Шинэ нисэх буудал барих үндэслэл ба зорилго:
Үндэслэл
Буянт-Ухаа дахь “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд учирч буй хүндрэлүүдийг бүрэн шийдвэрлэхийн тулд шинэ нисэх буудал барих шаардлага тулгарсан. Үүнд:
Төслийн үндсэн зорилго
Төслийн үр дүн
Төсөл хэрэгжсэнээр одоогийн ашиглагдаж буй нисэх онгоцны буудлын үйлчилгээнд тулгарч байсан хүндрэлийг арилгаж, зурвас ашиглалтыг 73 хувиас 98 хувьд хүргэх, цаг агаарын тааламжгүй нөхцөлөөс шалтгаалсан саатлыг 2.3 хувиас 0.5 хувь болгож бууруулах боломжтой юм. Түүнчлэн иргэний нисэхийн олон улсын стандарт, шаардлагад нийцсэн нислэг хөдөлгөөний удирдлагын орчин үеийн тоног төхөөрөмж, навигацийн тоноглолоор хангагдах юм.
Байрлал сонгох шалтгаан:
Нисэх онгоцны шинэ буудал нь жилд 3 сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай олон улсын стандартыг хангасан иж бүрэн цогцолбор бөгөөд том оврын агаарын хөлөг хөөрч, буух хоёр талын оролт, гаралттай зурвас, явгалах зам, перрон, нислэг, хөдөлгөөний удирдлагын байр, зорчигч үйлчилгээний барилга, захиргааны барилга, мөн түүнд холбогдох гүүрэн байгууламж, 825 авто машины зогсоол, 42 мгватын хүчин чадалтай дулааны станц, цахилгаан дамжуулах 110 Кв-ын өндөр хүчний шугамын дэд станц, гүний худгийн барилга, бохир ус цэвэрлэх ариутгах татуурга, ус цэвэршүүлэх байгууламж, агаарын хөлөгт үйлчлэх тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний барилга, гал унтраах, авран хамгаалах албаны барилга, 200 авто машины болон газрын үйлчилгээний тоног төхөөрөмжийн гараж, ачаа, шуудан тээврийн үйлчилгээний барилга, агаарын хөлгийг шатахуунаар цэнэглэх газар доорх гидрант систем, нийт 8000 тонны багтаамж бүхий шатахууны агуулах сав, үерийн уснаас хамгаалах далан суваг, инженерийн шугам сүлжээний газар доогуурх 1,8 км урт цутгамал хонгил зэрэг 30 гаруй барилга байгууламжийг барьж байгуулахаар төлөвлөгдсөн.
Төслийн бүтээн байгуулалтын үндсэн гэрээнд багтсан барилга байгууламж, тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалтын ажлууд дуусаж Улсын комисст хүлээлгэн өгөөд байна.
Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл”-ийг санхүүжүүлэх 28.8 тэрбум иений хөнгөлөлттэй Зээлийн гэрээ /MON-P8/-г 2008 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан. Мөн иж бүрэн нисэх буудлын цогцолборыг барихад дутагдаж буй хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хоёр улсын Засгийн газар хооронд /MON-P12/-г 36.8 тэрбум иений зээлийн гэрээ байгуулж, Монгол Улсын Их Хурал 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр соёрхон баталснаар төслийг санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэр бүрдсэн юм.
Зээлийн нийт дүн 65.6 тэрбум иен, 40 жилийн хугацаатай бөгөөд эхний 10 жилд үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Эхний зээлийн гэрээний жилийн хүү 0.2 хувь байсан бол нэмэлт зээлийн гэрээний хүү жилийн 0.1 хувь болон буурсан. Зөвлөх үйлчилгээнд зарцуулах хөрөнгийн зээлийн гэрээний хүү 0.01% болно.
Энэхүү зээлийн үлдэгдэл хөрөнгөөр нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг эхлүүлэхэд нэн шаардлагатай болоод буй Ангарын барилгыг санхүүжүүлэх шийдвэр гарч барилгын ажлыг 2018 оны 06 дугаар сараас эхлүүлээд байна.
Бүтээн байгуулалтын ажлын оргил үед 60 орчим туслан гүйцэтгэгч компанийн дунджаар нэг өдөрт 2700 орчим ажилтан оролцож байсан. Эдгээр компаний 70 гаруй хувь нь Монгол Улсын дотоодын аж ахуй нэгжүүд төдийгүй дээрх 2700 орчим ажилтнаас 85 хувь нь Монгол Улсын иргэд байсан нь эдийн засгийн хүндрэлтэй цаг үед иргэдийг ажлын байраар хангахад зохих хэмжээний хувь нэмэр болсон юм.
Мөн тус төсөл дээр гадаадын арав гаруй улс орны инженер техникийн ажилтнууд монгол ажилтнуудтай мөр зэрэгцэн ажилласан нь харилцан туршлага солилцохын зэрэгцээ өндөр хөгжилтэй орны мэргэжилтнүүдээс суралцах таатай боломжийг олгосон болно.
Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн "Ажлын хэсэг байгуулах тухай" 166 дугаар захирамжаар "Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал"-ын үйл ажиллагааг эхлүүлж, ашиглалтад оруулахад тулгамдаж байгаа асуудлыг судалж, шийдвэрлүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдсан.
Тус ажлын хэсэг нь Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулахад Засгийн газраас томилогдсон ажлын хэсгийн түвшинд авах арга хэмжээний төлөвлөгөөг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Монгол Улсын Шадар сайдаар батлуулан 7 хоног бүр тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэн холбогдох шийдвэр гарган төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Мөн Монгол Улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй “Ачаа, шуудан, тээврийн үйлчилгээний барилга”, “Захиргааны барилга”, “Аэродромын үйлчилгээний барилга”-ын ажлын гүйцэтгэл 89.2%-тай байгаа ба Захиргааны барилгын ажил дууссан улсын комиссс хүлээж аваад байна.
Улаанбаатар хот болон Хөшигийн хөндийг хурдны авто замаар холбох ажил БНХАУ-ын Экзим банкны зээлийн хөрөнгө оруулалтаар БНХАУ-ын China Tiesiju Civil Engineering компани төлөвлөгөөний дагуу ажиллаж 93%-ийн гүйцэтгэлтэй байна.
“УЛААНБААТАР ХОТЫН ОЛОН УЛСЫН НИСЭХ ОНГОЦНЫ ШИНЭ БУУДЛЫН МЕНЕЖМЕНТ ТӨСӨЛ”-ТЭЙ ХОЛБООТОЙ ГЭРЭЭ ХЭЛЭЛЦЭЭРҮҮДИЙН ТАЛААР
Улсын Их Хурлын 2013 оны 18 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын 6 дугаар зүйлийн 6.1.1-т “Шинээр барих олон улсын нисэх буудлыг Зүүн Хойд Азийн зорчигч, ачаа тээвэрлэлтийн зангилаа болгон тус нисэх буудлын нутаг дэвсгэрийг оролцуулан эдийн засгийн чөлөөт бүс байгуулна”, 6.1.6-д “Төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд олон улсын шинэ нисэх буудлын нийтлэг үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх” зэрэг бодлого, зорилтыг тодорхойлсон. Шинэ нисэх буудлын менежментийг хэрхэн хэрэгжүүлэхээс цаашдын үйл ажиллагаа, урт хугацааны эдийн засгийн үр өгөөж хамаарах юм.
Шинэ нисэх буудлын ашиглалт, техник үйлчилгээг олон улсын өндөр түвшинд гүйцэтгэхэд хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх, тогтвортой удирдлагын тогтолцоог хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын Хүний нөөц, ашиглалт, менежментийн чадавхийг сайжруулах төсөл”-ийг техникийн туслалцааны хүрээнд хэрэгжүүлэхээр Японы Олон улсын хамтын ажиллагааны, Зам, тээврийн яам /хуучин нэрээр/ хооронд Санамж бичгийг 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр үзэглэсэн.
Техникийн туслалцааны хүрээнд хийлгэсэн менежментийн бүтцийн хувилбарын судалгааны дүнд нисэх онгоцны шинэ буудлын менежментийг “Концессын гэрээ”-гээр хэрэгжүүлэх нь хамгийн оновчтой гэж үзсэн ба санал дүгнэлтийг тухайн үед Засгийн газарт танилцуулсан. Мөн дээрх судалгааг хөндлөнгийн байгууллагаар давхар хийлгэх нь зүйтэй гэж үзсэний дагуу Франц Улсын “Egis” компаниар хийлгэхэд Япон компанийн дүгнэлттэй ижил концессын гэрээ нь хамгийн өгөөжтэй хувилбар гэж үзсэн болно.
“Концессын тухай” хуулийн дагуу менежментийг хэрэгжүүлснээр концессын төлбөр, ногдол ашиг, аж ахуйн нэгжийн албан татварын орлого шууд Монгол Улсын төсөвт орж, нисэх буудлын барилга байгууламжид зарцуулсан иенийн зээлийг эргүүлэн төлөх боломжтой гэж тооцсон байна. Засгийн газар уг судалгааны үндсэн дээр нисэх онгоцны шинэ буудлын менежментийг төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд концессын гэрээгээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Тус шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 102 дугаар захирамжаар “Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг хэрэгжүүлэхээр санал тавьсан этгээдтэй хэлэлцээ хийх үүрэг бүхий Ажлын хэсгийг шинэчлэн байгуулж, менежментийг хэрэгжүүлэхээр санал тавьсан Япон Улсын консорциумтай / Mitsubishi Corporation, Narita International Airport Corporation, JALUX Inc., Japan Terminal Co.,Ltd/ хэлэлцээг хийж байна.
Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежментийг хувийн хэвшил хариуцсанаар агаарын тээвэрлэгчдийн сүлжээг өргөжүүлэх, зорчигч үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдүүлэх, нисэхийн бус орлого нэмэгдүүлэх, зардлыг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэн шинэ нисэх буудлын бизнесийн үнэ цэнийг өсгөх менежментийн загварыг бий болгох боломжтой. Мөн барилгын ажлыг санхүүжүүлсэн Япон Улсын хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлтийг нисэх буудлын үйл ажиллагааны орлогоос гүйцэтгэх боломж харагдаж бүрдэх юм.
Иймд Засгийн газрын 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 398 дугаар тогтоолоор “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг “Хөрөнгө оруулах-Ашиглах-Шилжүүлэх” төрлөөр Концессын шууд гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн.
“Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг хэрэгжүүлэхэд дараах 3 гэрээг Монгол Улс, Японы консорциумтай байгуулахаар ажиллаж байна.
Түншлэлийн гэрээ
Засгийн газрын 2017 оны 322 дугаар тогтоолоор хамтарсан хуулийн этгээдийн Япон талд ногдох хувийг 51, Монголын талд ногдох хувийг 49 байхаар шийдсэн. Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 260 дугаар тушаалаар Түншлэлийн гэрээ байгуулах Ажлын хэсгийг Иргэний нисэхийн ерөнхий газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болон “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК төлөөлөл Японы консорциумтай 2018 оны 11 сард гэрээг байгуулсан.
Хувьцаа эзэмшигчдийн гэрээ
Концесс эзэмшигчийг байгуулах зорилгоор Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 123 дугаар тушаалаар Хувьцаа эзэмшигчийн гэрээ байгуулах Ажлын хэсгийг байгуулсан. Одоогоор гэрээний хэлэлцээ дуусах шатанд ороод байгаа бөгөөд Концессын гэрээнээс шалтгаалан шийдвэрлэх зарим асуудлуудыг (хувьцаа шилжүүлэх, хувьцааг үнэ төлбөргүй шилжүүлэх, талуудын хувьцаа эзэмшигч солигдохгүй байх) эцэслэн шийдвэрлээгүй байна.
Концессын гэрээ
Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 102 дугаар захирамжаар “Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг хэрэгжүүлэхээр санал тавьсан этгээдтэй хэлэлцээ хийх үүрэг бүхий Ажлын хэсгийг шинэчлэн байгуулж, удирдамжийг батлуулсан.
Ажлын хэсэг нь Ерөнхий сайдын захирамжид заасан удирдамжийг чиглэл болгон Японы консорциумтай хэлэлцээрийг хийж байна.
Монголын талаас концессын гэрээний төслийг боловсруулан Японы консорциумд хүргүүлсний дагуу Японы талаас гэрээний төсөлд оруулах саналаа 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ирүүлээд байна. Талууд гэрээний төслийг эцэслэн боловсруулж дуусахаар ажиллаж байна.
Ажлын хэсэг японы консорциумтай 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл концессын болон хувьцаа эзэмшигчийн гэрээний хэлэлцээг амжилттай хийж байна. Тус хэлэлцээрээр зарчмын гол асуудлуудаар талууд саналаа нэгтгэн ажиллаж Монгол Улсын Ерөнхий сайдын 12 дугаар сарын 13-ны өдөр Япон улсад хийх айлчлалын үеэр талууд концессын гэрээний талаар хамтарсан мэдэгдэл хийхээр төлөвлөн ажиллаж байна. Талууд 2019 оны 1 дүгээр сард багтаан концессын гэрээг байгуулах зорилт тавин ажиллаж байна.
| “УЛААНБААТАР ХОТЫН ОЛОН УЛСЫН НИСЭХ ОНГОЦНЫ ШИНЭ БУУДАЛ БАРИХ ТӨСӨЛ”-ИЙН ТАНИЛЦУУЛГА | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт