Олон улсын агаарын тээрийн холбоо /IATA/-ны 70 дугаар Их Хурал Катар Улсын нийслэл Доха хотод 2014 оны 6 дугаар сарын 1-3-ны хооронд боллоо. Энэхүү их хуралд МИАТ ТӨХК-ийн захирал Г.Жаргалсайхан оролцсон юм. Иргэний Агаарын Тээврийн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойтой давхцаж буй энэ удаагийн хурлаар тус холбооны тэргүүлэгчдийн 2013-2014 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг баталлаа.
Тэргүүлэгчдийн зөвлөлийн Стратеги, Бодлогын дэд хорооны 80 дугаар хурлын шийдвэрт салбарын эдийн засаг өнгөрсөн жилүүдэд дэлхий нийтээр тохиосон эдийн засгийн хямралаас гүйцэд гараагүй байгаа бөгөөд хөрөнгө оруулалтын өгөөж, нийт салбарын хэмжээнд 5,4 хувьтай байгаа нь шаардлагатай 7-8 хувьд хүрэхгүй байгаа, мөн ирэх 20 жилд капиталын хөрөнгө оруулалтанд 4-5 их наяд ам.доллар шаардагдах талаар тусгасан байна.
Түүнчлэн, Тэргүүлэгчдийн зөвлөлийн санхүүгийн удирдлага, авиакомпанийн түгээлтийн болон мэдээллийн үйлчилгээ, цаг уурын өөрчлөлт, хэрэглэгчийг хамгаалах, “дуулгаваргүй зорчигч”-ийн /unruly passenger/ талаархи Токиогийн 1963 оны конвенцид оруулах шинэ өөрчлөлт, агаарын хөлгийн тандалтыг сайжруулах, аюулгүй ажиллагааны аудит, нислэгийн үйл ажиллагаа болон дэд бүтэц, нисэх буудлууд тэдгээрийн аюулгүй байдал, бизнесийг хялбаршуулах төсөл төлөвлөгөөнүүд болон карго тээвэр зэрэг асуудлаар цөөнгүй шийдвэрүүдийг гаргасан байна.
Мөн тус 70 дугаар Их Хурлаар Монреалын 2014 оны протоколд гишүүн улсуудыг нэгдэх, “дуулгаваргүй зорчигч”-дын талаархи Олон Улсын Агаарын Тээврийн Холбооны үндсэн зарчмуудыг хүлээн зөвшөөрөх, Засгийн газар болон удирдах байгууллагуудаас тухайн зорчигдод чиглэсэн тодорхой бодлогын шийдвэрүүдийг гаргах, шаардлагатай тохиодолд эрүүгийн болон бусад хариуцлагуудыг санаачлах, Олон Улсын Агаарын Тээврийн Холбооны 1798а зөвлөмж туршлагыг хэрэгжүүлэх зэрэг уриалуудыг гаргалаа.
Олон Улсын агаарын тээвэр нь 100 жилийн өмнө тухайлбал, 1914 оны 1 дугээр сарын 1-ний өдөр АНУ-ын Флорида мужийн, Тампа Бэйг гаталсан 23-н минутын нислэгээр эхэлж байсан бол энэ жил тус салбар нь 3,3 тэрбум зорчигч, 52 сая тонн ачааг 50000 гаруй чиглэлд өдөрт 100000 нислэг хийдэг болтлоо хөгжжээ. Агаарын тээврийн салбар нь сүүлийн хоёр жилд 1920 шинэ нисэх буудлын хооронд нэг сая давтамжаар, 290 сая хүн, 600.000 тонн ачааг урьд жилүүдээс илүү тээвэрлэсэн байна. Энэ салбар одоо 58 сая ажлын байртай, жилд 2,4 их наяд ам.долларын эдийн засгийн эргэлттэй байна. Энэ жил мөн иргэний агаарын тээврийн салбарын суурь эрх зүйн конвенц болох Чикагогийн конвенцийн 70 жилийн ой тохиож байна.
Энэ жил дэлхий нийтийн агаарын тээврийн салбар 746 тэрбум ам.долларын орлого олж, 18 тэрбум долларын ашигтай ажиллахаар байгаа нь ашиг 2,4 хувьтай буюу нэг зорчигчоос 6 хүрэхгүй ам. долларын ашиг авахаар байна. Аюулгүй ажиллагааны чиглэлээр одоогийн байдлаар IATA IOSA аудитаар орсон авиакомпанийн тоо дэлхийд 393 болсон байна. Аюулгүй ажиллагааны үзүүлэлтүүдээрээ тус 393 авиакомпани шалгагдаагүй бусад компаниудаас хол илүү өндөр үзүүлэлттэй байна. Олон Улсын Иргэний Агаарын Тээврийн Холбооны IOSA аудит нь 2015 оноос эхлэн нийт агаарын тээврийн салбарын шаардлага болгохоор тогтсон байна.
Агаарын тээврийн холбоо нислэгийн аюулгүй байдлын дараах асуудлуудад онцгой анхаарч байна. Үүнд:
-Алга болсон MH370 нислэгт хоёр зорчигч хулгайлагдсан баримт бичгээр аялсан тохиолдол нь дэлхий нийтийн агаарын тээврийн аюулгүй байдалд хүнд цочрол өгч байна. Интерполын мэдээгээр дэлхийн цөөхөн улс хулгайлагдсан баримт бичгийн мэдээллийн санг ашигладаг бөгөөд цаашид ийм төрлийн асуудалд Засгийн газрууд өндөр анхаарал хандуулах нь зүйтэй талаар мөн дурьдлаа.
-Аюулгүй байдлын асуудлуудад “Smart Security” төслийг хэрэгжүүлж зорчигчийн аюулгүй байдлыг хангах, мөн “known traveler” төсөл давхар хэрэгжих шатандаа явж байгаа талаар мэдээлж, цаашид карго тээвэрлэлтийн аюулгүй байдал болон авиакомпаниудын мэдээллийн санг кибер халдлагаас сэргийлэх зэрэг олон асуудлууд өнөөгийн агаарын тээврийн салбарт боловсрогдож байна.
Эцэст нь Олон Улсын Агаарын Тээврийн Холбооны дарга ноён Tony Tyler “IATA бол та бүхний удирдах байгууллага биш харин та бүхний холбоо шүү” хэмээн онцлон хэлэв.

| “МИАТ” ТӨХК-ийн захирал Г.Жаргалсайхан ОУАТХ-ны их хуралд оролцлоо | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт