ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМНЫ
ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ,ДОТООД АУДИТЫН ГАЗРЫН
ЗАМ, ТЭЭВРИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН ТАЙЛАН
А. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ:
Зам, тээврийн хөгжлийн яамны эрхэм зорилго нь эдийн засгийн өсөлтийг хангах зам, тээвэр, логистикийн сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, эдийн засгийн үр ашигтай, аюулгүй, ая тухтай тээврийн үйлчилгээний нөхцөлийг бий болгох явдал юм.
Тус яамны үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд “тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах, ослоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, хэрэгжилтэд хяналт тавих, сайдын эрхлэх ажлын хүрээний Засгийн газрын агентлаг, байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, стандарт, норм, нормативын хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх” чиг үүргийн хүрээнд Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Зам, тээврийн хяналтын хэлтэс дараах чиглэлээр салбарын үйл ажиллагаанд тавих захиргааны хяналтыг хэрэгжүүлэн ажиллаа. Үүнд:
1. Авто замын салбарын аюулгүй байдлыг хангах, замын ашиглалт, засварын үйл ажиллагаанд;
2. Автотээврийн салбарын аюулгүй байдлыг хангах, улс хоорондын ачаа болон нийтийн зорчигч, жуулчин тээвэрлэлт, авто үйлчилгээ, тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, бүртгэлийн үйл ажиллагаанд;
3. Төмөр замын тээврийн салбарын тээврийн болон объектын үйл ажиллагаанд;
4. Далай ашиглалт болон усан замын тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд Авто замын тухай хууль, Автотээврийн тухай хууль, Төмөр замын тээврийн тухай хууль, Усан замын тээврийн тухай хууль болон холбогдох дүрэм, журам, стандартын хэрэгжилтэд хяналт тавих, төмөр зам, авто зам, автотээвэр, далай ашиглалт, усан замын тээврийн салбарын аюулгүй байдлыг хангах, ослоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж, тухайн салбарт мөрдөгдөж буй эрх зүйн баримт бичгүүдийг шинэчлэх, санал боловсруулж, холбогдох байгууллагуудад хүргүүлэх, тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангуулах талаар заавар, зөвлөмж өгөх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
Хяналт шалгалтыг хэрэгжүүлэхдээ тус яамны 2018 онд хэрэгжүүлэх хяналт шалгалтын төлөвлөгөө болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай байгуулсан 2017 оны 34 дугаар бүхий “Зам, тээврийн салбарт мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах гэрээ”-г үндэслэн байгуулсан “хамтран ажиллах ажлын төлөвлөгөө”-ний дагуу хийж гүйцэтгэлээ.
Мөн автотээврийн салбарын болон усан замын тээврийн хяналтыг хамтран хэрэгжүүлэх чиглэлээр тус яамны харьяа Далайн захиргаа, Нийслэлийн тээврийн газар, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-тай “Хяналт хамтран хэрэгжүүлэх” гэрээ байгуулж, хамтран ажиллах төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэн ажилласан.
Тайлант хугацаанд тус хэлтэст автотээврийн хяналтын 3, төмөр замын хяналтын 4, авто замын хяналтын 4, усан замын хяналтын 1 нийт 11 улсын байцаагч тус тус ажиллаж байна.
Зам, тээврийн салбарын эрх зүйн орчинг сайжруулах талаар автотээврийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг болон Автотээврийн тухай, Төмөр замын тухай хууль, дүрэм, журам-23, стандарт-2, бусад эрх зүйн 4 баримт бичгийн төсөлд санал өгч, ажилласнаас “Автотээврийн талаар төрөөс баримтлах бодлого”-ын баримт бичиг МУ-ын Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 321 дүгээр тогтоолоор батлуулсан.
Шалгалтад 151 хуулийн этгээд хамрагдаж, нийт 684 зөрчил илрүүлж, 580 зөрчлийг арилгуулж, 72 зөрчилд 33’070’000 төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ ногдуулж, улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Үүнээс:
Авто замын тээврийн чиглэлээр:
Шалгалтад 22 хуулийн этгээд хамрагдаж, 1 зөрчилд нийт 500’000 төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ авсан байна.
Автотээврийн чиглэлээр:
Шалгалтад 92 хуулийн этгээд хамрагдаж, 8 зөрчилд нийт 1’100’000 төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ авсан байна.
Төмөр замын тээврийн чиглэлээр:
Шалгалтад 37 хуулийн этгээд хамрагдаж, 63 зөрчилд нийт 31’470’000 төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ авсан байна.
Тайланд хугацаанд төлөвлөгөөт 53, төлөвлөгөөт бус 40, гүйцэтгэлийн шалгалт 22 хийгдэж, тандалт судалгаа 2, зөвлөн туслах үйлчилгээ 10-г үзүүлсэн байна. Үүнээс:
Авто замын тээврийн чиглэлээр:
Төлөвлөгөөт 20, төлөвлөгөөт бус 2, гүйцэтгэлийн шалгалт 11 хийгдэж, биелэлт 93%-тай, зөвлөн туслах үйлчилгээ 3-ыг үзүүлсэн байна
Автотээврийн чиглэлээр:
Төлөвлөгөөт 9, төлөвлөгөөт бус 7, гүйцэтгэлийн шалгалт 3 хийгдэж, биелэлт 89%-тай, тандалт судалгаа 1, зөвлөн туслах үйлчилгээ 4-ийг үзүүлсэн байна
Төмөр замын тээврийн чиглэлээр:
Төлөвлөгөөт 18, төлөвлөгөөт бус 31, гүйцэтгэлийн шалгалт 2 хийгдэж, биелэлт 86%-тай, зөвлөн туслах үйлчилгээ 1-ийг үзүүлсэн байна.
Усан замын тээврийн чиглэлээр:
Төлөвлөгөөт 6, гүйцэтгэлийн шалгалт 6 хийгдэж, биелэлт 100% -тай, зөвлөн туслах үйлчилгээ 2-ийг үзүүлсэн байна.
Улсын байцаагчийн “Хууль тогтоомжийн хэрэгжилт хангах тухай” 303 заалт бүхий 39 албан шаардлага хүргүүлсэн ба зөрчил арилгалт 80-93%-тай, үйл ажиллагааны болон бүтээгдэхүүний 27 дүгнэлт, 85 зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлж ажилласан байна. Үүнээс:
Авто замын тээврийн чиглэлээр:
“Хууль тогтоомжийн хэрэгжилт хангах тухай” улсын байцаагчийн 172 заалт бүхий 13 албан шаардлага хүргүүлсэн ба зөрчил арилгалт 93%-тай, үйл ажиллагааны болон бүтээгдэхүүний 3 дүгнэлт, 3 зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлж ажилласан байна.
Автотээврийн чиглэлээр:
“Хууль тогтоомжийн хэрэгжилт хангах тухай” улсын байцаагчийн 74 заалт бүхий 10 албан шаардлага хүргүүлсэн ба зөрчил арилгалт 86%-тай, үйл ажиллагааны 10 дүгнэлт, 76 зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлж ажилласан байна.
Төмөр замын тээврийн чиглэлээр:
“Хууль тогтоомжийн хэрэгжилт хангах тухай” улсын байцаагчийн 45 заалт бүхий 9 албан шаардлага хүргүүлсэн ба зөрчил арилгалт 80-86%-тай, үйл ажиллагааны болон бүтээгдэхүүний 14 дүгнэлт, 6 зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлж ажилласан байна.
Усан замын тээврийн чиглэлээр:
“Хууль тогтоомжийн хэрэгжилт хангах тухай” улсын байцаагчийн 40 заалт бүхий 6 албан шаардлага хүргүүлсэн байна.
Тээвэрлэлтийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зорилгоор тээвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагуудад 14 сургалт зохион байгуулж, сургалтад 962 хүн хамрагдаж, хяналтын мэргэжилтэн нар чиглэл тус бүрээр зохион байгуулсан сургалтад 28 цагийн хичээл, заасан байна. Үүнээс:
Авто замын тээврийн чиглэлээр:
Авто зам, замын байгууламжийн засвар арчлалт, ашиглалтын бэлэн байдал, тээврийн хэрэгслийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зорилгоор зам хариуцагч аж ахуйн нэгж байгууллагуудад 5 сургалт зохион байгуулж, сургалтад 56 хүн хамрагдсан байна.
Автотээврийн чиглэлээр:
Тээвэрлэлтийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зорилгоор тээвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагуудад 6 сургалт зохион байгуулж, сургалтад 650 хүн хамрагдсан ба холбогдох чиглэлээр нийт 3 сургалтад 8 цагийн хичээл заасан байна.
Төмөр замын тээврийн чиглэлээр:
Тээвэрлэлтийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зорилгоор тээвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагуудад 2 сургалт зохион байгуулж, сургалтад 156 хүн хамрагдсан ба холбогдох чиглэлээр нийт 2 сургалтад 10 удаагийн 20 цагийн хичээл заасан байна.
Усан замын тээврийн чиглэлээр:
Усан замын тээвэр эрхлэгч иргэд, байгууллагуудад 1 сургалт зохион байгуулж, 100 хүн оролцсон байна.
Зам тээврийн осол нийт 613 гарснаас улс хоорондын ачаа тээврийн үйл ажиллагаанд-464, улс, хот хоорондын зорчигч тээвэр-27, хотын зорчигч тээвэр-121, усан замын тээвэр-3 удаагийн зам тээврийн осол, зөрчил гарсны улмаас 73 хүн нас барж, 116 хүн гэмтсэн байна. Төмөр замд онцгой тооцоот гологдол 23, гологдол 98 гарсан байна.
Б. ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ САЙЖРУУЛАХ АЖЛЫН ТАЛААР
Зам, тээврийн салбарын эрх зүйн орчинг сайжруулах талаар шинэчлэн боловсруулсан дараах хууль, дүрэм, журам, стандартын төсөлд санал өгсөн. Үүнд:
1. Авто замын чиглэлээр:
1.1. “Авто зам, замын байгууламжийн барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах журам”;
1.2. “Авто зам, замын байгууламжийн Техник-эдийн засгийн үндэслэл, Зураг төсөл боловсруулах, барих, арчлах, засварлах, Техник технологийн хяналт тавих зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлын тусгай зөвшөөрөл олгох журам”;
1.3. “Тусгай зориулалтын авто зам, замын байгууламж барих, ашиглах журам”;
1.4. “Авто замын салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэх, давтан сургах журам”;
1.5. “Авто зам, замын байгууламжийн зураг төсөлд магадлал хийж, дүгнэлт гаргах журам”;
1.6. “Авто замын ашиглалтын бэлэн байдлын түвшингээр санхүүжүүлэх журам”;
1.7. ”Авто зам, замын байгууламжийг хаах, замын чиглэл өөрчлөх журам”;
1.8. “Олон улс, улсын чанартай авто замд Хөдөлгөөний эрчмийн тооллого хийх журам”;
2. Автотээврийн чиглэлээр:
2.1. “Автотээврийн талаар төрөөс баримтлах бодлого”-ын баримт бичгийн төсөлд санал өгч, МУ-ын Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 321 дүгээр тогтоолоор батлагдсан;
2.2. Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд;
2.3. “Нийтийн тээврийн байгууллагуудын үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”-нд санал өгч, МХЕГ-ын даргын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/15 дугаар тушаалаар шинэчлэн батлуулсан;
2.4. “Автотээврийн хэрэгслээр ачаа зорчигч тээвэрлэх дүрэмд;
2.5. Тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журамд;
2.6. Тусгай зориулалтын авто зам, замын байгууламж барих, ашиглах журмын төсөлд санал боловсруулж өгсөн;
2.7. Зам, тээврийн хөгжлийн сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарын 2018-2020 онд хамтран ажиллах санамж бичгийн төслийн эрх зүйн орчинг сайжруулах ажлын хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой стандартуудыг /“Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ. Ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага” MNS5012:2011, “Жуулчин тээврийн үйлчилгээ. Ерөнхий шаардлага” MNS5231:2013/ нэгтгэн багц стандарт болгох талаар санал өгсөн;
2.8. Автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын тэмдэг MNS4410-2:2017 стандартад санал өгч, батлуулсан;
Тайланд хугацаанд бодлогын баримт бичиг-1, хууль-1, дүрэм, журам-3, стандарт /3/-д санал өгч ажилласан байна.
3. Төмөр замын чиглэлээр:
3.1. Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
3.2. Төмөр замын техник ашиглалтын журам;
3.3. Төмөр замын дохиолол холбооны журам;
3.4. Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журам;
3.5. Төмөр замын тээвэр дэх осол, гологдлыг судлан бүртгэх журам;
3.6. Төмөр замаар ачаа тээвэрлэх журам;
3.7. Төмөр замаар зорчигч, тээш, ачаан тээш тээвэрлэх журам;
3.8. Төмөр замын тээвэр зуучлалын үйл ажиллагааны журам;
3.9. Галт тэрэгний зурмаг зохицуулалтын журам;
3.10. Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох журам;
3.11. Төмөр замын аюултай бүс, төмөр замын зурвас газар, аюулгүйн бүсэд төмөр замын болон бусад объект байрлуулах, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах, нэвтрэх журам;
3.12. Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл хөтлөх, хүлээлцэх журам;
3.13. Төмөр замын мэргэжилтэй ажилтныг бэлтгэх, сургалт явуулах, мэргэжлийн шалгалт авах журам;
3.14. Суурь бүтэц ашиглуулах журам, тариф тогтоох аргачлал;
3.15. Галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журам, ажлын цагийн хуваарь, хөдөлмөрийн нөхцөл;
3.16. Суурь бүтэц, нийтийн болон дагнасан хэрэглээний зам ашиглах, суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч хоорондын хамтран ажиллах болон тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэх гэрээний үлгэрчилсэн загвар;
3.17. Төмөр замын байгууллагууд харилцан мэдээлэл солилцох журам, “MNS6039:2009 Илчит тэрэгний техникийн ерөнхий шаардлага” стандарт шинэчлэх ажлын хэсэгт орж, ахалж, санал хүргүүлсэн.
Тайланд хугацаанд хууль-1, дүрэм, журам-12, стандарт-1, бусад эрх зүйн баримт бичиг /3/-т санал өгч ажилласан байна.
| ЗАМ, ТЭЭВРИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН 2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН | |
| Зам, тээврийн яам Facebook |
Уур амьсгалын өөрчлөлт болон гамшгийн эрсдэлд тэсвэртэй авто замын зураг төслийг АХБ-ны тусламжтайгаар хэрэгжүүлнэ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 9 дүгээр сар/
“Хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл мэдээллийн нэгдсэн цахим систем” бий боллоо
Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаан боллоо
ЦОГТЦЭЦИЙ СУМААС ГАШУУН СУХАЙТ ХИЛИЙН БООМТ ХҮРТЭЛХ 240.3 КИЛОМЕТР АВТО ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭЛЭЭ
ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН 760 ДАМ НУРУУ УГСАРЧ, ДУУСЛАА
ЗАСГИЙН ГАЗАР: “ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙН ОРЛОГООР САНХҮҮЖҮҮЛЭХ ЗАРДАЛД ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ БАЙНА
“УБТЗ” ХНН: Хөх нүүрсний тээвэрлэлтийг эхлүүллээ
БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ–ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН 127.1 КМ ТӨМӨР ЗАМЫГ НЭЭЛЭЭ
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн салбар төмөр замын төслийн танилцуулга
БЭЭЖИН-ШАНХАЙ: ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАНЫ БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСАД ХИЙСЭН АЖЛЫН АЙЛЧЛАЛ ӨНДӨРЛӨЛӨӨ
МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АВТО ЗАМЫН ДИЖИТАЛ УДИРДЛАГЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ БОЛОН СИСТЕМИЙГ ХҮЛЭЭН АВЛАА
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 8 дугаар сар/
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 8 дугаар сарын мэдээ
МОНГОЛ УЛСЫН БОСОО ТЭНХЛЭГИЙН ТЭЭВРИЙН КОРИДОРЫГ ӨРГӨЖҮҮЛЭХ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ АВТО ЗАМЫН ТӨСЛҮҮДИЙГ ЕСБХБ-ТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ
Зам, тээврийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлнэ
УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН БЭЛЭН БАЙДАЛД ҮЗЛЭГ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
Зам, тээврийн салбарт байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах инженерчлэлийг нэвтрүүлнэ
"Саад бэрхшээлээс холболт руу: Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн практик шийдэл" арга хэмжээг зохион байгуулна
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Төв стратегийн зөвлөх группийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 7 дугаар сар/
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай төмөр замын трассын дагуу цахилгаан дамжуулах шугамуудыг зөөж, шилжүүлэх ажлын явцтай танилцав
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 7 дугаар сарын мэдээ
“ОЛОН УЛС, УЛСЫН ЧАНАРТАЙ БОЛОН ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВАХ ЖУРАМ”-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
ЗАРЛАЛ
Улаанбаатар–Дархан чиглэлийн авто замын түр хаагдах хэсэг болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулах түр замын маршрут
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
Нээлттэй мэдээлэл
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ