БНХАУ-ын дарга Си Жинпиний айлчлалын үр дүнгийн талаар Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар хэвлэлд ярилцлага өгчээ. Тэрбээр айлчлалын үр дүнд байгуулсан хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээр, протокол, санамж бичгүүдийг чухалчлан үзэж байгаа илэрхийлжээ.
Тодруулбал “Айлчлалын үеэр Монгол Улсаас экспортолж байгаа бараа бүтээгдэхүүнийг Хятадын зах зээл болоод Хятадын нутаг дэвсгэрээр дамжуулаад гурав дахь зах зээлд гаргахад чиглэсэн дөрвөн чухал гэрээ хэлцлүүд байгуулсан. Үүний хамгийн чухал нь төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажлыг өргөжүүлэх тухай Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг байгуулсан байгаа. Транзит тээврийн маань нөхцөл чиглэлийг тогтоосон гол хэлэлцээр энэ юм. Үүнийг байгуулахын тулд маш олон гэрээ хэлэлцээр явагдсан. 2014 оны эхнээс Зам, тээвриийн яамны төлөөлөгчид Бээжинд нийт 20 гаруй удаагийн хэлэлцээ хийж байж тохирсон. Эцсийн байдлаар айлчлал болохын өмнөх өдөрт тохирч байх жишээтэй. Маш удаан хугацаанд үр дүнтэй хийсний эцэст төмөр замаар дамжин далайн боомтуудад хүрэх чиглэл, тээвэрлэх ачааны хэмжээ, тн/км-ийн тарифын хөнгөлөлт зэргийг тохирч чадлаа. Хамгийн гол нь бид Хятадын дотоодын сүлжээнд төмөр замаар холбогдсон нөхцөлд Монголоос гарч байгаа барааныхаа гуравны хоёрыг тус улсын зах зээлд борлуулж, гуравны нэгийг нь тэдний нутгаар дамжуулан гуравдагч зах зээл рүү гаргахаар тохирлоо. Үүнийг зөвхөн Хятадын талаас төмөр замаар бүх боломжийг хангаж өгнө. Тарифыг одоогийн төмөр замын байгууллагуудын мөрдөж байгаагаас 40 хувийн хямд байхаар тохироод гарын үсэг зурсан. Энэ асуудал УИХ-аар орж хэлэлцэн баталснаар Хятадын талд мэдэгдэж, хүчин төгөлдөр болж мөрдөгдөнө. Үүнтэй холбогдуулаад Хятадын талаас өөрийнхөө нөхцөл шаардлагыг тавьж эхэлж байгаа.
Энэ дөрвөн хэлэлцээрийн дотор мөн Монгол Улс Хятадын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тухай гэсэн 1991 оны хэлэлцээрийг өөрчилсөн заалт оруулсан байгаа. Хуучин БНХАУ-ын Тэньжин боомтоор Монгол Улсын дамжин өнгөрөх тээвэр хийгддэг байсан бол одоо бүх нээлттэй боомтууд руу дамжин өнгөрөх тээвэр хийж болно гэсэн зарчмыг нээж өгч байгаа юм. Дээрээс нь 1955 оны хилийн төмөр замын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг шинэчилсэн санамж бичиг байгууллаа. Үүгээр Замын-Үүдээс гадна төмөр замын дөрвөн гарцыг Шивээхүрэн, Бичигт, Гашуунсухайт, Нөмрөгт гэсэн боомтуудаар нээхээр хоёр тал тохирлоо. Монгол Улсын далайд гарах боломжийг ингэж шийдсэн цогц гэрээ хэлэлцээрүүд байгуулагдсан.
Энэ бүгдэд Зам, тээврийн яам маш сайн ажилласан гэдгийг зориуд цохон хэлмээр байна. Үүнийг дээрээс УИХ-ын өгсөн чиглэлд нийцүүлж гэрээ байгуулна гэдэг бол үнэхээр том амжилт гэж дүгнэж байгаа” хэмээсэн байна.
| Ц.Сүхбаатар: Энэ бүх гэрээ хэлцлүүдэд ЗТЯ маш сайн үүрэг гүйцэтгэсэн | |
| Зам, тээврийн яам Facebook |
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн салбар төмөр замын төслийн танилцуулга
БЭЭЖИН-ШАНХАЙ: ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАНЫ БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСАД ХИЙСЭН АЖЛЫН АЙЛЧЛАЛ ӨНДӨРЛӨЛӨӨ
МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АВТО ЗАМЫН ДИЖИТАЛ УДИРДЛАГЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ БОЛОН СИСТЕМИЙГ ХҮЛЭЭН АВЛАА
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 8 дугаар сар/
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 8 дугаар сарын мэдээ
МОНГОЛ УЛСЫН БОСОО ТЭНХЛЭГИЙН ТЭЭВРИЙН КОРИДОРЫГ ӨРГӨЖҮҮЛЭХ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ АВТО ЗАМЫН ТӨСЛҮҮДИЙГ ЕСБХБ-ТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ
Зам, тээврийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлнэ
УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН БЭЛЭН БАЙДАЛД ҮЗЛЭГ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
Зам, тээврийн салбарт байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах инженерчлэлийг нэвтрүүлнэ
"Саад бэрхшээлээс холболт руу: Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн практик шийдэл" арга хэмжээг зохион байгуулна
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Төв стратегийн зөвлөх группийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 7 дугаар сар/
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай төмөр замын трассын дагуу цахилгаан дамжуулах шугамуудыг зөөж, шилжүүлэх ажлын явцтай танилцав
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 7 дугаар сарын мэдээ
“ОЛОН УЛС, УЛСЫН ЧАНАРТАЙ БОЛОН ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВАХ ЖУРАМ”-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
ЗАРЛАЛ
Улаанбаатар–Дархан чиглэлийн авто замын түр хаагдах хэсэг болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулах түр замын маршрут
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ