Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт
Зорилт 1.1.Төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгал, утга зохиол, урлагийн бүтээлээр үндэсний бахархал төлөвшүүлж, эх оронч үзэл, эв нэгдлийг нягтруулна.
Зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа
1.1.1.Улс, үндэстний эх орон, газар нутаг, тусгаар тогтнолоороо бахархах үзлийг сэргээж, монголчуудын уламжлалт төрт ёсны үзэл, сургаалыг орчин үед нийцүүлэн хөгжүүлж эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг төлөвшүүлнэ.
1.1.2.Монголын түүхэн их удирдагчдын намтар, төрт ёсны уламжлал судлалыг нийтэд түгээх замаар үндэсний бахархлыг бэхжүүлж, Чингис хааны тахилгыг сэргээнэ.
1.1.3.Газар усны нэрийг эх байдлаар нь хэрэглэж, өөрөөр нэрлэгдэх болсон нэрүүдийг эх сурвалжид тулгуурлан хуучнаар нь сэргээж, тахилгат уул, ус, газар нутгийн уламжлалт зан үйлийг эх байдлаар нь сэргээнэ.
1.1.4.Үндэсний уламжлалт баяр наадам, цагаан сарыг тэмдэглэхдээ үндэсний ижилслийг баталгаажуулах бэлгэдлийн өдрүүд болгон хэвшүүлнэ.
1.1.5.Төрийн ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагааны дүрэм, журмыг үндэсний онцлогт нийцүүлэн шинэчилнэ.
1.1.6.Үндэсний археологийн хөгжлийг дэмжиж, үнэт зүйлсийг хадгалан, эртний Хархорум хотын туурь тэргүүтэй дурсгалуудыг сэргээн бэхжүүлж, археологи, палеонтологи, угсаатны зүйн чиглэлээр төрөлжсөн музей, сан, судалгааны төвүүд байгуулна.
1.1.7.Үндэсний бахархал болсон ном судар, баримтат өвүүдийг нийтэд таниулан сурталчилна.
1.1.8.Үндэсний сонгодог урлагийн дэг сургууль буюу заах арга зүйг магадлан итгэмжлүүлж баталгаажуулан монголын үндэсний сонгодог урлаг хэмээн дэлхийд танигдах бүтээлийг дэмжинэ.
1.1.9.Монгол Улсад түүх, соёлын өвийг сүйтгэгчидтэй хийх тэмцлийг орон даяар өрнүүлж, хууль сахиулах болон тусгай чиг үүрэгтэй байгууллагуудын хариуцлагыг нэмэгдүүлнэ.
1.1.10.Үнэ цэн бүхий археологийн дурсгалт газрыг аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх үнэлгээ хийж, дурсгалт газруудыг хамгаалж, газрын харилцааны мэдээллийн кадастрын санд бүртгэнэ.
1.1.11.Музейн үзмэр, эд өлгийн зүйл, урлагийн бүтээлийг бүртгэлжүүлж, даатгалын үнэлгээгээр үнэлнэ.
1.1.12.Археологийн үнэ цэнтэй дурсгалт газрын хамгаалалтын зэрэглэл, ангиллыг шинэчилж, соёлын өв харгалзагч эзэнтэй болгоно.
1.1.13.Археологийн дурсгалт газар, шашны үйл явдалд үндэслэсэн үйл ажиллагаа, фестивалийг бий болгож, палеонтологийн үнэт зүйлсийг тусгай сонирхлын үнэ цэнтэй аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгоно.
1.1.14.Дэлхийн болон монгол сонгодог зохиолууд, үндэсний онцлогтой утга зохиолын бүтээлүүдээс бүрдсэн бичил номын сан, гэрийн номын сантай болгох аян өрнүүлж хүүхэд залууст заавал унших ном, сонсох подкаст, үзэх кино, цахим хуудас бий болгоно.
1.1.15.Хүн амын нягтаршил, бүс нутгийн онцлогтой уялдуулан соёл урлагийн байгууллагын бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгон, барилга байгууламжийг барьж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ.
1.1.16.Үндэсний бахархал болсон ном судар, баримтат өвүүдийг нийтэд таниулах цуврал бүтээлч үйл ажиллагааг улсын болон хувийн номын сангуудад түшиглэн зохион байгуулна.
1.1.17.Үндэсний сонгодог урлагийн дэг сургуулийг баталгаажуулах чиглэлээр уртын дуу, морин хуур, хөөмий, бий биелгээ, цуур зэрэг хөтөлбөрийг үндэсний хэмжээнд магадлан итгэмжлүүлнэ.
1.1.18.Сонгодог урлагийн нэн шаардлагатай мэргэжлээр олон улсын нэр хүндтэй сургуульд мэргэжилтэн бэлтгэж, суралцуулна.
1.1.19.Соёл урлагийг хүүхэд, залуучууд, бүх нийтэд түгээн дэлгэрүүлэхэд шаардлагатай театр, чуулга, соёлын ордны барилгыг шинээр барьж, тоног төхөөрөмжийг шинэчилнэ.
1.1.20.Үндэсний агуулга бүхий урлагийн шинэ урсгал бүтээгч залуу уран бүтээлчдийн санал, санаачилгыг дэмжиж, үндэстний орчин цагийн бүтээлийн өнгө төрхийг тодорхойлно.
Зорилт 1.2.Үндэсний оюун санаа, өв соёл, сэтгэлгээнд тулгуурласан бүтээгч монгол хүн төвтэй нүүдлийн соёл иргэншлийг хадгалсан тэргүүлэх улс болно.
Зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа
1.2.1.“Гэр бүл-монгол соёлын анхдагч орчин” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж, “Монгол хүүхэд”, “Монгол гэр бүл”, “Монгол төрийн гэр бүлийн талаарх бодлого” гэсэн гуравласан холбоог үүсгэж, гэр бүлийн гишүүдийн харилцан хүндлэл, ажил үүрэг, түүний дотор эцэг эхийн үүргийн тэгш хуваарь, эх хүүхдийн халамж, хамгааллын үнэт зүйлсэд суурилсан уламжлалт ёсыг хадгална.
1.2.2.“Өөрсдийн язгуур соёл, түүний өвөрмөц илрэлийг аяллын бүтээгдэхүүн болгохдоо ойлгомжтой, хүртээмжтэй, өөриймсөг, жинхэнэ мөн чанараар нь хүргэхийг урьтал болгож, түүндээ санхүү, эд материал, хүн хүчний нөөцийг хангалттай зориулж, үндэсний соёлыг гайхан биширч, хүндлэх хандлагыг бий болгох” гэсэн гол өгөөжийг бүтээх, ялангуяа дотоодын жуулчдад үндэсний өв соёл, нүүдлийн ахуйдаа суралцах, түүгээрээ бахархах үзэл төлөвшүүлж, соёлын дархлааг нь дэмжинэ.
1.2.3.Боловсролын сургалтын хөтөлбөрт нүүдэлчин ахуй, зан заншил, өв соёлын агуулгыг тусгаж, бүх шатны боловсролын байгууллагын суралцагчдад үндэсний өв соёл, уламжлалт наадгайн төрлийн мэдлэг, чадвар эзэмшүүлнэ.
1.2.4.Хүүхэд, залуучуудын театр, Хүүхэлдэйн театр, номын сан, кино театр, дугуйлан, цэцэрлэгт хүрээлэн гэх мэт соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх хүүхдийн хөгжлийн төвүүдийг дэмжиж, шаардлагатай тоног төхөөрөмж, номын хөмрөг, хувцас хэрэглэлээр хангана. Номын сангийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, чанар, хүртээмжийг дээшлүүлнэ.
1.2.5.Үндэсний ижилсэл, соёлын дархлаатай монгол хүнийг бэлтгэхэд чиглэсэн өв соёлын өргөө, соёлын төвүүд, үндэсний спортын дугуйлангуудын үйл ажиллагааг дэмжиж, соёлын биет бус өв, язгуур урлагийн шавь сургалтыг бий болгосон бүлэг, хамт олон, өвлөн уламжлагчдыг дэмжиж урамшуулах тогтолцоог бий болгоно.
1.2.6.Улс орон даяар үнэт зүйлс, үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр гарсан судалгааны үр дүнгээр зорилтот нэвтрүүлгийн эзлэх хувийг нэмэгдүүлж, үндэсний хэмжээний цуврал лекц, ярилцлага зохион байгуулагчдыг төрөөс дэмжинэ.
1.2.7.“Дэлхийн нүүдлийн соёл, иргэншлийн голомт” байгууллагыг байгуулж, дэлхийн нүүдэлчдийн төв болох цогц хөтөлбөрийг төр хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан хэрэгжүүлнэ.
1.2.8.“Нүүдлийн соёл иргэншлийн үндэсний хүрээлэн”-г бүс нутгийн онцлогт тохируулан байгуулах буюу Говийн бүсэд палеонтологийн задгай музей, Хангайн бүсэд археологийн хотууд (Хүннүгийн язгууртны, буган хөшөөний цогцолбор, Өглөгчийн хэрэм, Аваргын балгас гэх мэт), Хөвсгөл, Тайгын бүсэд цаатны отог, дархад бөөгийн отог, Даян дээрхийн агуйн цогцолбор, Монголын эзэнт гүрний түүх, нүүдэлчдийн өв соёлын онцлогтой “Нүүдэлчин” олон улсын түвшний кино үйлдвэрлэлийн төвийг тус тус байгуулах ба тэдгээрийг дагасан аялал, жуулчлалын хөтөлбөрүүд бий болгож хөгжүүлнэ.
1.2.9.Улаанбаатар хотын хурдны тойрог замын дагуу “Соёл, урлагийн цогцолбор”, Монгол багт бүжгэн жүжгийн театр байгуулах, энэ төрлийн бүжгэн жүжгийн цомнол, бүтээлүүд бий болгох, урлагийн сургалт, уран бүтээлийг үндэсний өв, соёлд түшиглэн орчин цагийн бүтээл хөгжүүлэх, судалгааны инкубатор төвийг төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан байгуулж, үйл ажиллагааг нь дэмжинэ.
1.2.10.Соёлын үйлдвэрлэл, бүтээлч аялал жуулчлалыг монголын нүүдлийн соёлын онцлогт тохируулан нутагшуулж, үндэсний загвартай болох, үндэсний үнэт зүйлийг бүтээх, хадгалах, хамгаалах, аялал жуулчлалын эргэлтэд оруулахад зориулсан мэдээллийн систем, цахим технологи нэвтрүүлнэ.
Зорилт 1.3.Монгол хэл, бичгээ үндэсний үнэт зүйлийн бүрдэл болгон иргэн бүр чанартай эзэмшиж хэрэглэж хэвшинэ.
Зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа
1.3.1.Дэлхийн шинжлэх ухаан, техник, технологийн нэршил, нэр томьёог монгол хэлэнд нутагшуулан баяжуулах, мэдлэг шингэсэн монгол хэлний үгсийн санг бий болгох ажлыг тогтмолжуулж, хялбаршуулсан болон шинжлэх ухааны салбар бүрийн мэргэжлийн нэр томьёоны толь боловсруулан, цахим хэлбэрээр түгээж, нийтийн хэрэглээнд нэвтрүүлнэ.
1.3.2.Монгол хэл, бичгийн хэрэглээнд учирч байгаа бүх төрлийн алдаа, гажуудлыг арилгах, хүн бүр эх хэл, соёлоо дээдэлж зөв бичиж хэрэглэж хэвших, байгууллага, хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд монгол хэл, бичгээр зөв бичсэн мэдээ, мэдээлэл нийтэлдэг болгон хэвшүүлнэ.
1.3.3.Төрийн болон албан хэрэг хөтлөлтийн монгол хэл, бичигт тавигдах шалгуур үзүүлэлтийг өндөрсгөж, төрийн албан хаагчаас монгол хэлний шалгалт авч, шалгуур хангасан байх шаардлага тавина.
1.3.4.Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүх байгууллагын нэр хаягийг монгол бичиг, кирилл бичгээр бичих асуудлыг журамлаж, стандарт мөрдүүлэн нийгмийн соёлыг дээшлүүлнэ.
1.3.5.Нутгийн хэл, соёл, аман аялгууг хадгалах, хамгаалах чиглэлд бүтээлч хөтөлбөрүүд хэрэгжүүлж монгол хэл, бичгийг гадаад, дотоодод түгээн дэлгэрүүлж байгаа байгууллага, багш, суралцагчдыг урамшуулж дэмжинэ.
1.3.6.Гадаадын иргэдэд монгол хэл заах сургууль, тэнхимийг нэмэгдүүлж, зуны сургалтыг дэмжинэ.
1.3.7.Гадаадад сурч, ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэд, ялангуяа хүүхэд багачуудад монгол хэл, бичиг сурах эх, хэрэглэгдэхүүн бүтээж түгээн, монгол хэлээ олон улсад сурталчилж, монгол хэлээр ярилцагч гадаадын иргэдийг алдаршуулна.
1.3.8.Үндэсний монгол бичгийн хэрэглээг өргөжүүлж, “Монгол бичиг”-ээр хэвлэгддэг ном, сонин, сэтгүүл, цахим орчин дахь хэрэглээг дэмжинэ.
1.3.9.Монгол хэлний тухай хуульд заасны дагуу 2025 онд төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулахын тулд төрийн захиргааны байгууллагуудад эх зохиогчийн орон тоо бий болгож, кирилл, монгол үсгийн хөрвөх программыг ажиллуулах бэлтгэл хангана.
1.3.10.“Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ыг хэрэгжүүлнэ.
Зорилт 1.4.Үнэт зүйлийн судалгаа болон олон улсын монгол судлалын тэргүүлэх чиглэл болсон нүүдлийн соёл иргэншил, Монголын түүх, хэл соёл, ёс заншил, шашин, гүн ухааны судалгаа хийж, нийтийн хүртээл болгон хэвшиж, нийгмийн соён гэгээрлийг өндөр түвшинд хүргэнэ.
Зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа
1.4.1.Соёл судлал, соёлын ажилтны хөгжлийг дэмжиж мэргэжлийг нь дээшлүүлнэ.
1.4.2.Монгол хэл шинжлэлийн түүхэн судалгаа хийж, монгол хэлний эрдмийн хэл зүй бичнэ.
1.4.3.Үндэсний утга зохиол, ном судар, баримтат өвүүдийг бүртгэн, цуглуулагчдыг алдаршуулж урамшуулна.
1.4.4.Алтайн төрөл хэлнүүд ба монгол хэл, аялгуунуудын харьцуулсан иж бүрэн судалгаа хийж олон нийтийн хүртээл болгоно.
1.4.5.Археологи, палеонтологийн судалгааг үнэт зүйлийн судалгааны тэргүүлэх чиглэл болгож, үндэсний хэмжээний судалгааны төслийг хэрэгжүүлнэ.
1.4.6.Монгол хүний ёс суртахууны хэм хэмжээний талаарх судалгааг өргөжүүлэн хүүхэд залуус, төрийн албан хаагч, хууль, хүчний байгууллагын ажилтны ёс суртахууны нарийвчилсан судалгааг хийнэ.
1.4.7.Монгол Улсын түүхийн судалгааг гүнзгийрүүлэн, өмнө судлагдсан түүхийн бүтээлүүдийг нийтэд таниулан, Монгол Улсын нэгдсэн түүх бичиж хэвлүүлнэ.
1.4.8.Дэлхийн номын сангууд болон угсаатны зүйн музей, эрдэм шинжилгээний байгууллага, хувь хүмүүст хадгалагдаж байгаа бичгийн дурсгал, түүхэн сурвалж бичгийн өвийг бүртгэж мэдээллийн сан бүрдүүлж, эрдэм шинжилгээ судалгааны эргэлтэд оруулна.
1.4.9.Тахилгат уул ус, газар нутгийг олж тогтоох, тухайн тахилгат газарт хэрэглэдэг сан судар, түүх домог, холбогдох уран бүтээл, эдлэл хэрэглэгдэхүүнийг эрэн сурвалжилж тогтооно.
1.4.10.Монголын төрт ёсны түүхтэй холбоотой Хүрэл ба түрүү төмрийн үе болон Хүннү, Сяньби, Монголын эзэнт гүрний үед холбогдох археологийн малталт судалгааны үндэсний төсөл хэрэгжүүлнэ.
Зорилт 1.5.Дэлхий дахинд монгол үндэсний үнэт зүйлсийн дархлаа тогтож, монгол соёлыг түгээн дэлгэрүүлж, Монгол Улсын нэр хүнд, үнэлэмжийг дээшлүүлж, хилийн чанад дахь монголчууд, монгол угсаатны хамтын ажиллагаа төлөвшинө.
Зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа
1.5.1.Монгол хүний бусдаас ялгарах онцлог, давуу талыг “Бүтээлч сэтгэлгээ, оюуны чадвар өндөр, дасан зохицох чадвартай, эрчист Монгол” хэмээн тодорхойлж энэ чанарыг хүн бүрд хэвшүүлж, хүүхдийг бага наснаас нь төлөвшүүлнэ.
1.5.2.Монгол хүнийг насан туршид нь хөгжүүлэхдээ ураг байх үеэс эхлэн хүний нас, хөгжлийн онцлогт тохирсон эрүүл мэнд, соёл урлаг, боловсролын цогц уялдаатай үйлчилгээ үзүүлнэ.
1.5.3.Дэлхийд танигдсан оюуны болон соёлын өвийг бүтээгч хувь хүн, баг, хамт олныг дэмжиж алдаршуулах, залгамж халааг бэлтгэхэд төрөөс дэмжлэг үзүүлнэ. Оюуны болон соёлын, биет бус өвийн бүтээлүүдийг дагасан уламжлал, ёс заншил, үндэсний онцлог бүхий брэнд үйлдвэрлэлийг хөгжүүлж экспортлох боломжийг нэмэгдүүлнэ.
1.5.4.Олон улсын түвшинд зохион байгуулагдаж байгаа олимпиад, уралдаан, тэмцээнд оролцож, амжилт үзүүлсэн суралцагч, багш, багийг дэмжиж урамшуулан алдаршуулна.
1.5.5.“Монголын Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг”-ийг байгуулж, гадаад харилцаа, хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлнэ.
1.5.6.Нүүдэлчдийн соёлыг олон улсад сурталчлах үндэсний агуулга бүхий олон ангит кино, бүжгэн жүжиг, багт бүжиг гэх мэт урлаг, соёлын хөтөлбөр, агуулгыг бий болгон хөгжүүлж, үйл ажиллагаа, хөтөлбөрийн мэдээллийн нэгдсэн системийг бий болгон дэлхий нийтэд таниулж, үндэсний онцлогтой дөрвөн улирлын аялал жуулчлал хөгжүүлнэ.
1.5.7.Хилийн чанад дахь монгол иргэдийг өв соёлоо хадгалж хамгаалахад нь дэмжлэг үзүүлэх, монгол хэл, соёлын агуулга бүхий сурах бичиг, ном товхимол, цахим агуулга, бүтээлүүд бий болгон түгээх, монгол иргэд болон монгол төрийн харилцаа, хамтын ажиллагааг дэмжсэн “Дэлхийн Монголчууд” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлнэ.
1.5.8.Дэлхийн Монгол туургатнуудад нүүдлийн соёл, уламжлалаа хадгалж үлдэх, ахуй соёлын онцлог, нийтлэг болон ялгаатай байдлыг харьцуулан судлах, чуулга, уулзалт, фестиваль хамтран зохион байгуулах чиглэлээр “Монгол туургатны хэл, соёл, уламжлалыг хадгалж хөгжүүлэх” хөтөлбөр хэрэгжүүлнэ.
1.5.9.Хилийн чанад дахь монгол соёлын өвийг сурвалжлан олох, судлах, нэгдсэн каталог хийх, эх орондоо эргүүлэн залах чиглэлээр бусад улс оронтой идэвхтэй хамтран ажиллана.
1.5.10.Хилийн чанад дахь монголчууд, монгол угсаатнуудын оролцоо, хамтын ажиллагааг өргөжүүлж, хэл, соёл, уламжлалаа хадгалан хөгжүүлэхэд нь дэмжих чиглэлээр монгол хэл, соёлын сургалт, хөтөлбөрийг бий болгон хэрэгжүүлнэ.
1.5.11.Монголын уламжлалт таван өнгийн идээ ундаа (цагаан идээ, мах шүүс, тосон төрлийн идээ, үр тариа, эмийн ургамал, жимс жимсгэнэ, архи, дарс, рашаан ундаа)-г ашиглан дөрвөн улирал, хүний насны онцлогт тохирсон хоол, тэжээл-сор бүтээгдэхүүн болгон хөгжүүлж, улмаар дэлхийд таниулж, монгол хүнс хоолны сүлжээ байгуулахад төрөөс дэмжлэг үзүүлнэ.
1.5.12.Монголын уламжлалт спорт, наадам, наадгайг (бөх, сурын харваа, шагайн харваа гэх мэт) хөгжүүлэх, үндэсний баг, тамирчдаа дэмжих, морин болон тэмээн спортын (морин поло, тэмээн поло) төв байгуулж үндэсний багтай болох, гадаад, дотоодын баг, тамирчдыг урьж тоглуулах тогтолцоог хөгжүүлж, спортын зарим төрлийг олон улсын болон олимпын төрөлд оруулах, түүгээр дамжуулан өөрийн орны соёлыг түгээн дэлгэрүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлнэ.
1.5.13.Түр байрлах үйл ажиллагаанд тохируулан гэрийг хөгжүүлэн хялбаршуулж, олон улсын хэрэглээ болгон түгээн дэлгэрүүлнэ.
1.5.14.Үндэсний оньсон тоглоомыг оюун ухаан тэлэх хэрэгсэл болгон хөгжүүлж, цахим хувилбарыг бүтээж, олон улсад түгээнэ.
Зорилт 2.1.Хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлж, боловсролыг хувь хүний хөгжил, гэр бүлийн амьдралын баталгаа, улс орны хөгжлийн суурь болгон насан туршдаа суралцахуйн тогтолцоог бэхжүүлнэ.
Зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа
2.1.1.Боловсролын чиглэлээр суурь болон хавсарга судалгааг тогтмол хийж хэвших ба бүх шатны боловсролын сургалтын байгууллагын байршил, хүчин чадал, нөөц, нормативын нэгдсэн зураглал, судалгаа, шинжилгээний мэдээллийн санг бий болгон, судалгаа, нотолгоонд суурилсан бодлого, хөгжлийн төлөвлөлт, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх удирдлагын тогтолцоог сайжруулна.
2.1.2.Боловсролын мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулан эрх, үүргийн оновчтой хуваарилалт хийж, олон талт түншлэлийг дэмжинэ.
2.1.3.Мэргэжлийн холбоодтой хамтарч ажиллах, түншлэлийг бэхжүүлэн зарим төрлийн үйл ажиллагааг мэргэжлийн холбоодод шилжүүлж, бие даасан хараат бус үйл ажиллагаа явуулах зохицуулалт хийнэ.
2.1.4.Сургалтын байгууллагын санхүүжилтийг төгөлдөржүүлэн, суралцагч нэг бүрийг амжилттай суралцахад чиглүүлнэ.
2.1.5.Боловсролын мэргэжлийн байгууллагуудын дэргэд түшиц сургалт судалгаа, инновацын нэгжүүдийг бий болгож ажил олгогч, мэргэжлийн холбоод, эрдэмтэн багш, судлаачдын түншлэлийг бэхжүүлнэ.
2.1.6.Төрөөс хараат бус бие даасан хүний нөөцийн бодлогын үндэсний зөвлөл байгуулан салбар бүрийн мэргэжлийн холбоодтой хамтран мэргэшлийн үндэсний хүрээг тогтоож, хэрэгжүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн нээлттэй нэгдсэн цахим мэдээллийн систем бий болгох, техник мэргэжлийн болон дээд боловсролын бодлого тодорхойлоход шаардлагатай мэдээллийг боловсролын салбарын мэдээллийн санд нэгтгэн хөтөлж, хэрэглэж хэвшинэ.
2.1.7.Боловсролын байгууллагын бүх түвшинд дотоод хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, өөрийн үнэлгээний тогтолцоог чанаржуулж, соёлыг бий болгоно.
2.1.8.Боловсролын байгууллага, сургалтын хөтөлбөрийн чанарын баталгаажуулалтын хөндлөнгийн хяналт шинжилгээг олон улсын жишиг аргачлалаар хийдэг тогтолцоонд шилжиж төрөөс хараат бус бие даасан институцийг бэхжүүлнэ.
2.1.9.Их, дээд сургууль, политехникийн коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын сургуулийг тухайн орон нутаг, бүс нутгийн хүний хөгжлийн төв болгон хөгжүүлж бүх насны иргэд, нийгмийн салбар бүрийг хамарсан насан туршийн боловсролын нээлттэй, уян хатан тогтолцоог бэхжүүлнэ.
2.1.10.Их, дээд сургууль, политехникийн коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүд төгсөгчдийнхөө мэргэжил дээшлүүлэх асуудлыг хариуцдаг тогтолцоог бий болгож, насан туршийн боловсролын үйлчилгээний чиглэлийг нэмэгдүүлэн, насанд хүрсэн суралцагчдын ажил эрхлэх ур чадвар, амьдрах чадварын сургалтын хүрээнд төдийгүй шинэ чадвар эзэмшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтын хөтөлбөр бий болгож хэрэгжүүлэхэд олон талт оролцоог хангана.
2.1.11.Боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй, эрсдэлт бүлгийн суралцагч нэг бүрд шаардлагатай дэмжлэгийг үзүүлж, боловсролд тэгш хамруулна.
2.1.12.Бүх шатны сургалтын байгууллагын барилга байгууламж, дэд бүтцийг сайжруулан, стандарт, чанарын шаардлага хангасан тэгш, хүртээмжтэй, чанартай үйлчилгээ үзүүлэх орчныг бүрдүүлж, цэцэрлэг, сургуулийн анги, бүлэг дүүргэлтийг норматив хэмжээнд хүргэнэ.
2.1.13.Сургуулийн өмнөх боловсрол нь хүүхдийн төлөвшил, хөгжлийн суурь үе хэмээн үзэж цэцэрлэгийн үйлчилгээний болон сургалтын чанарыг сайжруулахад чиглэсэн цогц үйл ажиллагааг зохион байгуулна.
2.1.14.Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг 1-3, 4-6 настай хүүхдийн хоногийн хоол хүнсээр авбал зохих илчлэг, үндсэн шимт бодис, аминдэм, эрдэс бодисын хэмжээг үндэслэн жил бүр шинэчлэн тогтооно.
2.1.15.Малчин, шилжин суурьшигч, орлого багатай өрхийн, ялгаатай болон тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол тэгш олгох боломж, орчин нөхцөлийг бүрдүүлж, эцэг эх, асран халамжлагчдыг чадавхжуулах замаар тэдний оролцоонд түшиглэсэн хүүхдийн хөгжлийг дэмжинэ.
2.1.16.Цэцэрлэгийн багшийн ажлын чанарыг сайжруулах, сургалтын үйл ажиллагаанд бэлдэх, хүүхдийг ажиглах, судалгаа хийх, өөрийгөө хөгжүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлж, 2021 оноос эхлэн 30-аас дээш бүлэг дүүргэлттэй ангид, 2023 оноос эхлэн бүлэг бүрд хоёр ээлжийн бүлгийн багш ажиллуулна.
2.1.17.Хүүхэд бүрийн онцлог, ялгаатай байдлыг тооцон сургалтыг чанартай зохион байгуулахад чиглэсэн тусгай хэрэгцээт боловсролын мэргэжилтнийг цэцэрлэг бүрд ажиллуулна.
2.1.18.Хүүхэд харах үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, 1-2 насны хүүхдийг хамруулах боломжтой болгох эрх зүйн орчныг бүрдүүлж, энэ төрлийн үйлчилгээ эрхэлж байгаа байгууллагад тавигдах шаардлага, стандартыг батлан, дагаж мөрдүүлнэ.
2.1.19.Сургуулийн дотуур байр, ногоон хөгжлийн байгууламж, спортын болон урлагийн заал, цайны газар, мэдээлэл зүйн сургалтын танхимыг тохижуулж, сургалтын байгууллагын орчны стандартыг хангах, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад зориулсан тохируулгат орчныг бүрдүүлж, цэвэр ус, ариун цэврийн байгууламжийг хүүхэд, хэрэглэгчдэд ээлтэй болгох ажлыг үе шаттайгаар төлөвлөж хэрэгжүүлнэ.
2.1.20.Бага, дунд боловсролын чанарыг дээшлүүлж, сургалтын хөтөлбөр, агуулга, арга зүйд монголын түүх, хэл, соёл, үндэсний өв уламжлал, зан заншил, эх оронч сэтгэлгээ, хувь хүний хөгжил, төлөвшил, хос хэл, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлийг тусган хэрэгжүүлнэ.
2.1.21.Суралцагчдын сурлагын амжилтад нөлөөлөх хүчин зүйлийн судалгааг тогтмол хийж үр дүнд үндэслэн бодлого, төлөвлөлт хийж хэвшинэ.
2.1.22.Сурагч болон багшид сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх, суралцагчдад мэргэжлээ сонгох, ирээдүйгээ төлөвлөхөд нь зөвлөн туслах чиг үүрэгтэй сэтгэл зүйч, мэргэжилтнийг сургууль бүрд ажиллуулна.
2.1.23.Сэтгэл зүйч болон хүний хөгжлийн чиглэлээр хос мэргэжилтэн бэлтгэнэ.
2.1.24.Сургуулийн дотуур байрны менежментийг сайжруулан багш нарын ажлын ачааллын 10 хүртэлх хувьд дотуур байранд сурагчдын хөгжлийг дэмжих чиглэлээр хийсэн сургалт, хөгжлийн үйл ажиллагааны цагийг тооцдог байх зохицуулалт хийж, дотуур байрны хүүхэд хамгааллыг сайжруулна.
2.1.25.Сурах бичиг, сургалтын нэмэлт хэрэглэгдэхүүн, цахим болон зайн сургалтын хүртээмжийг нэмэгдүүлж, суралцагчдын ялгаатай хэрэгцээг хангасан байхаар боловсруулж, түгээнэ.
2.1.26.Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үндэсний тогтолцоог хөгжүүлэн бүх сурагч үдийн хоолны хөтөлбөрт хамрагдаж, сургууль бүр стандартын шаардлага хангасан хоол үйлдвэрлэлийн байр, тоног төхөөрөмж, хүний нөөцтэй байна.
2.1.27.Шинжлэх ухаан, технологи, инновацын хөгжилд дээд боловсролын сургалтын байгууллагуудын оруулах хувь, нэмэр, оролцоог нэмэгдүүлж, бүс нутагтаа өрсөлдөх чадвартай үндэсний судалгааны их сургууль байгуулна.
2.1.28.Нийгэмд нэн чухал боловсрол, эрүүл мэнд, мэдээллийн технологийн болон эдийн засгийн тэргүүлэх чиглэлээр хүний нөөцийг бэлтгэж, төр, хувийн хэвшлийн дэмжлэг, хамтын ажиллагааны үр нөлөөтэй зохицуулалт бүрдүүлж, стратегийн ач холбогдол бүхий чиглэлээр гадаадад суралцагчдыг төрөөс дэмжинэ.
2.1.29.Их, дээд сургууль, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийн хөтөлбөрүүдийн ангиллыг элсэлтийн бодлого, ажиллах хүчний тооцоотой уялдуулж шинэчилнэ.
2.1.30.Мэргэжлийн, техникийн болон дээд боловсролын сургалтын байгууллагуудыг олон улсын шаардлагад нийцүүлэн хөгжүүлж, төгсөгчдийн ажил эрхлэлтийн болон ажил олгогчийн сэтгэл ханамжийн судалгаанд үндэслэн хамтын ажиллагааг бэхжүүлж, хичээлийн 20-оос доошгүй багц цагийг дадлагын хөтөлбөрт шилжүүлэн, сургалтын хөтөлбөрийг сайжруулах бөгөөд орон нутаг дахь бүс нутгийн онцлог, эдийн засгийн тэргүүлэх чиглэлтэй уялдсан байна.
2.1.31.Анагаах ухааны боловсрол олгох их сургууль нь харьяа, түшиц эмнэлэгтэй байж, сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны дадлага хосолсон чанартай боловсрол эзэмшүүлснээр чадварлаг эмч, мэргэжилтэн бэлтгэнэ.
2.1.32.Мэргэжлийн болон дээд боловсролын түвшинд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөхүйц хэмжээнд бэлтгэхэд шаардлагатай хүртээмжтэй, тохирох хэрэглэгдэхүүн, багш, мэргэжилтэн бүхий сургалтын орчин, нөхцөлийг бүрдүүлнэ.
2.1.33.Боловсролын салбарын хүний нөөцийн цогц бодлого хэрэгжүүлж, чадварт суурилсан зарчмаар албан тушаал, мэргэжлийн хөгжлөө тодорхойлох боломжтой тогтолцоог бий болгох, салбарын хүний нөөцийн жендэрийн тэгш байдлыг хангах, хөдөө орон нутагт очиж ажиллах хүний нөөцийг орон байраар хангах зэрэг арга хэмжээг авна.
2.1.34.Багшийн стандартыг мэргэжлийн, заах арга зүйн, судалгааны, мэдээлэл, харилцаа, холбооны технологийн, гадаад хэлний гэх мэт чадваруудаар ялган тодорхойлж, багшийн хөгжил, хүний нөөцийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлж, бүх шатны сургалтын байгууллагыг мэргэжлийн багшаар хангана.
2.1.35.Ерөнхий боловсролын сургуульд шаардлагатай бага ангийн, тусгай хэрэгцээт болон мэргэжлийн багш нарыг бэлтгэж, мэргэжлийг нь тогтмол дээшлүүлнэ.
2.1.36.Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, туслах багшийн ажлын ачааллыг ажлын байр, хөдөлмөрийн онцлогтой уялдуулж, тэдний үйл ажиллагааг үр дүнгээр нь үнэлж, цалин хөлс, урамшууллын тогтолцоог боловсронгуй болгон бодит цалингийн хэмжээг улсын дунджаас дээш байлгана.
2.1.37.Багш бэлтгэх сургалтын чанарын баталгаажуулалтын тусгай шалгуур үзүүлэлт бий болгож, сургалтын хөтөлбөрт тавигдах шаардлагыг нэмэгдүүлж, сургалтын байгууллагад багшлах эрхийн баталгаажуулалтыг үе шаттай хийдэг тогтолцоог бэхжүүлнэ.
2.1.38.Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн удирдах ажилтанд тавигдах шаардлага, удирдах ажилтныг бэлтгэх, томилох тогтолцоо, ажил үүргийн хуваарийг шинэчилж, сургалтын чанарыг хангах чиг үүргийг нэмэгдүүлж, гүйцэтгэлийн үнэлгээг сайжруулан сургалтын байгууллагын менежментийн чадавхыг дээшлүүлнэ.
2.1.39.Багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх тогтолцоог шинэчилж, багш өөрөө санаачилгаараа хөгжих тогтолцоог бэхжүүлнэ.
2.1.40.Багшийн хөгжилд дэмжлэг үзүүлэх сургалт арга зүйн байгууллагын чадавхыг дээшлүүлж, үйл ажиллагааг өргөтгөн багш бэлтгэдэг их, дээд сургуулиудад түшиглэсэн төвүүд бий болгож хамтын ажиллагааг нь дэмжинэ.
2.1.41.Багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх сургалт, үйл ажиллагаанд олон талт оролцоог хангаж сургалт явуулдаг төр, төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлнэ.
2.1.42.Боловсролын салбарын мэдээллийн системийг бүрэн хөгжүүлж, бүх түвшинд нэвтрүүлэн салбарын бодлого, төлөвлөлт, хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх үйл ажиллагаанд хэрэглэж хэвшин, мэдээллийн аюулгүй байдлыг хангана.
2.1.43.Нээлттэй боловсролын тогтолцоог бий болгон цахим болон зайн сургалтын нэгдсэн платформыг хөгжүүлэн бүх шатны боловсролын сургалтын байгууллагыг цахим хэрэглээнд бүрэн шилжүүлж, бүх насны суралцагч, иргэдэд зориулсан цахим сургалтын хөтөлбөр, агуулга боловсруулан түгээнэ.
2.1.44.Багш нарын мэдээлэл, харилцаа, холбооны технологийг сургалтад ашиглах, цахим, зайн сургалт хөтлөх, англи хэлний чадварыг дээшлүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн мэдээлэл, харилцаа, холбооны технологийн сургалтын агуулга, стандартыг олон улсын түвшинд хүргэж суралцагчдад цахим бичиг үсгийн боловсрол олгох, цахим орчинд аюулгүй байдлаа хангах чадвар олгох, иргэд, олон нийтэд зориулсан мэдээлэл, харилцаа, холбооны технологийн чадварыг дээшлүүлэх сургалт, үйл ажиллагаа зохион байгуулах ажлыг эрчимжүүлж, сургалт явуулдаг бүх төрлийн байгууллагын оролцоог хангана.
Зорилт 2.2.Эрүүл дадал хэвшилтэй, идэвхтэй амьдралын хэв маягтай иргэн төлөвшүүлэн эрүүл мэндийн чанар, хүртээмж, үр дүнтэй тогтолцоог хөгжүүлнэ.
Зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа
2.2.1.Хүн амын дунд зонхилон тохиолдож байгаа өвчлөл, эндэгдэл, хөгжлийн бэрхшээл үүсгэж байгаа шалтгааныг тодорхойлж, хувь хүний онцлогт тохируулан урьдчилан сэргийлэх, оношлох тогтолцоог санхүүжилтийн аргатай нь уялдуулан бүрдүүлж, үйл ажиллагааг хэвшүүлнэ.
2.2.2.Халдварт өвчний тандалт, сэргийлэлт, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг уян хатан, шуурхай зохион байгуулах чадавхыг тогтвортой бэхжүүлж, нэн шаардлагатай вакциныг хүн бүрд хүртээмжтэй болгож, зонхилон тохиолдох халдварт өвчний тархалтыг бууруулна.
2.2.3.Иргэдэд эрүүл мэндийн мэдлэг олгох, тэдний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгааны загвар төвийг нийслэл хотод байгуулна.
2.2.4.Аймаг, дүүргийн түвшинд хүн амд нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх нийгмийн эрүүл мэндийн төвийг байгуулна.
2.2.5.Иргэн бүрийг 2 жил тутамд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд тогтмол хамрагддаг болгож хэвшүүлнэ.
2.2.6.Төрийн болон аж ахуйн нэгж байгууллага бүр ажилтан, албан хаагчдаа эрүүл мэндийн даатгалд бүрэн хамруулж, жил бүр урьдчилан сэргийлэх цогц үзлэг, шинжилгээнд хамруулдаг соёлыг хэвшүүлнэ.
2.2.7.Урьдчилан сэргийлэх анагаах ухааны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, төгсөлтийн өмнөх болон дараах онолын, дадлага сургалтын чанарыг олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгож хөгжүүлнэ.
2.2.8.Хүн амын амьдралын зөв дадал хэвшлийг дэмжих, архи, мансууруулах бодис, цахим тоглоом болон бусад бүх төрлийн донтолтоос урьдчилан сэргийлэх, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх судалгаа, мэдээлэл, сургалт сурталчилгааны салбар хоорондын хамтын ажиллагааны тогтолцоог бүрдүүлнэ.
2.2.9.Хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хэрэглээг хязгаарлах, архи, тамхи, эм, чихэрлэг ундааны онцгой албан татварын тодорхой хувийг эрүүл мэндийг дэмжих санд төвлөрүүлэх, хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлт хүчин зүйлийг бууруулах үйл ажиллагааг санхүүжүүлнэ.
2.2.10.Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, гамшиг, онцгой байдлын үеийн эрүүл мэндийн байгууллагын нөөцийн бэлэн байдал, хариу арга хэмжээ авах чадавхыг бэхжүүлнэ.
2.2.11.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүн амын нягтрал, газар зүйн байршил, хүн ам зүйн бүтэц, өвчлөл, шилжилт хөдөлгөөн, хүн амын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний эрэлт хэрэгцээтэй уялдуулан зохион байгуулна.
2.2.12.Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын түншлэлийн хүрээнд эрүүл мэндийн тусламжийн ачааллыг тэнцүүлж хүн амд чанартай, аюулгүй, тэгш хүртээмжтэй “Үйлчлүүлэгч төвтэй” тусламж, үйлчилгээ үзүүлэх чадавх бүхий эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудыг дэмжинэ.
2.2.13.Оношилгоо, эмчилгээний орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, иргэд эх орондоо бүрэн оношлогдон эмчлэгдэх боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ гадаадын иргэд манай оронд ирж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эмнэлэг олон улсын магадлан итгэмжлэл авах үйл ажиллагааг төрөөс дэмжинэ.
2.2.14.Зонхилон тохиолдох халдварт бус өвчин, тэдгээрийн эрсдэлт хүчин зүйлийн тархалт болон сэргийлж болох нас баралтыг хувь хүн, гэр бүл, хамт олон, байгууллагын идэвхтэй оролцоотой нэгдмэл үйл ажиллагаанд тулгуурлан бууруулна.
2.2.15.Хүн амын дунд зонхилон тохиолдож байгаа халдварт бус өвчний үеийн тусламж, үйлчилгээг сайжруулах зорилгоор олон улсын жишигт нийцсэн төвийг төрөлжүүлэн байгуулна (Зүрх судасны төв, Эрхтэн шилжүүлэн суулгах төв, Яаралтай тусламжийн үндэсний төв гэх мэт).
2.2.16.Нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дэмжих замаар сэргийлж болох эх, хүүхдийн эндэгдэлд нөлөөлөх хүчин зүйлийг багасгаж, эх, хүүхдийн эндэгдэл, хоол тэжээлийн дутагдлыг тогтвортой бууруулна.
2.2.17.Яаралтай түргэн тусламжийн үндэсний тогтолцоог шинэчлэн өөрчилж, онгоц, агаарын тээврийн үйлчилгээг тусламж, үйлчилгээнд нэвтрүүлнэ.
2.2.18.Иргэд эрүүл мэнд, хөгжлийн бэрхшээлийн улмаас санхүүгийн эрсдэлд орохоос сэргийлэх боломжтой бүх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
2.2.19.Төрөөс хариуцах иргэдийн шимтгэл, албан бус салбарын даатгуулагчдын хамрагдалт, шимтгэлийн хэмжээг өсгөх замаар эрүүл мэндийн даатгалын сангийн орлогыг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад эрүүл мэндийн даатгалын сангаас олгох зардлын ялгааг үе шаттайгаар арилгана.
2.2.20.Төрийн өмчийн эмнэлгийн санхүүжилтийн болон удирдлагын бие даасан хэлбэрт шилжүүлэх үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
2.2.21.Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор төрөөс хараат бус бие даасан магадлан итгэмжлэлийн тогтолцоог бүрдүүлнэ.
2.2.22.Үйлчлүүлэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг өргөжүүлж, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийг бүрэн нэвтрүүлнэ.
2.2.23.Монголын уламжлалт анагаах ухааныг орчин үеийн анагаах ухаантай хослуулан хөгжүүлж экспортод гарах гарцыг дэмжин “брэнд” болгоно.
2.2.24.Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдал, бүртгэл, импорт, түгээлт, цахим хяналтын тогтолцоо бүхий эмийн зохицуулалтын нэгдсэн байгууллага байгуулна.
2.2.25.Эмчилгээ, оношилгоо, сургалтад алсын зайн анагаах ухааныг (теле медицин) өргөжүүлж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бүх түвшинд ашиглаж хэвшинэ. Алслагдсан сумын эрүүл мэндийн төвөөс холбогдож үйлчлүүлэгч зөвлөгөө авах боломжийг бүрдүүлнэ.
2.2.26.Хүн амын эрүүл мэндийн эрэлт хэрэгцээ, эрүүл мэндийн технологийн үнэлгээнд үндэслэн эрүүл мэндийн технологийн төлөвлөлт, ашиглалт, нэвтрүүлэлт, чанарын хяналт, засвар үйлчилгээний нэгдсэн тогтолцоог бүрдүүлнэ.
2.2.27.Бүх шатны эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын барилга байгууламж, дэд бүтцийг сайжруулан, стандарт, чанарын шаардлага хангасан тэгш, хүртээмжтэй, чанартай үйлчилгээг үзүүлэх орчныг бүрдүүлнэ.
2.2.28.Эрүүл мэндийн технологийн чиглэлээр хөрөнгө оруулалт хийх, дэвшилтэт технологи нэвтрүүлэх үйл ажиллагааг төрөөс дэмжинэ.
2.2.29.Хүн амын хэрэгцээ, тусламж үйлчилгээний зохион байгуулалт төлөвлөлттэй уялдуулан хүний нөөцийг бэлтгэж, орон нутгийн хэрэгцээг хангаж, эмч, эмнэлгийн ажилтны цалин хөлс, урамшууллын тогтолцоог боловсронгуй болгон бодит цалингийн хэмжээг улсын дунджаас дээш байлгана.
2.2.30.Эрүүл мэндийн чиглэлээр сургалт эрхэлж байгаа байгууллагад олгох тусгай зөвшөөрөл, магадлан итгэмжлэлд тавигдах шаардлагыг шинэчилж, үйл ажиллагааг боловсронгуй болгоно.
2.2.31.Хүн амд эрүүл аж төрөх, амьдралын зөв дадал эзэмшүүлэх ажлыг хүүхэд наснаас нь хэвшүүлэх зорилгоор сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын хөтөлбөрт тусган эрүүл амьдралын зан үйлийг хэвшүүлнэ.
2.2.32.Хүүхэд чөлөөт цагаараа эрүүл мэнд, бие бялдрын зөв дадал эзэмших орчин, нөхцөлийг орон сууцны гадна талбай, сургуулийн орчинд бүрдүүлнэ.
2.2.33.Аймаг, сум, дүүрэг, хороо бүрд иргэд эрүүл зөв хооллолт, стрессээ удирдах, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, бие бялдраа хөгжүүлэх дасгал хөдөлгөөн, иог, бүжиг хийх зэрэг цогц үйлчилгээ авах боломж бүхий “Эрүүл зөв амьдрал” жижиг төвүүд ажиллуулах боломжийг төр, хувийн хэвшлийн оролцоотойгоор дэмжин хөгжүүлнэ.
2.2.34.Эрүүл зөв дадал хэвшил эзэмшүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах багш, мэргэжилтэн, сургагч багш нарыг бэлтгэж мэдлэг, чадвар болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй ажиллах, сургах арга зүйг тогтмол сайжруулах боломжийг бүрдүүлнэ.
2.2.35.Хүн амын амьдралын зөв дадал хэвшлийг дэмжих, архи, тамхи, мансууруулах бодис, цахим тоглоом болон бусад бүх төрлийн донтолтоос урьдчилан сэргийлэх, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх чиглэлийн судалгааг олон улсын түвшинд хэрэглэдэг стандартын дагуу хийж эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг өргөтгөж, судалгаа хийх байгууллагад тавигдах шаардлагыг тодорхой болгож, чадавхжуулна.
2.2.36.Иргэд орчин үеийн эмчилгээ, оношилгооны өндөр өртөгтэй, нарийн төвөгтэй, оношилгоо, эмчилгээ хийлгэх тохиолдолд зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас олгох үйл ажиллагааг өргөжүүлнэ.
2.2.37.Иргэн, даатгуулагч эрүүл мэндийн урт хугацааны тусламж, үйлчилгээ болох сэргээн засах, сувилахуй, хөнгөвчлөх тусламж үйлчилгээ авах зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх боломжийг бүрдүүлнэ.
2.2.38.Анагаах ухаан, эрүүл мэндийн салбарын тусламж, үйлчилгээг хиймэл оюун ухаанд тулгуурлан хөгжүүлж аливаа өвчин эмгэгийг эрт илрүүлж, эмчлэх боломжийг бүрдүүлнэ.
2.2.39.Алслагдмал сум, орон нутаг, хот, нийслэлд амьдарч байгаа хүмүүст үзүүлэх тусламж, үйлчилгээний хүртээмж, чанар ижил түвшинд очиж, цахим эрүүл мэндийн системд бүрэн шилжинэ.
Зорилт 2.3.Хүн амын тогтвортой өсөлтийг дэмжиж идэвхтэй, бүтээлч иргэн, гэр бүлийг төлөвшүүлнэ.
Зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа
2.3.1.Хүн амын төрөлтийг дэмжсэн, гэр бүлд ээлтэй хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын бодлого, хөтөлбөрүүд хэрэгжүүлнэ.
2.3.2.Хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын тогтолцоог бэхжүүлж, хүүхэд, гэр бүлд ээлтэй, тэгш боломж бүхий нийгмийн хамгааллын бодлогыг хэрэгжүүлэн, олон үндэстний гэр бүлээс гаралтай, хөгжлийн бэрхшээлтэй, шилжин суурьшигчид, эмзэг болон эрсдэлт бүлгийн гэр бүлийн хүүхдүүдийн тэгш эрх, аюулгүй байдлыг хангана.
2.3.3.Монгол хүний хөгжлийн цогц судалгаанд үндэслэн төрөөс хүн ам, гэр бүл, хүүхэд, залуучууд, хөдөлмөрийн болон ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн, шилжин суурьшигчдын эрхийг хамгаалах, нийгмийн суурь үйлчилгээг тэгш хүргэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар баримтлах бодлого, хөтөлбөр хэрэгжүүлж, салбар дундын бодлого зохицуулалтыг сайжруулна.
2.3.4.Орлогын тэгш бус байдлыг багасган нийгмийн суурь үйлчилгээг тэгш хүргэж, нийгмийн зорилтот болон ялгаатай бүлгүүдийн эрх, тэгш оролцоог хангана.
2.3.5.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх замаар өрхийн орлогыг тогтмол нэмэгдүүлнэ.
2.3.6.Өрхийн амьжиргааны түвшнийг тогтоох аргачлалыг боловсронгуй болгож, гэр бүлийн гишүүн бүрд үзүүлэх нийгмийн халамжийн тусламж, дэмжлэгийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлнэ.
2.3.7.Хүүхдийн тоо, наснаас хамааруулан хөнгөлөлт эдлүүлэх, хуримтлал бий болгох тогтолцоог бүрдүүлнэ.
2.3.8.Залуучуудын эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн харилцаа, сэтгэл зүй, хөгжлийн хэрэгцээг дэмжих, бодит хуримтлал бий болгоход чиглэсэн “Залуу гэр бүл” хөтөлбөр хэрэгжүүлнэ.
2.3.9.Ажил хөдөлмөр эрхэлдэг эцэг эхэд ажил, ар гэрийн амьдралын тэнцвэрийг хангахад дэмжлэг үзүүлнэ. (эцэг эхийн ажлын цагийн зохицуулалтыг оновчтой, сонголттой болгох, хагас цагийн хөдөлмөр эрхлэлт, зайнаас ажиллахыг дэмжих)
2.3.10.Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “Оюутны хөдөлмөрийн бирж” байгуулж хөгжүүлнэ.
2.3.11.Гадаадад сурч, хөдөлмөрлөж байгаа монгол иргэдийн мэдээллийн сан бүрдүүлж, тэднийг иргэний эрхээ эдлэх боломж, нөхцөлийг техник, технологийн ололтод тулгуурлан бүрдүүлж, эх орондоо чиглэсэн бизнесийн болон сайн дурын үйл ажиллагаа, судалгаа, шинжилгээ хийх, эх нутагтаа эргэн ирж ажиллаж, хөдөлмөрлөхөд дэмжлэг болохуйц эрх зүйн орчныг бүрдүүлж, цахим хөдөлмөрийн бирж, мэдээллийн систем ажиллуулна.
2.3.12.Залуу гэр бүлд зөвлөгөө өгөх үйлчилгээг нэвтрүүлж, мэргэжлийн, судалгааны болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллана.
Зорилт 2.4.Олон улсад өрсөлдөх чадвар бүхий үндэсний шинжлэх ухаан, технологи, инновацын тогтолцоог хөгжүүлнэ.
Зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа
2.4.1.Төрөөс хувийн хэвшлийн судалгаа хөгжүүлэлтийн хөрөнгө оруулалтыг бодлого, татварын орчноор дэмжинэ.
2.4.2.Хувийн хэвшлийн технологийн хөгжүүлэлтийг дэмжих тогтолцоо, бүтцийг оновчтой бүрдүүлж, хөтөлбөр хэрэгжүүлнэ.
2.4.3.Улс орны өмнө тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэхэд эрдэм шинжилгээний болон үйлдвэрлэл, бизнесийн байгууллагын хөрөнгө оруулалтыг дэмжиж, грант төсөл хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлнэ.
2.4.4.Шинжлэх ухаан, инновацын салбарт хөрөнгө оруулалт, санхүүжилтийн олон эх үүсвэрт тогтолцоог бүрдүүлэн, төр, хувийн хэвшлийн түншлэл бий болгож, гадаадын дэвшилтэт технологи нутагшуулахад чиглэсэн соёлыг төлөвшүүлнэ.
2.4.5.Шинжлэх ухаан, технологи, инновацын салбарын эрх зүйн орчныг шинэчилж, инновацын үйл ажиллагааг дэмжих, хөрөнгө оруулалт хийхэд чиглэсэн тусгай зориулалтын сангуудыг байгуулна.
2.4.6.Мэдлэгийн үйлдвэрлэл дэх хувийн хэвшил, иргэдийн оролцоог хангаж, шинэ мэдлэг бий болгоход гаргасан зардлын тодорхой хэсгийг төрөөс нөхөн төлдөг тогтолцоотой болно.
2.4.7.Шинэ мэдлэгийг бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон хэрэглээнд нэвтрүүлэхэд хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж, грант олгоно.
2.4.8.Олон улсын түвшинд судалгаа хөгжүүлэлтийн ажил явуулахад шаардагдах материаллаг орчин, чанар, үйлчилгээний стандарт бий болгоно.
2.4.9.Үндэсний инновацын тогтолцоог хөгжүүлэхэд шаардлагатай шинжлэх ухааны парк, инновацын татваргүй бүсийг хамтын оффист түшиглэн байгуулна.
2.4.10.Аж үйлдвэрийн тэргүүлэх салбарт дэвшилтэт болон шинэ технологи, бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгосон, нэвтрүүлсэн, нутагшуулсан аж ахуйн нэгжийг гааль, татвар, зээлийн бодлогоор дэмжинэ.
2.4.11.Тоон технологи ашиглан мэдээлэл, үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, шуурхай хүргэхэд чиглэсэн инновацын үйл ажиллагааг төр, иргэн, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын түншлэлийн хүрээнд хэрэгжүүлнэ.
2.4.12.Судалгаа хөгжүүлэлтийн ажлын үр дүнд суурилсан шагнал, урамшууллын тогтолцоог бий болгоно.
2.4.13.Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэм шинжилгээний өгүүлэл, бүтээл, патент бүрийг урамшуулах тогтолцоог бий болгоно.
2.4.14.Шинэ бүтээлийн эдийн засаг, нийгмийн ач холбогдлыг үнэлэн, үр өгөөжийн тодорхой хувиар шагнах санхүүгийн тогтолцоог бүрдүүлнэ.
2.4.15.Шинжлэх ухаан, технологийн санг олон улсын адил төстэй сангуудын жишиг, хөгжлийн бодлогод нийцүүлэн өөрчлөн зохион байгуулна.
2.4.16.Эрдэм шинжилгээний хүрээлэн, их сургуулийг сургалт, судалгаа хөгжүүлэлт, инновацын төв болгон хөгжүүлнэ.
2.4.17.Аж ахуйн нэгж, олон нийтэд инновац, гарааны бизнес эхлүүлэх боловсрол олгох, инновацын соёлыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа, шинжлэх ухаан, технологи, танин мэдэхүйн төрөл бүрийн агуулга бүтээх ажлыг дэмжинэ.
2.4.18.Тэргүүлэх чиглэлээр судалгаа хөгжүүлэлтийн ажил эрхэлдэг эрдэм шинжилгээний ажилтны чадвар, бүтээлийг үнэлэх шалгуур үзүүлэлтийг олон улсын үнэлгээний жишигт нийцүүлж, үр дүнд тохирсон цалин, урамшууллын тогтолцоог бүрдүүлнэ.
2.4.19.Олон улсын жишигт нийцсэн докторын дараах судалгаа, сургалтын тогтолцоог бий болгон хөгжүүлнэ.
2.4.20.Эрдэмтэн, судлаачид олон улсын томоохон судалгаанд оролцох боломжийг нэмэгдүүлж, оролцоог дэмжинэ.
2.4.21.Оюуны өмчийн хараат бус, кодлогдсон технологийн дагуу бүртгэж эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөлийг бүрдүүлж, оюуны өмчийн зуучлал, зөвлөх үйлчилгээ, арилжааг хөгжүүлнэ.
Зорилт 2.5.Амьдралын хэрэгцээг хангасан эрүүл, ая тухтай, таатай орчныг бүрдүүлж баталгаат хүнсээр хангана.
Зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа
2.5.1.Орон сууцны нэг хүнд ногдох талбайн хэмжээг нэмэгдүүлж дэлхийн жишигт хүргэнэ.
2.5.2.Орон сууцны чанар, стандартыг ханган, гал түймэр, газар хөдлөлт зэрэг байгалийн гамшигт үзэгдэлд тэсвэртэй байх нөхцөлийг бүрдүүлнэ.
2.5.3.Хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу инженерийн шугам сүлжээнд холбогдсон амины орон сууцны хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлнэ.
2.5.4.Орон сууцны халаалт, эрчим хүчний эх үүсвэрийг сэргээгдэх эрчим хүчээр хангана.
2.5.5.Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлж дэлхийн жишигт хүргэнэ.
2.5.6.Ногоон байгууламжийн усалгаанд хур тунадасны болон саарал усыг бүрэн ашиглах нөхцөлийг бүрдүүлнэ.
2.5.7.Агаар орчны бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоог хангах, хандлагыг өөрчлөх чиглэлээр сургалт, сурталчилгаа явуулна.
2.5.8.Агаар болон орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр болон хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
2.5.9.Сайжруулсан түлш, цэвэр түлшний хэрэглээг нэмэгдүүлж, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө.
2.5.10.Хог хаягдлын цогц менежмент 3R-ийг хэрэгжүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, дахин боловсруулах, ашиглах загвар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, ногоон байгууламж бүхий талбайг нэмэгдүүлнэ.
2.5.11.Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж болон бусад хот, суурин газрын ариутгах татуургын байгууламж, үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийг байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологиор өргөтгөж, шинэчилнэ.
2.5.12.Төвлөрсөн дэд бүтцийн системд холбогдох боломжгүй хэрэглэгчийг хэсэгчилсэн бие даасан инженерийн хангамжид холбох, бичил дэд төвүүдийг байгуулах төслийг үе шаттай хэрэгжүүлнэ.
2.5.13.Орчны эрүүл мэндийн үзүүлэлтийн шаардлага, стандарт, тохирлуудыг олон улсын стандартад ойртуулан тохируулж, шинэчилнэ.
2.5.14.Илчлэг, транс тос, чихэр, давсны агууламж өндөр хүнс, чихэрлэг ундааны үйлдвэрлэл, худалдааг татварын бодлогоор хязгаарлах, хүнсний аюулгүй байдлын хууль, эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
2.5.15.Үрийн сан, хөрс хамгаалалт, хөрс боловсруулалт, тариалалт, усалгаа, хураалт, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалт, жижиглэн худалдааг хамарсан төмс, хүнсний ногооны мөшгөлтийн мэдээллийн тогтолцоог бий болгон хүнсний аюулгүй байдлыг бүрэн хянана.
2.5.16.Малын бэлчээр, усалгаа, тэжээл, вакцин хэрэглээний аюулгүй байдлыг ханган үйлдвэрлэлийн аргаар бэлтгэсэн мах, махан бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлт, түүний хяналт мэдээллийн тогтолцоог бий болгоно.
2.5.17.Импортын хүнсний бүтээгдэхүүнийг шинжлэх, хяналтын лабораторийг байгуулж, чадавхжуулах, бүртгэлийн хяналтыг чангатгана.
2.5.18.Хүнсний боловсруулах үйлдвэрүүдэд аюулын дүн шинжилгээ болон эгзэгтэй цэгийн хяналтын тогтолцоо, хүнсний аюулгүй байдлын чанарын удирдлагын тогтолцоо, хүнсний хэлхээний (дамжлагуудын) хяналтын тогтолцоо, стандартыг нэвтрүүлнэ.
2.5.19.Хүн амын хүнсний хангамж, хүртээмжийг тогтворжуулах, хүнсний сүлжээний бүх шатанд бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, хүнсний салбарын стандартуудыг олон улс, бүс нутаг, гадаад орны дэвшилтэт стандартад хүргэхэд чиглэсэн төрийн бодлогыг хэрэгжүүлнэ.
2.5.20.Органик, баяжуулсан, зохицуулах үйлчлэлтэй, инновац нэвтрүүлсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлнэ.
2.5.21.Хил дамнасан халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт шинжилгээ хийх, лаборатори байгуулах, тандалт, хариу арга хэмжээний нөхцөлийг сайжруулна.
2.5.22.Өрхийн хүнсний баталгаат байдал алдагдахаас зорилтот, эмзэг бүлгийн хүн амыг хамгаалах нийгмийн хамгааллын арга хэмжээг бэхжүүлнэ.
2.5.23.Малын эрүүл мэндийг хамгаалах Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
Зорилт 2.6.Хөдөлмөрийн эдийн засгийн тэнцвэрийг хангаж, мэдлэгийн эдийн засгийг бүрдүүлж, иргэн бүрийг ажилтай, орлоготой болгоно.
Зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа
2.6.1.Мөнгөний бодлогыг ажлын байр нэмэгдүүлэхэд чиглүүлнэ.
2.6.2.Байнгын ажил олгох хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлнэ.
2.6.3.Ажлын байр олноор бий болгож байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудыг урамшуулна.
2.6.4.Ажлын байрны мэдээллийг аймаг, сум, дүүргээр гаргаж, хөдөлмөр эрхлэлтийн шилжилт хөдөлгөөнийг зохицуулна.
2.6.5.Дотоодын нийт бүтээгдэхүүнд цалин болон түүнтэй тэнцэх орлогын эзлэх хувиар шалгуур үзүүлэлт болгон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын хүрэх үр дүнг тогтооно.
2.6.6.Гэр бүлийн анхдагч хэрэгцээг цалин, орлогынхоо 50 хувиар хангахаар тооцож цалингийн тогтолцоог шинэчилнэ.
2.6.7.Иргэдийн цалин, урамшууллыг тогтмол нэмэгдүүлэхэд компанийн нийгмийн хариуцлагын хөтөлбөрийг дэмжин урамшуулна.
2.6.8.Хөдөлмөрийн зах зээл дээр эрэлттэй, ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох мэргэжлийн чиглэлээр хүний нөөц бэлтгэх бодлого, “Хиймэл оюун ухаан ба ирээдүй” хөтөлбөр хэрэгжүүлнэ.
2.6.9.Мэргэшлийн үндэсний хүрээг тогтоох, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийг хангах тогтолцоог бэхжүүлнэ.
2.6.10.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн салбар дундын хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлнэ.
2.6.11.Оюуны хөдөлмөрийг дэмжсэн цахим болон зайн ажлын байрыг нэмэгдүүлэн тогтолцоог нь дэмжиж хөгжүүлнэ.
2.6.12.Гадаадын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн ханган нийлүүлэлтийн хэрэгцээг хангахад дотоодын аж ахуйн нэгжүүдийг уялдуулан хөгжүүлэх “Үндэсний ханган нийлүүлэлтийн хөтөлбөр” боловсруулан хэрэгжүүлнэ.
2.6.13.Хүн амын бүлэг бүрийн онцлогт тохирсон хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг хэрэгжүүлнэ.
2.6.14.Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжихэд чиглэсэн шинэ төрлийн үйлчилгээг нэвтрүүлнэ.
2.6.15.Ажилгүйдлийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгоно.
2.6.16.Хүн амын бүлгүүд, тухайлбал эмэгтэйчүүд, оюутан, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан хагас цагаар, гэртээ, зайнаас ажиллах уян хатан зохицуулалт бий болгоно.
2.6.17.Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах, гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг хүний эрх, нийгмийн хамгааллын баталгаа бүхий орчин, нөхцөлд шийдвэрлэж, хүн амын аюулгүй байдлыг хангах, мэргэжлийн өндөр ур чадвар, технологийг хөдөлмөрийн зах зээлд нутагшуулах бодлоготой уялдуулна.
Зорилт 2.7.Монгол хүний удмын санг хамгаалж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чадавхыг бэхжүүлж, монгол хүний хөгжлийг дэмжинэ.
Зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа
2.7.1.Хүн бүр удмаа мэдэж, угийн бичгээ хөтлөх үндэсний уламжлалыг сэргээн хөгжүүлж, угийн бичиг хөтлөх, цус ойртолтыг багасгах үндэсний хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.
2.7.2.Цус ойртолтоос сэргийлж, удамшлын өвчин болон төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт оношилгооны чадавхыг дээшлүүлнэ.
2.7.3.Гадаадын иргэн, харьяалалгүй хүн, цагаачдын тооны зохист түвшнийг хадгалж, бүртгэл, мэдээлэл, хяналтын тогтолцоог боловсронгуй болгоно.
2.7.4.Ургийн үеэс эхлэн монгол хүний насны онцлогт тохирсон эрүүл мэнд-бие бялдар, боловсрол, эх оронч хүмүүжил олгох хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлнэ.
2.7.5.Гэрлэлт бүртгэл, гэрлэлт салалтын талаар угийн бичигт тэмдэглэн үлдээх талаар зохицуулалт бий болгоно.
Зорилт 3.1.Амьдралын баталгааг хангах нийгмийн хамгааллын үйлчилгээг хөгжүүлж, амьдралын чанарыг дээшлүүлэхүйц нийгмийн даатгалын тогтолцоог бэхжүүлнэ.
Зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа
3.1.1.Албан бус салбарт хөдөлмөр эрхэлж байгаа иргэд, малчдыг нийгмийн даатгалд даатгуулах тусгай хөтөлбөр хэрэгжүүлнэ.
3.1.2.Нийгмийн даатгалын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.
3.1.3.Бүх ахмад настанд суурь тэтгэвэр олгоно.
3.1.4.Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалыг нэвтрүүлж, төрийн болон хувийн тэтгэврийн сангаас тэтгэвэр авах нөхцөлийг бүрдүүлж, санхүүгийн зах зээлийг дэмжинэ.
3.1.5.Нийгмийн даатгалын мэдээллийн системийг боловсронгуй болгож, хяналтыг сайжруулна. Нутгийн захиргааны байгууллагатай хамтран өрхийн болон хувиараа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг нийгмийн даатгалд заавал даатгуулах чиглэлээр сургалт, сурталчилгаа хийнэ.
3.1.6.Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө оруулалтын бодлогыг тодорхойлно.
3.1.7.Тэтгэврийн нөөц санг ашигт малтмалын орд газрын орлогын өгөөж болон ипотекийн санхүүжилтийн эх үүсвэрээс бүрдүүлнэ.
3.1.8.Тэтгэврийн даатгалын хагас хуримтлалын тогтолцоонд хэсэгчлэн шилжүүлж, 1979 оноос хойш төрсөн даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг бодит хуримтлал болгоно.
3.1.9.Тэтгэврийн даатгалын тогтолцоог бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжүүлэх үе шатыг эхлүүлнэ.
3.1.10.Нийгмийн халамжийн тусламж, дэмжлэг, үйлчилгээг зорилтот, эмзэг бүлгийн хэрэгцээнд нийцүүлж, амьжиргааг нь дээшлүүлэхэд чиглүүлнэ.
3.1.11.Нийгмийн халамж хүртэгсдийн мэдээллийн санг блокчейн технологид суурилан боловсронгуй болгож, нийгмийн хамгааллын үйл ажиллагааг сайжруулна.
3.1.12.Зорилтот бүлгийн өрхийг хөгжүүлэх, хамгаалах, тэдгээрийн амьжиргааг дээшлүүлэх орон нутгийн онцлогт нийцсэн шинэ төрлийн асрамжийн болон олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг нэвтрүүлнэ.
3.1.13.Ахмад настанд урт хугацааны тусламж үйлчилгээ үзүүлэх хөгжлийн төвүүдийг байгуулна.
3.1.14.Эхний ээлжид эмзэг бүлгийн өрхийн нэг гишүүнийг ажлын байраар хангах бодлого баримтална.
3.1.15.Зорилтот бүлгийн өрхийн боловсролгүй, ажил эрхлээгүй өрхийн тэргүүлэгч, насанд хүрсэн гишүүдийг мэргэжилтэй ажилтан болгох бодлогын хүрээнд мэргэжил эзэмшүүлэх, ур чадварыг ахиулах сургалтад хамруулна.
3.1.16.Сургуулийн бага ангид сурч байгаа зорилтот бүлгийн өрхийн хүүхдийн ном, сурах бичгийн түрээсийн тогтолцоо, эргэлтийн сан бүрдүүлэх ажлыг зохион байгуулж, хүүхдийн дүрэмт хувцасны үнийн хөнгөлөлт үзүүлж, дотуур байранд амьдрах хоол, унааны зардлын тодорхой хувийг улсаас төлнө.
3.1.17.Зорилтот бүлгийн өрхийн хүүхдийг цэцэрлэг, сургуульд бүрэн хамрагдах, боловсролтой болох боломжоор хангах, мэргэжлийн, дипломын сургалтын тэтгэлэгт хамруулах замаар ядуурлаас ангид боловсролтой, мэдлэгтэй монгол хүнийг бэлтгэхэд анхаарна.
3.1.18.Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлэх урт хугацааны тусламж үйлчилгээний нэгдсэн, цогц тогтолцоог бүрдүүлнэ.
Зорилт 3.2.Өрх, гэр бүлийн худалдан авах чадварт нийцсэн өртөгтэй, эрэлт хэрэгцээнд нийцсэн орон байраар хангах нөхцөлийг бүрдүүлнэ.
Зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа
3.2.1.Нийслэл, түүний дагуул, хаяа хот, тосгон, орон нутагт, хүн амын орлогод нийцсэн, ногоон хөгжлийн загварт тохирсон орон сууц нийлүүлэлтийг бодлогоор дэмжинэ.
3.2.2.Худалдан авах чадварт нийцсэн өртөг бүхий орон сууцны зураг төслийг боловсруулж, норм, стандарт, холбогдох хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.
3.2.3.Хот, суурин газрын хөгжлийн төлөвлөлтийн дагуу орон сууцжуулах хөтөлбөр, төслийг үе шаттай хэрэгжүүлж, иргэдийг орлогод нийцсэн аюулгүй, ая тухтай орон байртай болоход дэмжлэг үзүүлнэ.
3.2.4.Төр, орон нутаг, хэвийн хэвшлийн оролцоотой 60,000 айлын “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
3.2.5.Хот, суурин газрын гэр хорооллыг иргэдийн оролцоотойгоор дахин төлөвлөх, төвлөрсөн, хэсэгчилсэн, бие даасан инженерийн дэд бүтцэд холбогдсон орон сууцны хороолол болгон хөгжүүлнэ.
3.2.6.Орон сууцны төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдэд татварын болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх замаар тухайн орон сууцны тодорхой хувийг бага, дунд орлоготой иргэдэд түрээслүүлэх, хямд үнээр борлуулах замаар орлогод нийцсэн орон сууцаар хангана.
3.2.7.Зайлшгүй орон байраар хангагдах шаардлагатай зорилтот бүлгийн иргэдийг төрийн өмчийн халамжийн түр орон сууцаар хангадаг тогтолцоог нэвтрүүлнэ.
3.2.8.Орон сууцны төлөвлөлтөд оршин суугчид амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх нийгмийн дэд бүтэц, ногоон байгууламж, усан сан, биеийн тамирын талбай бүхий тохилог орчныг бүрдүүлэх стандарт хэрэгжүүлж, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлнэ.
3.2.9.Орон сууцны санхүүжилтийн тогтолцоог шинэчилж, бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгоно.
3.2.10.Орон сууцны зээлийн даатгалын оновчтой тогтолцоог бүрдүүлэх замаар иргэдийн орон сууцны ипотекийн зээлд хамрагдах боломжийг нэмэгдүүлнэ.
3.2.11.Худалдан авах чадварт нийцсэн өртөгтэй орон сууцны хэрэгцээг хангахад чиглэгдсэн хуримтлалтай дүйцүүлэх хөрөнгө оруулалт, хөнгөлөлтийн санг хослуулсан ипотекийн зээлийн уян хатан, олон хувилбарт бодлогыг хэрэгжүүлнэ.
3.2.12.Ногоон орон сууцыг нэвтрүүлэх бодлогын болон санхүүгийн дэмжлэгийн тогтвортой тогтолцоог бүрдүүлнэ.
3.2.13.Гэр хорооллын дундын болон захын бүсийг тэргүүн ээлжинд инженерийн дэд бүтэцтэй болгоход улс, орон нутгийн төсөв болон бусад хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг зориулах, иргэдийн хүсэл, санаачилгад үндэслэн дэд бүтэц бүхий газрыг төр, эсхүл хувийн хэвшлийн орон сууцаар шууд солих замаар дараагийн орон сууц баригдах талбайг бий болгоно.
3.2.14.Гэр хорооллын өрхийн газрыг өөрсдийн нь идэвх, санаачилга, оролцоонд тулгуурлан дахин зохион байгуулах, нийгмийн болон инженерийн дэд бүтэц, ногоон байгууламж, тоглоомын талбай бий болгох үйл ажиллагааг бодлогоор дэмжиж, улсын төсөв болон бусад хуулиар хориглоогүй эх үүсвэрээс санхүүжүүлэх боломжийг бий болгоно.
3.2.15.Орон сууцны төсөлд ухаалаг, байгалийн нөөцийн хэмнэлттэй, дэвшилтэт техник, технологи бүхий дэд бүтцийг улс болон орон нутгийн төсвийн хөрөнгө, гадаад, дотоодын зээл, тусламж, концессын гэрээгээр барьж байгуулах, нэвтрүүлэхийг банк, санхүүгийн тогтолцоогоор дэмжинэ.
Зорилт 3.3.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, бизнес эрхлэх арга, ур чадварыг хөгжүүлж, жижиг, дунд бизнес эрхлэлтийн өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ.
Зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа
3.3.1.Аймаг, сумдын нөхөрлөл, хоршоо, иргэд гэр бүлээрээ ба хувиараа бизнес эрхлэгчдийг санхүүгийн болон зах зээлтэй холбох, өртгийн сүлжээний кластер байгуулж зохион байгуулалттай ажлын байр бий болгох төслүүдийг улс, аймгийн бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээнд холбоно.
3.3.2.Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг шууд худалдаалах төвийг сумдад байгуулж, борлуулалтын сүлжээг бий болгоно.
3.3.3.Жижиг, дунд үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, нийтийн өмчийн хадгалалт борлуулалтын цогцолбор байгуулна.
3.3.4.Хоршоонд гишүүнээр элсэн ажиллах хүсэлтэй ажилгүй, зорилтот бүлгийн өрх, иргэдийн саналыг нэгтгэн бүртгэж, зуучлах үйл ажиллагааг зохион байгуулна.
3.3.5.Орон нутгийн иргэний бие даасан, бүтээлч байдлыг дэмжих зорилгоор “Нэг суурин-нэг бүтээгдэхүүн” аяныг өрнүүлж, сум бүрд аяныг удирдан зохион байгуулна.
3.3.6.Салбарын тогтвортой хөгжлийг хангахад шаардлагатай мэдээллийн сан бүхий мэдээллийн системийг бий болгоно.
3.3.7.Хүнсний үйлдвэрлэлийн түүхий эд, бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэх, үйлдвэрлэх загвар төслүүдийг орон нутгийн онцлогт тулгуурлан хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
3.3.8.Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн түүхий эд, бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэх, үйлдвэрлэх загвар төслүүдийг орон нутгийн онцлогт тулгуурлан хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
3.3.9.Малчид, тариалан эрхлэгчид, ногоочдын аж ахуй эрхлэх газрыг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгоно.
3.3.10.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, барилгын салбарын бага, дунд, эцсийн шатны боловсруулалт хийсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслүүдийг хэрэгжүүлнэ.
3.3.11.Бүтээлч санаачилга, хүсэл тэмүүллийг дэмжих үр нөлөө бүхий экосистемийг дэмжих бодлого хэрэгжүүлнэ.
3.3.12.Хүн амын бүтээлч санаачилга, хандлага, ур чадвар, зан үйл болон үйл ажиллагааг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлнэ.
3.3.13.“Залуу энтрепренершип” үндэсний хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлнэ.
3.3.14.Гарааны бизнес эрхлэгч залууст бизнесээ тэлэх, эрчимжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвар олгох цогц арга хэмжээг хэрэгжүүлэх, дэд бүтцийг хөгжүүлнэ.
3.3.15.Гарааны бизнес эрхлэгчдэд зориулсан орчин үеийн санхүүжилтийн хэлбэрүүдийг нэвтрүүлж, санхүүгийн үр ашигтай тогтолцоог бүрдүүлнэ.
3.3.16.Үндэсний томоохон аж ахуйн нэгж, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг бичил, жижиг, дунд бизнестэй холбох ханган нийлүүлэлтийг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлнэ.
3.3.17.Төрийн худалдан авалтаар бичил, жижиг, дунд бизнесийг дэмжиж, шаардлагатай түүхий эд, тоног төхөөрөмжөөр хангаж, хэрэгцээтэй хүний нөөцийг бэлтгэн, мэргэжилтэй ажилчдын мэдээллийн сан бүрдүүлнэ.
3.3.18.Томоохон аж ахуйн нэгж, төрийн худалдан авалтын гэрээг үндэслэн бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчид зээлийн барьцаа шаардахгүйгээр зээл олгох нөхцөл бүрдүүлнэ.
3.3.19.Зээлийн батлан даалтын санг сурталчлах, үйл ажиллагааг нь өргөжүүлж сайжруулна.
3.3.20.Бичил, жижиг, дунд бизнест чиглэсэн санхүүгийн урамшуулал, дэмжлэгийг нэмэгдүүлж, эрх зүйн таатай орчныг бүрдүүлнэ.
3.3.21.Санхүүгийн байгууллагын нийлүүлж байгаа зээлийн бүтээгдэхүүнийг бизнес эрхлэгчдэд хүртээмжтэй, нийцтэй болгох талаар санхүүгийн салбарынхантай хамтран ажиллана.
3.3.22.Бизнесийн үйл ажиллагааг албан хэлбэрт шилжүүлэхэд дэмжлэг болох үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулна.
3.3.23.Экспорт, импортын зах зээлтэй холбоотой мэдээллийг цахимжуулж, экспортын зах зээлд нэвтрэх боломжийг бүрдүүлж, бодлогоор дэмжинэ.
Зорилт 3.4.Дундаж давхаргыг тэлэхэд чиглэсэн санхүүгийн үйлчилгээ үзүүлж эрсдэлээс хамгаална.
Зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа
3.4.1.Бага, дунд орлоготой иргэдэд ээлтэй банк санхүүгийн үйл ажиллагааг дэмжин хөгжүүлнэ.
3.4.2.Бичил, жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх зээлийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, төрөлжүүлэх замаар эрэлтэд нийцсэн зээлийн бүтээгдэхүүн (итгэлийн зээл, лизинг санхүүгийн шинэ төрлийн олон хэлбэрийн үйлчилгээ) бий болгоно.
3.4.3.Бага, дунд орлоготой иргэдийн өрхийн хүүхдүүдийн шинжлэх ухаан, технологи, инженер, математикийн боловсрол эзэмшихэд зориулсан тэтгэлэг бий болгоно.
Зорилт 3.5.Идэвхтэй амьдралын хэвшилтэй иргэн, гэр бүлийг дэмжиж, биеийн тамир, спортын ээлтэй орчныг бүрдүүлнэ.
Зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа
3.5.1.Биеийн тамирыг бүх нийтийн хөдөлгөөн болгох, иргэн, гэр бүлийн хэрэгцээнд нийцсэн идэвхтэй амьдралын дадал хэвшил төлөвшүүлэх насан туршийн боловсролын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.
3.5.2.Улсын хэмжээнд иргэдийн спортын төрөлжсөн наадмыг 4 жил тутамд зохион байгуулна.
3.5.3.Иргэдийн бие бялдрын түвшин тогтоох сорилын үр дүнд, заавал биелүүлэх норм, нормативыг насны ангиллаар тогтоож, мөрдүүлнэ.
3.5.4.Хүн амын идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих, идэвхтэй амьдралын аж төрөх ёсны хэрэглээг дэмжсэн судалгаа, сургалт, сурталчилгааг нэмэгдүүлнэ.
3.5.5.Олон улсын шаардлага, стандартад нийцсэн орчинд биеийн тамир, спортын үйлчилгээ үзүүлж, хүртээмжийг нэмэгдүүлнэ.
3.5.6.Биеийн тамир, спортын үйлчилгээний төрөл, гүйцэтгэлтэй уялдсан хараат бус магадлан итгэмжлэл бүхий чанарын удирдлагыг нэвтрүүлнэ.
3.5.7.Биеийн тамир, спортын санхүүжилтийг боловсронгуй болгож, хувь хүний хэрэгцээг хангасан байдал, чанартай үйлчилгээ, гарц болон гүйцэтгэлд тулгуурлан санхүүжүүлнэ.
3.5.8.Биеийн тамир, спортын салбарын мэдээллийн технологийн удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах мэдээллийн нэгдсэн бааз, платформ бий болгоно.
3.5.9.Биеийн тамир, спортын технологийн чиглэлээр хөрөнгө оруулалт хийх, шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх үйл ажиллагааг дэмжинэ.
3.5.10.Биеийн тамир, спортын үйлчилгээг хүн амын нягтрал, газар зүйн байршил, хүн ам зүйн бүтэц, шилжилт хөдөлгөөн, тусламж, үйлчилгээний эрэлт хэрэгцээтэй уялдуулан зохион байгуулна.
3.5.11.Биеийн тамир, спортын хөтөлбөрөөр сургалт эрхэлж байгаа байгууллагад олгох тусгай зөвшөөрөл, магадлан итгэмжлэлд тавигдах шаардлагыг шинэчилж, чиг үүргийг нь хараат бус, мэргэжлийн байгууллагад шилжүүлнэ.
3.5.12.Хүүхэд, залуучуудын авьяасыг нээх, шилдэг тамирчдыг бэлтгэх, хөгжүүлэх тогтолцоог боловсронгуй болгоно.
3.5.13.Биеийн тамир, спортын нэн шаардлагатай болон тэргүүлэх чиглэл, мэргэжлээр хүний нөөц бэлтгэх, орон нутгийн хэрэгцээг хангах чиглэлээр хүний нөөцийг төлөвлөх, сургах, урамшуулах арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Зорилт 3.6.Ухаалаг, иргэн төвтэй газрын нэгдмэл удирдлага, менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх замаар тэгш байдал, шударга ёс, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангана.
Зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа
3.6.1.Хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоонд тулгуурлан хот байгуулалт, газрын харилцааны эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.
3.6.2.Мэдлэгт суурилсан, иргэд, олон нийтийн оролцоотой газар зохион байгуулалтын нэгдсэн төлөвлөлтийн системийг бий болгоно.
3.6.3.Газрын кадастрын нэгдсэн ухаалаг систем байгуулж, иргэн төвтэй төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулна.
3.6.4.Улсын хэмжээнд газар ашиглалтын зориулалт бүрээр тооллого явуулж, зурагжуулж, мэдээллийн санд бүртгэнэ.
3.6.5.Цахим үйл ажиллагаатай газрын биржийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эрхлэх асуудлын хүрээнд байгуулж, газар, үл хөдлөх хөрөнгийн нэгдсэн системийг бий болгоно.
3.6.6.Олон улсын геодезийн сүлжээнд холбогдсон, байнгын ажиллагаатай станцуудаас бүрдсэн геодезийн хэмжил зүйн дэд бүтцийг монгол орны нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд байгуулж, тэдгээрийн тоон мэдээллийг хэрэглэгчдэд түгээх цахим тогтолцоог бий болгоно.
3.6.7.Монгол орны газар нутгийг бодит агшны мэдээлэл бүхий байр зүйн тоон зургаар зурагжуулж, хэрэглэгчдэд шуурхай хүргэж, хэрэглэгчдийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн байр зүйн болон баталгаажсан нэг маягийн суурьтай сэдэвчилсэн газрын зураг, атласаар хангана.
3.6.8.Хот байгуулалт, инженерийн дэд бүтэц, барилга байгууламжийг төлөвлөх, барьж байгуулах, өргөтгөх, ашиглах үеийн геодезийн хэмжлийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлнэ.
3.6.9.Газар, байгаль, эдийн засаг, нийгмийн нөөц, чадавхад тулгуурлан газар ашиглалт, хамгаалалтын үр ашгийг дээшлүүлэх, газрыг иргэд болон эдийн засгийн хувьд үндэслэл сайтай, үр ашигтай, экосистемийн тэнцвэрт байдлыг хангасан газар зохион байгуулалтыг хөгжүүлж, газрын нөөцүүдийг оновчтой ашиглаж хэвшинэ.
3.6.10.Зайнаас тандан судлалын технологид суурилсан газар ашиглалт, газрын мониторингийн байнгын ажиллагаатай хяналтын системийг хөгжүүлж, нэвтрүүлнэ.
3.6.11.Гурав ба дөрвөн хэмжээст газрын кадастрын нэгдсэн системийг бий болгож хөгжүүлнэ.
3.6.12.Хиймэл оюун ухаан болон блокчейн технологид суурилсан газрын үнэлгээ, төлбөр, татвар, биржийн системийг бий болгоно.
3.6.13.Дэвшилтэт технологид суурилсан гурван хэмжээст газар, үл хөдлөх хөрөнгийн системийг хөгжүүлнэ.
3.6.14.Улсын хэмжээнд гурван хэмжээст байр зүйн болон газар доорх инженерийн шугам сүлжээний зургийг зохионо.
3.6.15.Геодезийн олон улсын маш урт суурь талтай интерферометрийн (VLBI) станц байгуулна.
3.6.16.Байрлалд суурилсан орон зайн мэдээллийн эдийн засаг, нийгэмд үзүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлнэ.
3.6.17.Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартуудыг нутагшуулж, байгаль, эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн үр дүнтэй газрын удирдлага, менежментийг хэрэгжүүлэх инновац ба түншлэлийг бий болгоно.
Зорилт 4.1.Макро эдийн засгийн тогтвортой орчныг бүрдүүлж, дундаж давхаргыг нийгмийн зонхилох бүлэг болгоно.
Зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа
4.1.1.Гадаадын зээлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдэд зардал, үр ашгийн тооцоолол хийж, зөвхөн үр ашигтай төслүүдийг санхүүжүүлэх тогтолцоог бүрдүүлж, хөгжүүлнэ.
4.1.2.“Ирээдүйн өв сан”-д орлого төвлөрүүлэх, баялгийн сангийн хөрөнгийг оновчтой удирдан, эрсдэл даах эдийн засгийг бүрдүүлнэ.
4.1.3.Болзошгүй өр төлбөрийн төсөвт үзүүлэх нөлөөллийг үнэлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх тогтолцоог хөгжүүлнэ.
4.1.4.Засгийн газрын гадаад үнэт цаасны төлбөрийг барагдуулж, хугацаанаас нь өмнө худалдан авах, дахин санхүүжүүлэх арга хэмжээг авна.
4.1.5.Ил тод байдал, хамтын ажиллагаанд тулгуурлан гадаадын хөрөнгө оруулалтыг татах, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлнэ.
4.1.6.Улсын төсвийн сахилга бат, санхүү, мөнгө, зээлийн бодлого, зохицуулалтын удирдлагыг сайжруулна.
4.1.7.Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг үе шаттай бууруулж, улмаар ашигтай болгож, хуримтлал үүсгэж, төсвийн тогтвортой байдлыг хангана.
4.1.8.Хөгжлийг дэмжих бодлого, төслийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах судалгааны институт байгуулж ажиллуулна.
4.1.9.Эдийн засгийн мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлнэ.
4.1.10.Татварын шинэ хуулийг хэрэгжүүлж, төсвийн орлогын бааз суурийг өргөжүүлнэ.
4.1.11.Тансаг зэрэглэлийн бараа, бүтээгдэхүүний импортын татвар, зохицуулалтыг олон улсын гэрээ, хэлэлцээрт заасан хүрээнд үр ашигтай хэрэгжүүлнэ.
4.1.12.Инфляцыг зорилтот түвшинд хадгалж, эрсдэл даахуйц гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхийг дэмжсэн мөнгөний бодлого хэрэгжүүлнэ.
4.1.13.Төв банкны гадаад өрийг бууруулах зорилгоор Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын банктай байгуулсан “СВОП” хэлцлийн хүрээнд үүссэн өр төлбөрийг макро эдийн засгийн тогтвортой байдлыг алдагдуулахгүйгээр шийдвэрлэнэ.
4.1.14.Макро эдийн засгийн зорилттой нийцүүлж, төсөв, мөнгөний бодлогыг харилцан уялдаатайгаар хэрэгжүүлнэ.
4.1.15.Санхүүгийн системийн эмзэг байдлыг бууруулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авна.
4.1.16.Дамжин өнгөрүүлэх тээвэр, худалдаа, экспортод чиглэсэн үйлдвэрлэлийг тээвэр, логистик, хилийн дэд бүтцийн хамт байгуулан эдийн засгийн эрчимтэй өсөлтийг хангана.
4.1.17.Алт цэвэршүүлэх үйлдвэр болон бусад технологийн түүхий эдэд суурилсан гадаадын томоохон хөрөнгө оруулалтыг татах замаар эдийн засгийн экспоненциал өсөлтийг бий болгоход анхаарч ажиллана.
4.1.18.Эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах замаар бизнес эрхлэгчид шинээр хөрөнгө оруулалтын эх үүсвэр бий болгох таатай орчныг бүрдүүлнэ. Бизнесийн шударга өрсөлдөөнийг дэмжсэн эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн бодлого хэрэгжүүлнэ.
4.1.19.Орчин үеийн технологи ашиглах ур чадвартай ажилчид бэлтгэж, бүтээмжид тохирсон цалин олгоно.
4.1.20.Экспортын тэргүүлэх ач холбогдол бүхий салбаруудын бараа бүтээгдэхүүний судалгаа, маркетингийг дэмжинэ.
4.1.21.Төсөв, мөнгө, зээл, гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын харилцан уялдаатай бодлого хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлт болон бүтцийн өөрчлөлтийн ололтыг цаашид тогтвортой хадгална.
4.1.22.Хадгаламж, хуримтлалыг нэмэгдүүлэх дадлыг бий болгоно.
4.1.23.Хуримтлалын эх үүсвэрийг нэмэгдүүлж, зээлийн хүүг бууруулах замаар үндэсний үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ.
4.1.24.Макро эдийн засгийн тэнцвэрт байдлыг хадгалж, ажилгүйдлийг нам түвшинд тогтвортой хадгална.
4.1.25.Зээлийн хүүг хөгжингүй орнуудын түвшинд хүргэж, тогтвортой хадгална.
4.1.26.Байгальд ээлтэй, хаягдал багатай, үр ашигтай, хэмнэлттэй эдийн засгийн бүтцийг бий болгох бодлого баримтална.
4.1.27.Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дэмжих суурь нөхцөлийг бүрдүүлж, ханган нийлүүлэлтийг хөгжүүлэх үндэсний бодлого, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.
4.1.28.Гадаадын хөрөнгө оруулалтын эрэлт хэрэгцээг салбараар, байршлаар тодорхойлон, байршил, салбар бүрийн онцлогоос хамааран хөрөнгө оруулалтыг татах бодлогыг шинэчлэн боловсруулна.
4.1.29.Гадаадын хөрөнгө оруулалтыг дотоодын аж ахуйн нэгжүүдтэй холбох холбоосыг бий болгох зорилгоор сургалт хийх, шинэчлэн зохион байгуулах, хамтран ажиллах орчныг сайжруулна.
4.1.30.Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын санаачилгыг дэмжих тухай хууль боловсруулж, батлуулна.
4.1.31.Төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлогыг олон улсын жишигт хүргэн шинэчлэн боловсруулж хэрэгжүүлнэ.
Зорилт 4.2.Эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг хөгжүүлж, экспортын баримжаатай эдийн засгийг бий болгоно.
Зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа
4.2.1.Нэмүү өртөг шингээсэн уул уурхай, стратегийн мега төслүүд, боловсруулах аж үйлдвэр, хөдөө аж ахуй, эрчим хүч, тээвэр, логистик, төрөлжсөн аялал жуулчлал, түүнийг дагасан үйлчилгээ, жижиг, дунд үйлдвэрлэл, мэдлэгжсэн бүтээлч үйлдвэрлэлийг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлнэ.
4.2.2.Хөдөө аж ахуй, тээвэр логистик, төрөлжсөн аялал жуулчлалын салбарыг бүс, орон нутгийн хөгжлийг дэмжих замаар хөгжүүлнэ.
4.2.3.Эдийн засгийг төрөлжүүлэх, аж үйлдвэржүүлэх, бүс нутгуудын хөгжлийг дэмжих хууль, эрх зүйн болон хөрөнгө оруулалтын оновчтой зохицуулалтыг бий болгоно.
4.2.4.Худалдааны зохицуулалтын хуулийг баталж, импортын тарифын зохицуулалтаар дамжуулан дотоодын үйлдвэрлэлийг дэмжинэ.
4.2.5.Олон улсын зах зээлийн үнийн нөлөөлөлд бага өртдөг эко цэвэр бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон экспортын таатай орчныг бүрдүүлэх төрийн бодлогын хэрэгжилтийг хангана.
4.2.6.Эрчимтэй хөгжиж байгаа дэвшилтэт технологийн түүхий эдийн талаар тусгайлсан бодлого боловсруулж, гадаадын өндөр технологийн хөрөнгө оруулалтыг татна.
4.2.7.Барилгын материал, мал, амьтны гаралтай болон уул уурхайн түүхий эдийг боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг урамшуулах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
4.2.8.Газрын гадаргын, үерийн болон борооны усыг хуримтлуулах, гол мөрний урсцад тохируулга хийх замаар аж үйлдвэрийн салбарын усны хэрэгцээг хангана.
4.2.9.Хур борооны усыг хуримтлуулах, хэмнэлттэй, үр ашигтай технологи нэвтрүүлэх замаар хөдөө аж ахуйн салбарын усны хэрэгцээг хангана.
4.2.10.Хэмнэлттэй, үр ашигтай хэрэглээг хэвшүүлж усны аюулгүй байдлыг хангах, эрдэс баялгийн болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг цэвэрлэх байгууламжтай байх шаардлага тавьж хэрэгжүүлнэ.
4.2.11.Уул уурхайн салбарыг байгальд хал багатай, хариуцлагатай эдийн засгийн салбар болгон хөгжүүлнэ.
4.2.12.Уул уурхайн томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа олон улсын стандарт, хэм хэмжээг чанд мөрдөнө.
4.2.13.Уул уурхайн түүхий эдийг боловсруулан, нэмүү өртөг шингэсэн хүнд үйлдвэрлэлийг байгаль орчинд ээлтэй, тогтвортой байх зарчмаар хөгжүүлж, хөрөнгө оруулалтын дэвшилтэт хэлбэрүүдийг дэмжинэ.
4.2.14.Уул уурхайн ордыг ашиглалтад оруулж, өндөр технологийн хүнд үйлдвэрийн дараах цогцолборуудыг барьж, байгуулна.Үүнд:
Уул уурхайн ордууд:
Таван толгойн нүүрсний орд;
Оюутолгойн далд уурхай;
Дорноговийн цахиурын орд;
Цагаан суваргын орд;
Хармагтайн орд;
Литийн орд;
Газрын ховор элементийн хайгуул, судалгааны ажлыг эрчимжүүлнэ.
Хүнд үйлдвэр:
4.2.15.Говийн бүс рүү ус дамжуулах хоолой барьж байгуулна.
4.2.16.Газрын тос боловсруулах үйлдвэр, түүний дэд бүтцийн сүлжээ, нефть-химийн үйлдвэр барьж байгуулна.
4.2.17.Гадаад, дотоод зах зээлд чиглэсэн гүн боловсруулалтын технологид суурилсан хүнд болон хөнгөн үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ.
4.2.18.Боловсруулах салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэлхийн брэндийн түвшинд хөгжүүлнэ.
4.2.19.Импортыг орлох барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжинэ.
4.2.20.Хөдөө аж ахуйн салбарыг байгальд ээлтэй, хариуцлагатай, тогтвортой үйлдвэрлэлтэй эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлнэ.
4.2.21.Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, малын, чанар, ашиг шимийг сайжруулах ажлыг эрчимжүүлэх замаар хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангаж, хүнсний бүтээгдэхүүний экспортын хэмжээг нэмэгдүүлнэ.
4.2.22.Ноолуурын салбарыг дэмжиж, самнасан ноолуур болон эцсийн бүтээгдэхүүний экспортын хэмжээг нэмэгдүүлнэ.
4.2.23.Мал, амьтны гаралтай арьс, шир, ангийн үс, ноосыг бүрэн боловсруулж, оёмол, сүлжмэл бэлэн бүтээгдэхүүний экспортын хэмжээг нэмэгдүүлнэ.
4.2.24.Геологийн судалгааны ажлыг эрчимжүүлж, дунд, урт хугацаанд эдийн засгийн өсөлтийг хангах эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлнэ.
4.2.25.Бүтээлч үйлдвэрлэл болон мэдээлэл технологийн үйлдвэрийг эдийн засгийн бүтцэд тогтвортой хөгжлийн салбар болгон хөгжүүлнэ.
4.2.26.Бүтээлч аж үйлдвэрийг дэмжих институц, хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, бэхжүүлнэ.
4.2.27.Бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд шаардлагатай хүний нөөцийг өндөр хөгжилтэй оронд бэлтгэж, энэ чиглэлээр гадаад, дотоод хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжинэ.
4.2.28.Бүтээлч үйлдвэрлэлийн салбарын дотоод төрөлжилтийг хангах бодлогод тулгуурлан гадаад зах зээлд байр сууриа олсон брэндүүдийг бий болгоно.
4.2.29.Мэдээллийн технологийн салбарыг экспортод чиглүүлэн хөгжүүлэх институцийн тогтолцоог бүрдүүлнэ.
4.2.30.Мэдээлэл технологийн судалгаа, шинжилгээг өргөжүүлж, мэдлэгт суурилсан инновацын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, зөөлөн болон хатуу дэд бүтцийг хөгжүүлнэ.
4.2.31.Мэдээллийн технологийн кластерыг хөгжүүлж, гадаад зах зээлд гарахад дэмжлэг үзүүлнэ.
4.2.32.Төрийн үйл ажиллагааг цахимжуулахад үндэсний программ хангамжийн компаниудыг түлхүү оролцуулна.
4.2.33.Мэдээллийн технологи болон цахим худалдааны салбар дахь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, хөрөнгө оруулагчдын санаачилгыг дэмжинэ.
4.2.34.Эрчим хүчний найдвартай, аюулгүй, тогтвортой байдлыг хангах дулааны цахилгаан станцуудын хүчин чадлыг өргөтгөж, шинэ цахилгаан станц барьж дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, цахилгаан эрчим хүч экспортолно.
4.2.35.Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн босоо болон хөндлөн гол тэнхлэгийн цахилгаан дамжуулах агаарын шугам барьж дэвшилтэт технологид суурилсан дэд бүтэц бүхий ухаалаг нэгдсэн систем байгуулна.
4.2.36.Эрчим хүчний нэгдсэн системийн горим тохируулгын эх үүсвэрийг барьж байгуулан импортын эрчим хүчний хараат байдлыг бууруулна.
4.2.37.Сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан чадлыг 30 хувьд хүргэх, гадагш урсгалтай гол, мөрний урсцын 10 хувийг эрчим хүчний үйлдвэрлэл болон бусад хэрэгцээнд ашиглана.
4.2.38.Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн орчин үеийн дэвшилтэт технологийг түшиглэн орон нутгийн дулаан хангамжид ашиглана.
4.2.39.Хот, сум, суурин газрын дулаан хангамжийн чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор дулааны эх үүсвэр, дулааны шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл хийнэ.
4.2.40.Зүүн хойд азийн орнуудтай хамтран азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний санаачилгыг хэрэгжүүлнэ.
4.2.41.Эрчим хүчний салбарт инновац, дэвшилтэт техник, ухаалаг технологийг нэвтрүүлж, санхүүгийн бие даасан, үр ашиг, хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлнэ.
4.2.42.Эх үүсвэрийн чадлын баланстай уялдуулан нар, салхи, ус, биомасс, шингэн болон хийн түлш, газрын гүний дулаан, түлшний элемент, бусад шинэ эх үүсвэрийг ашиглана.
4.2.43.Аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тогтвортой хөгжлийн салбар болгон хөгжүүлнэ.
4.2.44.Аялал жуулчлалын гадаад сурталчилгаа, маркетингийн үйл ажиллагааг эрчимжүүлж, олон улсын аялал жуулчлалын сүлжээнд нэгдэнэ.
4.2.45.Аялал жуулчлалын үйлчилгээний стандартуудыг олон улсын жишигт нийцүүлэн мөрдүүлнэ.
4.2.46.Зарим тусгай хамгаалалттай газар нутгийг байгальд ээлтэй эко аялал жуулчлалын зориулалтаар төлөвлөн хөгжүүлнэ.
4.2.47.Монгол Улсын соёл, аялал жуулчлалын төвүүдийг зорилтот зах зээлийн орнуудад байгуулж, гадаад сурталчилгааг сайжруулан, аялал жуулчлалын томоохон төв, паркуудыг байгуулж, шашин, соёл, спорт, адал явдалт аялал зэрэг улирлын хамаарал багатай аялал жуулчлалыг хөгжүүлнэ.
4.2.48.“Их Түмэн голын санаачилга” хөтөлбөр болон Торгоны зам, Цайны замын дагуу аялал жуулчлалын үйлчилгээ, худалдааг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
4.2.49.Холимог тээврийн салбарт инновац, дэвшилтэт техник технологи, цахим шилжилтийг нэвтрүүлж, салбарын аюулгүй, найдвартай байдлыг хангана.
4.2.50.Агаарын тээврийн либералчлалыг хэрэгжүүлж, нислэгийн чиглэл, тоог нэмэгдүүлэн, авиа компанийн өрсөлдөөнийг дэмжинэ.
Зорилт 4.3.Олон улсын санхүүгийн зах зээлтэй холбогдсон, олон тулгуурт, хүртээмжтэй санхүүгийн системийг хөгжүүлнэ.
Зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа
4.3.1.Олон улсын стандартад нийцсэн шаардлага, шалгуур үзүүлэлтийг тогтоох, дэд бүтцийг хөгжүүлж өргөжүүлэх, дундын зуучлагчдын чадавхыг дээшлүүлэх бодлого хэрэгжүүлнэ.
4.3.2.Хөрөнгө оруулагчдын кибер аюулгүй байдлыг хангах, технологид суурилсан хөрөнгийн зах зээлийг цогцлоох дэд бүтцийн шинэчлэл хийж, эрх зүйн орчныг сайжруулна.
4.3.3.Зах зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт болон нийлүүлэлтийг дэмжиж, хөрөнгө оруулагчдын төрөл, оролцоог нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний шинж чанараас хамаарсан ялгаатай зах зээлүүдийг хөгжүүлнэ.
4.3.4.Гарааны бизнесийг санхүүжүүлэх гарааны хөрөнгийн сан болон мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг бий болгон хөгжүүлнэ.
4.3.5.Даатгалын зах зээлийн тогтвортой байдлыг хангах, системийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх тулгуур зарчмуудыг баримтална.
4.3.6.Даатгалын зах зээлийн тогтвортой байдлыг хангах, системийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор эрсдэлийн удирдлагын зохицуулалтын тогтолцоог сайжруулж төлбөрийн чадварын стандартыг бүрэн нэвтрүүлнэ.
4.3.7.Гаднын хөрөнгө оруулалттай урт хугацааны даатгалын компаниудыг дэмжиж, өрсөлдөөнийг нэмэгдүүлнэ.
4.3.8.Урт хугацааны даатгалын үйл ажиллагааны хууль, эрх зүйн орчныг сайжруулан, хүртээмжийг нэмэгдүүлнэ.
4.3.9.Давхар даатгалын тогтолцоог боловсронгуй болгоно.
4.3.10.Технологид суурилсан даатгалын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.
4.3.11.Бичил санхүүгийн байгууллагыг чадавхжуулах, нэгдэн нийлэх үйл ажиллагааг дэмжинэ.
4.3.12.Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж зохицуулалтын орчныг сайжруулна. Бичил санхүүгийн байгууллагын төлбөрийн нэгдсэн систем, түүний хяналтын системийг хөгжүүлнэ.
4.3.13.Бичил санхүүгийн байгууллагын эрсдэлийн удирдлагын системийг нэвтрүүлнэ.
4.3.14.Технологид суурилсан бичил санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх, түүнийг зохицуулж хянахад шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлж, санхүүгийн технологийн стандартуудыг зах зээлд нэвтрүүлнэ.
4.3.15.Бичил санхүүгийн зах зээлд байгаль орчинд ээлтэй ногоон зээл, санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлж, санхүүгийн байгууллагуудад байгаль, орчин, нийгмийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог нэвтрүүлнэ.
4.3.16.Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагатай харилцах уялдааг сайжруулж, мөнгө угаахтай тэмцэх Ази, номхон далайн бүсийн бүлгийн тогтоох харилцан үнэлгээний шаардлагыг бүрэн хангана.
4.3.17.Олон улсад мөрдөж байгаа банкны хяналт шалгалтын зарчим, зохицуулалтын арга хэрэгслийг нэвтрүүлнэ.
4.3.18.Системийн нөлөө бүхий банкнуудыг хувьцаат компанийн хэлбэрт оруулж, хувьцааг хөрөнгийн бирж дээр арилжаалдаг болох эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлнэ.
4.3.19.Зээлийн хүүг бууруулж, бизнесийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтыг дэмжинэ.
4.3.20.Дотоодын зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагыг байгуулах шаардлагатай арга хэмжээг Засгийн газраас авч хэрэгжүүлнэ.
4.3.21.Их өгөгдөлд суурилсан, алгоритмын болон өндөр давтамжтай арилжааны платформыг нэвтрүүлэн хөрөнгийн зах зээл дэх технологийн дэвшлийг тогтмол хөгжүүлнэ.
4.3.22.Технологийн дэвшил, их өгөгдөлд суурилсан хяналт шалгалтын технологи болон зохицуулалтын технологийг зохицуулалтын үйл ажиллагаанд бүрэн нэвтрүүлнэ.
4.3.23.Хиймэл оюун ухаанд суурилсан хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээг нэвтрүүлнэ.
4.3.24.Даатгалын гэрээний стандартыг тогтоож, бүртгэлийн процессыг хялбаршуулах, кибер даатгалыг хөгжүүлнэ.
4.3.25.Даатгалын зах зээлийн эрсдэлийг урьдчилан сануулах системийг бүрэн нэвтрүүлнэ.
4.3.26.Даатгуулагчдын кибер аюулгүй байдлыг хангах, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
4.3.27.Дүрмийн сан, нөөц сангийн хөрөнгийн зах зээл дэх хөрөнгө оруулалтыг идэвхжүүлнэ.
4.3.28.Тэтгэврийн сан, хувийн тэтгэврийн даатгалын хөрөнгөөр хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийх орчныг бүрдүүлнэ.
4.3.29.Хоршоодын гишүүн төвтэй зохицуулалтын орчин бий болгох, бичил банкны эрх зүйн орчныг нэвтрүүлнэ.
4.3.30.Дотоодын бичил санхүүгийн үйлчилгээг гадаад зах зээлд нэвтрүүлж эхэлнэ.
4.3.31.Олон улсад өрсөлдөхүйц, мэргэжлийн хөрөнгө оруулагчдын тоглох талбар болон хөгжинө.
4.3.32.Хөрөнгийн зах зээлийн харилцаанд ашиглагдах технологийн шийдлүүдийг дэлхийн хөгжингүй орнуудтай ижил түвшинд хүргэнэ.
4.3.33.Даатгалын үйл ажиллагааг бүрэн тоон системд шилжүүлэх, хувийн мэдээллийн түүхэнд суурилан хураамж тогтооно.
4.3.34.Даатгалын компаниудын хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгох үйл ажиллагааг эрчимжүүлнэ.
4.3.35.Даатгалын зах зээлд ашиглагдах технологийн шийдлүүдийг дэлхийн хөгжингүй орнуудтай ижил түвшинд хүргэнэ.
4.3.36.Биометрик мэдээлэл, түүний нууцлал, ашиглалт, хамгаалалттай холбоотой эрх зүйн зохицуулалтыг нэвтрүүлэн боловсронгуй болгоно.
4.3.37.Биометрик мэдээллийн хяналт шалгалтын системийг бүрэн нэвтрүүлнэ.
4.3.38.Их өгөгдлийн сангийн мэдээллийн нууцлал, кибер аюулгүй байдлыг хангана.
4.3.39.Бичил санхүүгийн зах зээлд ашиглагдах технологийн шийдлүүдийг дэлхийн хөгжингүй орнуудтай ижил түвшинд хүргэнэ.
Зорилт 4.4.Бүс нутгийн эдийн засаг, худалдааны интеграцад нэгдэж, худалдааг хөнгөвчилнө.
Зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа
4.4.1.Зах зээл болон байгалийн нөөц баялагт ойр, ажиллах хүчний хангалттай хэмжээний нөөцтэй, аж үйлдвэрийг хөгжүүлэх тааламжтай орчин бүрдсэн бүс нутгийг сонгон чөлөөт бүсийг хөгжүүлнэ.
4.4.2.Бараа, үйлчилгээг худалдах, тээвэрлэх, хянах, хөрөнгө оруулах, зах зээлд нэвтрэх нөхцөлүүдийг ил тод болгох, бүртгэл ба мэдээллийн нэгдсэн системийг бий болгох, цаасгүй технологи нэвтрүүлэх, эрсдэлд суурилсан удирдлага ба хяналтыг бий болгоно.
4.4.3.Эдийн засгийн коридорын хүрээнд “Талын зам” хөтөлбөрийг хэрэгжүүлж, Монгол Улсын газар нутаг дээгүүр дамжин өнгөрөх байгалийн хийн хоолойг барих асуудлыг гурван талт хэлэлцээрийн үр дүнд шийднэ.
4.4.4.Эдийн засгийн коридор бий болгох гурван талт хэлэлцээрийг боловсронгуй болгож, Монгол Улс тээвэр, логистик, хот байгуулалт, хил дамнасан худалдаа, аялал жуулчлалын дэд бүтцийн бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлнэ.
4.4.5.Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг түшиглэн эдийн засгийн чөлөөт бүс байгуулж, тус бүсэд бага овортой, өртөг өндөртэй бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлнэ.
4.4.6.Олон улсын агаарын карго тээврийн логистикийн төв байгуулж, ачааны төвлөрөл бий болгоно.
4.4.7.Нисэх буудлыг түшиглэсэн олон худалдааны төв байгуулж, худалдааны аялал жуулчлалыг хөгжүүлнэ.
4.4.8.Улс орнуудтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж, тарифын болон тарифын бус саад тотгорыг бууруулна.
4.4.9.Бүс нутгийн эдийн засаг, худалдааны интеграцад нэгдэх, худалдааг хөнгөвчлөх замаар урт хугацаанд өрсөлдөх чадвар бүхий цөөхөн салбарт эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлэх, экспортын боломж, зах зээлээ тэлэх бодлого явуулна.
4.4.10.Цөөхөн улс орон, цөөн зах зээлээс хараат байдлаасаа ангижрахын тулд тээврийн өртөг зардлаа бууруулах, нэмэгдсэн өртөг бүтээх, үүний тулд аж үйлдвэржилтийн томоохон төслүүдэд хөрөнгө оруулах чадвартай, харилцан ашигтайгаар хамтран ажиллана.
4.4.11.Гадаад, дотоод зах зээлүүдтэй холбогдох зорилгоор тээвэр логистикийн нэгдсэн сүлжээг хөгжүүлэх, дэд бүтцээ үр өгөөжтэй байлгахын тулд дамжин өнгөрөх тээврийн гэрээ хэлэлцээрүүдийг сайжруулж хэрэгжүүлнэ.
4.4.12.Дотоодын боловсруулах аж үйлдвэрийн бүтээгдэхүүнийг гадаад өрсөлдөөнөөс хамгаалах бодлого зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
4.4.13.Америкийн Нэгдсэн Улс, Европын Холбооны зүгээс Монгол Улсад үзүүлэх худалдааны хөнгөлөлт эдлэх эрх зүйн зохицуулалт хийж, малын гаралтай бэлэн экспортын бараа, бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлнэ.
4.4.14.Зүүн хойд азийн орнуудын эдийн засаг, худалдааны интеграцад Монгол Улс идэвхтэй оролцож “Түмэн гол” төслийг хэрэгжүүлэхэд Монгол Улс идэвх санаачилгатай оролцоно.
4.4.15.Америкийн Нэгдсэн Улстай байгуулсан стратегийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд худалдааны хамтын ажиллагааг өргөтгөх замаар хөрөнгө оруулалт, технологийн хэлбэрт шилжүүлнэ.
4.4.16.Ази-Номхон далайн бүс нутаг дахь эдийн засаг, худалдааны интеграцад идэвхтэй оролцож, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар худалдааг нэмэгдүүлнэ.
4.4.17.Зүүн өмнөд азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн хэлэлцээрт нэгдэн орж худалдаа, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн интеграцад нэгдэх ажлыг эхлүүлнэ.
4.4.18.Зүүн хойд азийн аж үйлдвэржсэн улсууд болох Япон, Бүгд Найрамдах Солонгос Улстай худалдааны хамтын ажиллагааны хүрээг өргөтгөж технологийн хамтын ажиллагааны хэлбэрт шилжүүлнэ.
Зорилт 4.5.Олон улсад өрсөлдөх чадвартай бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг хөгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлнэ.
Зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа
4.5.1.Бизнес инкубатор төвүүдийг байгуулах, тэдгээрийн хүний нөөцийн ур чадварыг дээшлүүлэх, үйл ажиллагааг дэмжинэ.
4.5.2.Инновац, технологи нэвтрүүлэх, мэдлэг хуваалцах чиглэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд ажиллах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно.
4.5.3.Эдийн засагт цахим салбаруудыг хөгжүүлэх бодлого, хөтөлбөрүүдийг боловсруулж хэрэгжүүлнэ.
4.5.4.Үйлдвэрлэлийн автоматжуулалт, технологи болон мэдээлэл технологийн ололтыг өргөнөөр нэвтрүүлнэ.
4.5.5.Нано, био болон ногоон технологи оюуны бүтээлд тулгуурласан байгаль орчинд ээлтэй органик бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлнэ.
4.5.6.Жижиг, дунд үйлдвэрлэгчдийн хөгжлийг дэмжих институцийн тогтолцоог бүрдүүлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.
4.5.7.Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд дэлхийн өртгийн сүлжээнд тавигддаг шаардлагуудыг хангах удирдлагын болон ажиллах хүчний ур чадварыг дээшлүүлж, технологийн дэвшил, инновацыг нэвтрүүлж, бүтээгдэхүүний чанар, стандартыг сайжруулна.
4.5.8.Гадаад орнуудад суугаа дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан жижиг, дунд үйлдвэрлэлд шаардлагатай технологийн инновацын талаарх мэдээлэл авах, олон улсын үзэсгэлэн, яармаг болон бизнес уулзалтууд зохион байгуулах замаар хөрөнгө оруулалтын түншлэлийг өргөжүүлнэ.
4.5.9.Жижиг, дунд үйлдвэрийн салбарт олгож байгаа төрийн болон олон улсын байгууллагын зээл, тусламжийн санхүүжилтийг үр ашигтай болгож, оролцогч талуудын уялдааг сайжруулна.
4.5.10.Санхүүжилтийн бусад эх үүсвэр, лизинг болон факторингийн талаарх ойлголт, хэрэглээг нэмэгдүүлж, экспортын чиглэлийн үйлдвэр эрхлэгчдэд зориулсан батлан даалт, даатгалыг нэвтрүүлнэ.
4.5.11.Томоохон аж ахуйн нэгж, үйлдвэрийн нийгмийн хариуцлагын хүрээнд жижиг, дунд үйлдвэрийг дэмжих санал, санаачилгыг урамшуулж, дэмжих замаар кластерын хөгжлийг хангана.
4.5.12.Цахим салбаруудын бодлого, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангана.
4.5.13.Бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжих дэд бүтэц болон үйлдвэрлэлийн цогцолбор байгуулж, шинэ салбарыг хөгжүүлнэ.
4.5.14.Чөлөөт бүсийг хөгжүүлж, хил дамнасан худалдааны байнгын сүлжээг байгуулна.
4.5.15.Технологийн дэвшил, ур чадвартай хүний нөөцөд тулгуурлан дэлхийд өрсөлдөх чадвартай, инновацад суурилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ.
4.5.16.Дэлхийд өрсөлдөх чадвартай жижиг, дунд үйлдвэрийн салбарыг хөгжүүлнэ.
Зорилт 4.6.Эдийн засгийн төрөлжилт, инновац, шинэ технологи, хүний хөгжил, ногоон хөгжлийн зорилтуудыг дэмжих чадавхтай олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн баялгийн санг бий болгоно.
Зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа
4.6.1.Үндэсний баялгийн сангийн эрх зүйн орчныг төгөлдөржүүлж, зохион байгуулалтын шинэчлэлт хийнэ.
4.6.2.Баялгийн сангийн засаглалын зохистой зарчмуудыг тодорхойлж, холбогдох дүрэм, журмыг батлуулна.
4.6.3.Баялгийн сангийн тухай хуульд заасан орлогын эх үүсвэрээс санд хөрөнгө төвлөрүүлж, хуульд заасан арга хэлбэрээр хөрөнгийг арвижуулна.
4.6.4.Сангийн тухайн жилийн нийт хөрөнгийн зарим хэсгийг олон улсын санхүүгийн зах зээл дээр зээлжих зэрэглэл нь “АА” болон түүнтэй адилтгах үнэлгээтэй, өгөөж нь тодорхой санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийж эхэлнэ.
4.6.5.Сангийн хөрөнгөөс том хэмжээний төсөлд, эсхүл эдийн засгийн төрөлжилтийг хангах, иргэдийн аюулгүй байдал, тав тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн төсөлд хөрөнгө оруулалт хийж эхэлнэ.
4.6.6.Хөрөнгө оруулалт нэн шаардлагатай салбарууд болох зам тээвэр, эрчим хүч, усны менежмент, харилцаа холбоо зэрэг салбаруудыг дэмжиж, цаашлаад уул уурхай дагасан дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэн дотогшоо чиглэсэн хөрөнгө оруулалт хийнэ. Томоохон хэмжээний хөрөнгө оруулалт шаардсан дэд бүтцийн төслүүдийн санхүүжилтийг сангийн эх үүсвэрээр шийдвэрлэнэ.
4.6.7.Иргэдийн аюулгүй байдал, тав тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн нийгмийн хөгжлийг дэмжих төслүүдэд хөрөнгө оруулалт хийнэ.
4.6.8.Санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг технологийн дэвшил, хиймэл оюун ухаанд суурилан дэлхийн түвшинд хөгжүүлэх, санхүүгийн цахим үйлчилгээ хөгжүүлэх чиглэлээр хөрөнгө оруулалт хийнэ.
4.6.9.“Торгоны зам”, “Цайны зам”-ын дагуу аялал жуулчлалын үйлчилгээ, худалдааг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулалт хийнэ.
4.6.10.Мэдлэгийн эдийн засгийг дэмжих зорилго бүхий хөрөнгө оруулалтын шинэ хэлбэрүүдийг нэвтрүүлнэ.
4.6.11.Монгол Улсын иргэдэд давуу эрхийн хувьцааны ногдол ашгийг хүртээнэ.
Зорилт 5.1.Эрх мэдлийн хуваарилалт, хяналт, тэнцлийг оновчтой болгож, засаглалын тогтвортой байдлыг хангана.
Зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа
5.1.1.Засаглалын хэлбэрийн гажуудлыг засаж, ардчилсан парламентын тогтолцоог бэхжүүлэх чиглэлд эрх зүйн болон бодлогын шинэчлэл хийнэ.
5.1.2.Улсын Их Хурлын гишүүдийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих, шаардлагатай тохиолдолд хуульд заасны дагуу эгүүлэн татах улс төрийн эерэг соёл, хандлагыг бүрэн төлөвшүүлнэ.
5.1.3.Улсын Их Хурлын гишүүнд тавих ёс зүй, сахилга хариуцлагын хууль баталж, намууд сонгуульд нэр дэвшигчдээ тодруулахдаа ёс зүй, сахилга хариуцлагын үндсэн шалгуураар гишүүд, дэмжигчдээр нээлттэй хэлэлцүүлдэг улс төрийн зөв соёлыг төлөвшүүлнэ.
5.1.4.Үндэсний хөгжлийн бодлого, хөтөлбөрийн уялдааг бүрэн хангах тогтолцоог бүрдүүлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө нь Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого болон Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцээгүй тохиолдолд Улсын Их Хурал батлахгүй байх зохицуулалтыг бий болгоно.
5.1.5.Улсын Их Хурлаас гаргаж байгаа бодлого нь нотолгоонд суурилсан байх тогтолцоог бүрдүүлж, батлан гаргаж байгаа нийт бодлогын 70 хувиас доошгүйг судалгаанд суурилж боловсруулна.
5.1.6.Засгийн газрын бүтцийг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тулгуурлан тогтоох эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
5.1.7.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсвийг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлэн боловсруулах тогтолцоонд шилжинэ.
5.1.8.Тогтвортой хөгжлийн зорилтуудад чиглэсэн олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцоно.
5.1.9.Шүүх үйл ажиллагаанд цахим технологи нэвтрүүлж, үйл ажиллагааг шуурхай, чирэгдэлгүй болгоно.
5.1.10.Ёс зүй, цогц чадамжтай шүүхийн хүний нөөц бэлтгэх суурь тогтолцоог бий болгож, төгөлдөржүүлнэ.
5.1.11.Шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангах хөтөлбөр батлан хэрэгжүүлж, шүүхийн үйл ажиллагааг боловсронгуй болгон үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, иргэдийн шүүхэд итгэх итгэлийг дээшлүүлнэ.
5.1.12.Улс төрийн намуудыг улсын төсвөөс тодорхой шалгуурын дагуу санхүүжүүлж, зарцуулалтыг олон нийтэд нээлттэй, ил тод, хяналттай болгоно.
5.1.13.Улс төрийн намуудын дотоод ардчиллыг бүх түвшинд сайжруулж, ардчиллын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлж, төрийн бодлогод иргэдийн оролцоог дэмжиж, бодлогын нам болгож төлөвшүүлнэ.
5.1.14.Улс төрийн намууд улс орны эдийн засаг, нийгмийн өмнө тулгарч байгаа голлох асуудал, түүнийг шийдвэрлэх урт хугацааны бодлого боловсруулж батлахад зөвшилцөлд хүрэх тогтолцоог бүрдүүлж, хөгжлийн бодлогын тогтвортой байдлыг хангана.
5.1.15.Улс төрийн намыг хатуу гишүүнчлэлгүй болгоно.
5.1.16.Улсын Их Хурлын сонгуулийг холимог системээр явуулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
5.1.17.Улсын Их Хурлын болон орон нутгийн сонгуулийг зэрэг явуулах нөхцөлийг бүрдүүлж хэвшүүлнэ.
5.1.18.Сонгуулийн байгууллагын бие даасан, хараат бус байдлыг нэмэгдүүлж, сонгуулийн үед санал хураах үйл явцын аюулгүй байдлыг хангаж, зөрчил, маргаангүй сонгууль явуулах нөхцөлийг бүрдүүлнэ.
5.1.19.Иргэд, сонгогчдын улс төрийн мэдлэгийг дээшлүүлэх шат дараалсан хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
5.1.20.Шаардлагатай тохиолдолд улс орны эдийн засаг, нийгмийн өмнө тулгарч байгаа бэрхшээлүүд, түүнийг шийдвэрлэх арга замын талаар асуулга боловсруулан сонгогчдоор эрэмбэлүүлэх, сонголт хийлгэх замаар иргэдийн оролцоог хангана.
Зорилт 5.2.Төрийн захиргааны байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тодорхойлох замаар чиг үүрэг, эрх мэдлийн хуваарилалтыг нарийвчилна.
Зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа
5.2.1.Яам, агентлаг, төрийн захиргааны бусад байгууллага байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг үндэсний урт хугацааны бодлогын үзэл баримтлал, чиг үүргийн шинжилгээнд тулгуурлан Засгийн газрын саналыг үндэслэн Улсын Их Хурал шийдвэрлэдэг тогтолцоог бэхжүүлнэ.
5.2.2.Төрийн захиргааны байгууллагад чиг үүргийн шинжилгээ хийж, чиг үүргийг оновчтой хуваарилах санал, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий нэгжийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтцэд бий болгоно.
5.2.3.Төрийн захиргааны төв байгууллагын харьяанд тухайн салбарын бодлогын болон техник технологийн судалгаа, шинжлэх ухааны үндэстэй тооцоолол, төлөвлөлтийг хийж, мэдээллээр хангахад дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий судалгааны алба (төв, хүрээлэн, институт гэх мэт) ажиллуулж, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангана.
5.2.4.Яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэл, сум, дүүргийн түвшинд үзүүлэх төрийн үйлчилгээг тодорхойлж, шат дамжлагыг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлнэ.
5.2.5.Засаг захиргааны түвшин бүрд тухайн үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай захиргаа, санхүүгийн эрх мэдлийг олгоно.
5.2.6.Бие даан хөгжих боломжийг бүрдүүлсэн орон нутгийн өмч, татварын боловсронгуй тогтолцоо бүхий эдийн засаг, санхүүгийн эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ.
5.2.7.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж байгуулах, өөрчлөх, нэгтгэх, татан буулгах асуудлыг урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлэн Засгийн газрын саналыг үндэслэн Улсын Их Хурал шийдвэрлэдэг байх тогтолцоог бүрдүүлнэ.
5.2.8.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, зохион байгуулалтыг бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан төрийн үйлчилгээг үр дүнтэй хүргэх, эдийн засгийн хувьд бие даан хөгжих боломжийг хангахуйц засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарилалт хийнэ.
5.2.9.Улсын Их Хуралд Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн байнгын хороо, Засгийн газрын бүтцэд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагыг байгуулж, аймаг, нийслэл, сум, дүүрэгт хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалт хариуцсан нэгжийг бий болгоно.
5.2.10.Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангаж, эрх зүй, зохион байгуулалт, үйл ажиллагааг боловсронгуй болгож, бодлогын судалгаа хийх хүний нөөцийн чадавхыг бэхжүүлнэ.
5.2.11.Улсын нэгдсэн төсвийг урт хугацааны хөгжлийн бодлого болон Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тулгуурлан боловсруулж, батлах тогтолцоог бүрдүүлж бэхжүүлнэ.
5.2.12.Төв банкны мөнгөний бодлого нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн байх улс төр, эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
5.2.13.Бодлого боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудыг оролцоог хангах, эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.
5.2.14.Гэрээгээр гүйцэтгүүлж болох бүх төрийн чиг үүргийг хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудад шилжүүлэх тогтолцоог нэвтрүүлнэ.
5.2.15.Иргэний нийгмийн байгууллагууд бие даан хөгжих эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
5.2.16.Иргэдийн эрх зүйн болон улс төрийн мэдлэг, соёлыг дээшлүүлж, хариуцлагатай иргэн болгож төлөвшүүлнэ.
5.2.17.Цахим ардчиллыг хөгжүүлж, төрийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явцад иргэд саналаа өгөх, хяналт тавих зэргээр цахимаар оролцох тэгш боломжийг бүрдүүлнэ.
5.2.18.Хөрөнгө оруулалт, өмчийн эрхийг хамгаалах, тогтвортой байдлыг хангах бодлого, зохицуулалтыг боловсронгуй болгож, хувийн өмчийг бүрэн хамгаалсан эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
5.2.19.Төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулж, үр ашгийг нэмэгдүүлэн, өмч хувьчлалыг үе шаттай, үр дүнтэй явуулна.
5.2.20.Банк, санхүүгийн тогтолцоог хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих бодлогод нийцүүлэн шинэчилж, хөрөнгө оруулалт, зээлийн таатай орчныг бүрдүүлнэ.
5.2.21.Төрийн бодлого, татварын хууль тогтоомжийн тогтвортой байдлыг хангаж, хөрөнгө оруулалтыг хамгаалах, татах таатай орчныг бүрдүүлнэ.
5.2.22.Засгийн газрын тусгай сангуудын үйл ажиллагааг нэгтгэн хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжихэд чиглүүлэн, олон нийтэд нээлттэй, хяналттай тогтолцоонд шилжүүлнэ.
Зорилт 5.3.Хүний хөгжлийг дэмжсэн, үр дүн, үр нөлөөтэй цахим засаглалыг төлөвшүүлнэ.
Зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа
5.3.1.Мэдээллийн аюулгүй байдлын, цахим гарын үсгийн, мэдээллийн сангийн, хувь хүний мэдээллийн аюулгүй байдлын зэрэг цахим засаглалыг хөгжүүлэхэд шаардагдах хууль тогтоомжийг боловсруулж батлуулан, түүнтэй нийцүүлэн холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулна.
5.3.2.Тоон гарын үсгийг хэрэглээнд нэвтрүүлж хэвшүүлнэ.
5.3.3.Цахим засаглалыг хөгжүүлэхэд шаардлагатай мэдээллийн технологийн салбарын стандарт, тушаал шийдвэр, дүрэм, журмыг боловсруулж, батална.
5.3.4.Мэдээллийн технологи, харилцаа холбооны хамрах хүрээг өргөтгөж, орон нутагт өндөр хурдны сүлжээг нэвтрүүлж, хэрэглээг нэмэгдүүлнэ.
5.3.5.Их өгөгдөлд суурилсан мэдээллийн нэгдсэн сан үүсгэж иргэн, төр, бизнесийн байгууллагууд цахимаар мэдээлэл солилцох, ашиглах техник технологийн дэд бүтцийг бий болгоно.
5.3.6.Интернэтийн хурдыг нэмэгдүүлж, орон нутгийн түвшинд иргэд интернэт ашиглах чадварыг сайжруулна.
5.3.7.Орон зайн мэдээллийн дэд бүтцийг хөгжүүлж шийдвэр гаргах бүх түвшинд ашиглана.
5.3.8.Газар зүйн мэдээллийн системд тулгуурласан хаягжилтын нэгдсэн сан бүрдүүлж, иргэд, байгууллагын хэрэглээнд нэвтрүүлнэ.
5.3.9.Цахим бизнес, цахим болон зайн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого боловсруулж хэрэгжүүлнэ.
5.3.10.Ерөнхий сайдын дэргэд цахим засгийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийг боловсруулж, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий орон тооны “цахим засгийн хороо (зөвлөл)” байгуулж, бодлогын нэгдсэн удирдлагаар хангана.
5.3.11.Төрийн байгууллагаас авдаг тодорхойлолт, зөвшөөрөл, лавлагаа, дүгнэлтийг цахим хэлбэрт бүрэн шилжүүлж, хөдөлгөөнт холбооны технологийг ашиглан төрийн үйлчилгээний нэгдсэн порталаас үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлнэ.
5.3.12.Цахим төлбөр тооцооны системийг төрийн мэдээлэл солилцооны нэгдсэн системтэй холбоно.
5.3.13.Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэхэд мэдээлэл, харилцаа холбооны дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн оролцоог дэмжиж хэрэгжүүлнэ.
5.3.14.Нэг иргэн-нэг бүртгэл хөтөлбөрийг эрчимжүүлж, төр иргэнээс нэг удаа мэдээлэл авдаг тогтолцоонд шилжүүлнэ.
5.3.15.Төрийн байгууллагуудын мэдээлэл солилцох үүлэн тооцооллын дэд бүтцийг өргөтгөж хөгжүүлнэ.
5.3.16.Төрийн байгууллагын албан хэрэг хөтлөлт, албан бичиг солилцооны үйл ажиллагааг цахим хэлбэрт бүрэн шилжүүлж, сүлжээг бий болгоно.
5.3.17.Төрийн байгууллагад мэдээлэл, харилцаа холбооны технологийн зохистой хэрэглээг нэвтрүүлж, байгууллага хооронд сайн туршлага хуваалцах, сурталчлах арга хэмжээг зохион байгуулна.
5.3.18.Төрийн албан хаагчдын мэдээллийн технологийн мэдлэгийг тасралтгүй дээшлүүлнэ.
5.3.19.Иргэд төрийн байгууллагын албан тушаалтнуудтай цахим хэлбэрээр харилцах соёлыг хэвшүүлнэ.
5.3.20.Тушаал, шийдвэр, үүрэг даалгаврын биелэлтийг цахим хэлбэрээр хянах тогтолцоог бүрдүүлж, хэвшүүлнэ.
5.3.21.Мэдээллийн нэгдсэн сангаар дамжуулан төрийн байгууллагын үйлчилгээнд цахим технологи нэвтрүүлж, хүнд суртал, авлига үүсэх эрсдэлээс хамгаална.
5.3.22.Хууль тогтоомж боловсруулах үйл ажиллагаанд оролцох, төрийн байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээний талаар иргэд санал бодлоо цахим хэлбэрээр чөлөөтэй илэрхийлэх нөхцөлийг хангаж, цахим хэлэлцүүлгийн технологийг хөгжүүлнэ.
5.3.23.Мэдээллийн технологийн аудитын чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэн төрийн байгууллагын үйлчилгээ болон мэдээллийг цахим хэлбэрээр хүргэж байгаа байдалд үнэлгээ хийж, зөвлөмж өгөх үйл ажиллагааг хэвшүүлнэ.
Зорилт 5.4.Иргэндээ үйлчилдэг, мэргэшсэн, чадварлаг ил тод, үр нөлөөтэй, ухаалаг төрийн албыг төлөвшүүлнэ.
Зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа
5.4.1.Төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог нэвтрүүлж, ажлын үр дүнгээс хамаарч шатлан дэвших зохицуулалтыг боловсронгуй болгоно.
5.4.2.Төрийн албан хаагчийн цалин хөлс, шагнал, урамшуулал олгох, албан тушаал дэвшүүлэх, бууруулах, халах, чөлөөлөхөд тухайн албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнгээс хамаарах тогтолцоонд бүрэн шилжүүлнэ.
5.4.3.Төрийн байгууллагын бүтэц, орон тоог оновчтой, үр ашигтай байх зарчимд нийцүүлэн шинэчлэн тогтоож, төрийн захиргааны байгууллагын зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгүүлэх, цахим технологийг нэвтрүүлэх замаар төрийн албан хаагчийн тоог бууруулна.
5.4.4.Төрийн албан хаагчийн албан тушаалын ангилал, зэрэглэлийг нэгдсэн зарчим, бодлого, арга зүйгээр шинэчлэн тодорхойлно.
5.4.5.Төрийн албанд хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагаас чадварлаг хүний нөөцийг тодорхой хугацаанд шилжүүлэн ажиллуулах тогтолцоог бүрдүүлнэ.
5.4.6.Төрийн жинхэнэ албан тушаалд томилоход мэргэжлийн мэдлэг, ур чадвар, ажлын үр дүн, улс болон салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн байдлыг харгалздаг уян хатан тогтолцоог бэхжүүлнэ.
5.4.7.Төрийн жинхэнэ албан хаагч сонгуулийн үр дүнгээс үл хамааран шатлан дэвших зарчмаар төрийн албанд ажиллах нөхцөл, баталгааг бүрэн хангасан улс төрийн, хууль, эрх зүйн, эдийн засгийн тогтолцоог бэхжүүлнэ.
5.4.8.Төрийн албанд иргэнийг авах, албан тушаал дэвшүүлэх, чөлөөлөх, шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, түр томилох, сургаж хөгжүүлэх бодлого, зохицуулалтыг чадахуйн зарчимд нийцүүлнэ.
5.4.9.Төрийн албан хаагчийн нэр хүндийг дээшлүүлж, ажиллах нөхцөл, нийгмийн баталгаагаар хангах зохистой тогтолцоог төлөвшүүлнэ.
5.4.10.Төрийн албан хаагчийн ёс зүй, хандлагыг ажлын гүйцэтгэлийн үнэлгээний салшгүй чухал хэсэг болгон үнэлэх тогтолцоог хэвшүүлж, сэтгэл гарган үйлчлэх соёл бий болгоно.
5.4.11.Ёс зүй, сахилга хариуцлагаар үлгэрлэсэн төрийн байгууллагын соёлыг хэвшүүлж, ёс зүйн алдаа гаргасан төрийн удирдах албан тушаалтан сайн дураараа ажлаасаа чөлөөлөгддөг байх хандлага, ёс зүйг төлөвшүүлнэ.
5.4.12.Төрийн албан хаагчийн албан тушаалын ангилал, зэрэглэл, чиг үүргийн онцлогт тохирсон үе шаттай, тасралтгүй сургалтын тогтолцоог төлөвшүүлнэ.
5.4.13.Төрийн албаны сургалтын байгууллагын сургалт-судалгааны материаллаг орчин, хүний нөөц, технологи, арга зүйн чадавхыг бэхжүүлж, олон улсын жишигт нийцүүлэх шинэчлэл хийнэ.
5.4.14.Төрийн албаны сургалтад мэдээллийн технологид суурилсан олон хувилбарт аргуудыг нэвтрүүлнэ.Танхимын сургалтаас гадна цахим болон зайн сургалт, ажлын байранд сургах, цахим сургалтыг төрийн албаны орчин үеийн шаардлагад нийцүүлэн оновчтой ашиглах тогтолцоог бүрдүүлнэ.
5.4.15.Төрийн үйлчилгээг иргэдийн хэрэгцээнд суурилсан, түргэн шуурхай, уян хатан, хүртээмжтэй, чанартай хүргэх иргэн төвтэй төрийн үйлчилгээний стандарт боловсруулж, нэвтрүүлнэ.
5.4.16.Төр-үйлчилгээний чанарын хариуцлага хүлээдэг тогтолцоонд шилжинэ.
5.4.17.Төрийн үйлчилгээний зардал, үр ашгийн тооцоо гаргаж, төрийн бодлого, шийдвэрт тусгаж хэрэгжүүлдэг, үйлчилгээний чанар, хүртээмж, үр дүн, санхүүжилт, үр нөлөөний байдалд хөндлөнгийн үнэлгээ хийж, иргэд, олон нийтэд мэдээлдэг тогтолцоонд шилжүүлнэ.
Зорилт 5.5.Иргэний нийгэм-Хувийн хэвшил-Төрийн түншлэлийг бэхжүүлэх замаар үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлт, хэрэгжилтэд хамаарал бүхий талуудын оролцоог хангасан зохистой тогтолцоог бүрдүүлнэ.
Зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа
5.5.1.Хүний эрхийг хамгаалахад төр, иргэний нийгэм, бизнесийн байгууллагуудын санаачилга, оролцоо, хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих, хамтран ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлж, хөгжүүлнэ.
5.5.2.Бүх нийтэд хүний эрхийн боловсрол олгох үндэсний тогтолцоог бэхжүүлж, хөгжүүлнэ.
5.5.3.Хүний эрхийн Үндэсний Комисс хараат бусаар үйл ажиллагаа явуулж, чиг үүргээ бүрэн хэрэгжүүлэх нөхцөлийг хангаж, үйл ажиллагааг олон улсын түвшинд хүргэнэ.
5.5.4.Хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлж, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлнэ.
5.5.5.Хүний эрхийг хангахад төр, иргэний нийгэм, бизнесийн байгууллагуудын санаачилга, оролцоо, хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжиж хамтран ажиллана.
5.5.6.Төр, иргэний нийгэм, бизнесийн байгууллагын үйл ажиллагаанд хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход чиглэсэн хяналт шалгалт, сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулах нэгдсэн тогтолцоог бүрдүүлнэ.
5.5.7.Засаглалын үйл ажиллагаанд иргэд эрх тэгш оролцон үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх боломж, чадавхыг сайжруулж, хариуцлагыг нэмэгдүүлэх орчныг бүрдүүлнэ.
5.5.8.Нийгмийн бүлгүүд засаглалын үйл явцад тэгш оролцох боломжийг хангасан тогтолцоог бүрдүүлнэ.
5.5.9.Хэвлэлийн эрх чөлөөг бүх талаар хангаж, ёс зүйтэй, мэргэшсэн сэтгүүл зүйг хөгжүүлнэ.
Зорилт 5.6.Үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх замаар авлига, албан тушаалын гэмт хэргийг бууруулна.
Зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа
5.6.1.Олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг монгол хүний ахуй, соёл, зан төлөвт нийцүүлэн бүх шатны боловсролын хөтөлбөрт тусган, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хэрэгжүүлж, шударга ёсны тогтолцоог төлөвшүүлнэ.
5.6.2.Төр, иргэний нийгэм болон бизнесийн байгууллагад авлига, ашиг сонирхлын зөрчлийг үл тэвчих сэтгэлгээ, шударга ёсны тогтолцоог эрхэмлэсэн соёлыг хэвшүүлнэ.
5.6.3.Төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод, хариуцлагатай байдлыг хангах, хяналт тавих зохицуулалтыг боловсронгуй болгоно.
5.6.4.Авлигатай тэмцэх болон шүүх, прокурорын байгууллагын авлига, албан тушаалын гэмт хэргийг шалган шийдвэрлэх чадавхыг бэхжүүлж, албан хаагчдыг мэргэшүүлж, үйл ажиллагааг олон улсын түвшинд хүргэнэ.
5.6.5.Авлига, албан тушаалын гэмт хэргийн мэдээлэл хүлээн авах, нууцыг хадгалах тогтолцоог бэхжүүлж, энэ төрлийн гэмт хэргийг илчилсэн, мэдээлсэн хүнийг хамгаалах эрх зүйн үндсийг бүрдүүлж, авлигаас урьдчилан сэргийлэх төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагаа, олон нийтийн хяналтыг сайжруулна.
5.6.6.Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон төрийн албан хаагчид оногдуулах хариуцлагыг чангатгаж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх, авлигын хэргийг хянан шалгах, шийдвэрлэхтэй холбогдох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно.
5.6.7.Төрийн байгууллагын үйл ажиллагаанд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээ, стандартыг тогтоон мөрдүүлнэ.
5.6.8.Төрийн байгууллагын үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлж авлига үүсэх эрсдэлийг бууруулна.
Зорилт 6.1.Байгалийн үнэ цэн, өгөөжийг үнэлэн хамгаалж, анхдагч экосистемийн тэнцвэрт байдлыг хадгална.
Зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа
6.1.1.Экосистемийн үйлчилгээг үнэлэх зохицуулалтыг боловсронгуй болгож үнэлэх, экологи-эдийн засгийн үнэлгээг шинэчлэх, экосистемийн үйлчилгээ, түүний үнэ цэн, ач холбогдлыг олон нийтэд тайлбарлан таниулна.
6.1.2.Ургамал, амьтны тархац, нөөцийн судалгааг улсын хэмжээнд үе шаттай хийж нөөцийн өөрчлөлтийг шинэчлэн тогтоож, зохистой менежментийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.
6.1.3.Ой зохион байгуулалтыг тогтмол явуулж, ойн экосистемийн нөөц, төлөв байдлыг үнэлнэ.
6.1.4.Цэнгэг усны нөөц, урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газар, биологийн олон янз байдлын хувьд чухал газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах судалгаа хийж өргөжүүлэх замаар онцлог экосистемийн үйлчилгээ, үнэ цэнийг нэмэгдүүлнэ.
6.1.5.Тусгай хамгаалалттай газар нутгийн дэд бүтэц, материаллаг баазыг бэхжүүлж, хамгааллын зохистой менежментийг хэрэгжүүлнэ.
6.1.6.Олон талт байгаль хамгааллын менежмент, техник технологийн хөгжлийг нэвтрүүлж, тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн үр ашигтай байдлыг сайжруулна.
6.1.7.Гадаад орны тусгай хамгаалалттай нутгийн захиргаатай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, менежментийн дэвшилтэт арга туршлагыг нэвтрүүлнэ.
6.1.8.Тусгай хамгаалалттай газар нутгийн нөөц, даацад тулгуурласан эко аялал жуулчлалыг хөгжүүлнэ.
Зорилт 6.2.Байгалийн нөөц баялгийг нөхөн сэргээж, хомсдолыг бууруулан ашиглалтын нөөц бий болгож, байгалийн үр өгөөжийг ирээдүй хойч үедээ өвлүүлнэ.
Зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа
6.2.1.Генетик нөөц, түүнтэй холбоотой уламжлалт мэдлэгийн бүртгэл, мэдээллийн сан, генетик нөөцийн төрөлжсөн сангууд байгуулж сан хөмрөгийг баяжуулж, биотехнологийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг дэмжин хөгжүүлнэ.
6.2.2.Амьтан, ургамлын улаан дансыг шинэчлэн шинээр бий болгож, ховордсон зүйлийн хамгааллын арга замыг тодорхойлж хэрэгжүүлнэ.
6.2.3.Ашиглалтад өртөмтгий амьтан, ургамлыг зориудаар өсгөн үржүүлэх, тарималжуулах, ойн агропарк байгуулж, ашиглалтын нөөцийг бүсчлэн бий болгож байгалиас шууд авч ашиглах дарамтыг бууруулна.
6.2.4.Ойжуулах, ойн тэлэн ургалтыг дэмжих, нөхөн сэргээх, ой хамгааллын арга хэмжээ авах замаар ойн хомсдолоос сэргийлэн, ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг нийт газар нутгийн 9 хувьд хүргэж, нүүрсхүчлийн хийн шингээлтийг нэмэгдүүлнэ.
6.2.5.Био аюулгүй байдлыг хангах материаллаг баазыг бэхжүүлнэ.
6.2.6.Экосистем, биологийн олон янз байдалд сөргөөр нөлөөлж байгаа аж ахуй эрхлэлтэд олгодог татаасыг бууруулах, экосистемийн үйлчилгээг тэтгэсэн, хамгааллын үйл ажиллагааг дэмжинэ.
6.2.7.Байгаль хамгааллын шинжлэх ухаан, дэвшилтэт технологид түшиглэсэн мэргэжлийн боловсролын тогтолцоог хөгжүүлнэ.
6.2.8.Хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах, цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ.
6.2.9.Ногоон хүрэм төсөл хэрэгжүүлж, уул уурхай, газар тариалан, дэд бүтцийн байгууламж, хот байгуулалт, бэлчээр ашиглалтын улмаас эвдрэл, доройтолд орсон газрыг нөхөн сэргээж аж ахуйн зориулалтаар дахин ашиглах боломжтой болгон эргэлтэд оруулж, ашиглагчийн хариуцлагыг өндөржүүлнэ.
6.2.10.Уул уурхай, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны улмаас бохирдсон, доройтсон, эвдэрсэн газар, газрын хэвлийг хоргүйжүүлэх, нөхөн сэргээх, хамгаалах ажлын үр дүнг дээшлүүлж, хариуцлагатай үйл ажиллагааг хэвшүүлнэ.
6.2.11.Тариалангийн хагалж боловсруулах уламжлалт технологийг халж, агротехникийн болон усалгааны хэмнэлттэй дэвшилтэт технологи нэвтрүүлж, шинээр нэмж газар хагалахгүй, зөвхөн атаршсан газрыг эргэлтэд оруулж хөрсийг тордож ашиглана.
6.2.12.Бүсийн ялгавартай, шатлан өсгөх зарчимд суурилсан газрын төлбөрийн системийг бий болгож, малын тоо толгойг бэлчээрийн даацад нийцүүлэн хязгаарлаж, бэлчээр ашиглалтын ачааллыг тэнцвэржүүлнэ.
6.2.13.Газар зохион байгуулалтын төлөвлөгөө, байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөөр дамжуулан газрыг зохистой ашиглах, нөхөн сэргээх бодлогыг хэрэгжүүлнэ.
6.2.14.Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан байгаль орчны хууль тогтоомжийг сурталчлах, байгаль хамгаалах уламжлалт ёс заншлыг таниулах мэдээллийг тогтмол түгээж, байгаль хамгаалах үйлсэд иргэдийн оролцоог хангана.
6.2.15.Байгаль орчны мэдээллийн төвийн үйл ажиллагааг нүүдлийн соёл иргэншлийн үндэсний хүрээлэнгийн үйл ажиллагаатай уялдуулан олон нийтэд байгаль хамгаалал, уламжлалт ёс заншлын мэдлэг, тогтвортой хөгжлийн боловсрол олгоно.
6.2.16.Газар зохион байгуулалтын төлөвлөгөө, түүний хэрэгжилтийг олон нийтэд нээлттэй болгоно.
6.2.17.Байгаль орчны шинжилгээний төв лабораторийг шинэчилж, орчны бохирдлын хяналт-шинжилгээний сүлжээг өргөжүүлж чадавхжуулна.
6.2.18.Байгаль орчны мэдээллийн нэгдсэн сан, байгалийн нөөц ашиглалтын бүртгэл, кадастрыг технологийн хөгжлийг ашиглан боловсронгуй болгож баяжуулах, байгаль орчны цахим зөвшөөрлийн системийг нэвтрүүлж мэдээллийн шуурхай байдал, хүртээмжийг нэмэгдүүлнэ.
6.2.19.Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлнэ.
Зорилт 6.3.Усны нөөцийн хомсдолоос сэргийлж, гадаргын усыг хуримтлуулан хэрэгцээг хүртээмжтэй хангах нөхцөлийг бүрдүүлнэ.
Зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа
6.3.1.Усны хэрэглээг бүрэн тоолууржуулж, ус ашиглалтын үр ашиг, хэмнэлтийг сайжруулна.
6.3.2.Усны нөөц ашигласны төлбөрийг хэрэглээний хэмжээнээс хамаарсан шатлан өсгөх зарчимд суурилж тогтоох, төлбөрийн орлогыг дахин хуваарилах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлж хэрэгжүүлнэ.
6.3.3.Ус бохирдуулсны төлбөр, зөвшөөрөл олгох үйл явцаар дамжуулан үйлдвэрлэлийн усны дахин ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлж, усны ул мөрийг бууруулна.
6.3.4.Хаягдал ус дахин боловсруулах, цэвэрлэсэн усыг дахин ашиглах үйл ажиллагааг дэмжин хөгжүүлнэ.
6.3.5.Усны хууль тогтоомжийн хэрэгжилтийг чангатгаж, нийслэл болон бусад хот, суурин газрын ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдүүлж газар чөлөөлөн усны нөөц бохирдож, хомсдохоос сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.
6.3.6.Монгол орны усны сав газрын хил хязгаарыг засаг, захиргааны нэгжийн хилийн заагтай уялдуулан оновчтой болгож, сав газрын захиргааны хүний нөөцийг чадавхжуулна.
6.3.7.Улсын болон сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлж, усны аюулгүй байдлыг хангана.
6.3.8.Газрын доорх усны нөөц баялгаа бүртгэлжүүлж, ашиглалтын зохистой менежмент явуулах, усны нөөцийн өөрчлөлт, ашиглалтын талаарх бодит мэдээллийг бий болгох үүднээс гадаргын усны харуулын тоо болон газрын доорх усны хэмжилтийн цэгийг нэмэгдүүлнэ.
6.3.9.Хөх морь төслийн хүрээнд өндөр уулын бүсийн Сэлэнгэ, Орхон, Эг, Ховд зэрэг томоохон гол мөрөнд урсцын тохируулгатай, олон зориулалтын цуваа усан сангууд байгуулах техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулж барилгын ажлыг эхлүүлнэ.
6.3.10.Газрын тогтоц, голын голдирлын хэв шинжийг ашиглан хур тунадас, хайлсан цас, мөсний усыг хуримтлуулах цувраа хөв цөөрөм, далд усан сангууд байгуулна.
6.3.11.Говь, хээрийн бүсэд газрын доорх усны ордын орчимд үерийн усыг тогтоон барих далан, шингээх худаг, нэвчүүлэх цөөрөм байгуулах замаар усны нөөц баялгийг арвижуулах, нөхөн сэргээх арга технологи нэвтрүүлнэ.
6.3.12.Аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчин, нийгмийн хариуцлагын хүрээнд газрын доорх усны ордыг хур тунадасны усаар арвижуулж нөхөн сэргээх практикийг хэвшүүлнэ.
6.3.13.Гидрогеологийн дунд масштабын зураглал, хот, суурин газрын хүн амын ус хангамжийн эх үүсвэрийн эрэл, хайгуулын ажлыг хийж нөөцийг тогтоож, баталгаажуулна.
6.3.14.Ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжийг өргөтгөн, шинээр барьж, шаардлага хангасан ундны усаар хангагдсан хүн амын тоог нэмэгдүүлнэ.
Зорилт 6.4.Нүүрстөрөгч багатай, бүтээмжтэй, хүртээмжтэй ногоон эдийн засгийг хөгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах олон улсын хүчин чармайлтад хувь нэмэр оруулна.
Зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа
6.4.1.Байгальд ээлтэй, хэмнэлттэй хэрэглээ, үр ашигтай дэвшилтэт ногоон технологийг эдийн засгийн хөшүүргээр дэмжинэ.
6.4.2.Үүсэх хог хаягдлыг бууруулах, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулахад чиглэсэн эко төлбөрийн эрх зүйн зохицуулалтыг бий болгож, хэрэгжүүлнэ.
6.4.3.Тогтвортой ногоон хот, ногоон барилга, амьдралын ногоон хэв маяг, нөөцийн хэмнэлт зэрэг байгальд ээлтэй, хэмнэлттэй ногоон үзэл санаа, хандлага, дадлыг дэмжин хөгжүүлнэ.
6.4.4.Бохирдол, хаягдлыг бууруулах, нөөцийн хэмнэлттэй байгальд ээлтэй дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлж, цэвэр үйлдвэрлэл, хэмнэлттэй хэрэглээг эдийн засгийн хөшүүргээр дэмжинэ.
6.4.5.Байгаль орчны менежментийн MNS ISO14000 багц стандарт нэвтрүүлэх, ногоон гэрчилгээ олгох тогтолцоог дэмжин эрчимжүүлж, үйлдвэрлэл, хэрэглээний зөв дадлыг бий болгоно.
6.4.6.Төрийн худалдан авалтыг ногоон худалдан авалтад үе шаттайгаар шилжүүлж, хувийн хэвшлийг дэмжих тогтолцоог бүрдүүлнэ.
6.4.7.Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлж, Монгол Улсын тодорхойлсон хувь нэмэр (NDC) баримт бичгийн хэрэгжилтийг хангаж, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэн, эрчим хүч, хөдөө аж ахуй, барилга, тээвэр, аж үйлдвэр, хог хаягдлын салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулна.
6.4.8.Ойжуулах, хүлэрт намгийг хамгаалах, эвдэрсэн газрыг нөхөн сэргээж ургамлын нөмрөгийг хамгаалах, ургамалжуулах замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлнэ.
6.4.9.Салбаруудын хүлэмжийн хийн ялгарлыг хэмжих, тооцоолох, тооллого хийх, магадлах, тайлагнах чадавхыг бий болгон бэхжүүлж, цахимжуулна.
6.4.10.Барилгын салбарт ногоон, эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн үйлдвэрлэгч дотоодын үйлдвэрүүдийг дэмжин хөгжүүлнэ.
6.4.11.Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний хөтөлбөрийг баталж, хэрэгжилтийг хангана.
6.4.12.Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийн даатгалын тогтолцоог судалж бүрдүүлнэ.
6.4.13.Байгаль, цаг агаарын аюулт үзэгдлийг урьдчилан мэдээлэх, сэрэмжлүүлэх чадавхыг бэхжүүлж, таваас доошгүй байршилд радарын станц байгуулна.
6.4.14.Байгальд ээлтэй ногоон төсөл, үйл ажиллагааг санхүүжүүлэх төр, хувийн хэвшлийн хамтарсан үндэсний ногоон санхүүгийн тогтолцоог байгуулж хөгжүүлнэ.
6.4.15.Байгаль орчинд ээлтэй тогтвортой санхүүгийн тогтолцоог бэхжүүлж, тогтвортой бизнесийн зарчмыг эдийн засаг, нийгмийн салбарт нэвтрүүлж, аж ахуйн нэгжийн байгаль орчин, нийгмийн хариуцлагыг өндөржүүлнэ.
6.4.16.Байгальд ээлтэй тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ухаалаг хэрэглээг төлөвшүүлж дэлгэрүүлэх, байгаль орчин, нийгэмд ээлтэй төсөл, үйл ажиллагааг санхүүжүүлэх үндэсний ногоон санхүүгийн тогтолцоо (ногоон банк, ногоон бонд, ногоон бирж, ногоон даатгал)-г шинэ шатанд гаргана.
6.4.17.Нэгдсэн Үндэстний Байгууллагын уур амьсгалын ногоон сан болон бусад олон улсын санхүүгийн арга хэлбэрээр дамжуулан сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, хаягдлыг багасгах, нөөцийн ашиглалтын үр ашгийг нэмэгдүүлэх ногоон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
6.4.18.Химийн хорт болон аюултай бодисыг бүртгэх, шилжилт хөдөлгөөнийг хянах, бүртгэл, мэдээллийн цахим системийг бий болгож хөгжүүлнэ.
6.4.19.Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах ажиллагааг хэвшүүлж, дахин боловсруулах, эрчим хүч гаргах байгаль орчинд хор, нөлөөгүй үйлдвэрийг байгуулна.
6.4.20.Улаанбаатар хот, бүсийн төвүүд болон бусад хот, суурин газарт хог хаягдлын төвлөрсөн цэгийн стандартын ландфиллын байгууламж, аюултай хог хаягдлыг түр хадгалах, устгах зориулалтын байгууламжийг үе шаттайгаар байгуулна.
6.4.21.Барилга, зам, тээврийн салбарын хатуу хог хаягдлыг байгаль орчинд халгүй аргаар устгах, дахин боловсруулах үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлнэ.
6.4.22.Хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөх, шинээр барьж, стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжаар хангагдсан хүн амын тоог нэмэгдүүлнэ.
6.4.23.Цэвэрлэх байгууламж, гэр хорооллын ариун цэврийн байгууламжийн лагийг байгальд ээлтэй аргаар устгах туршилтын төсөл хэрэгжүүлж, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлнэ.
Зорилт 7.1.Улс орны батлан хамгаалах тогтолцоог боловсронгуй болгож, чадавхыг бэхжүүлнэ.
Зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа
7.1.1.Боловсролын бүх шатанд цэрэг-эх оронч хүмүүжил олгох сургалтын хөтөлбөр боловсруулж, тусгай анги танхим байгуулна.
7.1.2.Орон нутгийн хамгаалалтын тайван цагийн үндсэн арга хэмжээг зохион байгуулах чадавх, сургалтын тогтолцоог бэхжүүлж, томилгоот нэгжийн бэлтгэлжилтийг хангана.
7.1.3.Орон нутгийн хамгаалалтын нөөц бүрдүүлж, мэдээллийн нэгдсэн тогтолцоог байгуулна.
7.1.4.Мэргэшсэн чадварлаг байнгын бүрэлдэхүүнтэй, хөдөлгөөн, гал, цохилтын өндөр боломжтой хуурай замын цэргийн нэгтгэл, анги, салбарын тоог нэмэгдүүлж, зэвсэгт хүчний ачаа, тээврийн боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр шаардлагатай техник, хэрэгслээр хангана.
7.1.5.Агаарын цэргийн командлалыг хөгжүүлж, агаарын хил, орон зайг хянах, улсын онц чухал, стратегийн ач холбогдолтой объектыг хамгаалах чадавхыг нэмэгдүүлж, агаарын цэргийн зенит пуужингийн хороо, радиотехникийн батальон болон радио электрон тэмцлийн батальон шинээр байгуулна.
7.1.6.Зэвсэгт хүчний нэгтгэл, анги салбаруудыг туулах чадвар сайтай тусгай зориулалтын хуягласан техник, хэрэгслээр хангана.
7.1.7.Цэргийн удирдлага, холбоо мэдээллийн хэрэгслийг шинэчилж, аюулгүй байдлыг хангах, кибер халдлагатай тэмцэх чадавхыг нэмэгдүүлнэ.
7.1.8.Дайчилгааны нөөц бий болгох батлан хамгаалахын нөөцийн менежментийн урт, дунд хугацааны бодлого боловсруулан хэрэгжүүлнэ.
7.1.9.Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний сургалтын төвийг бүсчлэн байгуулна.
7.1.10.Энхийг дэмжих ажиллагааны анги, салбаруудыг орчин үеийн зэвсэглэл, техникээр хангаж, түргэн байрлах хүчин, шуурхай ажиллагааны бүлгүүд болон зэвсэгт хүчний 2 дахь батальон, инженерийн ротыг энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгүүлнэ.
7.1.11.Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг дэмжих ажиллагааны газар оронд болон олон улсын цэргийн хүчний командлалын өндөр албан тушаалд ажиллах хүний нөөцийг бэлтгэх, үүрэг гүйцэтгүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.
7.1.12.Төсвийн тухай хуульд батлан хамгаалах төсвийг тогтвортой өсгөхөд чиглэгдсэн зүйл, заалт тусгаж, улсын төсвийн зарлагын дүнд эзлэх хувийг хуульчлан тогтооно.
7.1.13.Батлан хамгаалах салбарт инновацын тогтолцоог бүрдүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгож, тэргүүлэх чиглэлийг тодорхойлон, мэргэшсэн инженер, техникийн алба хаагчдыг үе шаттай бэлтгэх сургалтын тогтолцоог бий болгож, тэтгэлэгт хөтөлбөрт хамруулна.
7.1.14.Батлан хамгаалах салбарт нийцсэн технологийн инкубатор, туршилтын үйлдвэр, технологи дамжуулах төв, экосистем, шинжлэх ухааны парк байгуулж, батлан хамгаалахын болон иргэний зарим бүтээгдэхүүнийг зохион бүтээж, туршина.
7.1.15.Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлж, хөрөнгийн зориулалтыг төсөл хөтөлбөр санхүүжүүлэхэд зарцуулна.
Зорилт 7.2.Улсын хилийн халдашгүй дархан байдал, хил орчмын нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг ханган, хилийн цэргийн байгуулалтыг хөгжүүлж, хил хамгаалалтын чадавхыг дээшлүүлнэ.
Зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа
7.2.1.Хилийн асуудлаар Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлэлцээрийг боловсронгуй болгож, хилийн шугамын дагуу хамтарсан шалгалт явуулна.
7.2.2.Хилийн цэргийн байгуулалтыг хөгжүүлж, “Бүсчилсэн хил хамгаалалт” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, орчин үеийн чиг хандлагад нийцсэн бүтэц, хангалтын тогтолцоог бий болгоно.
7.2.3.Хил хамгаалалтын арга, тактикийг бүсийн онцлогт тохируулан хилийн зөрчил, хил дамнасан гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох цогц арга хэмжээг хэрэгжүүлэхэд чиглүүлэн Монгол Улсын хил хамгаалалтын дүрмийг шинэчилнэ.
7.2.4.Алслагдсан хилийн хэсэгт отряд, застав шинээр байгуулж, хил хамгаалалтын нягтралыг нэмэгдүүлнэ.
7.2.5.Орчин үеийн дэвшилтэт техник, технологид суурилсан Монгол Улсын хил хамгаалалтын удирдлагын төвийг байгуулж, хил хамгаалалтад шилжүүлнэ.
7.2.6.Улсын хилийг агаараас хянах системд шилжүүлж, хиймэл дагуулыг хил хамгаалалтад ашиглана.
7.2.7.Улсын хил хамгаалалт, хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх үйл ажиллагаанд орчин үеийн цэргийн холбоо, зэвсэглэл, техник, технологи дохиолол, хяналт, хамгаалалтын нэгдсэн систем, арга туршлагыг нэвтрүүлж, хангана.
7.2.8.Хилийн боомтуудыг өндөр хурдны шилэн кабелийн сүлжээнд холбоно.
7.2.9.Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс болон хилийн боомтуудад орчин үеийн хяналт шалгалтын техник хэрэгсэл, дэвшилтэт технологийг үе шаттай нэвтрүүлж, хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлнэ.
7.2.10.Хүний биеийн давхцахгүй өгөгдөлд тулгуурласан ухаалаг цахим гарцыг шалган нэвтрүүлэх албанд нэвтрүүлнэ.
7.2.11.Агаарын болон төмөр замын дэд бүтэц шийдэгдсэн хилийн боомтод шалган нэвтрүүлэх анги, салбарыг шинээр байгуулна.
7.2.12.Мэргэшсэн гэрээт хилчин бэлтгэх төвийг шинээр байгуулна.
7.2.13.Бүсчилсэн хил хамгаалалтын бодлоготой уялдуулан хилийн отряд, застав, харуул, боомтын барилга байгууламжийн тодорхой хувийг цахилгаан эрчим хүчний төвлөрсөн шугамд холбоно.
7.2.14.Улсын хил хамгаалалтын зориулалттай инженер, техникийн байгууламж, дэд бүтэц, барилгыг шинэчилж, хариуцсан нэгжийг бүсчлэн байгуулна.
7.2.15.Хил орчмын нутаг дэвсгэрт суурьшиж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангана.
7.2.16.Хилчдийн нийгмийн хамгааллыг сайжруулна.
7.2.17.Улсын хил хамгаалалтын зориулалттай “Барилга байгууламжийн шинэчлэл” хөтөлбөр гаргаж хэрэгжүүлнэ.
Зорилт 7.3.Уламжлалт бус аюулын эрсдэлийг бууруулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чадавхыг бэхжүүлж, хүн-нийгмийн амар тайван орчныг бэхжүүлнэ.
Зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа
7.3.1.Дотоодын цэргийн хамгаалалтад шилжээгүй дулааны цахилгаан станц, зарим аймгийн төв болон хүн амын суурьшилд, иргэдийн хөдөлгөөний нягтаршилт ихтэй сумдын ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжийг хамгаалалтад авч, иргэдийн аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ.
7.3.2.Хорих байгууллагын тогтолцоог бүсчилсэн хэлбэрээр хөгжүүлнэ.
7.3.3.Орон нутаг дахь цагдан хорих байрыг үе шаттайгаар шинэчлэх, олон улсын стандартад нийцсэн цагдан хорих, баривчлах байрыг шинээр барьж ашиглалтад оруулна.
7.3.4.Хорих ял эдлүүлэх орчин, нөхцөлийг хүний эрхийг хангасан түвшинд хүргэх замаар “Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага”-ын цогцолбор барилга, байгууламжийг ашиглалтад оруулна.
7.3.5.Хорих анги, цагдан хорих, баривчлах байр, “Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага”-д хоригдож, хүмүүжиж байгаа суурь өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрүүл, аюулгүй байдлыг бүрэн хангаж, хүний эрхийг дээдэлсэн орчин, нөхцөл бүрдүүлнэ.
7.3.6.Үндэстэн дамнасан зохион байгуулалттай (эдийн засгийн, цахим гэмт хэрэг болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, хүн худалдаалах гэх мэт) гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангаж, олон улсын хамтын ажиллагааг тогтмолжуулна.
7.3.7.Хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэрэгт өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх, нөлөөллийн арга хэмжээг нийгмийн байгууллага, төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан өргөжүүлнэ.
7.3.8.Нийслэл, орон нутгийн төвүүдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор хяналтын камерын нэгдсэн төв бий болгож, мэдээлэл, харилцаа холбоо, барилга байгууламжийн дэд бүтцийг орчин үеийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн хөгжүүлнэ.
7.3.9.Гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоог бэхжүүлж, мансууруулах бодис хэрэглэгч, донтогчид эрүүл мэндийн болон сэтгэл зүйн засал, нийгмийн тусламж үйлчилгээг үзүүлэх, урьдчилан сэргийлэх төвийг бий болгон олон нийтэд чиглэсэн нөлөөллийн ажлыг цогц байдлаар хэрэгжүүлнэ.
7.3.10.Улаанбаатар хотод төвлөрсөн, орон нутаг дахь цагдаагийн байгууллага бүрд стандартын шаардлага хангасан эрүүлжүүлэх байрыг үе шаттайгаар барьж ашиглалтад оруулна.
7.3.11.Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамгаалах төрөлжсөн түр хамгаалах байр, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод мэдээлэл, зөвлөгөө өгөх төвийг байгуулна.
7.3.12.Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах шууд чиг үүрэг бүхий цагдаагийн алба хаагчдын ашиглах төхөөрөмжийг шинэчилж, сайжруулна.
7.3.13.Тусгай чиг үүрэг бүхий байгууллагууд болон хилийн боомтыг хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэлийг илрүүлэх орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр бүрэн хангаж, түүхий эд (перкурсор)-д хяналт тавих чиг үүрэг бүхий бүтэц, нохойн сургалтын төв байгуулж, мэдээллийн нэгдсэн санг бий болгоно.
7.3.14.Гамшгийн үеийн үйл ажиллагааг орон нутгийн зөвлөлөөс мэргэжлийн түвшинд гүйцэтгэх үндэсний чадавхыг бэхжүүлж, орон нутагт анги, салбарыг үе шаттайгаар байгуулна.
7.3.15.Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн зохицуулалт, хүч хэрэгслийн бэлэн байдлыг сайжруулж, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох чадавхыг бэхжүүлнэ.
7.3.16.Аюулын төрөл бүрээр гамшгийн эрсдэлийг үнэлэх арга, аргачлал, загварчлал боловсруулж, эрсдэлийн үнэлгээ хийнэ.
7.3.17.Инновацад суурилсан техник, технологийн шинэчлэлийг сайжруулж, кибер гэмт хэргээс хамааралтай цахим нотлох баримтыг бэхжүүлэх, үнэлэх, хиймэл оюун ухааныг ашиглах чадамжийг хөгжүүлж, энэ чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлнэ.
7.3.18.Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх нэгжийн бүтэц, орон тоог өргөжүүлж, чадавхыг нэмэгдүүлэх, уг гэмт хэргийн улмаас хууль бусаар гадагш гарсан хөрөнгийг царцаах, буцаан авах талаар хоёр талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, сургалт, мэдээлэл солилцох арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулна.
7.3.19.Хотын нэн чухал дэд бүтцийг хүчитгэх, өргөтгөх, дахин барих, тогтвортой ажиллагааг нь хангах замаар нийслэл болон хүн ам ихээр төвлөрсөн хот, суурин газруудад гамшигт тэсвэртэй дэд бүтэц бий болгоно.
7.3.20.Гамшгаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хамгаалах үйл ажиллагаанд сансрын болон бусад дэвшилтэт арга технологи, техник хэрэгсэл, багаж төхөөрөмж нэвтрүүлж, гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг бэхжүүлж, олон улсын түвшинд хүргэнэ.
7.3.21.Гамшиг судлалын судалгаа шинжилгээг хөгжүүлж, гамшгаас учирсан хохирол, сэргээн босгох хэрэгцээг тооцох арга, технологи боловсруулж, гамшгийн мэдээллийн сан, үндэсний гамшгийн менежментийг хөгжүүлнэ.
7.3.22.Гамшгийн аюул, өртөнг, эмзэг байдлыг бууруулах, гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даатгалын тогтолцоог боловсронгуй болгоно.
7.3.23.Хот суурин газарт гал түймэр унтраах ангийг стандартад нийцүүлэн нэмж байгуулах, гал түймрийг илрүүлэх, унтраах чиглэлд дэвшилтэт арга технологи, шинэ техник, багаж төхөөрөмжийг нэвтрүүлнэ.
7.3.24.Хууль сахиулах болон тусгай чиг үүрэг бүхий нисэхийн нэгж байгуулж, нисдэг тэрэг (автожир)-ний хангалтыг үе шаттайгаар хийнэ.
7.3.25.Хүмүүнлэгийн тусламжийн логистикийн төвтэй болно.
Зорилт 7.4.Хууль сахиулах салбарын эрх зүйн орчныг сайжруулан, бүтээн байгуулалтыг дэмжих, ажиллах нөхцөлийг сайжруулах, мэргэшсэн чадварлаг хүний нөөцийг бэлтгэн өрсөлдөх чадварыг хөгжүүлнэ.
Зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа
7.4.1.Салбарын эрх зүйн шинэтгэлийг нийгмийн хөгжлийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн төгөлдөржүүлнэ.
7.4.2.Нийгмийн харилцаа, эдийн засгийн хөгжлийн өөрчлөлттэй уялдуулан салбарын бүтэц, зохион байгуулалт, орон тооны асуудлыг оновчтойгоор шийдвэрлэнэ.
7.4.3.Алба хаагчдыг бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, мэргэшсэн чадварлаг хүний нөөцийг бүрдүүлнэ.
7.4.4.Салбарын алба хаагчдын цалин, хөлсний нэмэгдлийг тухайн жилийн инфляцын өсөлт, өндөр хөгжилтэй орны ижил төрлийн байгууллагын түвшинд хүргэнэ.
7.4.5.Яаралтай тусламжийн дуудлага, мэдээллийг хүлээн авах, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй болон бусад иргэнд үзүүлэх төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй болгож, цагдаа, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, эмнэлгийн түргэн тусламжийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагааны шуурхай байдлыг хангана.
7.4.6.Салбарын алба хаагчдын дүрэмт хувцас, зэвсэг, тусгай хэрэгсэл, тусгай зориулалтын техник хэрэгслийн чанар, стандартыг судлан тогтоож, лаборатори, үйлдвэр байгуулна.
7.4.7.Салбарын автомашин, тусгай зориулалтын техник хэрэгслийн хангалтыг үе шаттайгаар шинэчилнэ.
7.4.8.Ял шийтгэгдсэн хүнийг нийгэмшүүлэх, суллагдахад бэлтгэх, нийгмээс тусгаарлахгүйгээр ялын бодлогыг хангах зорилгоор “Цахим хяналтын төв”-ийг байгуулж, пробацийн тогтолцоог хөгжүүлнэ.
7.4.9.Иргэний үнэмлэх, гадаад паспортын бичилт хийх үйлдвэрийг өргөтгөж, бэлдэц үйлдвэрлэх дотоодын үйлдвэр байгуулна.
7.4.10.Бүртгэлийн байгууллагын мэдээллийн баазыг бэхжүүлэх, хадгалалтыг сайжруулах зорилгоор сүүлийн үеийн өндөр хүчин чадал бүхий сервер, тоног төхөөрөмжийг үе шаттайгаар шинэчилнэ.
7.4.11.Салбарын болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдыг чадавхжуулах, мэргэшүүлэх, дадлага зохион байгуулах хүчин чадал бүхий сургалтын төв байгуулна.
7.4.12.Оюуны өмчийн газрын байр, сургалтын төв, хөгжлийн төвийн цогцолбор барилгыг барьж олон улсын стандартад нийцсэн үйлчилгээг хөгжүүлнэ.
7.4.13.Хууль зүйн туслалцааны төв болон орон нутаг дахь улсын бүртгэлийн хэлтэс, шүүхийн шинжилгээний албаны ажиллах орчныг сайжруулж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ.
7.4.14.Үйлдвэрлэлийг өргөжүүлэх замаар хоригдлын ажлын байрыг нэмэгдүүлж, эдийн засгийн үр ашгийг сайжруулан, улсын төсвийн ачааллыг бууруулна.
7.4.15.Төрийн тусгай алба хаагчдын эмнэлгийг олон улсын стандартад нийцүүлнэ.
7.4.16.Иргэдэд эрх зүйн албан бус боловсрол олгох чиглэлээр сургалт үйл ажиллагаа зохион байгуулна.
7.4.17.Эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөгжүүлэх зорилгоор санхүүжилтийг нэмэгдүүлж, орчин үеийн техник, технологи болон программ хангамжийг нэвтрүүлнэ.
7.4.18.Үндэсний санах ой архивын баримтын хадгалалт, хамгаалалтын нөхцөлийг сайжруулна.
7.4.19.Монгол Улсын түүх, соёлд холбогдох гадаад улсад хадгалагдаж байгаа баримтыг нээн илрүүлж, худалдан авах ажлыг зохион байгуулна.
7.4.20.Улсын бүртгэлийн мэдээллийн сан газар зүйн өөр байршилд нөөц сантай болгоно.
7.4.21.Криминалистик, шүүх эмнэлэг болон тусгай шинжилгээний хүчин чадлыг бэхжүүлж, хүний нөөцийг чадавхжуулж, техник-технологийн дэвшлийг нэвтрүүлж, шинжилгээ хийх нөхцөлийг сайжруулна.
7.4.22.Шинжилгээний лабораториудад шинжилгээ хийх шинэ арга, аргачлалыг нэвтрүүлж, ДНХ, хими, физик, биологийн лабораториудыг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, метохондр, бактериологийн шинжилгээний лабораториудыг шинээр байгуулна.
7.4.23.ДНХ-ийн нэгдсэн сан бий болгож, эрэн сурвалжлах болон нууц далд аргаар үйлдсэн, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй гэмт хэргийг илрүүлэхэд ашиглана.
7.4.24.Эрх зүйн нэгдсэн систем болон оюуны өмчийн салбарт хиймэл оюун ухаанд суурилсан системийг нэвтрүүлэн хөгжүүлнэ.
7.4.25.Оюуны өмчийн хяналтын системийг боловсронгуй болгоно.
7.4.26.Салбарын инновацын үйл ажиллагааг дэмжих, гарааны бизнест хөрөнгө оруулалт хийхэд чиглэсэн тусгай хөрөнгө оруулалтын сан байгуулж, ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
7.4.27.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын технологийн дэвшлийг инновацад суурилан хөгжүүлнэ.
7.4.28.Дотоод хэргийн их сургуулийн шинжлэх ухаан, инновацын чадавхыг нэмэгдүүлнэ.
7.4.29.Хоригдогчдын хорих анги, байгууллагын дотоод үйлчилгээнд цахим картын системийг нэвтрүүлнэ.
7.4.30.Хүний биеийн давхцахгүй өгөгдөл бүхий бүртгэл, танилтын системийг нэвтрүүлнэ.
7.4.31.Дараа үеийн суурин болон хөдөлгөөнт холбооны технологийн дэвшилд тулгуурласан цагдаа, дотоодын цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааны онцлогт тохирсон харилцаа холбооны шийдлийг нэвтрүүлнэ.
Зорилт 7.5.Төр, иргэн, хувийн хэвшлийн мэдээллийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлыг баталгаажуулж, өрсөлдөх чадвар бий болгоно.
Зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа
7.5.1.Үндэсний мэдээллийн дэд бүтцэд халдах халдлагыг илрүүлэх, таслан зогсоох чадавх бий болгож, кибер гэмт хэрэгтэй тэмцэнэ.
7.5.2.Кибер аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчныг бүрдүүлж, хяналт шалгалтын тогтолцоог бэхжүүлж, кибер халдлага, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чадавхыг бэхжүүлж, төрийн албан хаагч, иргэдийн технологийн мэдлэг, инновацыг ашиглах чадавхыг дээшлүүлнэ.
7.5.3.Мэдээллийн технологийн судалгаа шинжилгээг өргөжүүлж, мэдлэгт суурилсан инновацын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, уян болон хатуу дэд бүтцийг хөгжүүлж, кибер аюулгүй байдлын чиглэлээр судалгаа, шинжилгээ хийдэг олон улсын ба бүс нутгийн байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлж, Монгол Улсын мэдээллийн аюулгүй байдлыг олон улсын түвшинд хүргэнэ.
7.5.4.Үндэсний мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэд бүтцэд халдах, эдийн засаг, нийгмийн чадавхыг сулруулах оролдлоготой тэмцэх чадавх бүхий үндэсний компьютерын онцгой бэлэн байдлын багийн үйл ажиллагааг эрчимжүүлнэ.
7.5.5.Цахим мэдээллийг ангилах, тодорхойлох, үнэлэх, төрийн мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтцийн эмзэг, сул байдлыг илрүүлэх, эрсдэлийн үнэлгээг тогтмол хийж байх талаар холбогдох хууль, дүрэм, журамд тусган онц чухал дэд бүтэц бүхий байгууллагуудад цахим халдлагатай тэмцэх баг бий болгож мэргэшсэн хүний нөөц бэлтгэж, хөгжүүлнэ.
7.5.6.Цахим мэдээллийн аюулгүй байдлын эмзэг байдлыг бууруулах, урьдчилан сэргийлэх, халдлагад хариу үйлдэл үзүүлэх чадавхыг бэхжүүлнэ,
7.5.7.Төрийн албан хаагч, иргэдийн технологийн мэдлэг, инновацыг ашиглах чадавхыг дээшлүүлнэ.
7.5.8.Мэдээллийн технологийн судалгаа шинжилгээг өргөжүүлж, мэдлэгт суурилсан инновацын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, уян болон хатуу дэд бүтцийг хөгжүүлнэ.
7.5.9.Кибер аюулгүй байдлын чиглэлээр судалгаа, шинжилгээ хийдэг олон улсын ба бүс нутгийн байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлж, Монгол Улсын мэдээллийн аюулгүй байдлыг олон улсын түвшинд хүргэнэ.
7.5.10.Нийгмийн сүлжээ, цахим хуудас, телевизийн нэвтрүүлэг, нийтлэл хэлбэрээр дамжуулан олон нийтийн цахим мэдлэг боловсролыг дээшлүүлэн интернэтийн зохистой, соёлтой хэрэглээг нийтэд төлөвшүүлж, кибер орчинд хүний эрх, эрх чөлөөг хамгаалах чадавхыг бэхжүүлнэ.
7.5.11.Сансрын технологид суурилсан гарааны шинэ компаниуд, сансрын аялал жуулчлалын симуляци хийх нээлттэй баазын судалгаа хийж, гадаад улс орнуудтай хамтран хиймэл дагуул хөөргөж, газрын станц байгуулах хөрөнгө оруулалт татах арга хэмжээг авна.
7.5.12.Сансрын технологийн үндэсний мэргэжилтэн бэлтгэх их сургуулийн хөтөлбөр боловсруулж, сансар судлал ба өндөр технологийн институт байгуулан хөгжүүлнэ.
7.5.13.Сансрын холбооны үндэсний хиймэл дагуулын сүлжээ ашиглан үндэсний харилцаа холбооны сүлжээний ашиглалт, хяналтын менежментийг бүрдүүлэх, уялдуулах сайжруулах сүлжээг өргөтгөн байгуулж ашиглалтын хэвийн нөхцөлийг хангаж ажиллах, төрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах цогц үйл ажиллагааг авч хэрэгжүүлнэ.
7.5.14.Сансрын технологийг судлан шинжлэх лаборатори байгуулж, үндэсний хиймэл дагуулыг үйлдвэрлэж нэвтрүүлнэ.
7.5.15.Өрсөлдөх чадвартай мэдээлэл, харилцаа холбооны систем, техник хэрэгсэл, программ хангамж, криптографийн үндэсний үйлдвэрлэл болон мэдээллийн аюулгүй байдлын шийдэл боловсруулах тогтолцоог бэхжүүлнэ.
7.5.16.Тоон гарын үсгийн нийтийн түлхүүрийн дэд бүтцийг хөгжүүлж, тоон гарын үсгийг бүх нийтийн хэрэглээ болгох, тоон гарын үсэгт суурилсан цахим үйлчилгээний нууцлал, хамгаалалтыг хангана.
7.5.17.Төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний хамрах хүрээг өргөтгөж (төв болон орон нутаг), хамгаалагдсан интернэт болон интернэт сүлжээнд төрийн захиргааны байгууллагуудыг бүрэн хамруулах замаар төрийн байгууллагуудын мэдээллийн аюулгүй байдлыг хангах тогтолцоог боловсронгуй болгож, хөгжүүлнэ.
7.5.18.Төрийн байгууллагуудын цахим халдлага зөрчилтэй тэмцэх компьютерын онцгой бэлэн байдлын баг байгуулж, мэдээллийн урсгалыг хянах замаар эмзэг байдлыг бууруулж, цахим форенсикийн үндэсний төвийн үйл ажиллагааг өргөтгөн шинэчилнэ.
7.5.19.Төрийн байгууллага болон Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчдийн газруудыг тусгай хэрэглээний сүлжээнд бүрэн хамруулах, шифр харилцаа нэвтрүүлж, тусгай хэрэглээний радио давтамжийн зурвасын ашиглалт, давтамж хоорондын нөлөөлөлд хяналт тавих техникийн нөхцөлийг бүрдүүлнэ.
7.5.20.Онцгой болон гамшгийн нөхцөл байдлын үед ашиглах зорилгоор нийслэл, аймгийн төвүүдийг холбосон богино долгионы радио холбооны сүлжээ болон хөдөлгөөнт холбооны төвүүдийг өргөтгөж, шинэчилнэ.
7.5.21.Мэдээлэл холбооны дэд бүтцэд холбогдоогүй алслагдсан цэгүүдийг холбосон мэдээлэл дамжуулах, солилцох сүлжээг байгуулна.
7.5.22.Өрсөлдөх чадвартай мэдээлэл, харилцаа холбооны систем, техник хэрэгсэл, программ хангамж, криптографийн үндэсний үйлдвэрлэл болон мэдээллийн аюулгүй байдлын шийдэл боловсруулах тогтолцоог бэхжүүлнэ.
7.5.23.Төрийн нууцыг хууль бусаар олж авах, задруулах, үрэгдүүлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох чадавхыг дээшлүүлж, алба хаагчдыг мэргэшүүлнэ.
7.5.24.Үндэсний дата төвийн мэдээллийн систем, сүлжээ, өгөгдлийн сангийн хамгаалалтыг сайжруулна.
7.5.25.Үндэсний мэдээллийн дэд бүтцэд халдах халдлагыг илрүүлэх, таслан зогсоох чадавх бий болгож, кибер гэмт хэрэгтэй тэмцэнэ.
7.5.26.Төрийн цахим ой санамж болох мэдээллийн сан, өгөгдлийн бүрэн бүтэн, нэгдмэл, аюулгүй байдлыг хангаж нэг эх сурвалж бүхий мэдээлэл, нээлттэй өгөгдлийг бий болгож, хөгжүүлнэ.
7.5.27.Сансрын холбооны үндэсний хиймэл дагуулын сүлжээ ашиглан үндэсний харилцаа холбооны сүлжээний ашиглалт, хяналтын менежментийг бүрдүүлэх, уялдуулах сайжруулах сүлжээг өргөтгөн байгуулж ашиглалтын хэвийн нөхцөлийг хангаж ажиллах, төрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах цогц үйл ажиллагааг авч хэрэгжүүлнэ.
7.5.28.Төрийн нууцын программ хангамжийг боловсруулж, төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд нэвтрүүлж, төрийн болон албаны нууцын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан байгуулна.
Зорилт 8.1.Бүс нутгийн эдийн засгийн интеграцад дэд бүтцийн нэгдсэн сүлжээгээр бүрэн холбогдож, эдийн засгийн эрчимтэй өсөлтийг хангах суурь нөхцөлийг бүрдүүлнэ.
Зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа
8.1.1.Олон улс, бүс болон орон нутгийн чанартай дараах чиглэлийн авто замуудыг байгуулна:
“Ховдын Мянгад”–“Завханы Загастайн даваа”-ны арын уулзвар;
“Өлгий”-“Хөх эрэг боомт”;
“Батцэнгэл”–“Хануйн гүүр”;
“Ховд”–“Улаангом”;
“Завханы Сонгино”–“Тэс”–“Арц суурь боомт”;
“Есөнбулаг”–“Улиастай”;
“Бага Илэнхи”–“Тэшиг”–“Хутаг-Өндөр”;
“Булганы Орхон”–“Хишиг-Өндөр”–“Гурванбулаг”;
“Алтанбулаг”– “Дархан-Уул”–“Улаанбаатар”;
“Чойбалсан”–“Баруун-Урт”;
“Баяндалай” – “Шивээ хүрэн боомт”.
8.1.2.Хөгжлийн ирээдүйтэй сууринг тодорхойлж улс, бүсийн чанартай авто замын сүлжээнд холбоно.
8.1.3.Стратегийн орд газруудыг хилийн боомттой холбосон дараах чиглэлийн төмөр замуудыг барьж, байгуулна:
“Таван толгой”–“Зүүнбаян”;
“Зүүнбаян”–“Ханги мандал”;
“Нарийн сухайт”–“Шивээ хүрэн”;
“Таван толгой”–“Гашуунсухайт”;
“Сайншанд”–“Баруун-Урт”–“Хөөт”.
8.1.4.Олон улсын тээвэр логистикийн 3, бүсийн тээвэр логистикийн 6, орон нутгийн тээвэр логистикийн 33 төвийг тус тус барина.
8.1.5.Шинэ нийслэл болон Дорнод, Өмнөговь, Ховд, Увс, Завхан, Хөвсгөл аймгуудыг 4C зэрэглэлийн агаарын хөлөг хүлээн авах хүчин чадалтай аэродром, зорчигч үйлчилгээний цогцолбор бүхий олон улсын нисэх буудалтай болгоно.
8.1.6.Хөшигийн хөндий, Говьсүмбэрийн Баянталд эдийн засгийн чөлөөт бүс, карго логистикийн төв байгуулна.
8.1.7.Замын-Үүд, Алтанбулаг, Цагааннуурын чөлөөт бүсийг барьж дуусгана.
8.1.8.Хавирга, Гашуунсухайт, Шивээ хүрэн, Булган, Боршоо, Арц суурь, Бага Илэнхи зэрэг хилийн боомтуудын нэвтрэх чадварыг нэмэгдүүлнэ.
8.1.9.Хөгжлийн ирээдүйтэй суурин газарт бүс нутгийн онцлог, нүүдлийн мал аж ахуйд тулгуурлан хөдөө аж ахуйн үйлдвэрлэл технологийн 33 паркийг бүсчлэн байгуулна.
8.1.10.Орон нутгийн мэдээлэл болон цаг агаарын аюулаас урьтаж анхааруулах мэдээг малчдад дамжуулж бэлэн байдалд орох боломж бүрдүүлэх мэдээлэл холбооны эргэх холбоо бүхий цогцолборыг 18 аймаг, аюулын эрсдэл өндөртэй 13 суманд байгуулна.
Зорилт 8.2.Эдийн засгийн тэргүүлэх салбарууд болон байршлын давуу талд тулгуурлан бүс, орон нутагт аялал жуулчлалыг хөгжүүлнэ.
Зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа
8.2.1.Баруун аймгуудад өндөр уулын экосистем, Их нууруудын хотгорын байгаль газар зүйн онцлог, олон ястан, угсаатны ахуй соёл, өв уламжлалд түшиглэсэн аялал жуулчлалын цогцолборыг байгуулна.
8.2.2.Хөвсгөл нуур, Хангайн нурууны экосистем, томоохон голуудын сав дагуух адал явдалт болон Орхоны хөндийн дурсгалт газрыг түшиглэсэн соёлын аялал жуулчлалын цогцолбор байгуулна.
8.2.3.Говийн аймгуудад палеонтологи болон нэн ховор амьтдын парк, түүх, шашин, соёлын өв уламжлал, байгалийн ландшафт, рашаан сувилалд түшиглэсэн амралт, нөхөн сэргээх аялал жуулчлалын цогцолбор байгуулна.
8.2.4.Дорнод аймагт Халх гол, Буйр нуур, хил орчмын аялал жуулчлалыг дэмжинэ.
8.2.5.Хэнтий аймагт Монголын төрт ёсны түүх, дурсгалын үнэт өв, нүүдлийн соёл, уламжлалт ахуйд түшиглэн “Чингис хаан аялал жуулчлалын цогцолбор” байгуулна.
8.2.6.Сүхбаатар аймагт түүх соёлын өвд түшиглэсэн хил орчмын аялал жуулчлалыг дэмжинэ.
8.2.7.Төвийн болон Улаанбаатар хотын бүсэд бизнесийн аялал жуулчлалыг хөгжүүлнэ.
8.2.8.Орхоны хөндийд шинэ нийслэлийн байршлыг сонгож, техник, эдийн засгийн үндэслэл, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ.
8.2.9.Бүс, орон нутагт төрөөс үзүүлэх нийгмийн үйлчилгээний стандарт, нормативыг хангах замаар Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулна.
Зорилт 8.3.Хөдөө аж ахуйг байгальд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, эрсдэл даах чадвартай, нийгмийн хөгжлийн чиг хандлага, хэрэгцээ, шаардлагад нийцсэн, хариуцлагатай, бүтээмж өндөр, тогтвортой үйлдвэрлэлтэй эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлнэ.
Зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа
8.3.1.Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нөөцийг эдийн засгийн эргэлтэд эрчимтэй оруулах нөхцөлийг бүрдүүлж, дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ.
8.3.2.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд дасан зохицох, эрсдэлийг бууруулах чадавхыг бэхжүүлэх, хөдөө аж ахуйд даатгалын тогтолцоог боловсронгуй болгож, гэнэтийн эрсдэлээс учирч болох эдийн засгийн хохирол, эрсдэлийг бууруулна.
8.3.3.Бэлчээрийн газрыг ашиглах, сайжруулах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулсан эрх зүйн орчныг тодорхой болгож, бэлчээрийн менежментийн нэгдсэн системийг бий болгож, бэлчээрийн доройтол, цөлжилтийг бууруулна.
8.3.4.Байгаль экологи, бэлчээрийн даацтай уялдуулж, малын тоо, төрөл, бүтцийн дээд хязгаарыг тогтоох, бэлчээрийн мэрэгч амьтад, шавжтай тэмцэх, малын бэлчээр, хадлан, тэжээл, усны хангамж, хүрэлцээг нэмэгдүүүлж, мал аж ахуйн эрсдэлийг бууруулна.
8.3.5.Уламжлалт өв соёлыг хадгалсан бэлчээрийн аж ахуйг зонхилон, дэвшилтэт технологи, техник бүхий эрчимжсэн аж ахуйг хот суурин орчимд бүсчлэн хөгжүүлж, нөөцийг тогтвортой, зохистой ашиглан, ногоон эдийн засгийн чиг баримжаатай мал аж ахуйг хөгжүүлнэ.
8.3.6.Үржил шим бүхий хөрсөнд тариалсан монгол таримлын өрсөлдөх чадвар, үнэ цэнийг өсгөж, экспортыг нэмэгдүүлсэн, ухаалаг технологид суурилсан газар тариаланг хөгжүүлнэ.
8.3.7.Хөдөө аж ахуйн эрчимжүүлсэн үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг бүсчилж, төрөлжүүлэн төвлөрсөн хүн амын хүнсний хангамж, хүртээмжийг тогтворжуулан, зарим нэр төрлийн бүтээгдэхүүний импортыг бууруулах, экспортыг дэмжинэ.
8.3.8.Хөдөө аж ахуйн эрчимжүүлсэн үйлдвэрлэлд техник, технологийн шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлж, кластер, логистик, санхүүгийн түрээсийн үйлчилгээг хөгжүүлнэ.
8.3.9.Хөдөө аж ахуйн салбарын хүний нөөцийн тогтвортой ажиллах мэдлэгээ дээшлүүлэх нөхцөлийг сайжруулах, хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, залгамж халааг бэлтгэнэ.
8.3.10.Хөдөө аж ахуйн салбарын ажиллагсдын орон нутагтаа ая тухтай ажиллах, амьдрах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулна.
8.3.11.Малчдын ахуй амьдралд түшиглэн нүүдлийн соёл, иргэншил, уламжлал бүхий аялал жуулчлалыг хөгжүүлж, орлого, ашгийг нь өсгөнө.
8.3.12.Хөдөө аж ахуйн салбарын ажиллагсдын үйлдвэрлэлээ өргөтгөх, хорших санаачилгыг төрийн бодлогоор дэмжиж, ажлын байрыг тогтвортой хадгална.
8.3.13.Хөдөө аж ахуйд хамтын хоршил, эко санаачилга, хөрөнгө оруулалтыг идэвхжүүлж, нөөц ашиглалтыг нэмэгдүүлнэ.
8.3.14.Малын генетик нөөцийг бүртгэх, төлөв байдлыг үнэлэх, бүртгэх, тогтвортой ашиглах, хамгаалах, судлан хөгжүүлэх үйл ажиллагааны тогтолцоо, төлөвшилтийг бүрдүүлнэ.
8.3.15.Малын удам зүй, сонгон үржүүлэг, селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, үржлийн стратегийн дагуу явуулах, малын үүлдэрлэг байдал, ашиг шимийн гарц, чанарыг сайжруулна.
8.3.16.Үндэсний үүлдэр, омгийн малын генийн санг хамгаалах, үржүүлгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, биотехнологийн дэвшилтэт аргыг үйлдвэрлэлд өргөнөөр нэвтрүүлж, малын нөхөн үйлдвэрлэлийн эдийн засгийн хохирлыг бууруулна.
8.3.17.Малын үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний чадавхыг сайжруулж, явуулын үйлчилгээг олон улсын жишигт хүргэх, малын генетик нөөцийн үндэсний бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг хөгжүүлнэ.
8.3.18.Мал, амьтны өвчний гаралт, тархалтыг бууруулж, бүс, нутгийн түвшинд халдварт өвчнөөр тайван байдлыг баталгаажуулна.
8.3.19.Мал эмнэлгийн лабораторийн орчин үеийн оношилгоо, шинжилгээний дэвшилтэт арга, технологийг нэвтрүүлж, оношилгооны чадавхыг сайжруулна.
8.3.20.Эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай малын эм, биобэлдмэлийг хэрэглэх нөхцөлийг бүрдүүлж, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлнэ.
8.3.21.Мал эмнэлгийн үйлчилгээний мэргэжлийн, шуурхай, бие даасан, нэгдмэл байдлыг хангах, мал эмнэлгийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд төрөөс дэмжинэ.
8.3.22.Стратегийн хүнсний зориулалттай болон бусад нэр төрлийн ашигт таримлын тариалалт, үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, дотоодын хэрэгцээг хангах, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлж, шинэ нэр төрлийн таримлын бүтээгдэхүүн бий болгох, импортыг бууруулна.
8.3.23.Тариалангийн үйлдвэрлэлд тэг болон цомхотгосон технологийг бүрэн нэвтрүүлж, байгальд ээлтэй бордооны хэрэглээг төлөвшүүлж, хөрсний үржил шимийг хамгаалж, сайжруулна.
8.3.24.Шинэ ургацын ногооны хангамжийг сайжруулна.
8.3.25.Ган гачиг, өвчин, хортонд тэсвэртэй таримлын сортуудыг шинээр гаргах, нутагшуулах, баталгаажсан сортын үрээр дотоодын хэрэгцээг бүрэн хангана.
8.3.26.Хөдөө аж ахуйн парк ашиглалтыг сайжруулж, техник, хэрэгслийн засвар, үйлчилгээний болон зарим нэр төрлийн сэлбэг, тоног төхөөрөмжийг дотооддоо угсарч үйлдвэрлэн, усны зарцуулалт багатай усалгааны дэвшилтэт техник, технологи нэвтрүүлнэ.
8.3.27.Таримал ургамлын өвчин, хог ургамал, хөнөөлт шавж, мэрэгчдийн тархалтын эсрэг экологид ээлтэй ургамал хамгааллын цогц арга хэмжээг хэрэгжүүлж, зохистой дадлыг нэвтрүүлнэ.
8.3.28.Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэлийн чанарын хяналт, баталгаажуулалтын оновчтой тогтолцоог бүрдүүлж, хөдөө аж ахуйн бирж, үндэсний боловсруулах үйлдвэр, бэлтгэн нийлүүлэгчийн үйл ажиллагааны уялдааг сайжруулна.
8.3.29.Хөдөө аж ахуйгаас бэлтгэн нийлүүлэх түүхий эд, бүтээгдэхүүнийг төвлөрүүлэх, анхан шатны боловсруулалт хийх стандартын дагуу бэлтгэн зах зээлд нийлүүлэхэд нь хөрөнгө оруулалтын болон урамшууллын дэмжлэг үзүүлнэ.
8.3.30.Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нөөцтэй уялдуулан боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг бүрэн ашиглах, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшнийг олон улсын жишигт хүргэнэ.
8.3.31.Бүс нутаг дахь малын гаралтай түүхий эдийн нөөцийг оновчтой ашиглах, экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, зарим нэр төрлийн бүтээгдэхүүний импортыг бууруулж, экспортыг дэмжинэ.
8.3.32.Алслагдсан бүс нутаг дахь малын гаралтай түүхий эдийн нөөцийг оновчтой ашиглах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх боломжийг судалж хэрэгжүүлнэ.
8.3.33.Хүнсний шим тэжээллэг чанарыг сайжруулах, зохистой хэрэглээг дэмжих, хүнсний хангамжийн тогтвортой, тэнцвэртэй байдлыг хангаж, хүртээмжийг нэмэгдүүлнэ.
8.3.34.Стратегийн хүнс болон гол нэр төрлийн хүнсний хүн амын хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээс тогтвортой хангаж, мах, сүүний улирлын хамаарлыг бууруулна.
8.3.35.Хүнсний сүлжээний бүх шатанд түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах бүтэц, зохион байгуулалтын оновчтой тогтолцоог бүрдүүлнэ.
8.3.36.Боловсруулах салбарын хүчин чадлын ашиглалтыг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, экспортын баримжаатай үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлнэ.
8.3.37.Дотоодын үйлдвэрлэлийг тарифын болон тарифын бус зохицуулалтаар хамгаалах, төрийн дэмжлэг, хөрөнгө оруулалтыг сайжруулна.
8.3.38.Хүнсний нарийн ногооны үрийн дотоодын хэрэгцээг бүрэн хангана.
Зорилт 9.1.Иргэдийнхээ хөгжих боломжийг хангасан хөдөлмөрийн үнэлэмж өндөртэй эрүүл чийрэг, бүтээгч, оюунлаг иргэдтэй хот болно.
Зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа
9.1.1.Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх, засварлах зэргээр суудлын тоог нэмэгдүүлж бүлэг дүүргэлтийг норматив хэмжээнд хүргэнэ.
9.1.2.Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт орчны стандарт мөрдүүлнэ.
9.1.3.Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд шаардлагатай техник, тоног төхөөрөмж нийлүүлж, ерөнхий боловсролын сургууль, насан туршийн боловсролын төв, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд цахим болон зайн сургалтын танхим байгуулж, цэцэрлэгүүдийг камержуулна.
9.1.4.Сургууль бүрд спорт, урлагийн заал, номын сан бүхий хүүхдийн цогц хөгжлийн төвийг үе шаттайгаар байгуулна.
9.1.5.Хамтын ажиллагаатай улс, хотуудтай багш, сурагч солилцооны болон тэтгэлэгтэй суралцах хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлнэ.
9.1.6.Хүүхэд харах үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэн 1-2 насны хүүхдийг хамруулна.
9.1.7.Насан туршийн боловсролын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж насанд хүрэгчид, ахмад настанд зориулсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж, нийгмийн түншлэлийг бэхжүүлнэ.
9.1.8.Хүүхэд хамгаалах төв, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр өнжүүлэх төв, асрамжийн газрын хүчин чадлыг нэмэгдүүлж, шаардлагатай тохижилт үйлчилгээг хийнэ.
9.1.9.Эрүүл мэндийн байгууллагын барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх, засварлах, стандартын шаардлага хангасан тохижилт, үйлчилгээний орчныг бүрдүүлэх, орны тоог нэмэгдүүлэх ба дүүргийн жишиг эрүүл мэндийн төвийн барилгыг шинээр барина.
9.1.10.Эмнэлгийн тусламж, үйлчилгээний нэгдсэн зохицуулалттай, бүсчилсэн сүлжээг байгуулж, тогтвортой үйл ажиллагааг хангана.
9.1.11.Дүүргийн эрүүл мэндийн төвийг нэгдсэн эмнэлэг, дүүргийн нийгмийн эрүүл мэндийн төв болгон хөгжүүлэх ба оношилгоо, эмчилгээний чадавхыг сайжруулах, ерөнхий мэс засал, дурангийн мэс засал, хавдар, хөнгөвчлөх, сэргээн засах тусламж, үйлчилгээг үе шаттай хөгжүүлнэ.
9.1.12.Өрх, тосгоны эрүүл мэндийн төвд үзүүлэх эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээнд шинэ дэвшилтэт арга технологийг нэвтрүүлэх, хурдавчилсан оношилгоо, өдрийн, сэргээн засах, гэрээр үзүүлэх тусламжийг бэхжүүлнэ.
9.1.13.Шинжлэх ухааны дэвшилтэт технологи, инновацыг нэвтрүүлэх, өндөр хөгжилтэй орны эмч, эмнэлгийн мэргэжилтнийг багаар нь урьж ажиллуулах, үндэсний мэргэжилтнийг сургаж чадавхжуулах замаар өндөр технологи, ур чадвар шаардсан тусламж, үйлчилгээг эх орондоо үзүүлдэг болно.
9.1.14.Эрүүл мэндийн урт хугацааны тусламж, үйлчилгээний загварыг гаргаж, сэргээн засах, хөнгөвчлөх, сувилахуйн төвийг байгуулах, энэ чиглэлд хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын оролцоог хангана.
9.1.15.Нийгмийн эрүүл мэндийн зөвлөлийг Улаанбаатар хотын хэмжээнд зохион байгуулж, тогтвортой үйл ажиллагааг хангана.
9.1.16.Алслагдсан дүүрэг, дагуул хотод телемедицин, цахим эрүүл мэндийн дэвшилтэт технологийг нэвтрүүлнэ.
9.1.17.Орчин үеийн техник, технологийн дэвшлийг биеийн тамир, спортын ажил, үйлчилгээнд нэвтрүүлснээр бүх насны иргэд хиймэл оюун ухаанд суурилсан спортын зөвлөн туслах үйлчилгээ авах боломжийг бүрдүүлнэ.
9.1.18.Хотын хэмжээнд бүх насны иргэдэд үйлчлэх спортын зориулалтын стандарт талбайн хүртээмжийг нэмэгдүүлж, биеийн тамир спортын барилга байгууламжийг төлөвлөн байгуулна.
9.1.19.Байгууллагын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүнд үйлчилгээ үзүүлэх орчныг бүрэн хангана.
9.1.20.Хотын соёлт иргэнийг төлөвшүүлэхэд бүх шатны боловсролын байгууллагуудыг хамарсан төсөл хэрэгжүүлж, нийгэмд чиглэсэн нөлөөллийн үйл ажиллагааг төрийн байгууллага, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлнэ.
9.1.21.Хүн амд сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг дэмжинэ.
9.1.22.Хөдөлмөр эрхлэлтийн хувилбарыг төрөлжүүлж, ажил эрхлэнгээ суралцах, мэргэших боломжтой хөтөлбөрүүд боловсруулна.
Зорилт 9.2.Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, экосистемийн тэнцвэрт байдлыг хангасан, хүлэмжийн хийн ялгарал багатай ногоон технологи бүхий амьдралын таатай орчинтой хот болно.
Зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа
9.2.1.Хот, суурин газрын экосистемийн үнэ цэн, экологийн даацыг тогтоох, уур амьсгалын өөрчлөлтийн эмзэг байдал, эрсдэлийн үнэлгээ хийх, гамшгийн эрсдэлийг бууруулах менежментийн цогц тогтолцоог боловсронгуй болгон хөгжүүлж, ногоон бүсийн экологийн коридоруудыг байгуулна.
9.2.2.Улаанбаатар хотын суурьшлын бүсийн хилийг дагуулан суурьшлыг хязгаарлах ногоон бүсийг байгуулна.
9.2.3.Хүнсний аюулгүй байдлыг хангаж, хөдөө орон нутгаас нийлүүлдэг органик хүнсний сүлжээг бий болгоно.
9.2.4.Байгальд ээлтэй, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх замаар бохирдлын бүх эх үүсвэрийг багасгаж, дахин ашиглах саармагжуулах боломжийг бүрдүүлнэ.
9.2.5.Хотын уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ойн экосистемийг бий болгож, ой хамгааллын тогтвортой менежментийг хэрэгжүүлэх, экосистемийн үйлчилгээний төлбөрийн системийг үе шаттайгаар нэвтрүүлнэ.
9.2.6.Хөрс хамгаалах, хөрсний бохирдлыг биологийн болон технологийн аргаар нөхөн сэргээх, экологийн ач холбогдол бүхий байршлуудад ойг нөхөн сэргээж таримал ойг улсын ойн санд худалдан авах менежментийг хэрэгжүүлнэ.
9.2.7.Хамтын оролцоотой байгалийн нөөцийн тогтвортой менежментийг хэрэгжүүлнэ.
9.2.8.Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ойн экосистемийг бий болгож, ой хамгааллын болон нөхөн сэргээлтийн тогтвортой менежментийг шинжлэх ухаан, технологийн шинэ ололтуудад тулгуурлан хэрэгжүүлнэ.
9.2.9.Ойн доройтол, хомсдолыг бууруулах, нөхөн сэргээх цогц арга хэмжээг хэрэгжүүлж ойн хэвийн өсөлтийг хангана.
9.2.10.Ой, усны санд газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн газрын төлбөрийг эрс нэмэгдүүлж, экосистемийн үйлчилгээний төлбөр авах замаар ой, усны санд газар эзэмших сонирхлыг хязгаарлах, хуримтлагдсан орлогыг ус, ойн нөөцийг хамгаалах төслүүдэд зарцуулна.
9.2.11.Мод үржүүлгийн газрын үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэж, ногоон байгууламжид ашиглах суулгацын чанарыг дээшлүүлж, ашигт ургамлын төрөл зүйлийг нэмэгдүүлнэ.
9.2.12.Орчны чанарын хяналт-шинжилгээний чадавхыг бэхжүүлэн судалгаа, шинжилгээний ажлыг өргөжүүлж, лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ.
9.2.13.Авто тээврийн хэрэгслээс ялгарч байгаа хорт бодисын хэмжээг бууруулж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлэн, агаарын бохирдлын идэвхжил ихтэй бүсийг орон сууцжуулах асуудлыг шат дараатай, системтэй хэрэгжүүлж агаарын бохирдлыг бууруулна.
9.2.14.Уул уурхайн улмаас эвдэрсэн газрын нэгдсэн мэдээллийн сан үүсгэх, нөхөн сэргээлтийн технологи арга зүй, эрх зүйн орчны давхардал хийдлийг арилгана.
9.2.15.Усны нөөц, ундны усны баталгаат эх үүсвэрээр хангаж хамгаалан, усны үнэ цэнийг нэмэгдүүлж зохистой хэрэглээг эдийн засгийн аргаар хэвшүүлнэ.
9.2.16.Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийг тусгай хамгаалалтад авч, дэглэмийг чанд мөрдүүлнэ.
9.2.17.Ундны усны нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр “Туул усан цогцолбор" төслийн техник, эдийн засгийн үндэслэл, ажлын зураг төслийг боловсруулан ашиглалтад оруулна.
9.2.18.Ус хангамжийн эх үүсвэр, усан сан, гүний худаг, насос станцын аюулгүй байдлыг хангах нэгдсэн хяналтын төвийг байгуулж теле хяналт, холбоо дохиоллын техник хэрэгслээр тоноглож дамжуулах, түгээх шугамыг салгах төсөл хэрэгжүүлнэ.
9.2.19.Боломжит бүх байршилд гадаргын ус хуримтлуулах хөв цөөрөм, усан сан байгуулна.
9.2.20.Голын эх, ус намаг бүхий газруудыг орон нутгийн тусгай хамгаалалтад авч, барилгажихаас сэргийлэн ус шингээх чадварыг хэвээр нь хадгалах замаар үерийн эрсдэлийг бууруулна.
9.2.21.Усны нөөцийг хуримтлуулах, зохистой ашиглах тогтвортой менежментийг хэрэгжүүлнэ.
9.2.22.Хаягдал лаг, тунадсыг боловсруулан эцсийн бүтээгдэхүүн болгох, цэвэрлэгдсэн усыг боловсруулж дахин давтан ашиглах эрх зүйн орчныг бүрдүүлж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, эргүүлэн ашиглах гол шугам сүлжээ төслийг хэрэгжүүлнэ.
9.2.23.Улаанбаатар хотын ус хангамжийн эх үүсвэр, ус цэвэршүүлэх үйлдвэр, цэвэрлэх байгууламжаас гарсан хаягдал усыг дахин цэвэршүүлнэ.
9.2.24.Үйлдвэрлэлийн зориулалтаар гүний цэвэр ус ашиглах явдлыг хязгаарлах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж, саарал усны хэрэглээг нэвтрүүлнэ.
9.2.25.Айл өрхийн нүхэн жорлон болон хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй бохирдолд байгаль орчны нэгдсэн дүгнэлт хийж, байгаль орчин бохирдуулсны нөхөн төлбөр тооцох эрх зүйн орчныг бүрдүүлж гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг стандартад нийцүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулна.
9.2.26.Айл өрхүүдийн стандартын бус ариун цэврийн байгууламжийг шинэчлэх, ялгадсыг бордоо болгож эдийн засгийн эргэлтэд оруулна.
9.2.27.Бохирдол бага ялгаруулах, хог хаягдалгүй хэрэглээг нэмэгдүүлэхэд захиргааны болон урамшууллын аргыг хослуулан хэрэглэнэ.
9.2.28.Ахуйн хэрэглээний болон цахилгаан станцуудаас гарах үнс, лаг, хог хаягдлыг дахин ашиглаж, хоёрдогч бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.
9.2.29.Хог хаягдлыг ангилан ачих, цуглуулах, тээвэрлэх үйлчилгээнд технологийн шинэчлэл хийж, стандартыг бий болгох, дахин боловсруулах үйлдвэрт шилжүүлэх, хог хаягдлын төвлөрсөн цэгүүдийг цэвэрлэж, нөхөн сэргээнэ.
9.2.30.Аюултай хог хаягдлыг ангилан ялгах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, саармагжуулах, устгах тогтолцоог бий болгоно.
9.2.31.Дахивар түүхий эдийг дахин боловсруулах жижиг, дунд үйлдвэрүүдийг төрөлжүүлэх, технологийн шинэчлэл хийх, хөгжүүлэх, хаягдалгүй технологи бүхий үйлдвэрлэлийг бий болгоно.
9.2.32.“Нарангийн энгэр”, “Цагаан даваа”-ны төвлөрсөн хогийн цэгийн ландфилын талбайг бүрэн хааж, нөхөн сэргээнэ.
9.2.33.Хотын барилга байгууламжийг паспортжуулах, тэдгээрийн чанар, насжилтыг тодорхойлох, газар хөдлөлтийн үед тэсвэрлэх чадварт хянан баталгаажуулалт хийх, эрсдэлтэй байгууламжийг хүчитгэх, эсвэл буулгаж шинэчлэн барилгажуулах ажлыг зохион байгуулна.
9.2.34.Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга байгууламж төлөвлөх арга аргачлал, загварчлал хийх, инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө боловсруулан батлуулж, эрсдэлтэй бүсүүдэд гидрогеологийн хэмжилт хийж, цооног байгуулж хяналтын нэгдсэн системд холбоно.
9.2.35.Болзошгүй аюулт үзэгдэл, ослын үеийн мэдээлэл, харилцаа холбооны тогтолцоо, нөөцийн удирдлагыг боловсронгуй болгох, инженерийн бэлтгэл арга хэмжээг бүрэн хангасан үерийн эрсдэлгүй хот болно.
9.2.36.Улаанбаатар хотын ногоон байгууламжийн талбайн хэмжээг нэмэгдүүлэх, хотыг цэцэрлэгжүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлж, дэмжих санхүүжилт, татвар, зээл, урамшууллын оновчтой хөшүүргийг бий болгоно.
9.2.37.Хот, суурин газрын ногоон байгууламжийн усалгааны арга технологид шинэчлэлт хийж, усалгааны горимыг мөрдүүлэх, үерийн эрсдэлтэй бүсүүдэд шинээр далан суваг барих, хөрс болон замын ус зайлуулах шугам барихдаа ус хуримтлуулах хөв цөөрөм, далд усан сангууд барьж байгуулах усыг олон зориулалтаар ашиглах, голуудын урсац тохируулга хийх шийдлийг тусган барьж байгуулна.
9.2.38.Хотын ногоон байгууламжийг хамгаалах, нэмэгдүүлэх, хотын соёлыг бүрдүүлэхэд иргэдийн оролцоотой хяналтын тогтолцоог бэхжүүлнэ.
9.2.39.Ногоон бүсийн ойн экосистемийн үнэ цэнийг шинэчлэн тогтоож, ой хамгааллын олон талт арга хэмжээг хэрэгжүүлнэ.
9.2.40.Гудамж талбайн гэрэлтүүлгийг нэмэгдүүлж бүрэн камержуулан, ард иргэдийн аюулгүй байдлыг хангаж, гудамж, талбайн нэр, байшин барилгын хаягийн нэгдсэн стандарт хангуулж, хотын соёлыг нэмэгдүүлнэ.
9.2.41.Улаанбаатар хотын ойн түймрээс хамгаалах шороон зурвасуудыг шинээр болон шинэчлэн байгуулах замаар түймрийн эрсдэлийг бууруулна.
9.2.42.Орон нутгийн хамгаалалттай газруудын сүлжээг нэмэгдүүлж, биологийн олон янз байдлын өсөж, үржих таатай нөхцөлийг бүрдүүлэн экологийн тэнцэл алдагдахаас сэргийлнэ.
Зорилт 9.3.Орон зайн оновчтой төлөвлөлт бүхий суурьшлын зөв тогтолцоотой, эрчимтэй хөгжиж байгаа дагуул хотуудтай олон улсад өрсөлдөгч метрополитан болж хөгжинө.
Зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа
9.3.1.Улаанбаатар хотын төвлөрөл, суурьшсан нутаг дэвсгэрийн тэлэлт, хязгаарлалт, газар зохион байгуулалт, авто замын сүлжээ, нийтийн тээвэр, газар доорх орон зай гэх мэт шаардлагатай төлөвлөлтийг тооцон хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, мэдээллийн нэгдсэн системд холбон хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
9.3.2.Соёл, боловсрол, худалдаа үйлчилгээ, орон сууц, нийгмийн дэд бүтцийн хангамж бүхий хотын шинэ төв, дэд төв, төрөлжсөн төв, олон нийтийн төвүүдийг шинээр байгуулж, хот доторх төвлөрлийг багасгана.
9.3.3.Хотыг дахин хөгжүүлэх төслийн хүрээнд орон сууцны хангамжийг нэмэгдүүлнэ.
9.3.4.Олон төрлийн (орлогод нийцсэн, түрээсийн, ногоон) орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, 150,000 айлын орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
9.3.5.Хотын бүсчлэлийн дүрмийг боловсруулж хэрэгжүүлнэ.
9.3.6.Түүх, соёлын өвийг хадгалж, хамгаалах, сэргээн засварлах үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлнэ.
9.3.7.Улаанбаатар хотод сөрөг нөлөө үзүүлж байгаа үйлдвэр, аж ахуйн нэгжийг хотоос шилжүүлэх нэгдсэн бодлого хэрэгжүүлнэ.
9.3.8.Газар доорх орон зайг оновчтой ашиглаж зам, тээвэр, инженерийн шугам сүлжээнд ашиглана.
9.3.9.Хиймэл оюун ухаанд суурилсан ухаалаг системийн дараагийн үе шатны технологийг хот байгуулалтын үйл ажиллагаанд нэвтрүүлнэ.
9.3.10.Олон улс, бүс нутгийн хэмжээнд өрсөлдөгч метрополитан хот болж хөгжинө.
9.3.11.Хотын орон зайн түвшинд аюулгүй байдлыг хангасан дохиолол, хяналт удирдлага автоматжуулалтын нэгдсэн сүлжээг байгуулна.
9.3.12.Олон төрөлт, ухаалаг нийтийн тээврийг хэрэглээнд нэвтрүүлнэ.
9.3.13.Хотын хэвтээ, босоо, тойрог чиглэлийн авто замын сүлжээ, дагуул, хаяа хотын авто замын сүлжээг барьж байгуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ.
9.3.14.Зорчигч урсгал ихтэй томоохон коридор дагуу багтаамж ихтэй “Цахилгаан соронзон тээвэр”-ийг нэвтрүүлнэ.
9.3.15.“Агаарын дүүжин замын тээвэр”-ийг нэвтрүүлж, зориулалтын зогсоол, дэд бүтцийг барьж байгуулна.
9.3.16.Тусгай замын автобусны сүлжээг байгуулна.
9.3.17.Авто зам, замын байгууламжийн хамгаалалтын зурваст орсон айл өрх, аж ахуйн нэгж байгууллагыг нүүлгэн шилжүүлэх, газар ашиглалт, зохион байгуулалтын менежментийг хийж, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний гудамж, замын сүлжээг барьж байгуулна.
9.3.18.Замын сүлжээнд ухаалаг системийг бүрэн нэвтрүүлнэ.
9.3.19.Авто үйлчилгээний бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан байгуулж, авто үйлчилгээний салбарт баталгаат үйлчилгээний тогтолцоог сайжруулна.
9.3.20.Хотын дэд төвүүдийг түшиглэсэн түгээлтийн төвүүдийг байгуулж, тээвэрлэлтийг хотын захын гол замуудаар хүнд даацын том оврын тээврээр хийх нөхцөлийг бүрдүүлнэ.
9.3.21.Зорчигчийн урсгалаас хамааруулан дагуул, хаяа хотуудыг холбосон их багтаамжийн тээврийг нэвтрүүлнэ.
9.3.22.Зорчигч тээврийн үйлчилгээний дамжин суулт хийх терминал болон зогсоолуудыг нэгдсэн уялдаатайгаар барьж байгуулна.
9.3.23.Сургуулийн хүүхдэд зориулсан тээврийн үйлчилгээг хөгжүүлнэ.
9.3.24.Тээврийн хэрэгслийг цахилгаан болон хийн эх үүсвэрээр цэнэглэх сүлжээг байгуулна.
9.3.25.Нийтийн тээврийн удирдлага, мэдээллийн болон хяналтын төвийг шинэчлэн замын сүлжээнд ухаалаг системийг бүрэн нэвтрүүлнэ.
9.3.26.Явган хүний болон унадаг дугуйн зам барьж байгуулах, өргөтгөх, нүхэн, гүүрэн гарцыг нэмэгдүүлж хяналтын системийг бий болгоно.
9.3.27.Авто зогсоолын менежментийн боловсронгуй тогтолцоог бий болгоно.
9.3.28.Улаанбаатар хотын авто замын бүсчлэлийг тогтоож тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулна.
9.3.29.Улаанбаатар хотод авто машиныг хамтран эзэмших, авто машин түрээслэх үйлчилгээг нэвтрүүлнэ.
9.3.30.Хотын такси үйлчилгээг хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.
9.3.31.Богдхан уулыг тойрсон зорчигч тээврийн сүлжээг байгуулна.
9.3.32.Ачаа тээврийн Богдхан төмөр зам барьж байгуулна.
9.3.33.Хот, тосгоныг холбосон хурдны зам барьж байгуулна.
9.3.34.Бүс нутгийг Улаанбаатар хоттой холбосон тусгай замын өндөр хурдтай тээврийг нэвтрүүлнэ.
9.3.35.Инженерийн дэд бүтцийн хүчин чадлыг нэмэгдүүлэн шинэ технологийг нэвтрүүлж, бүрэн хангамжид хүргэнэ.
9.3.36.Эрчим хүчний хэмнэлтийн үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ.
9.3.37.Нийслэлийн алслагдсан бүсүүдэд байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологи бүхий оргил ачааллын үед ажиллах хэсэгчилсэн, бие даасан дулааны эх үүсвэрүүдийг барьж байгуулан төвлөрсөн дулаан хангамжийн системд холбож, үр ашгийг дээшлүүлнэ.
9.3.38.Улаанбаатар хотын “Төв цэвэрлэх байгууламж”-ийг шинэчлэн барьж ашиглалтад оруулна.
9.3.39.Хаягдал лаг, тунадсыг боловсруулан эцсийн бүтээгдэхүүн болгох, эргүүлэн ашиглах гол шугам сүлжээг барих төслийг хэрэгжүүлнэ.
9.3.40.Улаанбаатар хотын ус хангамжийн баруун доод эх үүсвэр, ус цэвэршүүлэх үйлдвэр, дамжуулах шугам барьж ашиглалтад оруулна.
9.3.41.Усны нөөцийн газрыг бохирдлоос хамгаалж дэглэмийг мөрдүүлэх, байгаль орчин бохирдуулсны нөхөн төлбөр тооцох эрх зүйн орчныг бүрдүүлж гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулна.
9.3.42.Инженерийн бэлтгэл арга хэмжээг бүрэн хангасан, үерийн эрсдэлгүй хот болно.
9.3.43.“Шингээгч технологи” хөтөлбөрийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, олон улсад мөрдөгдөж байгаа норм стандартыг нутагшуулах, эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
9.3.44.Инженерийн дэд бүтцийн шинэ шийдэл, технологийг нутагшуулна.
9.3.45.Ус дахин ашиглах технологийг бүсийн хэмжээнд хэрэгжүүлсэн байна.
9.3.46.Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу нийслэл болон дагуул, хаяа хот, тосгоны инженерийн дэд бүтцийг үе шаттай барьж байгуулан өргөтгөж шинэчилнэ.
9.3.47.Хот дахин төлөвлөлтийн хүрээнд гэр хорооллыг төвлөрсөн, хэсэгчилсэн болон бие даасан инженерийн хангамжид холбон сэргээгдэх эрчим хүчийг ашиглана.
9.3.48.Тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, томоохон спортын наадмыг зохион байгуулах шаардлага хангасан, олон улсын жишигт нийцсэн 30,000-40,000 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн барьж байгуулна.
9.3.49.Монгол хүний оюуны бүтээлийг дэлхийн зах зээлд сурталчлах төсөл хэрэгжүүлж, үндэсний уламжлалт соёлын өвийг харилцаат хотуудын хамтын ажиллагааны хүрээнд сурталчилна.
9.3.50.Жуулчдад зориулсан үндэсний онцлог бүхий урлаг соёлын хөтөлбөрүүд бий болгож тогтмолжуулна.
9.3.51.Монголын уламжлалт спорт (сурын харваа, шагайн харваа гэх мэт), морин спортын төв (морин поло, тэмээн поло) байгуулж үндэсний багтай болох, гадаад, дотоодын багийг урьж тоглуулах тогтолцоог дэмжинэ.
Зорилт 9.4.Хууль, эрх зүйн тогтвортой орчинтой, хотын дүрэм стандартыг хангуулсан хот болж хөгжинө.
Зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа
9.4.1.Хотын бие даан хөгжих хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, хотын багц дүрэмтэй болж, бүс нутгийн хөгжлийн бодлоготой уялдсан салбаруудын мастер төлөвлөгөөг боловсруулна.
9.4.2.Хотын нэгдсэн стандартыг боловсруулж мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх тогтолцоог бий болгоно.
9.4.3.Хотын засаглалын оновчтой тогтолцоог бүрдүүлэн бүх шатны төлөвлөлт, төлөвлөгөөг боловсруулах, батлах, шийдвэр гаргахад иргэд, олон нийтийн оролцоог хангаж, иргэдийн мэдээлэл олж авах сувгийг нээлттэй, хүртээмжтэй, ил тод болгоно.
9.4.4.Хотын засаглалд төр, төрийн бус, хувийн хэвшлийн байгууллага, олон нийтийн оролцоо, түншлэлийг бэхжүүлэх, хувийн хэвшлийн байгууллагуудын нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийг дэмжиж ажиллана.
9.4.5.Төрийн байгууллагуудын менежмент, уялдаа холбоог сайжруулан хүний нөөцийг чадавхжуулна.
9.4.6.Олон улсын дээд арга хэмжээг зохион байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
9.4.7.Мэдээллийг цахимжуулж, иргэдэд төрийн үйлчилгээг цогц байдлаар, цахим хэлбэрээр хүргэх тогтолцоог бий болгож хэрэгжүүлнэ.
9.4.8.Ухаалаг аюулгүй байдлыг хангасан аялал жуулчлалын үйлчилгээний тогтолцоог бүрдүүлнэ.
9.4.9.Улаанбаатар хотод авто машиныг хамтран эзэмших, авто машин түрээслэх үйлчилгээг нэвтрүүлнэ.
9.4.10.Хотын татварыг төрөлжүүлэн онцгой татвар бий болгоно.
9.4.11.Хотын эрүүл аюулгүй, ногоон хөгжлийг дэмжсэн, нийгэм, соёлыг бүрдүүлсэн эрх зүйн зохицуулалтыг бий болгоно.
9.4.12.Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх бодлого, хөтөлбөр хэрэгжүүлнэ.
9.4.13.Иргэдийн ажиллаж, амьдрах таатай орчин бүрдүүлсэн олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц төрийн “ухаалаг” үйлчилгээтэй хотын засаглалыг төлөвшүүлнэ.
9.4.14.Иргэн төвтэй хотын сайн засаглалыг бэхжүүлнэ.
9.4.15.Олон улсын жишигт нийцсэн хотын цахим засаглалыг бэхжүүлнэ.
9.4.16.Цахим засаглалын технологийг бүх түвшинд бүрэн хэрэгжүүлж, авлига хүнд сурталгүй төрийн үйлчилгээг төлөвшүүлнэ.
9.4.17.Нийслэлийн захиргааны бүх байгууллагад ISO9000 стандартыг нэвтрүүлнэ.
Зорилт 9.5.Үндэсний онцлог бүхий аялал жуулчлал, соёлын үйлчилгээ, үйлдвэрлэлийг бий болгосон, Зүүн хойд азийн тээвэр, логистикийн болон олон улсын харилцааны зангилаа төв болсон дагуул хотуудыг хөгжүүлнэ.
Зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа
9.5.1.Дагуул, хаяа хот, тосгоныг тус бүрд нь худалдаа, үйлчилгээ, боловсрол, соёл, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, тээвэр логистик, аялал жуулчлалын чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлж ажлын байрыг нэмэгдүүлэх замаар Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулна.
9.5.2.“Шинэ Зуунмод”, “Майдар” шинэ дагуул хотын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, инженерийн шугам сүлжээ, орон сууцжуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
9.5.3.Хөшигийн хөндийд байрлах олон улсын нисэх онгоцны буудлыг даган байгуулагдах “Шинэ Зуунмод” шинэ хотын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ.
9.5.4.Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг ашиглалтад бүрэн оруулж, Зүүн хойд азийн зорчигч, ачаа тээврийн нэгдсэн зангилаа төвийг байгуулна.
9.5.5.Улаанбаатар хотод сөрөг нөлөө үзүүлж байгаа үйлдвэр, аж ахуйн нэгжийг нэгдсэн бодлого төлөвлөлттэйгөөр дагуул хотуудад шилжүүлэн үйл ажиллагааг нь дэмжин ажиллана.
9.5.6.Зарим их, дээд сургуулийг мэргэжлийн чиглэл, салбараар нь төрөлжүүлж, дагуул хотуудад хотхон байгуулан шилжүүлэх замаар хотын төвлөрлийг сааруулна.
9.5.7.Олон улсын дээд хэмжээний уулзалт, арга хэмжээг зохион байгуулах цогцолбор, үйлчилгээний менежмент, аюулгүй байдлыг хангах тогтолцоог бий болгоно.
9.5.8.Улаанбаатар хотын төсвийн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг эдийн засаг, нийгмийн үр ашгаар эрэмбэлэн санхүүжүүлэх, санхүүгийн хувьд бие даан асуудлуудаа шийдвэрлэх боломжит суурь орчныг бий болгож, нөөц бүрдүүлнэ.
9.5.9.Аж үйлдвэрийн бүсүүдийг салбар чиглэл бүрд төлөвлөн, кластер байдлаар дагуул хотуудыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг татахын тулд үйлдвэр технологийн паркуудын газрыг худалдах, түрээслэх замаар эзэмшүүлнэ.
9.5.10.Улаанбаатар хотын бүсийн хэмжээнд өндөр технологийн үйлдвэрүүдийг нутагшуулж, дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжтой эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулна.
9.5.11.Хот, тосгоныг холбосон хурдны тойрог замын дагуу аялал жуулчлалын цогцолборуудыг байгуулж, Монгол брэндийн худалдааны төв нээн бизнес эрхлэгчдийг дэмжинэ.
9.5.12.Соёлын аялал жуулчлал, бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж, соёл, урлагийн зах зээлийг өргөжүүлэхэд салбар хоорондын уялдаа холбоог сайжруулна.
9.5.13.Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд аялал жуулчлалын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.
9.5.14.Олон улс, тив, дэлхийн томоохон наадмуудыг хүлээн авч зохион байгуулах шаардлага хангасан спортын барилга байгууламжийг барина.
9.5.15.Жуулчдад зориулсан үндэсний онцлог бүхий урлаг соёлын хөтөлбөрүүд бий болгож тогтмолжуулна.
9.5.16.Өндөр технологи, мэдлэгт суурилсан үйлдвэрлэлийг дэмжиж хөгжүүлнэ.
9.5.17.Газар зүйн байршлын давуу талаа ашиглан олон улсын “Мэдээллийн дата төв”-ийг байгуулна.
9.5.18.Хөдөө орон нутгаас нийлүүлдэг органик хүнсний бүтээгдэхүүний Монгол брэндийн худалдааны сүлжээг өргөтгөнө.
--оОо--
“АЛСЫН ХАРАА-2050” МОНГОЛ УЛСЫН УРТ ХУГАЦААНЫ ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД 2021-2030 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА | |
Зам, тээврийн яам Facebook |