Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ ИНЕГ болон агаарын тээврийн компаниудын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Монгол улсын хөгжлийн нэг гарц, гадагшаа гарах гол хаалга нь аялал жуулчлал юм. Аялал жуулчлалаар дамжуулан жуулчид, тэр дундаа хамтран ажиллах, гадны хөрөнгө оруулагчдыг татах энэ хаалганы түлхүүр нь агаарын тээвэр гэж харж байна. Тиймээс та бүхний ололт амжилт, хийж хэрэгжүүлж байгаа ажил, бодлогын түвшинд шийдэх асуудлуудыг сонсохоор өнөөдрийн уулзалтыг хийж байна гэдгээ тэрээр уулзалтын эхэнд тодотгосон юм.
Агаарын тээврийнхний хувьд салбарын зовлон жаргалыг ойлгодог сайдтай болсондоо талархал илэрхийлэхийн зэрэгцээ бодлогын түвшинд шийдүүлэх хүсэлттэй ирсэнээ энэ үеэр танилцууллаа.
“МИАТ” ХК-ийн хувьд техник, технологи, хүний нөөц, агаарын хөлгийн парк шинэчлэлийн хувьд багагүй хөрөнгө оруулах шаардлагатай. Өрийн дарамт, жижиг зах зээлтэйн зовлон, гадаадын авиа компаниудын өрсөлдөөн гэх мэт хүчин зүйлээс хамаараад хөрөнгө оруулалт хангалттай хийж чадахгүй байгаа. Түүнчлэн Хөшигийн хөндийн шинэ нисэх буудалруу нүүх зардал өндөр, 2013 онд олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас 120 гаруй сая ам.доллар зээлж, “Боинг-767” онгоц худалдаж авсан өрийн үлдэгдэл 70 орчим сая ам.доллар үлдсэн байна.
Харин “Аэро Монголиа” ХХК-ийн хувьд багагүй хэмжээний шатахууны өртэй. Энэ ужгирсан өрийг тэглэх эсвэл царцаахад анхаарч өгөөч. Агаарын тээврийн салбарыг төрөөс дэмжиж анхаарахгүй бол дотоодын авиа компаниуд үүдээ барихад ойрхон байна. Шатахууны монополь эрхийг халж, олон эх үүсвэртэй болох асуудал дээр хүсэлттэй ирсэнээ энэ үеэр хөндлөө.
“Хүннү Эйр” ХХК-ийн хувьд шинээр олон улсын нислэг хийхэд эхний гурван жилдээ алдагдалтай байдаг тул энэ хугацааны зорчигчийн ТАХ-ыг хөнгөлөх, дотоодын нислэгийг төрөөс дэмжээд НӨАТ-аас чөлөөлчихвөл тийз 10 хувь хөнгөрөх боломжтой. Мөн хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд агаарын шинэ зам нээх шаардлагатай байна гэдэг хүсэлтийг тавьсан бол АЖТ ХХК-ийн хувьд “Агаарын өндрийн хэмжээг журманд 6000 км гээд заачихдаг, бага оврын хөлөгт таардаггүй гэхчилэн асуудлууд их байна. Нисэхийн салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах тэр дундаа дотоод журмуудад бага оврын агаарын тээврийг хөгжүүлэх чиглэлээр өөрчлөлт оруулах хэрэгтэй байна гэлээ.
“Тэнгэрийн улаач”, “Блю скай”, “Toмас Эйр” ХХК-ийн хувьд нисдэг тэрэг, жижиг онгоцны нисгэгч бэлтгэх боловсон хүчин муу, агаарын тээврийн байцаагч нарын мэдлэг чадвар дутмаг, хэт өндөр шаардлага тавьдаг, одоогийн агаарын тээврийн дүрэм, журмууд хуучирсан шинэчлэх шаардлагатай гэдгийг хэлж байлаа.
ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ энэ асуудлын хүрээнд хэлсэн үгэндээ “Хууль, дүрмэнд өөрчлөлт хийх ажлын хэсэг гарсан. Та бүхэн орж ажиллахад нээлттэй, өөрсдөө бас санаачилгатай байгаарай. Бид ААН-үүдээ эдийн засгийн талаас нь хөгжих, томрох улам сайжрах өөрчлөлтийг оруулахад анхаарч ажиллана. Та бүхний ашигтай ажиллах, зах зээлд өрсөлдөх чадварыг бий болгоход бодлогоор дэмжинэ. Тухайлбал дотоодын нислэгийг нэмэгдүүлэх, ОУ-ын нислэгийг дэмжих, агаарын шинэ зам нээх зэрэг асуудалд яам бодлогоор дэмжиж, хэлэлцээр хийхэд бэлэн. Хамтарсан ажлын хэсэг байгуулаад асуудлаа болохоос нь болохгүйг нь хүртэл шийднэ. Яаманд, энэ салбарт байгаа чангалдаг, асуудлыг удаадаг хүнд суртал цаашид байхгүй. Монгол улс 10-н жилийн өмнө 470 мянган жуулчин жилдээ ирдэг байсан бол өнөөдөр тэр тоо байрандаа байна. Эндээс харахад хаалттай улс болсон гэж би хувьдаа харж байна. Тиймээс нээлттэй болгоход, манай яам, тэр тусмаа агаарын тээврийн салбарынхан та бүхний үүрэг оролцоо их. Аялал жуулчлалыг өргөжүүлэх, түүгээр дамжуулан хөрөнгө оруулалт хийх сэтгэлийг бий болгоход анхны сэтгэгдлийг бид тавина. Тиймээс та бүхэн ч анхаарч ажиллаарай гэдгийг уулзалтынхаа төгсгөлд онцоллоо.

| Ж.Бат-Эрдэнэ: Хөрөнгө оруулалтыг татах гол хаалга болсон агаарын тээврийнхнээ бодлогоор дэмжиж, хүнд суртлыг арилгана | |
| Зам, тээврийн яам Facebook |
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семинар боллоо
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Иргэний нисэхийн салбараас таван ГАВЬЯАТ "төрлөө"
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ “МИАТ” ТӨХК-ИЙН ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ, ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэний нисэхийн салбарын төлөөллүүдтэй уулзлаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Биате Дастелыг хүлээн авч уулзлаа
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЧАА ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ ҮЕИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ"-ын тогтоолын төсөлд санал авч байна.
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Такси үйлчилгээ эрхлэгчдийн дундаас Монгол Улсын Гавьяат тээвэрчин “төрлөө”
Гүйцэтгэлийн үнэлгээ, биелэлт 2025
Стандартын төсөлд санал авч байна.
Зам, тээврийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдээ эрэмбэллээ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ОСОЛ, ЗӨРЧЛИЙГ ШИНЖЛЭН ШАЛГАХ ЖУРМЫН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАЛААР
АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙГ БҮРТГЭХ, БҮРТГЭЛЭЭС ХАСАХ ЖУРАМЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ
Серби улстай Засгийн газар хоорондын олон улсын автотээврийн харилцааны тухай хэлэлцээрийг үзэглэнэ
ЗТЯ-ны ТНБД М.Баярмагнай OPEC сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн яам, НҮБ‑ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа”-г хийж байна
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 4 дугаар сарын мэдээ
Төмөр замын салбарт хамтран ажиллах, дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр санал солилцлоо
БНХАУ-тай тээврийн логистикийн асуудлуудыг хамтран шийдвэрлэхээ илэрхийллээ
Монгол Улс Олон улсын автотээврийн хамтын ажиллагааг өргөжүүлж, IRU-тай санамж бичиг байгууллаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Олон улсын тээврийн форумын сайд нарын зөвлөлийн хуралд оролцож байна
Монгол, Азербайжан улс агаарын тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол, Германы тээврийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
Дэлхийн тээвэрт тулгамдаж буй асуудлууд, шинэ чиг хандлага, санхүүжилтын асуудлыг бодлогын түвшинд хэлэлцэж байна
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ