Авто замын салбарт
ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР, ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ТАЙЛАГНАХ ХҮСНЭГТ *
(2018 оны жилийн эцсийн байдлаар )
|
№ |
Хөтөлбөр/төслийн агуулга |
Гүйцэтгэл |
|||||||
|
1. |
Төсөл, хөтөлбөрийн нэр, огноо, шийдвэрийн дугаар (Жич: уялдаа холбоо бүхий дэд/төсөл, хөтөлбөр байвал нэгтгэн тайлагнана). |
Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замын хөрөнгө оруулалтын хөтөлбөр, Төсөл-2
Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк хооронд 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан “Хөрөнгө оруулалтын ерөнхий хэлэлцээр”-ээр “Баруун бүсийн авто замын коридор хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр тохиролцсон ба талуудын хооронд тус хөтөлбөрийн 2 дугаар үе шатны төсөл буюу “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх МОН-3129 зээлийн гэрээг 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан. |
|||||||
|
2. |
Санхүүжилтийн эх үүсвэр |
Азийн Хөгжлийн Банкны МОН-3129 зээл |
|||||||
|
3. |
Хэрэгжүүлэгч байгууллага/ хэрэгжих нийт хугацаа |
Үндсэн хэрэгжүүлэгч байгууллага: Зам, тээврийн хөгжлийн яам |
|||||||
|
Хамтран хэрэгжүүлэгч байгууллага: Сангийн яам, Азийн хөгжлийн банк |
|||||||||
|
4. |
Төсөл, хөтөлбөрийн зорилтууд |
Зорилт 1: Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх, Азийн авто замын АН-4 сүлжээний ая тухтай зорчих нөхцлийг бүрдүүлэх. Зорилт 2: Барилга угсралтын ажлыг батлагдсан зураг төсөл, стандарт, техникийн шаардлагын дагуу чанартай хийж гүйцэтгэх. |
|||||||
|
5. |
Зардал |
Төсөв (нийт шаардагдах зардал) |
125 сая ам.доллар |
||||||
|
Үүнд: |
Төсөв /нийт/ |
Гүйцэтгэл |
Хувь |
||||||
|
Багц 1-1 |
|
22.6 сая ам.доллар |
19.12 сая ам.доллар |
84.52% |
|||||
|
Багц 1-2 |
|
27.4 сая ам.доллар |
24.70 сая ам.доллар |
90.00% |
|||||
|
Багц 1-3 |
|
36.5 сая ам.доллар |
20.35 сая ам.доллар |
55.72% |
|||||
|
Багц 1-4 |
|
- |
- |
0 |
|||||
|
Зөвлөх үйлчилгээ |
|
4.99 сая ам.доллар |
3.39 сая ам.доллар |
67.94% |
|||||
|
6. |
Төсөл, хөтөлбөрийн зорилт: |
Ажлуудын биелэлтийг доорх талбарт бичнэ. |
|||||||
|
1-р зорилтын хүрээнд:
|
1-р зорилтын хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний гүйцэтгэл: Азийн авто замын сүлжээний АН-4 авто зам нь Монгол Улсын нутаг дэвсгэрээр 741.3 км дайран өнгөрдөг бөгөөд тус авто замын сүлжээний 74% буюу 511 км авто зам хатуу хучилттай болсон бөгөөд үлдэж байгаа нийт 189.7 км авто замыг энэхүү энэхүү төслийн хүрээнд 4 багц хэсгээр барьж байгуулахаар төлөвлөсөн. Төслийн хүрээн дэх авто замыг ашиглалтад оруулснаар Монгол Улсын нутаг дэвсгэр дэх Азийн авто замын сүлжээний АН-4 чиглэлийн авто зам бүрэн хатуу хучилттай болж олон улсын дамжин өнгөрөх тээвэрлэлтийн ая тухтай, аюул осолгүй, найдвартай зорчих нөхцөл бүрдэх юм. Төслийн хүрээнд хэрэгжих Ховд-Өлгий-Улаанбайшинт чиглэлийн 189.7 км хатуу хучилттай авто замын барилгын ажлаас 106.9 км авто замын ажил дуусаж ашиглалтад орсон. 60 км авто зам 57.3 хувийн хэрэгжилттэй, 2019 онд ашиглалтад орно. 25.7 км замыг 2019 онд эхлүүлэхээр төлөвлөсөн. Нийт төслийн барилгын ажлын гүйцэтгэл 80%-тай байна. |
||||||||
|
2-р зорилтын хүрээнд:
|
2-р зорилтын хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний гүйцэтгэл: Зам барилгын ажлын Багц 1-1 хэсэг буюу Хашаатын даваа-Шургын гүүр чиглэлийн 50 км, Багц 1-2 буюу Шургын гүүр-Ховд чиглэлийн 56.6 км нийт 106.6 км авто замын ажил техникийн шаардлагын дагуу хэрэгжиж, 2018 оны 12 сард улсын ашиглалтад орсон. Багц 1-3 хэсэг буюу Хашаатын даваа-Толбо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил 57.3 %-ийн хэрэгжилттэй, 2019 оны 9 дүгээр сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Зам барилгын ажлыг стандарт, норм дүрэм, техникийн шаардлагын дагуу гүйцэтгүүлэх хүрээнд өдөр тутмын техник, технологийн хяналтыг БНЭУ-ын “Ай Си Ти Сайн” компани хэрэгжүүлж байна. |
||||||||
|
7. |
Дүгнэлт (ололт, дутагдал, анхаарах асуудлууд) |
Төслийн хүрээнд хэрэгжиж буй 4 багц зам барилгын ажлын Багц1-1 болон Багц1-2-ын нийт 106,6 км авто замын барилгын ажил гэрээний дагуу 2018 онд ашиглалт орсон. Багц1-3-ийн барилгын ажил 57.3%-ийн хэрэгжилттэй байна. Зам барилгын ажлын гэрээний хэрэгжилтийн Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 2018 оны 8 дугаар сард дүгнэсэн. Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн гэрээг 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгахаар гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. “Гадаадаас авч ажиллуулах ажиллах хүчний зөвшөөрөл” ХНХЯамнаас шалтгаалан хэт удааширч шийдвэрлэгдэж байсан нь багц1-3 хэсгийн зам барилгын ажлын график төлөвлөгөөнд сөргөөр нөлөөлсөн байна. Цаашид гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, арга хэмжээнд “Гадаадаас авч ажиллуулах ажиллах хүчний зөвшөөрөл”-ийг цаг алдалгүй гаргаж, зам барилгын ажлыг төлөвлөгөөний дагуу хэрэгжих нөхцлийг бүрдүүлж байх шаардлагатай байна. Багц 1-4 хэсгийн сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр тендерт оролцогчоос Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан ба шүүхийн шийдвэр гартал барилгын ажлыг түр түдгэлзүүлсэн. Шүүхийн шийдвэр 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гарсан. Шүүхийн шийдвэрээр Барилгын ажлын гүйцэтгэгчээр шалгарсан Чайна Хуаши Энтерпрайзиз Лимитед Компанитай байгуулсан гэрээг цуцлаж, Алтайн зам ХК-тай гэрээ байгуулахыг ЗТХЯ-нд даалгасан. Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд ЗТХЯ нь Чайна Хуаши Энтерпрайзиз Лимитед Компанитай байгуулсан гэрээг 2017 оны 06 сарын 30-ны өдөр цуцалсан. “Алтайн зам” ХК-тай 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 105 дугаар бүхий гэрээг байгуулж, холбогдох журмын дагуу АХБ-нд хүргүүлсэн. Гэвч АХБ-аас тус гэрээг АХБ-ны журамд нийцэхгүй үндэслэлээр санхүүжүүлэх боломжгүй гэсэн мэдэгдлийг 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ирүүлсэн. АХБ-аас ирүүлсэн мэдэгдлийг үндэслэн “Алтайн зам” ХК-нд 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 03/2373 албан тоотоор зам барилгын ажлын гэрээ цуцлах мэдэгдлийг хүргүүлсэн. АХБ-аас Шүүхийн шийдвэр хүчингүй болсон тохиолдолд тус багц хэсэгт санхүүжилт хийх боломжтойг мэдэгдсэн. Ийнхүү тендерт оролцогч компанийн гомдол, шүүхийн шийдвэрээс шалтгаалж баруун бүстйн босоо тэнхлэгийн авто замын сүлжээнд 25.8 км авто зам баригдахгүй үлдэж болзошгүй байгаа ба АХБ-ны хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг ашиглах хүрээнд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагатай байна. |
|||||||
|
8. |
Төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэгч талуудын хамтын ажиллагаанд өгөх хөндлөнгийн үнэлгээ |
Төсөл хэрэгжүүлэгч талуудын хоорондын хамтын ажиллагаа сайн байна. |
|||||||
|
9. |
Төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээ, дүгнэлт (өөрийн үнэлгээ) |
Биелэлт дундаж |
Зорилтын тоо |
Зорилт 1 |
Зорилт 2 |
||||
|
95 % |
2 |
90% |
100% |
||||||
|
10. |
Төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн нэгдсэн үнэлгээ |
Нэгдсэн үнэлгээ |
|||||||
|
... % |
|||||||||
| Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн ажлын тайлан | |
| Зам, тээврийн яам Facebook |
Уур амьсгалын өөрчлөлт болон гамшгийн эрсдэлд тэсвэртэй авто замын зураг төслийг АХБ-ны тусламжтайгаар хэрэгжүүлнэ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 9 дүгээр сар/
“Хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл мэдээллийн нэгдсэн цахим систем” бий боллоо
Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаан боллоо
ЦОГТЦЭЦИЙ СУМААС ГАШУУН СУХАЙТ ХИЛИЙН БООМТ ХҮРТЭЛХ 240.3 КИЛОМЕТР АВТО ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭЛЭЭ
ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН 760 ДАМ НУРУУ УГСАРЧ, ДУУСЛАА
ЗАСГИЙН ГАЗАР: “ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙН ОРЛОГООР САНХҮҮЖҮҮЛЭХ ЗАРДАЛД ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ БАЙНА
“УБТЗ” ХНН: Хөх нүүрсний тээвэрлэлтийг эхлүүллээ
БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ–ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН 127.1 КМ ТӨМӨР ЗАМЫГ НЭЭЛЭЭ
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн салбар төмөр замын төслийн танилцуулга
БЭЭЖИН-ШАНХАЙ: ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАНЫ БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСАД ХИЙСЭН АЖЛЫН АЙЛЧЛАЛ ӨНДӨРЛӨЛӨӨ
МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АВТО ЗАМЫН ДИЖИТАЛ УДИРДЛАГЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ БОЛОН СИСТЕМИЙГ ХҮЛЭЭН АВЛАА
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 8 дугаар сар/
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 8 дугаар сарын мэдээ
МОНГОЛ УЛСЫН БОСОО ТЭНХЛЭГИЙН ТЭЭВРИЙН КОРИДОРЫГ ӨРГӨЖҮҮЛЭХ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ АВТО ЗАМЫН ТӨСЛҮҮДИЙГ ЕСБХБ-ТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ
Зам, тээврийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлнэ
УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН БЭЛЭН БАЙДАЛД ҮЗЛЭГ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
Зам, тээврийн салбарт байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах инженерчлэлийг нэвтрүүлнэ
"Саад бэрхшээлээс холболт руу: Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн практик шийдэл" арга хэмжээг зохион байгуулна
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Төв стратегийн зөвлөх группийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 7 дугаар сар/
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай төмөр замын трассын дагуу цахилгаан дамжуулах шугамуудыг зөөж, шилжүүлэх ажлын явцтай танилцав
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 7 дугаар сарын мэдээ
“ОЛОН УЛС, УЛСЫН ЧАНАРТАЙ БОЛОН ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВАХ ЖУРАМ”-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
ЗАРЛАЛ
Улаанбаатар–Дархан чиглэлийн авто замын түр хаагдах хэсэг болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулах түр замын маршрут
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
Нээлттэй мэдээлэл
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ