ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ
2019 оны ..... дугаар сарын ..... өдөр Дугаар Улаанбаатар хот
Автотээврийн жишиг тариф батлах тухай
Автотээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.7 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
- Ачаа тээврийн 1 тн.км-ийн жишиг тарифыг 1 дүгээр хавсралтаар, зорчигч тээврийн 1 хүн.км-ийн жишиг тарифыг 2 дугаар хавсралтаар, тээвэрлэлтийн тариф тооцох тухай зөвлөмжийг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
- Батлагдсан жишиг тарифыг өөрийн санхүүгийн чадвар, ачаа зорчигч тээврийн эрэлт хэрэгцээ, ажил үйлчилгээний онцлог зэрэг хүчин зүйлийг харгалзан ачаа тээврийн болон зорчигч тээврийн тарифыг аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдөө тогтоон 2019 оны ....дүгээр сарын ....-ны өдрөөс эхлэн мөрдүүлж, гэрээ хэлцэл хийх, төсөв төлөвлөгөө боловсруулахад ашиглахыг Нийслэлийн тээврийн үйлчилгээний газар /Х.Булгаа/,“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ /Б.Гүрсоронзон/, ачаа, зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагад зөвлөсүгэй.
- Энэхүү тушаал гарсантай холбогдуулан “Автотээврийн жишиг тариф шинэчлэн батлах тухай” Зам, тээврийн сайдын 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 162 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Б.ЭНХ-АМГАЛАН
Төсөл
Зам, тээврийн хөгжлийн сайдын
2019 оны ....дүгээр сарын ....ны өдрийн
тушаалын нэгдүгээр хавсралт
АЧАА ТЭЭВРИЙН 1 ТН.КМ-ИЙН ЖИШИГ ТАРИФ
/төгрөг,мөнгө/
№
|
Тээврийн зай км-ээр
|
Ачааны зэрэг
|
I
|
II
|
III
|
1
|
1
|
960.47
|
1272.78
|
1699.11
|
2
|
2
|
621.48
|
838.56
|
1074.01
|
3
|
3
|
516.48
|
691.21
|
925658
|
4
|
4
|
478.40
|
635.53
|
851.36
|
5
|
5
|
453.71
|
583.93
|
785.90
|
6
|
6
|
415.61
|
546.18
|
732.15
|
7
|
7
|
376.64
|
495.86
|
663.48
|
8
|
8
|
373.4
|
492.65
|
656.86
|
9
|
9
|
366.48
|
486.25
|
648.33
|
10
|
10
|
348.90
|
461.13
|
619.12
|
11
|
11-15
|
334.65
|
444.24
|
591.18
|
12
|
16-20
|
323.62
|
429.95
|
571.79
|
13
|
21-25
|
314.10
|
415.02
|
553.86
|
14
|
26-30
|
296.55
|
392.84
|
524.64
|
15
|
31-40
|
281.83
|
375.49
|
497.34
|
16
|
41-50
|
271.67
|
358.94
|
477.72
|
17
|
51-60
|
261.49
|
346.55
|
460.03
|
18
|
61-70
|
251.10
|
331.84
|
440.61
|
19
|
71-80
|
240.70
|
317.77
|
422.27
|
20
|
81-90
|
229.88
|
304.34
|
403.91
|
21
|
91-100
|
219.71
|
290.47
|
395.19
|
22
|
100-гаас дээш
|
216.56
|
280.66
|
391.34
|
Төсөл
Зам, тээврийн хөгжлийн сайдын
2019 оны ....дүгээр сарын ....ны өдрийн
тушаалын хоёрдугаар хавсралт
зорчигч тээврийн 1 хүн.км-ийн жишиг тариф
/төгрөг/
№
|
Үзүүлэлт
|
Зорчигч тээврийн хэрэгсэл
|
1
|
1 хүн.км-ийн жишиг тариф
|
60-75
|
Тайлбар: 1. Нэг зорчигч 20 кг хүртэл тээшийг үнэгүй авч явж болно.
- Асран хамгаалагчтай яваа 0-6 хүртэл насны хүүхэд үнэгүй зорчих бөгөөд суудал эзэлсэн тохиолдолд төлбөрийг гэрээгээр зохицуулна.
- 6-12 насны хүүхэд 50-60 хувийн хөнгөлөлттэй үнээр зорчино.
- Хүн.км-ийн жишиг тарифыг тээврийн хэрэгслийн төрлөөс хамааруулан үйлчилгээний гэрээнд тусгана.
Төсөл
Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны
....дүгээр сарын ....-ны өдрийн ....дугаар
тушаалын гуравдугаар хавсралт
тээвэрлэлтийн тариф тооцох тухай зөвлөмж
Нэг. Нийтлэг зүйл
- Энэхүү зөвлөмжийн зорилго нь тээвэрлэлтийн гэрээ байгуулахад оролцогч талууд тээвэрлэлтийн үнэ хөлс тогтооход мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр хангахад оршино.
- Автотээврийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Зорчигч, ачаа тээвэрлэлтийн үнэ хөлсний хэмжээг оролцогч талууд тохиролцож байгуулсан гэрээгээр тогтооно” гэж заасан тул тээвэрлэлтийн тарифыг тогтоохдоо автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон жишиг тарифыг үндэслэн тээвэрлэлтийн зардалд шууд нөлөөлөх бусад хүчин зүйлүүдийг харгалзан тооцож оролцогч талууд харилцан тохиролцож тогтооно.
- Аливаа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний өртгийн мөнгөн илэрхийллийг үнэ, тариф гэх бөгөөд зах зээлийн эдийн засагт эрэлт, нийлүүлэлт тэнцэх цэг дээр үнэ тариф бүрэлдэн тогтох зарчим үйлчилдэг тул үнэ тариф тогтоохдоо энэхүү зарчмыг баримтлах нь зүйтэй.
Хоёр. Жишиг тарифын тухай
- Автотээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлд Автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийг заасан бөгөөд 6.1.7-д “тээвэрлэлтийн зай, ачааны төрлөөс хамааруулж зорчигч, ачаа тээвэрлэлтийн жишиг тарифыг батлах” гэж заасны дагуу тээвэрлэлтийн жишиг дундаж тарифыг баталсан.
- Тээвэрлэлтийн тариф нь ачаа тээвэрт 1тн.км-ийн ажил гүйцэтгэх, зорчигч тээвэрт 1 хүн.км-ийн ажил гүйцэтгэхэд зарцуулах өөрийн өртөг, энэ ажлыг гүйцэтгэснээс олох ашгийг нийлбэрээс бүрдэнэ.
- Ашгийн хэрэгцээг байгууллагын санхүүгийн чадвар, зах зээлийн эрэлт хэрэгцээ, ажил үйлчилгээний онцлогийг харгалзан аж ахуйн нэгж байгууллага өөрсдөө тооцох бөгөөд жишиг тарифын тооцоон дээр 1 хүн.км-ийн ашгийг нэгжийн өөрийн өртгийн 10.0 хувиар, 1тн.км-ийн ашгийг 4.0-6.0 хувиар тус тус тооцон авсан болно.
- Аж ахуйн нэгж, байгууллагууд зардлын тооцоонд шатах, тослох материал, резин дугуй, сэлбэг хэрэгслийн хэрэгцээг тооцохдоо байгууллага шатах, тослох материал, резин дугуй, сэлбэг хэрэгслийн норм норматив, урд онуудад зарцуулсан жинхэнэ гүйцэтгэл зэргийг харгалзан байгууллага өөрсдөө тооцно. Шатах, тослох материалын хэрэгцээг жишиг тарифын тооцоон дээр шатахууны 6.0-10.0 хувиар тус тус тооцон авсан болно.
Гурав. Тээвэрлэлтийн тариф тооцох
- Ачаа тээвэрлэлтийн тариф тогтоохдоо ачаа тээврийн 1тн.км-ийн жишигт тарифыг баримжаа болгон зардал, орлого, ашгийн хэрэгцээг тайлан балансаар гарсан жинхэнэ гүйцэтгэл, санхүүгийн чадвар, ачааны зэрэг, ажил үйлчилгээний онцлог болон бусад хүчин зүйлийг харгалзан энэхүү зөвлөмжийн дагуу тээвэрлэгч, тээвэрлүүлэгч харилцан тохиролцож тогтоон мөрдүүлнэ.
- Улс, хот хоорондын зорчигч тээвэрлэлтийн 1 хүн.км-ийн жишиг тарифыг баримжаа болгон, аж ахуйн нэгж, байгууллагууд зардал, орлого, ашгийн хэрэгцээг тайлан балансаар гарсан жинхэнэ гүйцэтгэл, санхүүгийн чадвар, бусад хүчин зүйлийг харгалзан энэхүү зөвлөмжийн дагуу тээвэрлэлтийн ажил үйлчилгээг зохицуулан, зохион байгуулах эрх бүхий байгууллагатай тохиролцон тогтоон мөрдөнө.
- Тээвэрлэлтийн шууд зардалд шатах тослох материалын зардал, үндсэн хөрөнгийн элэгдэл, цалин хөлс хамаарах тул эдгээр зардлуудыг доорх байдлаар тооцох нь зүйтэй.
- шатах, тослох материалын зардал, дугуйн элэгдлийг тооцохдоо “жишиг норм батлах тухай” Дэд бүтцийн сайдын 2004 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 19 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтад заасан 100км гүйлтэд зарцуулах шатахууны жишиг норм, мөн шатахууны бусад нэмэгдэл норм, хэмжээг баримтална;
- автомашины элэгдлийг тооцохдоо “Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох журам” батлах тухай Монголд улсын Засгийн газрын 2005 оны 11 дүгээр сарын 23 ны өдрийн 233 дугаар тогтоолын баримтална;
- жолоочийн цалинг засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, ажил үйлчилгээний онцлогоос хамаарч хөдөлмөрийн гэрээгээр тогтооно;
- мөн томилолтын болон удирдлагын зардал, тээврийн хэрэгслийн татвар, даатгал зэрэг зардал хамаарна.
- Зорчигч тээвэрлэлтийн дундаж тарифын тооцоог 1 хүн.км-ийн өртөг, 1 хүн км-ийн ашиг, 1 хүн.км орлого буюу тарифыг дараах байдлаар тооцно.
- нийт зардлыг гүйцэтгэсэн ажил буюу хүн.км-т хувааж нэгжийн өөрийн өртгийг тодорхойлно;
- дундаж тариф буюу 1 хүн.км-ийн орлогыг тодорхойлохдоо 1 хүн.км-ийн өртөг дээр 1 хүн.км- ийн ашгийг нэмж тооцно;
- дундаж тарифыг гүйцэтгэсэн ажил буюу хүн.км-ээр үржүүлэн нийт орлогыг тооцно.
- Ачаа тээвэрлэлтийн нийт зардлыг гүйцэтгэсэн ачаа эргэлтэд /тн.км/ - нд хувааж нэгжийн өөрийн өртөг буюу 1 тн.км-ийн өртгийг тодорхойлно.
- 1 тн.км-ийн тарифыг тооцохдоо нэгжийн өөрийн өртөг дээр, нэгжийн ашгийг нэмнэ.
- Нийт орлогын тооцохдоо 1 тн.км-ийн тарифыг гүйцэтгэсэн ачаа эргэлтээр үржүүлнэ.
"Автотээврийн жишиг тариф батлах тухай" тушаалын төсөлд 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл дараах хаягаар санал авч байна.
Зорчигч тээвэр хариуцсан мэргэжилтэн С.Нансалмаа
Цахим хаяг: nansalmaa@mrt.gov.mn
Холбоо барих утас: 92263205
Зам, тээврийн хөгжлийн яам