-МИАТ компанийн Агаарын хөлгийн засвар, үйлчилгээний газрын хамт олон ирэх оны нэгдүгээр сард АНУ-ын FAR-145 хэмээх гэрчилгээг авах зорилт тавин ажиллаж байна-
Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компанийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар анх удаа БОИНГ-767300 онгоцонд иж бүрэн засвар, үйлчилгээ хийж байна. Тодруулбал, Агаарын хөлгийн засвар, үйлчилгээний газрын 87 хүний бүрэлдэхүүнтэй, инженер, техникийн баг Тайландын авиа компанийн онгоц болох БОИНГ 767300 маркийн онгоцонд С12 төрлийн их засварыг хийж, гүйцэтгэж байгаа юм.
Тайландын авиа компанийн тус онгоцыг Саудын Арабын авиа компани түрээслэн ажиллуулдаг бөгөөд их засварын ажил энэ сарын 22-нд дуусах ажээ. Онгоцны их засварын ажлыг өнгөрөгч долдугаар сарын 15-нд эхлүүлсэн бөгөөд 40 хоногийн хугацаатай хийхээр төлөвлөсөн байна. Засвар, үйлчилгээний нийт хөлс нь 1.2 сая ам.долларт багтжээ. Үүнд сэлбэгийн үнэ багтаагүй гэв. Тухайн онгоц хэр эвдрэл, гэмтэлтэйгээс үйлчилгээний хөлс шалтгаалдаг юм байна.
Тус онгоцны засвар, үйлчилгээнд нийт 1178 төлөвлөгөөт ажлыг тусгасан бөгөөд энэ нь нийт 20-25 мянган хүн цагийн ажил юм байна. Ингээд бидний хэдэн сэтгүүлч Агаарын хөлгийн засвар, үйлчилгээний газрын инженер, техникийн ажилчид хэрхэн онгоц засварлаж байгаатай танилцахаар МИАТ компанийг зорилоо. Хэдийгээр эхлүүлсэн ажил нь хараахан дуусаагүй байгаа боловч Агаарын хөлгийн засвар, үйлчилгээний газрын хамт олон хийж буй зүйлээ бидэнд танилцуулахад сэтгэл хангалуун байгаа нь ярианаас нь илт байв.
Онгоцонд их засвар хийнэ гэдэг машин засахаас тэс өөр. Агаарын хөлгийг монголчууд засч, сэлбэж, сэргээж байна гэж бодохоор өөрийн эрхгүй тэднээр бахархах сэтгэл төрж байлаа. Хэзээд өөрсдийгөө гадныхнаас нэг хуруу дутуу үнэлж ирсэн монголчуудын сэтгэхүй эдүгээ 100 хувь өөрчлөгджээ. Хэдийгээр Монгол Улсын хөгжлийг АНУ, Японтой зүйрлэх аргагүй ч монголын ирээдүй болсон чадварлаг залуус хийж бүтээх эрмүүн их хүсэл, эрмэлзлээр дүүрэн, болгож, бүтээхийн төлөө урагшилж байгаа нь урамтай санагдсан юм.
Агаарын хөлгийн засвар, үйлчилгээний газрынхан 2005 онд Европын холбооны улсын иргэний нисэхийн байгууллага EASA-гаас засвар, үйлчилгээ хийх гэрчилгээг хийх албан ёсны зөвшөөрлийг авчээ. Тус байгууллага нь жил бүр Агаарын хөлгийн засвар, үйлчилгээний газруудад шалгалт хийж, гэрчилгээг нь албан ёсоор сунгадаг юм байна. Түүнээс биш олон улсын авиа компаниудын засвар үйлчилгээний газруудыг эрэмбэлдэггүй гэв.

Нэг инженерийг бэлтгэхийн тулд 8-10 жил шаардлагатай гэв
МИАТ компанийн Агаарын хөлгийн засвар, үйлчилгээний газар нь нийт 120 ажилтантай бөгөөд бүгд Канад, АНУ, Япон, БНСУ, БНХАУ зэрэг өндөр хөгжилтэй орнуудад нисэхийн сургууль төгссөн, өндөр боловсролтой мэргэжилтнүүд юм байна. Тайландын авиа компанийн онгоцны их засварын ажилд дээрх 120 ажилтнаас 87 нь дайчлагджээ. Олон улсын тавцанд Монгол Улсын нэрийг илтгэх салбаруудын нэг бол яах аргагүй агаарын тээвэр. Тиймээс ч агаарын тээврийн салбарт шилдэг боловсон хүчин ажиллах учиртай.
Тэр тусмаа маш өндөр стандарт, шаардлагатай Агаарын хөлгийн засвар, үйлчилгээний газарт хэрийн аавын хүү ажилладаггүй гэдгийг Ж.Чулуунжав дарга ярьж байв. Хэчнээн гадаадын сайн сургуульд мэргэжил эзэмшсэн байсан ч бүх инженерүүдэд нэг л шаардлага тавьдаг тухайгаа хэлж байсан юм. Тиймээс ч залуу боловсон хүчнийг “гайгүйхэн” шиг инженер болгохын тулд дор хаяж 8-10 жилийн хугацаа шаарддаг юм байна. Учир нь тэд агаарын тээврийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллах хариуцлагатай үүрэг хүлээсэн.
Ер нь онгоцны засвар, үйлчилгээ нь маш нарийн стандарт, шаардлагатай байдаг аж. Тэдний хийсэн нэг л засвар стандартад нийцэхгүй бол онгоц нисэх боломжгүй болдог юм байна. Тиймээс ч маш хариуцлагатай ажил гэдгийг Агаарын хөлгийн засвар, үйлчилгээний газрын дарга н.Аюуш онцолж байлаа. Хуучин нийгмийн үед Украин, ЗХУ зэрэг социалист улс орнуудад бэлтгэгддэг байсан агаарын тээврийн салбарт ажиллах боловсон хүчнийг эдүгээ өндөр хөгжилтэй орнуудад бэлтгэж, Дани, Герман, Франц зэрэг улсуудад мэргэшүүлдэг болсон нь сайшаалтай. Ингэхдээ ихэвчлэн ажилчидаа БОИНГ-ийн үйлдвэрт сургаж, бэлтгэсэн байна.
Үүнээс гадна өөр нэг анхаарал татаж байсан асуудал бол Монголын Агаарын хөлгийн засвар, үйлчилгээний газар хэрхэн гадаад зах зээлд өрсөлдөх болсон тухай юм. Гадаад ертөнц эдүгээ монголыг Чингисээр биш хөгжиж яваа, өсөн нэмэгдэж байгаа эдийн засгаар нь төлөөлөн хардаг болжээ. Уул уурхайн баялгаас гадна монгол хүний оюун ухаан, ур чадварыг бодитоор үнэлж, хүлээн зөвшөөрч байгаагийн нэгээхэн хэлбэр нь энэхүү үйл явдал юм. Олон улсын авиа компаниуд онгоцны засвар, үйлчилгээний ажлыг хийлгэхийн тулд тендер зарладаг аж.
Тус тендерт тухайн авиа компанийн Агаарын хөлгийн засвар, үйлчилгээний газруудын 5-6 шалгуур үзүүлэлтийг үндэслэж, ялагчийг зарладаг байна. МИАТ компанийн Агаарын хөлгийн засвар, үйлчилгээний газрын хувьд БНСУ, Бирмудын гурвалжингийн улсуудын гэрчилгээг авсан байна.
Харин энэ сард Тайландаас, ирэх оны нэгдүгээр сард АНУ-ын FAR-145 гэх гэрчилгээг авахаар бэлтгэж байгаа аж.
Энэ нь тендерт оролцоход тухай засвар, үйлчилгээний газрын нүүр, царай, хэр чадвар, чансаатайг илтгэдэг байна. Тиймээс ч АНУ-ын FAR-145, тус улсын Тээврийн яамны DOT гэрчилгээнүүдийг авснаар тус улсын зах зээлд гарах боломж нь бүрдэх юм байна. Энэ бол мэдээж агаарын тээврийн салбарын хувьд маш том амжилт төдийгүй Монгол Улсын нүүр, царайг гадаад ертөнцөд илтгэх бас нэгэн шалгуур үзүүлэлт болж байгаа юм.
Европ дахь Агаарын хөлгийн засвар, үйлчилгээний газрууд үүдээ барьж байгаа бөгөөд одоо энэхүү үйлчилгээ Азид төвлөрч эхэлж байгаа юм байна. Тиймээс ч Монгол Улсын хувьд бүс нутагтаа тэргүүлэх зорилт тавин ажиллж байгаа гэлээ. Тайландын авиа компанийн төлөөлөгч Он Гард хэлэхдээ “Би анх Монголд ирэхдээ жижигхэн засвар, үйлчилгээний газар байгаа гэж төсөөлж байсан. Гэтэл бодит байдал дээрээ миний төсөөлснөөс хамаагүй том, хамаагүй сайн инженерүүдтэй байсан. Тэд ажилдаа маш үнэнч хандаж, няхуур, сайн ажиллаж байгаа нь надад таалагдаж байна.
Цаашид Монголын авиа компанийн засвар, үйлчилгээний газрын үйл ажиллагаа улам бүр өргөжин тэлж, гадаад зах зээлд нөлөө бүхий болно гэдэгт эргэлзэхгүй байна” гэсэн юм.
Харин БОИНГ компанийг төлөөлөгч Жефри Ричардс “Би Монголын иргэний агаарын тээврийн салбарын хөгжилд эргэлзэхгүй байна. Маш өндөр боловсролтой хүмүүс энд ажиллаж байгаа нь надад улам итгэл, найдвар төрүүлж байгаа юм. БОИНГ компанийн хувьд 2016 онд 100 жилийнхээ ойг тэмдэглэнэ. Манай компанийн 100 жилийн түүхэнд ч бас монголчууд тодорхой хэмжээнд дурсагдахаар болсон нь сайшаалтай. Эцэст нь би Монголд байгаадаа маш их аз жаргалтай байна” гэв. МИАТ компанийн хувьд өмнө нь хэд, хэдэн удаа БНСУ зэрэг орнуудын авиа компанийн онгоцонд засвар, үйлчилгээ хийж байсан бөгөөд энэ удаагийн их засвар анхных нь юм байна.
Түүнчлэн төлөвлөсөн хугацаандаа л дуусгах ёстой бөгөөд энэ сарын 22-ны өглөө их засварын ажил дууссанаар БОИНГ 767300 нислэг үйлдэхэд бэлэн болох юм байна. Одоогийн байдлаар БНСУ-ын авиа компаниудтай дараагийн гэрээнүүдийг үзэглээд байгаа бөгөөд цаашид бүс нутагтаа тэргүүлэх зорилт нь тун удахгүй ажил хэрэг болсон таатай мэдээг бидэнд дуулгах биз ээ.
Эх сурвалж: www.ikon.mn
| Монгол инженерүүдийн чадвар дэлхийд “тоогдож” эхэллээ | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт