1. Бүтээн байгуулалтын ажлын талаар:
Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг “Хөшигийн хөндий”-д Олон Улсын нисэх онгоцны шинэ буудал барих техник эдийн засгийн судалгааг Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны банк /JBIC/-ын санхүүжилтээр 2006 онд хийсэн билээ.
Монгол Улсын Засгийн газар болон Япон улсын Олон Улсын хамтын ажиллагааны банк хооронд “Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл”-ийг хэрэгжүүлэх Зээлийн гэрээ /MON-P8/-г 2008 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулж 2008 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын Их Хурлаас соёрхон баталсан.
Мөн иж бүрэн нисэх буудлын цогцолборыг барихад дутагдаж буй хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хоёр улсын Засгийн газар хооронд нэмэлт зээлийн гэрээ /MON-P12/-г байгуулж, Монгол Улсын Их Хурал 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр соёрхон баталснаар төслийг санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэр бүрдсэн юм.
Зээлийн нийт дүн 65.6 тэрбум иен, 40 жилийн хугацаатай бөгөөд эхний 10 жилд үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Эхний зээлийн жилийн хүү 0.2 хувь байсан бол нэмэлт зээлийн хүү жилийн 0.1 хувь болон буурсан.
Нисэх онгоцны шинэ буудал нь иж бүрэн цогцолбор бөгөөд том оврын агаарын хөлөг хөөрч, буух хоёр талын оролт, гаралттай зурвас, явгалах зам, перрон, Нислэг, хөдөлгөөний удирдлагын байр, Нисэх буудлын захиргааны оффисын барилга, Зорчигч үйлчилгээний барилга, түүнд холбогдох гүүрэн байгууламж, 825 авто машины зогсоол, бие даасан ус, дулаан, цахилгаан эрчим хүчний хангамж /42 мгватын хүчин чадалтай дулааны станц, цахилгаан дамжуулах 110 Кв-ын өндөр хүчний шугамын дэд станц, Гүний худаг/-ийн барилга, бохир ус цэвэрлэх ариутгах татуурга, ус цэвэршүүлэх байгууламж, агаарын хөлөгт үйлчлэх тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний барилга, гал унтраах, авран хамгаалах албаны барилга, 200 авто машины болон газрын үйлчилгээний тоног төхөөрөмжийн гараж, ачаа, шуудан тээврийн үйлчилгээний барилга, агаарын хөлгийг шатахуунаар цэнэглэх газар доорх гидрант систем, нийт 8000 тонны багтаамж бүхий шатахууны агуулах сав /4 ш/, үерийн уснаас хамгаалах далан суваг, инженерийн шугам сүлжээний газар доогуурх 1,8 км урт цутгамал хонгил зэрэг 30 гаруй барилга байгууламжийг барьж байгуулахаар төлөвлөгдсөн.
Төсөл хэрэгжсэнээр одоогийн ашиглагдаж буй нисэх онгоцны буудлын үйлчилгээнд тулгарч байсан хүндрэлийг арилгаж, зурвас ашиглалтыг 73 хувиас 98 хувьд хүргэх, цаг агаарын тааламжгүй нөхцөлөөс шалтгаалсан саатлыг 2.3 хувиас 0.5 хувь болгож бууруулах боломжтой юм. Түүнчлэн иргэний нисэхийн олон улсын стандарт, шаардлагад нийцсэн нислэг хөдөлгөөний удирдлагын орчин үеийн тоног төхөөрөмж, навигацийн тоноглолоор хангагдах юм.
Төслийн бүтээн байгуулалтын үндсэн гэрээнд багтсан барилга байгууламж, тоног төхөөрөмжийг угсралт, суурилуулалтын ажлууд дуусаж Улсын комисст хүлээлгэн өгсөн бөгөөд Чанарын баталгааны хяналтын хугацаа эхлэн явагдаж байна.
Мөн Монгол Улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй “Ачаа, шуудан, тээврийн үйлчилгээний барилга”, “Захиргааны барилга”, “Аэродромын үйлчилгээний барилга” болон Нэмэлт зээлээр санхүүжигдэж буй “Автомашины дулаан гараж”, “Газрын үйлчилгээний тоног төхөөрөмжийн гараж”-ийн барилга барих орчны тохижилт ландшафтийн ажлуудыг үргэлжлүүлэн гүйцэтгэх, улсын комиссоос өгсөн үүрэг даалгаврын дагуу зарим төрлийн засвар хийх ажлуудыг тодорхой төлөвлөгөөтэйгээр 2017 оны 10 дугаар сараас өмнө гүйцэтгэх болно.
Энэ их бүтээн байгуулалтын ажилд 50 орчим туслан гүйцэтгэгч компанийн дунджаар 2700 орчим ажилтан оролцож амжилттай хэрэгжүүллээ. Эдгээр компанийн 70 гаруй хувь нь Монгол Улсын дотоодын аж ахуй нэгжүүд төдийгүй дээрх 2700 орчим ажилтнаас 85 хувь нь Монгол Улсын иргэд байсан нь эдийн засгийн хүндрэлтэй цаг үед иргэдийг ажлын байраар хангахад зохих хэмжээний хувь нэмэр боллоо.
Нисэх онгоцны шинэ буудал барих төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар Улаанбаатар хотоос төслийн барилга байгууламж хүртэл хоёр талын эх үүсвэр бүхий 110 кВ-ын цахилгаан дамжуулах шугам татах, дэд станцыг байгуулах, интернэт, холбоо мэдээллийн шилэн кабель татах, нисэх буудлын гаднах үерийн хамгаалалтын далан барих, Өндөр довоос төслийн талбай хүртэл авто замыг барьж байгуулах зэрэг ажлуудыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа юм.
Мөн Улаанбаатар хот болон Хөшигийн хөндийг хурдны авто замаар холбох ажил БНХАУ-ын Экзим банкны зээлийн хөрөнгө оруулалтаар баригдахаар болж БНХАУ-ын аж ахуйн нэгж 2016 оны 05 дугаар сараас ажлаа эхлүүлсэн бөгөөд 2018 оны 10 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
2. Нисэх буудлын ашиглалтын талаар:
Нисэх онгоцны шинэ буудлыг цаашид эдийн засгийн өндөр үр ашигтай ажиллуулж, хөрөнгө оруулалтыг богино хугацаанд нөхөх, тогтвортой хөгжлийг хангах үүднээс Монгол Улсын Засгийн газар, холбогдох яам, агентлагууд анхаарч мэргэжлийн баг бүрдүүлэх, түүнд ажиллах боловсон хүчнийг сургаж бэлтгэх талаар JICA байгууллагатай хамтран ажиллаж байна. JICA байгууллагаас энэ чиглэлээр техникийн туслалцааны хөтөлбөр хэрэгжүүлж дараах чиглэлүүдээр төслүүд хэрэгжүүлэн санхүүжүүлж байна.
Тухайлбал:
1. Нисэх онгоцны буудлын үйл ажиллагааны менежментийн бүтцийн хувьд хамгийн үр ашигтай зардал багатай ажиллуулах хувилбарын судалгааг Япон Улсын “Номура” судалгааны хүрээлэн болон “Стратежик партнерс” компанийн түншлэлээр 2014-2015 оны хооронд хийлгүүлэв.
2. “Ханеда”, “Нарита” зэрэг Япон Улсын томоохон нисэх буудлуудаас мэргэжлийн өндөр ур чадвар, туршлага бүхий мэргэжилтнүүдийг экспертээр сонгон авч “Нисэх онгоцны шинэ буудлыг ашиглалтад оруулах үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө” /Action Plan/, “Хийж гүйцэтгэх ажлын жагсаалт” /To-Do-List/-ыг манай улсын мэргэжилтнүүдтэй хамтран боловсруулсан ба төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
3. Шинэ нисэх буудлын боловсон хүчнийг бэлтгэх ажлын хүрээнд урт хугацааны зөвлөхийг туслах багтай нь 2014 оноос Монгол Улсад байнга ажиллуулж байгаа бөгөөд үйл ажиллагааны чиглэл тус бүрээр Япон Улсад сургалт төлөвлөх, зохион байгуулан нийт 57-н холбогдох мэргэжилтнүүдийг хамруулах ажлыг зохион байгуулаад байна.
4. Шинэ нисэх буудлын Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээг Монголын тал дангаар хариуцан зохион байгуулахаар өмнө тохирсон боловч бэлтгэл ажлыг хангах ажилд зөвлөгөө өгөх, зарим сургалтыг зохион байгуулах чиглэлээр Японы экспертүүдийг сонгон шалгаруулж ажиллуулж байна.
Техникийн туслалцааны хүрээнд хийлгэсэн менежментийн бүтцийн хувилбарын судалгааны дүнд нисэх онгоцны шинэ буудлын менежментийг “Концессын гэрээ”-гээр хэрэгжүүлэх нь хамгийн оновчтой гэж үзсэн ба санал дүгнэлтийг тухайн үед Засгийн газарт танилцуулсан. Мөн дээрх судалгааг хөндлөнгийн байгууллагаар давхар хийлгэх нь зүйтэй гэж үзсэний дагуу Франц Улсын “Egis” компаниар хийлгэхэд Япон компанийн дүгнэлттэй ижил концессын гэрээ нь хамгийн өгөөжтэй хувилбар гэж үзсэн болно.
“Концессын тухай” хуулийн дагуу менежментийг хэрэгжүүлснээр концессын төлбөр, ногдол ашиг, аж ахуйн нэгжийн албан татварын орлого шууд Монгол Улсын төсөвт орж, нисэх буудлын барилга байгууламжид зарцуулсан иенийн зээлийг эргүүлэн төлөх боломжтой гэж тооцсон байна. Засгийн газар уг судалгааны үндсэн дээр нисэх онгоцны шинэ буудлын менежментийг төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд концессын гэрээгээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Тус шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 63 дугаар захирамжаар байгуулагдсан “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг санал тавьсан этгээдтэй хэлэлцээ хийх үүрэг бүхий Ажлын хэсэг, менежментийг хэрэгжүүлэхээр санал тавьсан Япон Улсын консорциумтай концессын гэрээний хэлэлцээг явуулж байна.
ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖ
Холбоо барих : Утас: 7711-0213, 7711-0214 Фаск: 7711-0206
И-мэйл : info@nubia.mn
Фэйсбүүк : http://www.facebook.com/NewUlaanbaatarInternationalAirport
Twitter: http://www.twitter.com/nubiaproject
| УЛААНБААТАР ХОТЫН ОЛОН УЛСЫН НИСЭХ ОНГОЦНЫ ШИНЭ БУУДАЛ БАРИХ ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА | |
| Зам, тээврийн яам Facebook |
“АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААХ, ЗАМЫН ЧИГЛЭЛ ӨӨРЧЛӨХ ЖУРАМ”-Д НЭМЭЛТ ОРУУЛАХ АСУУДЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ
АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН БҮРТГЭЛ ХӨТЛӨХ, УЛСЫН ДУГААР ОЛГОЖ ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семинар боллоо
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Иргэний нисэхийн салбараас таван ГАВЬЯАТ "төрлөө"
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ “МИАТ” ТӨХК-ИЙН ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ, ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэний нисэхийн салбарын төлөөллүүдтэй уулзлаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Биате Дастелыг хүлээн авч уулзлаа
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЧАА ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ ҮЕИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ"-ын тогтоолын төсөлд санал авч байна.
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Такси үйлчилгээ эрхлэгчдийн дундаас Монгол Улсын Гавьяат тээвэрчин “төрлөө”
Гүйцэтгэлийн үнэлгээ, биелэлт 2025
Стандартын төсөлд санал авч байна.
Зам, тээврийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдээ эрэмбэллээ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ОСОЛ, ЗӨРЧЛИЙГ ШИНЖЛЭН ШАЛГАХ ЖУРМЫН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАЛААР
АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙГ БҮРТГЭХ, БҮРТГЭЛЭЭС ХАСАХ ЖУРАМЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ
Серби улстай Засгийн газар хоорондын олон улсын автотээврийн харилцааны тухай хэлэлцээрийг үзэглэнэ
ЗТЯ-ны ТНБД М.Баярмагнай OPEC сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн яам, НҮБ‑ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа”-г хийж байна
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 4 дугаар сарын мэдээ
Төмөр замын салбарт хамтран ажиллах, дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр санал солилцлоо
БНХАУ-тай тээврийн логистикийн асуудлуудыг хамтран шийдвэрлэхээ илэрхийллээ
Монгол Улс Олон улсын автотээврийн хамтын ажиллагааг өргөжүүлж, IRU-тай санамж бичиг байгууллаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Олон улсын тээврийн форумын сайд нарын зөвлөлийн хуралд оролцож байна
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ