл л гаргаж байна. Өнгөрсөн хугацаанд энэ салбарт холбоотой төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагатай гурван удаагийн уулзалт хийсэн. Үүний үр дүнд хоногийн нэгдсэн графикийн ажлыг Цагаан хаднаас эхлүүлэх нь зөв гэдэг нэгдсэн ойлголцолд хүрсэн. Одоогийн байдлаар ажлаа эхлүүлээд явж байна.
-Графикийн дагуу явуулж, цаг хугацаагаар хязгаарлахаар дотоодын эдийн засагт тодорхой хэмжээгээр сөргөөр нөлөөлөхгүй юу?
-Тийм зүйл байхгүй. Хил нэвтрэх байдал харин ч нэмэгдсэн. Өмнө нь өдөртөө 700-900 тээврийн хэрэгсэл гардаг байсан бол одоо 1100-1400 болж нэмэгдсэн. Цаашлаад энэ ондоо багтааж, боомтуудын онцлогт тохирсон тээвэр төлөвлөлтийг хийж ажиллана.
-Засгийн газрын хуралдаанаар Гашуунсухайт чиглэлийн авто замыг хэсэгчилж засварлана гэж шийдсэн. Үүнийг дагаад мэдээж хүндрэл гарч таарах байх?
-"Гашуунсухайт автозам” компанид яг энэ чиглэлээр манай байгууллагаас албан хүсэлт хүргүүлж байна. Ямар хэлбэрээр засвар хийх, тээвэрлэлтэд саад учруулахгүйгээр завсарлах боломж байгаа эсэхийг лавлана. Уг нь бид аль болох тээвэрлэлтэд саад учруулахгүй байхаар зохицуулалтыг хийх гэсэн зарчмын нэг байр суурьтай байгаа. Энэ бол зөвхөн тээвэр төлөвлөлт ч биш Монгол Улсын нийтлэг эрх ашигтай хамаатай. Тийм учраас аль болох тээвэр саатуулахгүйгээр зам засварын ажлаа амжуулах учиртай.
-Ингэхэд Цогтцэцийд танай байгууллага салбараа нээж байгаа гэсэн. Үүний давуу тал юу юм бэ?
-Тээврийн хэрэгслийн оношилгоо, бүртгэл, мэргэшсэн жолооч гэх мэт манай байгууллагаас иргэдэд үзүүлдэг үйлчилгээг хэрэглэгчид ойртуулж байгаа л хэлбэр. Өмнө нь бүх автомашин Өмнөгоь аймгийнхаа төв дээр ирж бүртгүүлдэг, жолоочид нь ирж шалгалт өгдөг, ирж тээврийн хэрэгслээ оношилгоонд оруулдаг байсан. Одоо энэ байдал цэгцэрч зардал, чирэгдэл гарахгүй болно л гэсэн үг.
-Ярилцсанд баярлалаа.
| Ш.Батсайхан: Гашуунсухайтын асуудлыг “Хоногийн нэгдсэн график” мөрдүүлж цэгцэлж байна | |
| Зам, тээврийн яам Facebook |
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семинар боллоо
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Иргэний нисэхийн салбараас таван ГАВЬЯАТ "төрлөө"
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ “МИАТ” ТӨХК-ИЙН ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ, ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэний нисэхийн салбарын төлөөллүүдтэй уулзлаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Биате Дастелыг хүлээн авч уулзлаа
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЧАА ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ ҮЕИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ"-ын тогтоолын төсөлд санал авч байна.
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Такси үйлчилгээ эрхлэгчдийн дундаас Монгол Улсын Гавьяат тээвэрчин “төрлөө”
Гүйцэтгэлийн үнэлгээ, биелэлт 2025
Стандартын төсөлд санал авч байна.
Зам, тээврийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдээ эрэмбэллээ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ОСОЛ, ЗӨРЧЛИЙГ ШИНЖЛЭН ШАЛГАХ ЖУРМЫН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАЛААР
АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙГ БҮРТГЭХ, БҮРТГЭЛЭЭС ХАСАХ ЖУРАМЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ
Серби улстай Засгийн газар хоорондын олон улсын автотээврийн харилцааны тухай хэлэлцээрийг үзэглэнэ
ЗТЯ-ны ТНБД М.Баярмагнай OPEC сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн яам, НҮБ‑ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа”-г хийж байна
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 4 дугаар сарын мэдээ
Төмөр замын салбарт хамтран ажиллах, дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр санал солилцлоо
БНХАУ-тай тээврийн логистикийн асуудлуудыг хамтран шийдвэрлэхээ илэрхийллээ
Монгол Улс Олон улсын автотээврийн хамтын ажиллагааг өргөжүүлж, IRU-тай санамж бичиг байгууллаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Олон улсын тээврийн форумын сайд нарын зөвлөлийн хуралд оролцож байна
Монгол, Азербайжан улс агаарын тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол, Германы тээврийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
Дэлхийн тээвэрт тулгамдаж буй асуудлууд, шинэ чиг хандлага, санхүүжилтын асуудлыг бодлогын түвшинд хэлэлцэж байна
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ