Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах журмыг шинэчлэж байгаа тул
та бүхэн журмын төсөлд өгөх санал аа 2018 оны 10 дугаар сарын 01-ны дотор АЗБХЗГ-ын ахлах мэргэжилтэн Д.Оюунбилэгт дараах утас, цахим шуудангаар илгээнэ үү.
Утас: 99861240
Цахим шуудан: oyunbileg@mrt.gov.mn
ТӨСӨЛ
Нэг. Ерөнхий зүйл
1.1. Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс өмчийн хэлбэр, харьяаллыг үл харгалзан авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авахтай холбогдон үүсэх харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.2. Олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламж ашигласны төлбөрийн орлогыг улсын авто замын санд төвлөрүүлж, төлбөр авах цэг байгуулах, засварлаж тохижуулах, төлбөр авах үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх болон Авто замын тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу зарцуулна.
1.3. Тусгай зориулалтын авто замаар зорчиж буй тусгай зориулалтын тээврийн хэрэгслээс авах төлбөрийн хэмжээг тухайн авто замыг эзэмшигч болон Авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшилцсөн саналыг үндэслэн Засгийн газар тогтоох бол бусад тээврийн хэрэгслээс авах төлбөр нь олон улс, улсын чанартай авто замаар зорчиж буй тээврийн хэрэгслээс авах төлбөрийн хэмжээтэй ижил байна.
1.4. Олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авах үйл ажиллагааг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх олгосноор авто замын судалгаа, шинжилгээ хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллага (цаашид “Зам, тээврийн хөгжлийн төв” гэх) зохион байгуулж хэрэгжүүлнэ.
Хоёр. Төлбөр авах үйл ажиллагаанд тавигдах шаардлага
2.1. Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын хатуу хучилттай авто зам ашиглах тээврийн хэрэгслээс төлбөр авна. Төлбөр авахдаа тээврийн хэрэгслийн төрөл, ангилал, бүх жинг харгалзан Засгийн газраас тогтоосон хэмжээг баримтална.
2.2. Тусгай дуут болон гэрлэн дохио хэрэглэн албан үүргээ гүйцэтгэж байгаа эмнэлгийн түргэн тусламж, зэвсэгт хүчин, хил хамгаалах, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын алба, төрийн тусгай хамгаалалтын тээврийн хэрэгсэл болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний зориулалттай тээврийн хэрэгслийг төлбөрөөс чөлөөлнө.
2.3. Энэ журмын 2.2-т зааснаас бусад бүх тээврийн хэрэгсэл энэхүү журамд заасны дагуу төлбөр төлнө.
2.4. Төлбөр авах үйл ажиллагааг авто замын ашиглалтын болон хөдөлгөөний аюулгүй байдалд хяналт тавих ажиллагаатай уялдуулж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүй шуурхай зохион байгуулна.
2.5. Төлбөртэй авто замаар зорчиж буй тээврийн хэрэгслээс авах төлбөрийн хэмжээг заасан тасалбар хэвлэж, төлбөр авах цэгүүдийг хангах, холбогдох санхүүгийн тооцоо хийх ажлыг олон улс, улсын чанартай авто замд Зам, тээврийн хөгжлийн төв, тусгай зориулалтын авто замд хөрөнгө оруулагч буюу эзэмшигч хариуцна. Төлбөр төлсөн тасалбарт авто замын чиглэлийн нэр, дугаар, төлбөр авах цэгийн нэр, төлбөрийн хэмжээ, огноог тусгаж, санхүүгийн тэмдгээр баталгаажуулсан байна.
2.6. Авто зам ашигласны төлбөр авах цэг нь (цаашид “төлбөр авах цэг” гэх) мэдээллийн цахим нэгдсэн санд холбогдсон, шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байна. Олон улс, улсын чанартай авто замын нэгдсэн цахим санг Зам, тээврийн хөгжлийн төв, тусгай зориулалтын авто замын цахим санг хөрөнгө оруулагч буюу эзэмшигч эрхэлж хөтөлнө.
2.7. Төлбөр авах цэг нь байнгын ба байнгын бус ажиллагаатай байж болох бөгөөд тэдгээрт төлбөр авах цэгийн ахлагч, төлбөр хураагчид, авто пүү ажиллаж байгаа цэгт жин хэмжигч ажилтан ажиллах ба шаардлагатай тохиолдолд авто замын ашиглалтын инженер, авто тээврийн улсын хяналтын байцаагч, замын цагдаа, тээвэр зохицуулагч, гэрээт харуул, хамгаалагч нар байрлан ажиллана.
2.8. Төлбөртэй авто замын эхлэл төгсгөл нь хоёр төлбөр авах цэгийн хооронд үргэлжлэх бөгөөд тээврийн хэрэгсэл дараагийн төлбөртэй авто замаар зорчих бол дахин төлбөр төлнө. Төлбөртэй авто замын төгсгөлийн цэг нь эсрэг урсгалдаа эхлэлийн цэг болно.
2.9. Төлбөр авах цэгийн орох хэсэгт тээврийн хэрэгслээс төлбөр авсныг нотлох тасалбар олгон бүртгэлжүүлж, дараагийн төлбөр авах цэгээр гарахад нь тасалбарыг хурааж авна. Тасалбар байхгүй тохиолдолд өмнөх зорчсон замын төлбөрийг төлөөд дараагийн зорчих замын төлбөрийг дахин төлж төлбөр авах цэгээр нэвтэрнэ.
2.10. Төлбөр төлөх боломжийг бүрдүүлэх зорилгоор төлбөр тооцооны олон хэлбэрийг ашиглана. Төлбөрийг урьдчилан төлөх тохиолдолд 30 хүртэл хувийн хөнгөлөлт үзүүлж болно.
2.11. Бүх төрлийн ачааны тээврийн хэрэгсэл, механизмын жинг шалгаж, тухайн тээврийн хэрэгслийн бүх жинд харгалзах төлбөрийг авна.
2.12. Зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрсэн жин, овортой тээврийн хэрэгслийг тухайн авто замаар нэвтрүүлэхийг хориглоно.
2.13. Төлбөр авах цэгээс 500 метрийн ойр зайд аливаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэн явуулахыг хориглоно.
Гурав. Авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх үүрэг
3.1. Авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь авто зам ашигласны төлбөр авах үйл ажиллагааг тодорхой бодлого чиглэлээр хангаж, олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрөөс олох орлого, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг батлан тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.
3.2. Энэхүү журмын 5.1-д заасан үйл ажиллагаа, төсөл арга хэмжээний зардлыг батлан, Зам, тээврийн хөгжлийн төв, зам хариуцагч нар болон бусад холбогдох байгууллагад үүрэг, чиглэл өгч биелэлтийг хангуулах арга хэмжээ авна.
3.3. Авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь төлбөртэй авто зам, замын байгууламж, төлбөр авах цэгийн байршлыг авто замын сүлжээний зурагт тэмдэглэж, олон нийтэд мэдээлнэ.
Дөрөв. Авто замын судалгаа, шинжилгээ хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллагын эрх үүрэг
4.1. Авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан бодлого чиглэлийн дагуу олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөр авах үйл ажиллагаа зохион байгуулж, авто зам ашигласны төлбөрөөс олох орлого, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг биелүүлж, үйл ажиллагааны зардлыг үр ашигтай зарцуулах арга хэмжээ авч ажиллана.
4.2. Төлбөр авах цэгийн байр, хяналтын байр, авто пүү, түр саатуулах авто зогсоолын барилга байгууламжийн бүрэн бүтэн үйл ажиллагаа, ажиллагсдын аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг хангаж, хөдөлгөөний хурд сааруулагч, түр зогсоох хаалт, тэмдэг тэмдэглэгээ болон хууль тогтоомж, үйл ажиллагааг суртчилсан мэдээллийн самбарыг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалт, дүрэм, журмын дагуу байрлуулан төлбөр авах ажиллагааны үед автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллана.
4.3. Зам, тээврийн хөгжлийн төв нь төлбөр авах үйл ажиллагааг цахимжуулах, шинэ дэвшилтэд техник, технологи нэвтрүүлэх ажлыг судлан хэрэгжүүлж, төлбөр авах цэгээр нэвтэрч байгаа тээврийн хэрэгсэл бүрийг төрөл, улсын дугаараар бүртгэж, цахим сан бүрдүүлнэ.
4.4. Төлбөр авах цэгүүдийн орлогын нэгдсэн тайлан, сар бүрийн гүйцэтгэлийг 25-ны өдрийн дотор гарган авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. Мөн төлбөр авах үйл ажиллагаатай холбоотой жилийн орлогын төлөвлөгөө, зардлын тайланг зохих хууль, тогтоомжид заасан хугацаанд холбогдох байгууллагад хүргүүлнэ.
4.5. Төлбөр авах цэг нь хөдөлгөөний эрчмийн тооллогыг “Хөдөлгөөний эрчмийн тооллого” хийх журамд заасны дагуу гүйцэтгэж болно. Хөдөлгөөний эрчмийн тооллогын автомат төхөөрөмж тавьсан тохиолдолд ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллана.
Тав. Авто зам ашигласны төлбөрийн орлогын зарцуулалт
5.1. Олон улс, улсын чанартай авто замаар зорчиж буй тээврийн хэрэгслээс тогтоосон тарифын дагуу авсан авто зам ашигласны төлбөрийн орлогыг дараах үйл ажиллагаа, төсөл арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна.
5.1.1. Олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламжийн урсгал засвар, арчлалтын ажлын зардалд;
5.1.2. Олон улс, улсын чанартай авто зам хариуцагч төрийн өмчит байгууллагын үйлдвэрлэлийн баазыг хөгжүүлэх, авто замын салбарт шинэ дэвшилтэд техник, технологийг нэвтрүүлэх үйл ажиллагааны зардалд;
5.1.3. Төлбөр авах цэгийн барилга, авто пүү, хяналтын байр барих, засварлах, зам талбайн өргөсөлт, зогсоол хийх, шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгсэл худалдан авах, ажлын байрыг тохижуулах арга хэмжээний зардалд;
5.1.4. Төлбөр авах үйл ажиллагааны талаарх хууль эрх зүйн баримт бичиг, цэгүүдийн үйл ажиллагааг олон нийтэд тайлбарлан таниулах, тухайн чиглэлийн авто замын талаарх мэдээ, мэдээллээр зам хэрэглэгчдийг хангах зардалд;
5.1.5. Төлбөр авч байгаа тухайн чиглэлийн авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, авто замын техник ашиглалтын түвшин тогтоох, хөдөлгөөний эрчмийн тооллого хийх болон бусад судалгаа, шинжилгээний ажлын зардалд;
5.1.6. Цахим санд шаардлагатай техник, тоног төхөөрөмж, программ хангамж, өгөгдлийн санд мэдээлэл төвлөрүүлэх зардалд;
5.1.7. Олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламжийн ашиглалтын бэлэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах “Хөдөлгөөнт эргүүл” ажиллуулах зардалд.
5.2. Төлбөр авах үйл ажиллагааны удирдлага зохион байгуулалт, төлбөр авах цэгийн зардлыг тухайн сар бүрийн авто зам ашигласны төлбөрөөс төвлөрүүлсэн нийт орлогын дүнгээс 40 хувиар тооцож санхүүжүүлнэ. Энэ зардалд төлбөр авах үйл ажиллагааны удирдлага зохион байгуулалт, ажиллагсдын цалин, урсгал зардал, хяналт шалгалт, төлбөр авах цэгийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, цахим сангийн бүрдэлтийг гүйцэтгэх, зорчигчдыг мэдээ мэдээллээр хангах зэрэг төлбөр авах үйл ажиллагаатай холбоотой бүх зардал багтана.
5.3. Журмын 5.1.3-5.1.7-д заасан зардлыг Зам, тээврийн хөгжлийн төвөөс төсөл арга хэмжээний санал боловсруулж, авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар батлуулан хэрэгжүүлнэ.
5.4. Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөр авах үйл ажиллагааны орлогоос санхүүжих төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд эрх олгосон байгууллага хяналт тавих бөгөөд захиалагчийн хяналтын зардлыг тус байгууллагад олгоно.
5.5. Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн жилийн орлогын төлөвлөгөөг давуулан биелүүлсэн тохиолдолд давсан орлогын 30 хүртэл хувийг төлбөр авах цэгийн үйл ажиллагааг зохион байгуулж буй эрх олгосон байгууллагад шагнал урамшуулал хэлбэрээр олгож болно. Тухайн жилд давсан орлогоос тооцож олгох урамшууллын хувь хэмжээг авто замын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.
Зургаа. Бусад
6.1. Төлбөр авах цэгийн ажиллах дотоод журмыг тухайн үйл ажиллагааг зохион байгуулж буй байгууллага тогтооно.
6.2. Төлбөр авах цэгийн хэвийн ажиллах, ажиллагсдын аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг тухайн үйл ажиллагаа зохион байгуулж буй байгууллага түүнээс томилогдсон ажилтан, төлбөр авах цэгийн ахлагч бүрэн хариуцна.
6.3. Авто замын тухай хууль болон энэхүү журмын заалтыг зөрчсөн хувь хүн, хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
---о0о---
| Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах журмын төсөл | |
| Зам, тээврийн яам Facebook |
Зам, тээврийн салбарын 2025 оны статистик мэдээ
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Албан хаагчдын нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2026 оны төлөвлөгөө
Зам, тээврийн яамны дэргэдэх төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөө
Судалгаа
Дэлхийн банкны суурин төлөөлөгч Таехюн Ли тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧДАД ШАГНАЛ ОЛГОХ БҮРТГЭЛ, УДРДЛАГЫН ЦАХИМ ПРОГРАММ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ДААЛГАВАР
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны төлөөлөл Зам, тээврийн яаманд ажиллав
“Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК-ийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
2025 оны жилийн эцсийн байдлаар иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн мэдээ
АЙЛЧЛАЛ: Монгол Улсын иргэний нисэхийн салбарт боловсон хүчин бэлтгэх, мэргэжилтэн сургах чиглэлээр санал солилцлоо
АЙЛЧЛАЛ: Нисэх буудлын өргөтгөл, дэд бүтцийн шийдэл, орчин үеийн технологийн талаар санал солилцлоо
АЙЛЧЛАЛ: “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг илүү өргөжүүлэх талаар хэлэлцлээ
АЙЛЧЛАЛ: Токио хотын “Ханэда” олон улсын нисэх онгоцны буудлын удирдлагуудтай уулзлаа
АЙЛЧЛАЛ: Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Тээвэр, дэд бүтцийн газрын дарга Наосуми Нагамицу тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа
АЙЛЧЛАЛ: ЖАЙКА-гийн Ерөнхийлөгч Танакатай уулзлаа
АЙЛЧЛАЛ: “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг өргөтгөх хүрээнд хийгдэж буй судалгааны ажлыг эрчимжүүлэхээр хэлэлцлээ
Улсын чанартай А0602 дугаартай Хархорин-Цэцэрлэг чиглэлийн авто замын зурвас газарт хяналт шалгалт хийлээ.
БНСУ-ын Төмөр замын сургуульд тэтгэлэгтэй суралцах БОЛОМЖИЙГ олгож байна
Зам, тээврийн сайд 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж албажуулав
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
Нээлттэй тендер зарлагдлаа
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Баруун-Урт сумаас Бичигтийн боомт хүртэл хатуу хучилттай авто замаар холбосноор Монгол Улсын далайд гарах хамгийн дөт гарц нээгдэнэ
Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай хуулийн төсөлтэй танилцлаа
Зам, тээврийн салбарт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдтэй танилцлаа
Зам, тээврийн сайд Испанийн “Индра” компанийн төлөөлөгчидтэй уулзлаа
Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын төсөл 9.75 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ШААРДАГДАХ ЦЕМЕНТИЙН НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХАД АНХААРНА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"