Автотээврийн хэрэгслийн ашиглалтаас үүдсэн агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр Зам,тээврийн хөгжлийн яамнаас онцгой анхааран ажиллаж байна.
Эко автомашины хэрэглээг нэмэгдүүлэх, байгалийн шахсан хий, евро 5 шатахууныг импортыг нэмэгдүүлэх зэргээр агаарын бохирдол үүсгэгч гол эх үүсвэрүүдийг өөрчлөх, ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгсэл, түүний сэлбэг хэрэгслийг устгах, дахин боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар орчны бохирдлыг бууруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Дээрх зорилтын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын “Ногоон эдийн засгийн төлөө түншлэл”-ийн хөтөлбөртэй хамтран “Ашиглалтаас гарсан авто машины хаягдалыг дахин боловсруулах асуудлаар судалгаа хийж үр дүнг хэлэлцэв.
Энэхүү арга хэмжээнд Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Уул уухай, хүнд үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар, Замын цагдаагийн алба, Нийслэлийн тээврийн газар, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, МҮХАҮТ, “Жайка” ОУБ, Монголын автомашины рэсайклын холбоо, "Монголын Хог Хаягдлыг Дахин Боловсруулах Үндэсний Холбоо" Төрийн бус байгууллагуудын 30 гаруй төлөөлөл оролцсон.
НҮБ-ын үйлдвэр хөгжлийн байгууллага - UNIDO байгууллагаас хэрэгжүүлсэн судалгааны төслийн хүрээнд Ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслийн хог хаягдал, судалгаа хийж дараах зөвлөмжийг гаргасан байна.
Энэхүү зөвлөмжид ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслийг дахин боловсруулах тогтвортой системийг бүрдүүлж дараах арга хэмжээг
АШИГЛАЛТААС ХАСАГДСАН АВТОМАШИНЫ ХАЯГДАЛ СУДАЛГААНЫ ТАЙЛАНГИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, УУЛЗАЛТ БОЛЛОО | |
Зам, тээврийн яам Facebook |