ЗЭЭЛИЙН дугаар: L-3679-mon, L-3786-mon



|
Төслийг хэрэгжүүлэх үндсэн зорилгуудыг дараах байдлаар харуулав: Монголын аймаг орон нутаг, бүс нутаг болон олон улсын харилцаа холбоог сайжруулснаар нийт эдийн засгийн өсөлтийг хангана.4 Төслийн үр дүнд улс хоорондын болон төслийн хамаарч буй бүс нутгийн зам тээврийн аюулгүй байдал болон нэвтрэх хүчин чадал сайжирна. Мөн нэмэлт санхүүжилтын хүрээнд дараахь үр дүнд хүрнэ: (i) Улаанбаатар – Дархан (204км) болон Хүйтний Хөндий – Арвайхээр (58км) замын нөхцөл сайжирна, (ii) дээр дурьдсан замын аюулгүй байдал сайжирна, мөн (iii) “Нууц Товчоо”-ны зам гэгдэх Өндөрхаан-Норовлин-Дадал (257км) чиглэлийн замын хэсгийн төслийн бэлтгэл ажлын хяналт шалгалтыг гүйцэтгэх болно. Төсөл нь нийт 4-н зорилтот үр дүнтэй байна.
|
||||||||
|
Зорилт 1: Замын хөрөнгийн менежментийн ур чадварыг дээшлүүлэх: Энэ үр дүн нь зам арчилгааны тогтвортой дадлыг хэвшүүлж, төслийн хүрээнд зам засварыг гүйцэтгэх, төсвийг зарцуулах чадавхийг сайжруулна. Чадавхийг нэмэгдүүлэх үйл ажиллагаанд (i) зам засварын төлөвлөлт, хэрэгжүүлэлт, эрэмбэлэлтийг сайжруулах үүднээс ЗХМ системийн сургалт явуулах;6 (ii) замын ачааллыг хэтрүүлэхгүй байх арга замууд, тогтвортой засвар арчилгааны үйл ажиллагааг хангахын тулд замын санхүүжилтыг сайжруулах загварыг гаргах; (iii) гүйцэтгэлд суурилсан засвар арчилгааны туршилтыг дэмжин ажиллах болно. Энэхүү үр дүнд хавсаргасан хэлэлцэээр болон 2-р үр дүнгийн оролцоотойгоор хүрэх болно.
|
Зорилт 2: Замын нөхцөл байдлыг сайжруулах:
Энэхүү үр дүн нь БНХАУ болон ОХУ-г Улаанбаатраар дайруулан холбосон, Төв Азийн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны байгууллагын(ТАЭЗХАБ) Коридор 4b-н нэг хэсэг болох бүсийн замын бүрэн бүтэн байдал болон сайжруулалтыг хангана. Төслийн хүрээнд Улаанбаатар-Дархан(204 км), Дархан-Алтанбулаг(118км), Хүйтэн Хөндий- Арвайхээр чиглэлийн ,нийт 380 км бүхий улсын хэмжээний замуудыг засч сайжруулна. Сайжруулалтын үйл ажиллагаанд (i) хучилтын арчилгаа болон (ii) замын ашиглагдах өргөний хэмжээг нэмэгдүүлэх багтана. |
|||||||
|
Зорилт 3: Замын аюулгүй байдлыг сайжруулах:
Энэ үр дүн нь замын аюулгүй байдлын бодлого болон үр дүн 2-н хүрээнд хийгдсэн замын нөхцлийн сайжруулалтын үйл ажиллагааны аюулгүй байдлын хэсгийн хэрэгжилтийн талаархи чадавхийг нэмэгдүүлэх болно. Аюулгүй байдлын гол хэсэг нь замын тэмдэг тэмдэглэгээ, хамгаалалтын багана, зааварчилгааны постын сайжруулалт болно. Өндөр Түвшний Технологийн Сан7 нь Монгол Улсын хэмжээнд хамгийн ачаалал ихтэй улсын хэмжээний зам болох Улаабаатар-Дарханы хэсгийн урд урдаасаа мөргөлдөх аюулыг багасгах зорилго бүхий тороосон холбоост хамгаалалтын баганы танилцуулж суурилуулах ажлыг санхүүжүүлж байгаа. Бага хурдтай явж буй машиныг гүйцэж түрүүлэх явцад урд урдаасаа мөргөлдөх осол гарж болзошгүй, үзэгдэх орчин хязгаарлагдмал хэсгүүдэд, эгнээ солихоос сэргийлсэн хаалт байршуулах үйл ажиллагааг санхүүжүүлж байна. Төслийн нарийвчилсан зураг төсөл болон угсралтын дараахь үеийг бие даасан замын аюулгүй байдлын аудитаар шалгуулах болно. |
||||||||
|
Зорилт 4: Хяналтын тайлан бэлтгэх, судалгаа хийх:
Энэ үр дүнгийн хүрээнд Өндөрхаан-Норовын-Дадал хэсгийн зам бүтээн байгуулалтын төслийн бэлтгэл ажил дээр хянан шалгалтын үйл ажиллагаа явуулж хянан шалгалтын тайланг бэлтгэнэ. Энэхүү хэсэг зам нь Өндөрхаан(Чингис хот)-г Чингис Хаан аялал жуулчлалын цогцолбортой холбох юм. |
||||||||
|
УЛААНБААТАР- ДАРХАН ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫН БАРИЛГЫН АЖИЛ
Улаанбаатар-Дархан-Алтанбулаг чиглэлийн А0401, А0402, А0403 дугаартай улсын чанартай авто замууд нь Монгол улсын аж үйлдвэрин томоохон төвүүд, газар тариалан, мал аж ахуй, эдийн засгийн гол бүс нутгийг дайран өнгөрдөг бөгөөд Алтанбулаг олон улсын худалдаааны чөлөөт бүс, Улаанбаатар хотын ойролцоох дагуул хот, аялал жуулчлалын бааз, амралт сувиллын газруудыг нийслэл хоттой холбосон хөдөлгөөний эрчим ихтэй манай улсын гол авто зам юм.
Энэ чиглэлийн авто замаар нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим 2018 оны байдлаар хоногт дунджаар 5802 тээврийн хэрэгсэл, оргил ачааллын үе буюу наадмын өдрүүдээр хоногт дунджаар 12389 тээврийн хэрэгсэл зорчдог. Одоо байгаа авто зам нь 6,5 м зорчих хэсэг, 10 м өргөн далантай, IV ангиллын зам бөгөөд өнөөгийн эдийн засгийн хэрэгцээ, ачаа тээврийн өсөлт, авто тээврийн хөдөлгөөний эрчмийг хангаж чадахгүйд хүрсэн байна.
Иймд тус чиглэлийн авто замыг үе шаттайгаар өргөтгөн шинэчлэх зорилт тавин ажиллаж, эхний ээлжинд хамгийн их ачаалтай хэсэг болох Улаанбаатар-Дархан чиглэлийн 204,11 км IV ангиллын 2 эгнээ бүхий авто замыг I ангилал буюу 4 эгнээ болгохоор Монгол улсын Засгийн газрын 2018 оны 09 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн байна.
Эхний ээлжинд одоогийн байгаа 2 эгнээ авто замыг Азийн хөгжлийн банкны “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд өргөтгөн, шинэчлэхээр Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай 2018 оны 07 дугаар сарын 23-нд /MOН-3679/ 60 сая ам. долларын зээлийн гэрээг байгуулж, 2019 оны 03 дугаар сард нэмэлт 60 сая ам. долларын зээлийн хэлэлцээрийг хийсэн.
Баруун турууны даваа, 52-ын даваа, 60-ын даваа, Хараагийн даваа, Сэтэрхий хөтөл, Хустайн даваа гэх зэрэг газруудад налууг багасгаж, Баруун түрүүний даваа, 60-ын даваа, Тайсын хөтөл, Баянгол орчимд байх огцом эргэлтүүдийн радиусыг нэмэгдүүлсэнээр хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, үзэгдэх орчин сайжирна.
Авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдсэнээр 204,11 км асфальтобетон хучилтай, 11 м өргөнтэй 2 зорчих хэсэг бүхий 22 м өргөн авто зам болно.
|
||||||||
|
Барилгын ажлын явц:
Улаанбаатар - Дархан чиглэлийн 204.11 км авто замын шинэчлэлтийн барилгын ажлыг нийт 5 багц болгон хуваан шинэчилж өргөтгөхөөр ажиллаж байна. |
||||||||
|
Төслийн хүрээнд нийт дөрвөлжин хоолой 103 ширхэг, дугуй хоолой 155 ширхэг, 8 гүүр, авто зогсоолууд баригдана. |
||||||||
|
|
||||||||
|
БАРИЛГЫН АЖЛЫН УРТЫГ БАГЦУУДААР ХУВААСАН БАЙДАЛ: |
||||||||
|
• 5-р багц : Цайдамын хөндийгөөс Дархан хотын тойрог уулзвар хүртэлх 30,53 км
• 4-р багц : Бор толгой буюу Төв аймгийн Сүмбэр сум чиглэлийн авто замын уулзвараас-Цайдамын хөндий хүртэлх 45,05 км
• 3-р багц : Урьхан зоогийн газрын орчмоос-Бор толгой буюу Төв аймгийн Сүмбэр сум чиглэлийн авто замын уулзвар 45,74 км
• 2-р багц : Хар модотын давааны араас-Тайсын хөтлийн өвөр хүртэлх 45,50 км
• 1-р багц : Улаанбаатар хотоос Дархан болон баруун аймгуудын зам салдаг тойрог уулзвараас-Хар модотын (52-ын даваа)-ны ар хүртэлх 37,26 км
|
||||||||
|
Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын барилгын ажлыг Багц 1-1 хэсгийн гүйцэтгэгч компани 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр, Багц 1-3 хэсэг 05 дугаар сарын 23-ны өдөр, Багц 1-5 хэсэг 04 дүгээр сарын 02-ны өдөр тус тус эхлүүлсэн. |
||||||||
|
УЛААНБААТАР-ДАРХАН ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫН БАРИЛГЫН АЖЛЫН ЯВЦЫГ, БАГЦ ТУС БҮРЭЭР |
||||||||
|
Багцын дугаар |
Авто замын чиглэл, урт |
Гүйцэтгэгч байгууллага |
Гэрээний үнийн дүн /ам.доллар/ |
Гэрээ хугацаа |
Гүйцэтгэл /2020-09-14-ны байдлаар/ |
|
Багц 1-1 |
Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар мотод давааны ар хүртэлх 37.26 км авто зам |
БНХАУ-ын “Хэйлонжиан Жиньеи Рөүд энд Бридж” |
13 064 749.90 |
2019.06.12-2020.06.30 |
68.80% |
|
Багц 1-2 |
Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45.5 км авто зам |
БНХАУ-ын “Чайна Cтэйт Шинжиан Констракшн Инженеринг” (групп) |
13 777 743.90 |
2019.06.14-2020.06.30 |
9.49% |
|
Багц 1-3 |
Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км авто зам |
БНХАУ- ын “Гуйжоу Хайвэй Инженеринг Групп” |
14 491 347.09 |
2019.06.14-2020.06.30 |
52.99% |
|
Багц 1-4 |
Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км авто зам |
БНХАУ-ын “Чайна Cтэйт Шинжиан Констракшн Инженеринг групп“ |
11 710 750.58 |
2019.06.14-2020.06.30 |
5.3% |
|
Багц 1-5 |
Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто зам |
БНХАУ-ын “Чайна Жео-Инженеринг Корпораци” |
9 834 336.56 |
2019.06.12-2020.06.30 |
51.29% |
|
|
Гэрээний нийт үнийн дүн |
|
62 878 928.03 |
|
36.80% |
ДАРХАН-АЛТАНБУЛАГ ЧИГЛЭЛИЙН 118КМ АВТО ЗАМЫН ЗАСВАР, ШИНЭЧЛЭЛИЙН АЖИЛ:
Тус төслийн зөвлөх компани болох “АЙ СИ ТИ” ХХК нь тендерийн бичиг баримтыг бэлтгэн Зам, тээврийн хөгжлийн яаманд хүргүүлсэн ба Зам, тээврийн хөгжлийн яамны зүгээс ажлын хэсэг томилогдон ажиллаж байна.
ХҮЙТНИЙ ХӨНДИЙ-АРВАЙХЭЭР чиглэлийн 58 км авто замын засварын ажил
Барилгын ажлын гүйцэтгэгч компаниудыг сонгон шалгаруулах тендерийг зарласан ба одоогийн байдлаар Зам, тээврийн хөгжлийн яамны тендерийн сонгон шалгаруулалт, үнэлгээний хороо нь тендерийн бичиг баримтуудыг хүлээн авч сонгон шалгаруулалтыг явуулж байна.
ӨНДӨРХААН-НОРОВЛИН-ДАДАЛ чиглэлийн авто замын зураг төслийн судалгааны ажил
Авто замын зураг төслийн судалгааны ажлыг “АЙ СИ ТИ” ХХК нь хийж гүйцэтгэсэн.
| БҮС НУТГИЙН АВТО ЗАМ ХӨГЖҮҮЛЭХ, ЗАСВАР АРЧЛАЛТЫН ТӨСӨЛ | |
| Зам, тээврийн яам Facebook |
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семинар боллоо
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Иргэний нисэхийн салбараас таван ГАВЬЯАТ "төрлөө"
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ “МИАТ” ТӨХК-ИЙН ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ, ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэний нисэхийн салбарын төлөөллүүдтэй уулзлаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Биате Дастелыг хүлээн авч уулзлаа
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЧАА ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ ҮЕИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ"-ын тогтоолын төсөлд санал авч байна.
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Такси үйлчилгээ эрхлэгчдийн дундаас Монгол Улсын Гавьяат тээвэрчин “төрлөө”
Гүйцэтгэлийн үнэлгээ, биелэлт 2025
Стандартын төсөлд санал авч байна.
Зам, тээврийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдээ эрэмбэллээ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ОСОЛ, ЗӨРЧЛИЙГ ШИНЖЛЭН ШАЛГАХ ЖУРМЫН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАЛААР
АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙГ БҮРТГЭХ, БҮРТГЭЛЭЭС ХАСАХ ЖУРАМЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ
Серби улстай Засгийн газар хоорондын олон улсын автотээврийн харилцааны тухай хэлэлцээрийг үзэглэнэ
ЗТЯ-ны ТНБД М.Баярмагнай OPEC сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн яам, НҮБ‑ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа”-г хийж байна
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 4 дугаар сарын мэдээ
Төмөр замын салбарт хамтран ажиллах, дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр санал солилцлоо
БНХАУ-тай тээврийн логистикийн асуудлуудыг хамтран шийдвэрлэхээ илэрхийллээ
Монгол Улс Олон улсын автотээврийн хамтын ажиллагааг өргөжүүлж, IRU-тай санамж бичиг байгууллаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Олон улсын тээврийн форумын сайд нарын зөвлөлийн хуралд оролцож байна
Монгол, Азербайжан улс агаарын тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол, Германы тээврийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
Дэлхийн тээвэрт тулгамдаж буй асуудлууд, шинэ чиг хандлага, санхүүжилтын асуудлыг бодлогын түвшинд хэлэлцэж байна
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ