Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ГУРВАН ТУЛГУУРТ ХӨГЖЛИЙН БОДЛОГО

2020/06/06

Засгийн газрын 2018 оны 42 дугаар тогтоолын хавсралт

 

ГУРВАН ТУЛГУУРТ ХӨГЖЛИЙН БОДЛОГО


Нэг. Нийтлэг үндэслэл

Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтууд (2015-2030), Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засгийг сэргээх хөтөлбөр, Хөгжлийн зам хөтөлбөртэй уялдуулан Гурван тулгуурт хөгжлийн бодлогыг боловсруулав.

Түүнчлэн дэлхий нийтийн хөгжлийн хандлага болон хөрш орнуудын эдийн засгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, Монгол Улсын хөгжлийн боломж, сорилтыг олон улсын индексүүдэд тулгуурлан тодорхойлов.

Гурван тулгуурт хөгжлийн бодлого нь Монгол Улсын 2018-2020 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн суурь баримт бичиг юм. Тус хөтөлбөр нь бодлогод тусгасан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх төсөв, санхүүгийн тооцоог эх үүсвэртэй нь уялдуулан нарийвчилж төлөвлөсөн баримт бичиг болно.

Энэхүү бодлогод Монгол Улсын хөгжлийн үндэс нь сайн төр, монгол хүн, монголын баялаг гэж үзэн “Нэгдмэл зорилготой Монгол Улс” үзэл баримтлалын дор “Олон тулгуурт эдийн засгийн хөгжлийн бодлого”, “Шударга ёсыг дээдэлсэн, сахилга, хариуцлагатай тогтвортой засаглал”, “Хүн төвтэй нийгмийн бодлого” гэсэн гурван тэргүүлэх чиглэлийг байгаль орчинд ээлтэй байдлаар төлөвлөж, энэ хүрээнд хэрэгжүүлэх 27 зорилтыг тусгалаа.

Гурван тулгуурт хөгжлийн бодлогыг боловсруулахад үндэсний язгуур эрх ашигт нийцсэн, нэгдмэл, цогц, харилцан уялдаатай байх, төрийн бодлогын залгамж чанарыг хадгалсан, судалгаа, шинжилгээнд үндэслэсэн, нөөц бололцоонд тулгуурласан, байгаль орчинд ээлтэй, ил тод, нээлттэй, олон нийтийн оролцоог хангасан байх зарчмыг баримталсан.

Хоёр. Бодлогын зорилго, зорилт, хэрэгжүүлэх хугацаа

2.1.Бодлогын зорилго

Гурван тулгуурт хөгжлийн бодлогын зорилго нь шударга ёс, сахилга хариуцлагатай, тогтвортой төрийн тогтолцоог бэхжүүлж, нэгдсэн бодлогоор эдийн засгийн өрсөлдөх чадвараа дээшлүүлж, иргэдийнхээ амьдралын түвшинг сайжруулахад оршино.

2.2.Бодлогын зорилт

Бодлогын зорилгын хүрээнд дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ:

  1. Олон тулгуурт эдийн засгийн хөгжлийн бодлогын хүрээнд

2.2.1.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт:

Зорилт 1. хөдөө аж ахуйн салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлж, эрүүл, аюулгүй хүнсээр иргэдээ хангах;

Зорилт 2. хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрлэлийг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлж, хүнс экспортлогч орон болох;

Зорилт 3. аж үйлдвэржилтийн 4 дүгээр хувьсгалыг эхлүүлэх.

2.2.2.Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт:

Зорилт 4. Монгол Улсын эдийн засгийн өндөр өсөлтийг хангах уул уурхайг хөгжүүлж, томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулан иргэдэд ногдол ашиг хуваарилах нөхцөлийг бүрдүүлэх;

Зорилт 5. хариуцлагатай уул уурхай, хүнд үйлдвэрийг хөгжүүлэх;

Зорилт 6. уул уурхайн хөгжлийг дэмжих тээвэр, дэд бүтцийг барьж байгуулах.

2.2.3.Худалдаа, аялал жуулчлал, дэд бүтцийн чиглэлээр:

Зорилт 7. бүс нутаг, хөрш орнуудтай эдийн засгийн интеграцид нэгдэх замаар гадаад худалдааны шинэчлэл хийж, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих худалдааны сүлжээг бий болгох;

Зорилт 8. аялал жуулчлалын дэд бүтэц, өрсөлдөх чадварыг бүс нутгийн хэмжээнд дээшлүүлж, тухайн орон нутгийн онцлогт тулгуурласан иргэдийн оролцоотой тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх;

Зорилт 9. эдийн засгийн өсөлтийг дэмжсэн нэгдсэн тээвэр, логистик, дэд бүтцийг хөгжүүлж, иргэдийн ажиллаж амьдрах таатай орчинг бүрдүүлэх.

  1. Шударга ёсыг дээдэлсэн, сахилга, хариуцлагатай тогтвортой засаглалын бодлогын хүрээнд

2.2.4.Бодлогын тогтвортой байдлын чиглэлээр:

Зорилт 10. хөгжлийн бодлого төлөвлөлтийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх;

Зорилт 11. эдийн засгийг бүсчилж хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлого хэрэгжүүлэх;

Зорилт 12. хөгжлийн бодлого төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх.

2.2.5.Төрийн институцийн тогтвортой байдлын чиглэлээр:

Зорилт 13. төрийн бодлогын залгамж чанарыг хадгалах хүрээнд салбар бүрд батлагдан хэрэгжиж байгаа бодлогын баримт бичгийн уялдаа холбоог хангах, боловсронгуй болгох;

Зорилт 14. төрийн албан хаагчийг мэргэшүүлэх, чадавхжуулах тогтолцооны үндсийг бүрдүүлэх;

Зорилт 15. төсвийн харилцаанд оролцогч субъектүүдийн эрх үүрэг, хариуцлагыг уялдуулсан системийг хөгжүүлэх.

2.2.6.Ёс зүйтэй, шударга, ил тод төрийн албаны чиглэлээр:

Зорилт 16. нийгэмд шударга ёсыг тогтоож, хуулийн засаглалыг бэхжүүлж, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх;

Зорилт 17. төрийн үйлчилгээний ил тод байдлыг хангаж, цахим үйлчилгээг хөгжүүлэх;

Зорилт 18. шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ил тод, шударга, хараат бус байдлыг бэхжүүлэх.

III. Хүн төвтэй нийгмийн бодлогын хүрээнд

2.2.7.Монгол хүний хөгжлийн бодлогын чиглэлээр:

Зорилт 19. үндэсний үнэт зүйлсээ дээдэлсэн монгол хүнийг төлөвшүүлэх;

Зорилт 20. хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулж, хүн амд эрүүл амьдрах зан үйлийг төлөвшүүлэх;

Зорилт 21. боловсролын салбарын хөгжлийг дэлхийн түвшинд ойртуулж, өрсөлдөх чадвартай монгол хүнийг бэлтгэх.

2.2.8.Ядуурлыг бууруулах бодлогын чиглэлээр:

Зорилт 22. ядуу өрх, иргэдэд хүрсэн бодлого хэрэгжүүлэх;

Зорилт 23. төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд ажлын байр нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулах;

Зорилт 24. нийгмийн халамжийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чанартай хүргэх нийгмийн халамжийн удирдлагыг боловсронгуй болгон үр ашгийг нь дээшлүүлэх.

2.2.9.Ажилгүйдлийг бууруулах бодлогын чиглэлээр:

Зорилт 25. хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд суурилсан хүний нөөц бэлтгэх тогтолцоог бүрдүүлэх;

Зорилт 26. ажилгүйдлийг бууруулах салбар хоорондын уялдааг хангасан үйл ажиллагаа хэрэгжүүлэх;

Зорилт 27. ажлын байр олноор бий болгоход татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх.

2.3.Бодлого хэрэгжүүлэх хугацаа

Бодлогыг 2018-2020 он хүртэл 900 хоногт хэрэгжүүлнэ.

Гурав. Бодлогын зорилтыг хангах үйл ажиллагаа

3.1.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.1.1.“хөдөө аж ахуйн салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлж, эрүүл, аюулгүй хүнсээр иргэдээ хангах” 1 дэх зорилтын хүрээнд:

3.1.1.1.бэлчээрийг хамгаалах тухай, мал аж ахуйн хөгжлийг дэмжих тухай хуулийг батлуулж, мал аж ахуйн салбарын эрх зүйн орчинг шинэчлэх;

3.1.1.2.мал аж ахуй эрхлэх уламжлалт хэв маяг, мэдлэгийг хадгалах, баяжуулахын зэрэгцээ түүнтэй хослуулан эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх бүс нутгийг тогтоож, кластераар  хөгжүүлэх;

3.1.1.3.малын халдварт өвчингүй, тайван статусаа тогтвортой хадгалах боломжтой бүс бий болгох;

3.1.1.4.мал эмнэлгийн лабораторийг бүсчилж сайжруулах;

3.1.1.5.мал эмнэлгийн байгууллагын үйлчилгээний бэлэн байдлын чадавхыг бэхжүүлж, малын эрүүл мэндийг хамгаалах, малын үржил, үүлдэрлэг байдал, ашиг шимийг нэмэгдүүлэх тогтолцоог бүрдүүлэх;

3.1.1.6.био технологийн үйлдвэрлэлийг дэмжих замаар малын эм, био бэлдмэлийн дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх;

3.1.1.7.малын тоо толгойг бэлчээрийн даацтай уялдуулах, малын төрөл хоорондын харьцаа, сүргийн зохист бүтцийг бүрдүүлэх эдийн засгийн хөшүүргийг бий болгох;

3.1.1.8.малын тэжээлийн үйлдвэрийг бүсчилж байгуулах, үйл ажиллагаанд нь санхүүгийн дэмжлэг үзүүлж, өвс тэжээлийн аюулгүйн нөөцийг нэмэгдүүлэх;

3.1.1.9.мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг мэдлэгжүүлэх, хүний нөөцийг мэргэшүүлэх шинэ арга барилыг нэвтрүүлэх;

3.1.1.10.мал, амьтны бүртгэлжүүлэлт, шилжилт хөдөлгөөнийг бүрэн хяналтад авч, малын гаралтай түүхий эд бэлтгэлийн чанар стандартыг дээшлүүлж, гарал үүслийг тодорхой болгох системийг хөгжүүлэх;

3.1.1.11.тариалангийн даатгалын эрх зүйн орчинг бүрдүүлэх;

3.1.1.12.төмс, хүнсний ногооны аж ахуй эрхлэгчдийг борлуулалтаар дэмжих бодлого хэрэгжүүлэх;

3.1.1.13.зах зээлийн эрэлтэд суурилсан газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх;

3.1.1.14.газар тариалангийн салбарт орчин үеийн, өндөр хүчин чадлын техникийн шинэчлэлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх;

3.1.1.15.өрхийн тариалан эрхлэгчид болон аж ахуйн нэгжид зориулсан техникийн засвар үйлчилгээний дундын төвийг орон нутагт бүсчилж байгуулах;

3.1.1.16.тариалангийн талбайн хөрсний үржил шимийг хамгаалах, сайжруулах, нөхөн сэргээх байгаль орчинд ээлтэй технологийг хөгжүүлэх;

3.1.1.17.усны хайгуул, судалгаанд үндэслэн услалтын систем шинээр барих, сэргээн засварлах, усалгааны дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэхийг дэмжиж, усалгаатай талбайн хэмжээг жил бүр нэмэгдүүлэх;

3.1.1.18.төмс, хүнсний ногооны тариалалт, боловсруулалтын түвшинг сайжруулж, хамгаалагдсан хөрсний тариаланг 2 дахин нэмэгдүүлэх;

3.1.1.19.зоорь, агуулах, элеватор, үтрэмийн техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хадгалалт, борлуулалтын нэгдсэн тогтолцоог бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

3.1.1.20.өвөл, зуны хүлэмжийн загвар, цогцолбор аж ахуйг хөгжүүлж, хот, суурин газрын хүн амыг шинэ ургацын ногоогоор тогтвортой хангах;

3.1.1.21.гарал үүсэл тодорхой, чанартай, хямд, төмс, хүнсний ногоогоор хэрэглэгчдийг хангах тогтолцоог бүрдүүлэх;

3.1.1.22.жимс, жимсгэний нэр төрөл, үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, чацаргана үйлдвэрлэлийн нэгдсэн сүлжээ байгуулан хүн амыг амин дэм бүхий жимс, жимсгэнээр хангаж, экспортын орлогыг нэмэгдүүлэх;

3.1.1.23.хүн амыг тэжээллэг, эрүүл ахуйн баталгаатай хүнсээр хүртээмжтэй, тогтвортой ханган хэрэглээн дэх үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний хувийн жинг нэмэгдүүлэх;

3.1.1.24.хүнсний түүхий эдийг бэлтгэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, борлуулах бүх дамжлагад эрүүл ахуй, үйлдвэрлэлийн зохистой дадлыг нэвтрүүлж бүтээгдэхүүний эрүүл ахуйн баталгааг хангах;
3.1.1.25.хүнсний тэжээллэг чанарыг сайжруулж, зохистой хооллолтыг дэмжин хоол тэжээлийн дутагдлыг бууруулах;

3.1.1.26.“Мах, сүүний анхдугаар аян” өрнүүлж хэрэгжүүлэх;

3.1.1.27.Био-комбинатын барилгыг өргөтгөх, тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл хэрэгжүүлэх;

3.1.1.28.хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хадгалалт, борлуулалтын цогцолбор төв байгуулах төсөл хэрэгжүүлж эхлэх;

3.1.1.29.махны үйлдвэр, хорио цээрийн бүс бүхий цогцолбор байгууламж барих, технологийн шинэчлэл хийх төсөл хэрэгжүүлж эхлэх;

3.1.1.30.“Газар тариалангийн бүсэд сүүний чиглэлийн үхрийн эрчимжсэн аж ахуй байгуулах төсөл” хэрэгжүүлэх;

3.1.1.31.“Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн сүү” төслийг хэрэгжүүлэх.

3.1.2.“хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрлэлийг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлж, хүнс экспортлогч орон болох” 2 дахь зорилтын хүрээнд:

3.1.2.1.экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлж, нийт экспортод боловсруулах үйлдвэрлэлийн эзлэх хувийн жинг өсгөх;

3.1.2.2.хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжлийг дэмжих бүс, байршлыг тогтоож, инженерийн хангамжийн эх үүсвэр, шугам сүлжээ, тээвэр логистик, мэдээллийн сүлжээний дэд бүтцийг байгуулж хөгжүүлэх;

3.1.2.3.боловсруулах үйлдвэрлэлийн технологийн үнэлгээг хийж, түүнд үндэслэн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх замаар өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх;

3.1.2.4.хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэж сайжруулах;

3.1.2.5.малчдын орлогыг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох зорилгоор орон нутагт үйлдвэрлэл, үйлчилгээний “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл технологийн парк”-ийг бүсчилж байгуулан ажлын байр шинээр бий болгох; 

3.1.2.6.арьс, ширний үйлдвэрүүдийг Улаанбаатар хотоос нүүлгэн шилжүүлж, арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн цогцолбор, кластерыг байгуулах ажлыг эхлүүлэх;

3.1.2.7.импортыг орлох, экспортын баримжаатай жижиг, дунд үйлдвэрлэл, хоршоо, худалдаа, үйлчилгээний салбарын татвар, эрх зүй, бизнесийн таатай орчинг бүрдүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх;

3.1.2.8.үйлдвэрлэлийн салбарыг нийлүүлэлтийн хэлхээгээр дэмжих хөрөнгө оруулалт, санхүү, зээлийн уян хатан бодлого хэрэгжүүлэх;

3.1.2.9.хөнгөн, жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын хүний нөөц бэлтгэх, сургах, давтан сургах тогтолцоог мэргэжлийн холбоодыг түшиглэн хөгжүүлэх;

3.1.2.10.“Шинэ хөдөө” төслийг бүсчилж хэрэгжүүлэх арга хэмжээ авах;

3.1.2.11.говийн бүсэд ногоон бүс байгуулах, түүнд түшиглэн өрхийн аж ахуйг хөгжүүлэх “Ногоон морь” төсөл хэрэгжүүлж эхлэх.

3.1.3.“аж үйлдвэржилтийн 4 дүгээр хувьсгалыг эхлүүлэх” 3 дахь зорилтын хүрээнд:

3.1.3.1.монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг интернетээр борлуулах хууль эрх зүйн орчинг бүрдүүлж, худалдааг интернетийн орчинд хийж эхлүүлэх;

3.1.3.2.аж үйлдвэржилтийн нэгдсэн мэдээллийн платформ байгуулж, үндэсний үйлдвэрлэлийг борлуулалтаар дэмжих тогтолцоог бий болгох;

3.1.3.3.аж үйлдвэржилтийн нэгдсэн мэдээллийн платформд үндэслэн экспортын “Нэг цонхны худалдаа, үйлчилгээ”-г хөгжүүлэх;

3.1.3.4.аж үйлдвэрийн салбарыг борлуулалтаар дэмжих тээвэр, логистикийн сүлжээг байгуулах ажлыг эхлүүлэх;

3.1.3.5.төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгжийг чанар, стандартын шаардлага хангасан дотоодын үйлдвэрийн бараа, үйлчилгээгээр хангах тогтолцоог бий болгож хэрэгжүүлэх;

3.1.3.6.гадаадын зах зээлд экспортлох боломжтой программ болон техник хангамжийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх;

3.1.3.7.хаягдал, бохирдолгүй цэвэр үйлдвэрлэлийн технологийг боловсруулах үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд ногоон зээл, ногоон худалдааны бодлогоор дэмжих;

3.1.3.8.хөнгөн үйлдвэрийн чиглэлийн дэлхийн тэргүүлэх, дэвшилтэт техник, технологийн үзэсгэлэнг Монгол Улсад тогтмол зохион байгуулж, гадаад оронд зохион байгуулагдаж байгаа үйлдвэрийн тоног төхөөрөмж, бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэнд үйлдвэрлэгчдийг дэмжиж хамруулах.

3.2.Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.2.1.“Монгол Улсын эдийн засгийн өндөр өсөлтийг хангах уул уурхайг хөгжүүлж, томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулан иргэдэд ногдол ашиг хуваарилах нөхцөлийг бүрдүүлэх” 4 дэх зорилтын хүрээнд:

3.2.1.1.геологи, уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татах эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх;

3.2.1.2.монгол орны геологийн зураглал, ерөнхий эрэл, агаарын геофизик, геохими, гидрогеологи, геоэкологийн судалгааны ажлыг нэмэгдүүлэх замаар уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих;

3.2.1.3.уул уурхайн үйлдвэрлэл дэх төрийн оролцоог зохистой түвшинд байлгаж, кадастрын бүртгэлийн системийг боловсронгуй болгон тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээг ил тод, нээлттэй болгох;

3.2.1.4.“Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолын             2 дугаар хавсралтаар баталсан ордуудын нөөцийг тогтоож, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах ажлыг эрчимжүүлэх;

3.2.1.5.уул уурхайн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах логистикийн иж бүрэн зураглалыг боловсруулан нийлүүлэлтийн үйл ажиллагааг шинэ шатанд гаргах;

3.2.1.6.алт олборлолтыг нэмэгдүүлж, олборлосон алтыг худалдан авах дэд бүтэц, эрх зүйн орчинг шинэчлэх;

3.2.1.7.стратегийн ордод үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит компанийн хувьцааг санхүүгийн зах зээлд гаргаж, шаардлагатай дэд бүтцийг хөгжүүлэн борлуулалтыг нэмэгдүүлж, баялгийн сан байгуулан иргэдэд ногдол ашиг хуваарилж эхлэх;

3.2.1.8.Тавантолгойн коксжих нүүрсний ордыг түшиглэн нүүрс угаах үйлдвэрийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулахыг бодлогоор дэмжих;

3.2.1.9.газрын тосны болон уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуулын ажлыг эрчимжүүлж, нөөцийг өсгөх;

3.2.1.10.уурхайн нөхөн сэргээлт, уулын үйлдвэрийн хаалтын журмыг олон улсын жишгийн дагуу боловсруулж хэрэгжүүлэх.

3.2.2.“хариуцлагатай уул уурхай, хүнд үйлдвэрийг хөгжүүлэх” 5 дахь зорилтын хүрээнд:

3.2.2.1.байгалийн нөөц баялгийг байгаль, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл багатай ашиглах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох;

3.2.2.2.стратегийн ач холбогдол бүхий эрдэс баялгийг урт хугацааны тогтвортой хөгжлийн суурь болгон төрийн зохицуулалттай (дээд хэмжээ, татварын зохицуулалт) ашиглах хууль, эрх зүйн орчинг сайжруулах;

3.2.2.3.уул уурхайн компаниудын хариуцлагын шалгуур үзүүлэлт, стандартыг боловсруулж, хариуцлагын зэрэглэлийг тогтоож, жил бүр нийтэд мэдээлэх;

3.2.2.4.стратегийн ач холбогдол бүхий ордод үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн оролцоотой уул уурхайн компаниудад компанийн засаглалын кодексыг нэвтрүүлэх;

3.2.2.5.Байгаль орчны менежментийн тогтолцоо. Шаардлага, хэрэглэх арга зүйн заавар MNS ISO 14001 стандартыг стратегийн томоохон орд газрыг ашиглагч аж ахуйн нэгжид нэвтрүүлэх;

3.2.2.6.уул уурхайн үйлдвэрлэлд хэрэглэж байгаа усны дахин ашиглалтыг нэмэгдүүлж, бүрэн тоолууржуулах;

3.2.2.7.ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийг байгаль орчны хариуцлагын даатгалд хамруулах эрх зүйн зохицуулалтыг бий болгох;

3.2.2.8.уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид тавих орон нутгийн хяналтын тогтолцоог сайжруулж иргэдийн оролцоог нэмэгдүүлэн компанийн нийгмийн хариуцлагын хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх;

3.2.2.9.газрын тосны нөөцийг түшиглэн газрын тос боловсруулах үйлдвэр байгуулж, дотоодын хэрэгцээг хангах ажлыг эхлүүлэх;

3.2.2.10.өнгөт төмөрлөг, хар төмөрлөг, нүүрс-химийн үйлдвэрийн хөгжлийн суурийг тавих;

3.2.2.11.катодын зэсээр эцсийн бүтээгдэхүүн хийх үйлдвэрийг бодлогоор дэмжих;

3.2.2.12.импортыг орлох барилгын материалын үйлдвэрийг бодлогоор дэмжих;

3.2.2.13.эрэлт хэрэгцээг харгалзан барилгын материалын логистикийн сүлжээг үндэсний хэмжээнд төлөвлөж, цементийн хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах;

3.2.2.14.ган хийц, арматурын үйлдвэрлэлийг хөгжүүлэх;
3.2.2.15.эрдсийн баяжуулалт, түүхий эдийн боловсруулалтад нэн шаардлагатай түүхий эдийн хэрэгцээг дотоодоос хангах үйлдвэрлэлийг хөгжүүлэх;

3.2.2.16.томоохон үйлдвэр дагасан жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийг дэмжиж, төрөлжсөн кластер бий болгоход дэмжлэг үзүүлэх.

3.2.3.“уул уурхайн хөгжлийг дэмжих тээвэр, дэд бүтцийг барьж байгуулах” 6 дахь зорилтын хүрээнд:

3.2.3.1.уул уурхайн компани, худалдан авагч тал, хилийн боомтын үйл ажиллагааг уялдуулж, улс хоорондын тээвэр зохион байгуулалтыг оновчтой болгох;

3.2.3.2.орд эзэмшигчдийн хамтын ажиллагаанд тулгуурлан ордуудын байршлыг харгалзан тээврийн чиглэлийг оновчтой тогтоож, тээвэрлэлтийг нэгдсэн байдлаар зохион байгуулах;

3.2.3.3.уул уурхайн бирж, логистикийн төвийн сүлжээ төлөвлөлт боловсруулж хэрэгжүүлэн тээвэр, логистикийн зардлыг бууруулах;

3.2.3.4.хөрш орнуудтай хийх худалдааг өргөжүүлж, орон нутаг, боомтын хяналтын байгууллага хоорондын уялдааг хангаж, хилийн боомтын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэн үйлчилгээг сайжруулах;

3.2.3.5.нэг боомтоос хараат байдлыг багасгаж, нүүрс тээвэрлэлтийн хилийн гарцыг нэмэгдүүлнэ;

3.2.3.6.Оюутолгой, Тавантолгой, Цагаан суварга, Нарийнсухайтын бүлэг ордыг түшиглэн байгуулах уул уурхайн үйлдвэрүүд, тэдгээрийг даган бий болох хот, суурины усны хэрэглээг нарийвчлан тогтоож, үйлдвэрлэлийн болон ундны усаар хангах төслийг хэрэгжүүлэх.

3.3.Худалдаа, аялал жуулчлал, дэд бүтцийн чиглэлээр дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.3.1.“бүс нутаг, хөрш орнуудтай эдийн засгийн интеграцид нэгдэх замаар гадаад худалдааны шинэчлэл хийж, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих худалдааны сүлжээг бий болгох” 7 дахь зорилтын хүрээнд:

3.3.1.1.бүс нутгийн эдийн засгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцон найдвартай түнш орон болж, гадаад худалдааны бодлогоор үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах;

3.3.1.2.Монгол Улс, ОХУ-ын стратегийн түншлэл болон Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх;

3.3.1.3.хоёр хөрштэй худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, далайн боомтыг нь ашиглах, нутаг дэвсгэрээр нь дамжин өнгөрөх зам, тээврийн таатай нөхцөлийг бүрдүүлэх;

3.3.1.4.хилийн хяналт, гаалийн бүрдүүлэлтийн баримт бичиг, дүрэм журмыг хялбаршуулах, уялдуулах талаар БНХАУ, ОХУ-тай хамтран ажиллах;

3.3.1.5.худалдааны тэргүүлэгч орнуудтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудлыг эрчимжүүлэх;

3.3.1.6.гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх цахим нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлэх;

3.3.1.7.Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд худалдаа, тээврийг хөнгөвчлөх бодлогыг шинэчлэн боловсруулах;

3.3.1.8.стратегийн хүнс болон ахуйн барааны хангамжийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх;

3.3.1.9.экспортын санхүүжилт, батлан даалт, даатгалын тогтолцоог бий болгох эрх зүйн орчинг бүрдүүлэх;

3.3.1.10.экспортын худалдаа, үйлчилгээнээс эдийн засагт орох мөнгөн урсгалыг нэмэгдүүлэх арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлэх;

3.3.1.11.гадаад худалдааг төрөлжсөн мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх замаар экспортын бүтээгдэхүүнийг үнэгүйдлээс сэргийлэх арга хэмжээ хэрэгжүүлэх;
3.3.1.12.урт хугацаанд жигд, тогтвортой, найдвартай экспорт хийх хатуу болон зөөлөн дэд бүтцийг хөгжүүлэх;

3.3.1.13.хот, суурин, хөдөө орон нутгийн хүн амын хүнсний хэрэгцээг жилийн туршид жигд хангах, хүн амыг хэрэгцээт бүх төрлийн хүнсээр тогтмол, найдвартай хангах худалдааны тогтолцоог бүрдүүлэх;

3.3.1.14.үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор хүн ам ихтэй хот, суурин газарт бүсчилж худалдааны логистикийн цогцолборыг төрөөс барьж байгуулах;

3.3.1.15.хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг боловсруулах, хадгалах, тээвэрлэх, борлуулах үйл ажиллагаанд дэвшилтэт технологи нэвтрүүлж, үйлдвэрлэгчээс хэрэглэгч хүрэх дамжлагад хүнсний тэжээллэг чанар алдагдахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх;

3.3.1.16.мах үйлдвэрлэлтэй уялдуулан хүйтэн агуулахын сүлжээг төлөвлөж байгуулахыг дэмжих;

3.3.1.17.аймаг, сум бүрт хүрсэн нэгдсэн худалдааны сүлжээг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулах ажлыг эхлүүлэх.

3.3.2.“аялал жуулчлалын дэд бүтэц, өрсөлдөх чадварыг бүс нутгийн хэмжээнд дээшлүүлж, тухайн орон нутгийн онцлогт тулгуурласан иргэдийн оролцоотой, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх” 8 дахь зорилтын хүрээнд:

3.3.2.1.газар зүйн онцлог, байгаль, түүх, соёлын өв, нүүдэлчин ахуйд тулгуурлан өөрийн өвөрмөц онцлог бүхий аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг бүсчилж хөгжүүлэх;

3.3.2.2.гадаадын жуулчдад үйлчилж байгаа тур оператор, жуулчны бааз, зочид буудлын үйлчилгээг экспорт, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр үзүүлж байгаа дэмжлэг, урамшуулал, татварын хөнгөлөлтөд хамруулах эрх зүйн орчинг бүрдүүлэх;

3.3.2.3.дэлхийд Монгол Улсын үнэлэмж, байр суурь, монгол хүний үнэ цэнийг нэмэгдүүлэх бүтээгдэхүүн үйлчилгээг таниулах ажлыг зохион байгуулах;

3.3.2.4.аялал жуулчлалын статистик мэдээ, мэдээллийг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулах;

3.3.2.5.аялал жуулчлалын голлох зах зээлийн орнуудад олон улсын нислэгийн тоо, давтамжийг нэмэгдүүлж, шинэ чиглэлийг бий болгох;

3.3.2.6.Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудалд түшиглэн дамжин өнгөрөх (транзит) нислэгийг олон улсын нислэгт нэвтрүүлэн зорчигч болон богино хугацааны жуулчдын шинэ урсгалыг бий болгох;

3.3.2.7.хөрш орнуудтай хамтран ажиллаж, Монгол, БНХАУ,      ОХУ-ыг дамнасан аяллын бүтээгдэхүүн, маршрут байгуулахад дэмжлэг үзүүлэх;

3.3.2.8.тусгай хамгаалалттай газар нутагт тогтвортой, хариуцлагатай аялал жуулчлалыг хөгжүүлэх;

3.3.2.9.тусгай сонирхлын аяллын төрөл хэлбэрийг өргөжүүлэн хөгжүүлэх;

3.3.2.10.бизнес, эрдэм шинжилгээ, судалгаа, олон улсын хурал зөвлөгөөн, эмчилгээ, сувиллын жуулчлалын төрлийг эрчимтэй хөгжүүлэх;

3.3.2.11.олон улсын тэмцээн, уралдаан зохион байгуулах, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ сурталчлах, кино зураг авах болон бусад зорилгоор зохион байгуулах аяллыг хөгжүүлэх;

3.3.2.12.олон улсын аялал жуулчлалын сүлжээнд нэгдэж, бүтээгдэхүүн, дэд бүтцийг хөгжүүлэн үйлчилгээний чанарыг сайжруулах;

3.3.2.13.аялал жуулчлалын гол чиглэлийн авто зам дагуу түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолбор байгуулахыг дэмжих;

3.3.2.14.жуулчдын аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа хэрэгжүүлэх;
3.3.2.15.аялал жуулчлал хөгжүүлэх бүс нутагт олон улсын түвшинд нийцсэн аялал жуулчлалын парк, аялал жуулчлалын томоохон цогцолбор барьж байгуулахыг дэмжих;

3.3.2.16.аялал жуулчлалын үйлчилгээний стандартыг олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгож мөрдүүлэх;

3.3.2.17.зочид буудал, хоол үйлдвэрлэлийн салбар дахь эрүүл ахуйн шаардлага хангасан цэвэрлэгээний нэгдсэн үйлдвэрийг хүн ам ихтэй хот, суурин газарт байгуулахыг дэмжих;

3.3.2.18.төв, суурин газарт нийтийн хоолны үйлдвэрийн цогцолбор байгуулахыг бодлогоор дэмжих;

3.3.2.19.аялал жуулчлалын зорилтот зах зээлийн тэргүүлэх орнуудад чиглэсэн маркетингийн стратеги, төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх;

3.3.2.20.олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд салбарын байгууллагуудыг нэгдсэн зохион байгуулалттай оролцуулах;

3.3.2.21.аялал жуулчлалын үйлчилгээний ажилтан бэлтгэх мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв байгуулахыг бодлогоор дэмжиж, боловсон хүчин бэлтгэх, дадлагажуулах үйл ажиллагаанд төр, хувийн хэвшлийн хамтын оролцоог нэмэгдүүлэх.

3.3.3.“эдийн засгийн өсөлтийг дэмжсэн нэгдсэн тээвэр, логистик,  дэд бүтцийг хөгжүүлж, иргэдийн ажиллаж амьдрах таатай орчинг бүрдүүлэх” 9 дэх зорилтын хүрээнд:

3.3.3.1.эдийн засгийн өсөлтийг дэмжсэн тээврийн нэгдсэн бодлого боловсруулж хэрэгжүүлэх;

3.3.3.2.аймгийн төвүүдийг нийслэлтэй авто замаар холбож дуусгах;

3.3.3.3.Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөж шинэчлэх;
3.3.3.4.Улаанбаатар төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлэх;

3.3.3.5.Төрөөс агаарын тээврийн салбарт баримтлах бодлогод тулгуурлан агаарын тээврийг үе шаттайгаар нээлттэй болгож, үнэ тарифыг бууруулах;

3.3.3.6.жижиг нисэх онгоц, нисдэг тэрэгний зах зээлийг хөгжүүлж, гамшгаас хамгаалах, хөдөө аж ахуй, түргэн тусламжийн үйлчилгээ, иргэний агаарын тээвэр, аялал жуулчлалын чиглэлээр ашиглах;

3.3.3.7.улс орны эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах эрчим хүчний найдвартай ажиллагааг бүрдүүлж, дулаан, цахилгааны үнийг тогтвортой байлгах;

3.3.3.8.улс орны эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлөхүйц том чадлын болон стратегийн ач холбогдол бүхий эрчим хүчний эх үүсвэрүүд барих ажлыг эхлүүлэх;

3.3.3.9.Сонгинохайрхан дүүргийн 5000 айлыг нарны зай хураагуурын системээр хангах туршилтын төсөл хэрэгжүүлж, цахилгаан халаагуурыг айл өрхөд суурилуулах техникийн нөхцөлийг бүрдүүлэн агаар, орчны бохирдлыг бууруулах;

3.3.3.10.сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг зохистой харьцаатай хөгжүүлж, боломжит байршлуудад усан цахилгаан станц барих төслийг хэрэгжүүлэх;

3.3.3.11.хот байгуулалт, дэд бүтэц, барилга бүтээн байгуулалтын тогтвортой хөгжлийн бодлого хэрэгжүүлэх;

3.3.3.12.Алтанбулаг чөлөөт бүсийн хот байгуулалтын төсөл хэрэгжүүлэх; 

3.3.3.13.Замын-Үүд чөлөөт бүсийн хот байгуулалтын төсөл хэрэгжүүлэх;

3.3.3.14.Бичигт боомт орчимд хангамж, тээвэр логистикийн цогцолбор байгуулах;

3.3.3.15.уул уурхай түшиглэсэн хот, суурины жишиг төсөл боловсруулан хэрэгжүүлэх;

3.3.3.16.аялал жуулчлалын хот байгуулалтын жишиг төсөл боловсруулж хэрэгжүүлэх;

3.3.3.17.эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хот байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлэх;

3.3.3.18.аймгийн төв болон томоохон хот, суурин газарт дулааны станц, шугам сүлжээг шинээр барих, өргөтгөх, эрчим хүчээр бүрэн хангах ажлыг үе шаттай хэрэгжүүлэх;

3.3.3.19.сумын төвүүдийг цахилгааны төвлөрсөн системд бүрэн холбож дуусган дулаан хангамжийг сэргээгдэх эрчим хүч, цэвэр технологид суурилсан төвлөрсөн болон бие даасан инженерийн хангамжтай болгох ажлыг үе шаттай хэрэгжүүлэх;

3.3.3.20.мэдээлэл, харилцаа холбооны өндөр технологийн инновацийн кластер байгуулах суурийг тавьж хөгжүүлэх;

3.3.3.21.хот, суурин газрын хог хаягдлыг цуглуулах, ангилах, боловсруулах, дахин ашиглах тогтолцоог бүрдүүлэх зорилгоор байгаль орчинд ээлтэй арга, технологи, үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, иргэдийг урамшуулал, татаасын бодлогоор дэмжих;

3.3.3.22.нийслэлийн хүн амын ажиллаж амьдрах орчинг сайжруулах хүрээнд агаарын бохирдлыг бууруулах цогц арга хэмжээ авах;

3.3.3.23.ипотекийн зээлийг төрөлжүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх;

3.3.3.24.Сэлбэ, Баянхошуу, Яармаг, Дамбадаржаа, Дэнжийн мянга дэд төвийг үе шаттай байгуулах;

3.3.3.25.эдийн засгийг бүсчилж хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд дагуул хот байгуулах ажлыг эхлүүлэх;

3.3.3.26.“Утаагүй Улаанбаатар-2020” төслийг үе шаттай хэрэгжүүлэх;

3.3.3.27.байгаль орчны шинжилгээ, цаг уурын ажиглалт, судалгааны барилга байгууламж, тоног төхөөрөмжийн шинэчлэл хөтөлбөрийг хэрэгжүүлэх;

3.3.3.28.төв цэвэрлэх байгууламж барих ажлыг эрчимжүүлж, 250000 м3 хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулах;

3.3.3.29.түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх.

3.4. Бодлогын тогтвортой байдлын чиглэлээр дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.4.1. “хөгжлийн бодлого төлөвлөлтийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх”  10 дахь зорилтын хүрээнд:

3.4.1.1. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар хөгжлийн бодлого төлөвлөлтийн тогтолцоог бүрдүүлэх;

3.4.1.2. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, эрх зүйн орчинг сайжруулах;

3.4.1.3. үндэсний болон салбар, орон нутгийн хөгжлийн бодлогын уялдааг хангах тогтолцоог бий болгох;

3.4.1.4. хөгжлийн бодлого төлөвлөгч нарын чадавхыг дээшлүүлэх, ажлын байранд сургах, энэ чиглэлийн боловсон хүчин бэлтгэх тогтолцоог бүрдүүлэх.

3.4.2. “эдийн засгийг бүсчилж хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлого хэрэгжүүлэх” 11 дэх зорилтын хүрээнд:

3.4.2.1. бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулж, эдийн засгийг бүсчилж хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлого боловсруулж, түүнд суурилсан улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх;

3.4.2.2. Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын оновчтой тогтолцоог бий болгох үндэс суурийг тавих;

3.4.2.3. эдийн засгийн бүсүүдийг шинэчлэн тодорхойлж, түүнд үндэслэн газар зүйн байршил, дэд бүтцийн таталцал, үйлдвэрлэл, үйлчилгээний хоршилт, нийгэм, соёлын уялдааг харгалзан сумдыг бүсчилж, “Сум дундын төв”-ийг эдийн засгийн орон зайн төлөвлөлтийн дагуу хөгжүүлэх;

3.4.2.4. баруун бүсэд: аялал жуулчлал, хөнгөн, хүнсний боловсруулах үйлдвэр, мал аж ахуй, транзит тээврийг дагасан худалдаа, үйлчилгээг түлхүү хөгжүүлэх бодлогыг баримтлах;

3.4.2.5. хангайн бүсэд: эрчимжсэн мал аж ахуйд түшиглэсэн боловсруулах үйлдвэр, аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлэх бодлогыг баримтлах;

3.4.2.6. төвийн бүсэд: уул уурхай, хүнд аж үйлдвэр, эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал, транзит тээвэр, логистикийг түлхүү хөгжүүлэх бодлогыг баримтлах;

3.4.2.7. зүүн бүсэд: бэлчээрийн мал аж ахуй, газар тариалан, уул уурхай, боловсруулах аж үйлдвэр, аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлэх бодлогыг баримтлах;

3.4.2.8. орон нутгийн татварын хувь хэмжээг тогтоох, татвараас хөнгөлөх, чөлөөлөх эрхийг нутгийн өөрөө удирдах байгууллагад шилжүүлэх асуудлыг судалж шийдвэрлэх.

3.4.3. “хөгжлийн бодлого төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх” 12 дахь зорилтын хүрээнд:

3.4.3.1. төрөөс иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээг сайжруулах, олон нийттэй харьцах шинэ арга технологи, туршлагыг нэвтрүүлэх, зохион байгуулахад төрийн үйлчилгээний инновацийг чиглүүлэх;

3.4.3.2. “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн сан”-г байгуулж, төрийн ой санамж, бодлогын тогтвортой байдлыг хангах;

3.4.3.3. хөгжлийн бодлого боловсруулагч нарыг холбосон мэдээллийн дэд бүтцийг байгуулж, бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох;

3.4.3.4. олон улсын чанарын удирдлагын стандартыг төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагуудад нэвтрүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлэх;
3.4.3.5. салбарын болон орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөгч нарыг чадавхжуулах төсөл хэрэгжүүлэх.

3.5. Төрийн институцийн тогтвортой байдлын чиглэлээр дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.5.1. “төрийн бодлогын залгамж чанарыг хадгалах хүрээнд салбар бүрд батлагдан хэрэгжиж байгаа бодлогын баримт бичгийн уялдаа холбоог хангах, боловсронгуй болгох” 13 дахь зорилтын хүрээнд:

3.5.1.1. салбарын болон орон нутгийн бодлогын баримт бичгүүдийг үндэсний урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт нийцүүлэх, нэгтгэх, хүчингүй болгох, шинэчлэх, шинээр боловсруулах цогц арга хэмжээг зохион байгуулах;

3.5.1.2. төрийн байгууллагын бүтцийн тогтвортой байдлыг хангах, захиргааны үйл ажиллагааг зохицуулах тухай хууль боловсруулж батлуулах;

3.5.1.3. төрийн албаны тогтвортой байдлыг баталгаажуулж, төрийн албан хаагчдыг бэлтгэх, сургаж хөгжүүлэх, мэргэшүүлэх танхимын болон зайн сургалтын хамрах хүрээг нэмэгдүүлж, төрийн алба мэргэшсэн, чадварлаг байх нөхцөлийг бүрдүүлэх;

3.5.1.4. яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллагад чиг үүргийн шинжилгээ хийж, бодлогын боловсруулалт, хэрэгжилтийн уялдааг сайжруулах зорилгоор төрийн албаны оновчтой бүтцийн талаар санал боловсруулж хэрэгжүүлэх;

3.5.1.5. улс төрийн болон төрийн албаны чиг үүргийг зааглах.

3.5.2. “төрийн албан хаагчийг мэргэшүүлэх, чадавхжуулах тогтолцооны үндсийг бүрдүүлэх” 14 дэх зорилтын хүрээнд:

3.5.2.1. төрийн албанд мэдлэг боловсролоороо өрсөлдөж, чадвараар нэр дэвших, томилогдох боловсон хүчний тогтолцоог бий болгох;

3.5.2.2. хариуцлагатай, шударга,  ил тод төрийн албыг бэхжүүлэх замаар авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалт, томилгоонд улс төрийн нөлөөллөөс ангид, мэдлэг, боловсролд суурилсан мерит зарчмыг хэрэгжүүлэх зорилтыг хангаж хэрэгжүүлэх;

3.5.2.3. төрийн үйлчилгээний албан ёсны жагсаалтыг гарган төрийн үйлчилгээний стандартыг боловсруулах;

3.5.2.4. төрийн албаны цалин хөлс, шагнал, урамшуулал, нийгмийн баталгааны тогтолцоог боловсронгуй болгох;

3.5.2.5. төрийн албан дахь хүний нөөцийн төлөвлөлтийг сайжруулж, төрийн албан хаагчийг сэлгэн ажиллуулах тогтолцоог хөгжүүлэх;

3.5.2.6. төрийн албаны хүний нөөцийг сонгох, сургах, хөгжүүлэх, дадлагажуулах тогтолцоог боловсронгуй болгох зорилгоор хүний нөөцийн бодлогын баримт бичиг боловсруулж хэрэгжүүлэх;

3.5.2.7. төрийн байгууллагын хүний нөөцийн удирдлага, зохион байгуулалтыг хянах, статистик тоо баримтыг цуглуулах, дүн шинжилгээ хийх, олон нийтэд нээлттэй тогтолцоог бий болгох;

3.5.2.8. төрөөс үзүүлдэг нийгмийн үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх, удирдлага, зохион байгуулалтыг сайжруулахын тулд төрийн байгууллага болон эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ эрхэлдэг байгууллагын үйлчилгээ, удирдлага зохион байгуулалт, үйл ажиллагааг холбогдох стандартад нийцүүлэх.

3.5.3. “төсвийн харилцаанд оролцогч субьектүүдийн эрх үүрэг, хариуцлагыг уялдуулсан системийг хөгжүүлэх” 15 дахь зорилтын хүрээнд:

3.5.3.1. улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасан үйл ажиллагааг санхүүжилттэй уялдуулах;

3.5.3.2. төсвийн ерөнхийлөн захирагчдын эрх үүргийг өргөтгөж салбарын бодлого төлөвлөлттэй уялдсан, хөтөлбөрт суурилсан төсвийн төлөвлөлтийг нэвтрүүлэх;

3.5.3.3. төсвийн хяналт, сахилга батыг чангатгаж, хариуцлагын тогтолцоог сайжруулан хариуцлагыг ойлгомжтой хэрэгждэг байхаар хуульчлах;

3.5.3.4. төрийн байгууллагын дотоод хяналт болон аудитыг хэрэгжүүлэх чадавхыг сайжруулах;

3.5.3.5. төсөв, санхүү, аудитын үйл ажиллагааны удирдлага, хяналтыг сайжруулах, ил тод байдлыг хангах, төсвийн хөрөнгө, гадаадын зээл, тусламжийг үр ашигтай, зориулалтын дагуу зарцуулах хариуцлагыг дээшлүүлж хэрэгжүүлэх;

3.5.3.6. орон нутгийн хөгжлийн индекс боловсруулан сумдын хөгжлийг эрэмбэлж, үр дүнд суурилсан урамшууллын бодлого хэрэгжүүлж, төсвийн хөрөнгө оруулалтыг оновчтой хуваарилах тогтолцоог бүрдүүлэх;

3.5.3.7. орон нутгийн хөгжлийн загварт тулгуурласан нийгмийн үйлчилгээний жишиг нормативыг нэвтрүүлж, төрийн үйлчилгээг жигд, хүртээмжтэй болгох, нийгмийн үйлчилгээний болон үйлдвэрлэл, бизнесийн барилга байгууламжийн нэг маягийн загвар зураг, түүний урсгал зардлын тооцоог төсвийн төлөвлөлтөд нэвтрүүлэх;

3.5.3.8. “улсын хөрөнгө оруулалтыг боловсруулах чадавхыг бэхжүүлэх” төсөл хэрэгжүүлэх.

3.6. Ёс зүйтэй, шударга, ил тод төрийн албаны чиглэлээр дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.6.1. “нийгэмд шударга ёсыг тогтоож, хуулийн засаглалыг бэхжүүлж, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх” 16 дахь зорилтын хүрээнд:

3.6.1.1. төрийн албаны хариуцлагын тухай хуулийг боловсруулж хэрэгжүүлэх;

3.6.1.2. төрийн албаны сахилга, хариуцлага, бүтээмжийг дээшлүүлж, харилцагч, үйлчлүүлэгчдээр нь үнэлүүлж ажлыг нь дүгнэдэг тогтолцоог бий болгох;

3.6.1.3. хувь хүн бүр нийгмийн нэг хэсэг гэдгээ ухамсарлаж, бусдын үзэл бодол, орон зайг хүндэтгэж, бусдад төвөг, чирэгдэл, саад болохгүй амьдрах нийгмийг бий болгох;

3.6.1.4. иргэд болон аж ахуйн нэгжийн эрх ашгийг хамгаалж, тэгш шударга гэрээтэй, түүнийг ягштал биелүүлдэг байдлыг мөрдүүлэх.

3.6.2. “төрийн үйлчилгээний ил тод байдлыг хангаж, цахим үйлчилгээг хөгжүүлэх” 17 дахь зорилтын хүрээнд:

3.6.2.1. төрийн үйлчилгээг ил тод, шуурхай, хүртээмжтэй, цаасгүй, хүнд сурталгүй хүргэх нөхцөлийг бүрдүүлэх;

3.6.2.2. төрийн байгууллагын мэдээллийн нэгдсэн систем бүрдүүлж, төрийн үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх зорилгоор “ХУР” системд төрийн байгууллагын мэдээллийг бүрэн байршуулж, ашиглалтыг сайжруулах;

3.6.2.3. худалдан авах ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, үр ашигтай, шударга, ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлж, хяналт, хариуцлагыг дээшлүүлэх зорилтыг хангаж хэрэгжүүлэх;

3.6.2.4. иргэний мэдээлэл авах эрхийг баталгаажуулсан хуулийн хэрэгжилтийг хангаж, мэдээллийн эрх зүйн орчин, сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх;

3.6.2.5. захиргааны байгууллагын удирдлага, ажилтан, иргэдийн цахим орчинд ажиллах чадавхыг сайжруулах.

3.6.3. “шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ил тод, шударга, хараат бус байдлыг бэхжүүлэх” 18 дахь зорилтын хүрээнд:

3.6.3.1. шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ил тод, шударга, хараат бус байдлыг бэхжүүлэх, авлигын эсрэг хамтын ажиллагааг сайжруулах арга хэмжээ хэрэгжүүлэх;

3.6.3.2. авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх;

3.6.3.3. авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн хяналт, иргэний нийгмийн байгууллагын үүрэг, оролцоог нэмэгдүүлэн, идэвх санаачилгыг дэмжих;

3.6.3.4. шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэн олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулж, авлигын эсрэг боловсролыг дээшлүүлэх;

3.6.3.5. авлигатай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хүрээнд олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын байгууллагын санал, зөвлөмжийг авч хэрэгжүүлэх;

3.6.3.6.“эрх зүйн шинэчлэл” багц төсөл хэрэгжүүлэх.

3.7. Монгол хүний хөгжлийн бодлогын чиглэлээр дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.7.1. “үндэсний үнэт зүйлсээ дээдэлсэн монгол хүнийг төлөвшүүлэх” 19 дэх зорилтын хүрээнд:

3.7.1.1. монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлж, хүний хөгжлийн индекс, амьдралын чанарын индексийн үзүүлэлтийг сайжруулах нөхцөлийг бүрдүүлэх;

3.7.1.2. байгаль хамгаалах ажилд бүх нийтийн оролцоог хангаж, гамшигтай тэмцэх чадавхыг бэхжүүлэн ёс заншлаа дээдэлсэн байгальд ээлтэй зөв дадлыг төлөвшүүлэх;

3.7.1.3. ургийн үеийн хөгжлөөс эхлэн өтөл нас хүртэл биеийн эрүүл мэнд болон оюун ухааныг хөгжүүлэх, бүтээмжтэй, мэдлэг боловсролтой монгол хүнийг төлөвшүүлэх монгол хүний хөгжлийн цогц арга хэмжээг хэрэгжүүлэх;

3.7.1.4. сургуулийн өмнөх болон бага боловсролын насны хүүхдэд монгол ёс, заншил, соёл, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, ёс зүйтэй иргэдийг бэлтгэж, монгол хүн болгон төлөвшүүлэх чиглэлээр төсөл боловсруулж хэрэгжүүлэх;

3.7.1.5. дунд, дээд боловсролын тогтолцоог шинэчилж агуулга, стандарт, хөтөлбөр, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн, орчин, хүний нөөцийн чадавхыг олон улсын жишигт нийцүүлэх замаар боловсролын тогтолцоог уян хатан, өрсөлдөх чадвартай болгон хөгжүүлж, боловсролтой, мэдлэгтэй монгол хүнийг бэлтгэхэд онцгой анхаарах;

3.7.1.6. улс үндэстнийхээ оюуны биет ба биет бус өв соёл, үнэт зүйлс, уламжлалт зан заншлыг өвлөх, хадгалах, хамгаалах, судлах, сурталчлах хөдөлгөөн өрнүүлэх;
3.7.1.7. мэргэжлийн урлагийн байгууллагын үйл ажиллагааг соён гэгээрүүлэх, нийгэмд соёлын үнэт зүйлийг бий болгоход чиглүүлэх;

3.7.1.8. соёл, урлагийн салбарын эрх зүйн орчинг сайжруулж, соён гэгээрүүлэх, соёлын салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулах, нийгэмд соёлын үнэт зүйлийг бий болгох;

3.7.1.9. бүтээлч аж үйлдвэрийг хөгжүүлж, соёлын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх;

3.7.1.10. гэр бүл төвтэй хүн амын хөгжлийн бодлого хэрэгжүүлэх;

3.7.1.11. гэр бүлийн албан боловсролыг бүх шатны боловсролын хөтөлбөрт тусган хэрэгжүүлэх;

3.7.1.12. гэр бүлийн албан бус боловсролыг Гэр бүл хөгжлийн төв, Насан туршийн боловсролын төв болон төрийн бус байгууллагаар дамжуулан олгох;

3.7.1.13. хүүхдийн хүмүүжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн эрх, эрүүл мэндийг бүх шатанд хамгаалах, компьютер болон дэлгэцэнд донтолтоос ангижруулах, хүүхдийн хүчирхийллийг арилгах цогц арга хэмжээ авах;

3.7.1.14. хүүхдийг аливаа эрсдэл, хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, энэ талаарх гэмт хэргийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх.

3.7.2. “хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулж, хүн амд эрүүл амьдрах зан үйлийг төлөвшүүлэх” 20 дахь зорилтын хүрээнд:

3.7.2.1. элэгний хорт хавдар, хатуурлын нас баралтыг эрс бууруулж, элэгний С вирус өвчний голомтыг 2020 он гэхэд устгаж, халдвар тархалтыг таслан зогсоох;

3.7.2.2. иргэдийг жилд нэг удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулж, алслагдсан орон нутагт явуулын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх;

3.7.2.3. эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хөгжлийг хангаж, нийгмийн хамгааллыг сайжруулах;

3.7.2.4. эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанартай уялдуулан тогтолцоог боловсронгуй болгох;

3.7.2.5. хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, дадал, хандлагад төлөвшүүлж нийгмийн эрүүл мэндэд чиглэсэн тусламж, үйлчилгээг сайжруулж, халдварт бус өвчнөөс сэргийлэх цогц үйл ажиллагаа зохион байгуулах;

3.7.2.6. биеийн тамир, спортын хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх арга хэмжээ авах;

3.7.2.7. олимпизм болон биеийн тамир, спортын үйл ажиллагааг хөгжүүлэхэд бодлого, үйл ажиллагааны ахиц гаргаж ажиллах;

3.7.2.8. спортын салбарын бодлого, төлөвлөлттэй уялдуулан “Спортыг дэмжих сан”-гийн хөрөнгийн үр өгөөжийг сайжруулах арга хэмжээ авах;

3.7.2.9. “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-6” төслийг хэрэгжүүлэх;

3.7.2.10. “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн мэргэжлийн өвчин судлалын эмнэлэг”-ийн барилгыг шинээр барих, тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл хэрэгжүүлэх.
3.7.3. “боловсролын салбарын хөгжлийг дэлхийн түвшинд ойртуулж, өрсөлдөх чадвартай монгол хүнийг бэлтгэх” 21 дэх зорилтын хүрээнд:

3.7.3.1. боловсролын салбарт тэргүүлэх ач холбогдол өгч, шинэчлэлийг эрчимжүүлэх;

3.7.3.2. багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангаж, нэр хүнд, хөдөлмөрийн үнэлэмжийг нь дээшлүүлэх;

3.7.3.3. бага насны хүүхдийн хөгжлийн стандартыг шинэчлэн боловсруулж батлуулах;

3.7.3.4. сургуулийн өмнөх боловсролын байгууллагыг камержуулах ажлыг зохион байгуулах;

3.7.3.5. анги дүүргэлт ихтэй сургууль, цэцэрлэгийн ачааллыг бууруулж, 3 ээлжтэй сургуулийг 2 ээлжид шилжүүлэх;

3.7.3.6. их, дээд сургуулийг хотхоноор хөгжүүлэхийг дэмжих, хотоос гаргах ажлыг эхлүүлэх;

3.7.3.7. сурах бичгийн түрээсийн тогтолцоо, эргэлтийн сан бүрдүүлэх ажлыг зохион байгуулах;

3.7.3.8. дээд боловсролын салбарт бодлогын шинэчлэл хийж тоо хэмжээний бус чанарын шаардлагыг анхаарч, хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлж, сургалтын хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлэн өрсөлдөх чадвартай монгол иргэнийг төлөвшүүлэх;

3.7.3.9. дээд боловсролын сургалтын байгууллага, сургалтын хөтөлбөрийг олон улсын магадлан итгэмжлэлд үе шаттай хамруулах эрх зүйн oрчинг боловсронгуй болгох;

3.7.3.10. дээд боловсролын сургалтын байгууллагын сургалтын хөтөлбөрийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэх;

3.7.3.11. шинжлэх ухааны чиглэлээр хэрэгжүүлж байгаа бодлого, эрх зүйн үйл ажиллагаатай уялдуулан эрдэм шинжилгээний байгууллагын уялдаа холбоог сайжруулах;

3.7.3.12. залуу эрдэмтэн, судлаач болон олон улсын залуу монгол судлаачдыг дэмжиж ажиллах;

3.7.3.13. шинжлэх ухаан, технологийн салбарын бодлого, төлөвлөлттэй уялдуулан шинжлэх ухаан, технологийн сангийн хөрөнгийн үр өгөөжийг сайжруулах;

3.7.3.14. оюуны өмчийн үнэлэмжийг нэмэгдүүлж, монгол хүний эзэмшиж байгаа зохиогчийн эрх, патентыг хамгаалах асуудлыг холбогдох байгууллагатай хамтран олон улсын түвшинд хүргэх, сурталчлах ажлыг зохион байгуулах;

3.7.3.15. шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарт олон улсын жишигт нийцсэн барилга байгууламж, лабораторийн орчин, нөхцөл бүхий дэд бүтцийг бий болгохыг бодлогоор дэмжих;

3.7.3.16. шинжлэх ухааны салбарын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх өндөр технологийн судалгаа, хөгжил, инновацийг нэвтрүүлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох.

3.8. Ядуурлыг бууруулах бодлогын чиглэлээр дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.8.1. “ядуу өрх, иргэдэд хүрсэн бодлого хэрэгжүүлэх” 22 дахь зорилтын хүрээнд:

3.8.1.1. ажилгүйдэл, ядуурлыг бууруулах салбар дундын төсөл боловсруулж хэрэгжүүлэх;

3.8.1.2. ядуу өрх, иргэдийн мэдээллийн санд тулгуурлан эхний ээлжид ядуу өрх бүрээс нэг иргэнийг сонгож төсөл, хөтөлбөрт хамруулах ажлыг зохион байгуулж ядуурлыг бүрэн хянах;

3.8.1.3. нэн ядуу иргэдэд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээг хүртээмжтэй хүргэх;

3.8.1.4. дунд түвшний ядуу бүлгийн хүн амыг хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлж, түр болон нийтийг хамарсан ажлын байраар хангах;

3.8.1.5. ядууралд өртөх эрсдэлтэй хүн амыг ажлын байранд зуучилж, ажлын байр хадгалах, мэргэжил эзэмшүүлэх, ур чадварыг ахиулах, жижиг зээл олгох, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд дэмжлэг үзүүлэх;

3.8.1.6. цалин, орлого багатай иргэд, тэтгэвэр авагчдын бодит мөнгөн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор тэтгэвэр, тэтгэмжийг индексжүүлэх, цалин, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах;

3.8.1.7. өрхийн орлого, зарлага, ядуурлын түвшинг тогтоох шалгуур үзүүлэлт, аргачлалыг сайжруулж, бодит байдалд нийцүүлэх;

3.8.1.8. хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан орчин нөхцөлийг бүрдүүлэх, тэдгээр иргэд болон халамж шаардлагатай бусад иргэдийн адил, эрх тэгш амьдрах боломжийг хангасан нийгмийн орчны дэд бүтцийг бий болгох.

3.8.2. “төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд ажлын байр нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулах” 23 дахь зорилтын хүрээнд:

3.8.2.1. төрөөс нийгмийн болон байгаль хамгаалах, үйлчилгээний түр ажлын байранд ядуу өрх, иргэдийг хамруулах;
3.8.2.2. ядууралтай тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог дэмжих;

3.8.2.3. компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд ядуу иргэдийг орон нутагт ажлын байраар хангах;

3.8.2.4. ядуу өрх, иргэдийн орлогыг бодитоор нэмэгдүүлж, ядуурлаас гаргахад тусалсан төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоо, компани, хувь хүнийг алдаршуулан татварын бус дэмжлэг үзүүлэх тогтолцоог бүрдүүлэх;

3.8.2.5. жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогын хүрээнд олгох зээлийн хэмжээтэй уялдуулан ядуу өрх, иргэдийг ажлын байраар хангах квот тогтоох, иргэдийг сургах, дадлагажуулах ажлыг зохион байгуулах;

3.8.2.6. ядуу өрх, иргэдийг ажлын байраар хангах ажлыг сайн зохион байгуулсан сум, баг, хороо болон Засаг дарга нарыг алдаршуулах;

3.8.2.7. компанийн нийгмийн хариуцлагын төслийг орон нутагт хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлэх.

3.8.3. “нийгмийн халамжийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чанартай хүргэх, нийгмийн халамжийн удирдлагыг боловсронгуй болгон үр ашгийг нь дээшлүүлэх” 24 дэх зорилтын хүрээнд:

3.8.3.1. нийгмийн халамжийн үйлчилгээний чанар, үр ашигтай байдлыг сайжруулж, халамжийн үйлчилгээнд хамрагдах шалгуурыг тодорхой болгох;

3.8.3.2. нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээний нэр төрлийг оновчтой тогтоон зарим хөнгөлөлт, тусламжийг нэгтгэн багцалж, халамжийн үр дүнтэй тогтолцоог нэвтрүүлэх;

3.8.3.3. ядуурлын шугамаас доогуур болон ойр хэрэглээтэй ядуу иргэдэд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээг хүртээмжтэй хүргэхээс гадна хөдөлмөрлөх чадвартай боловч халамж хүртдэг иргэдийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнд хамруулж, ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийг урамшуулах замаар ядуурлаас гаргах бодлогыг баримтлах;

3.8.3.4. малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, жижиг аж ахуй эрхлэгчдийн нийгмийн  даатгалд хамрагдалтыг нэмэгдүүлэх;

3.8.3.5. хүн амын насжилт, тэтгэвэр авагчдын тооны өсөлт, хөдөлмөр эрхлэлтийн хэв шинж зэрэг нийгэм, эдийн засаг, хүн ам зүйн хүчин зүйлтэй уялдуулан тэтгэврийн даатгалын тогтолцоог хөгжүүлж, олон давхаргат хэлбэрт шилжүүлэх;

3.8.3.6. тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тогтолцооны дагуу өндөр насны тэтгэвэр олгож эхлэх нөхцөлийг бүрдүүлэх;

3.8.3.7. олон давхаргат тэтгэврийн тогтолцооны хүрээнд хувийн тэтгэврийн нэмэлт даатгалд сайн дурын үндсэн дээр даатгуулах эрх зүйн орчинг бүрдүүлж, хувийн тэтгэврийн нэмэлт даатгалыг хувийн хэвшлийн байгууллага эрхлэн гүйцэтгэх асуудлыг хуулиар зохицуулах;

3.8.3.8. ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох, тэтгэврийн даатгалын хагас болон бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжихэд шаардагдах хөрөнгийг бүрдүүлэх асуудлыг судлан шийдвэрлэх;
3.8.3.9. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүрэх үйлчилгээг сайжруулж, оролцоог нэмэгдүүлэх” төсөл хэрэгжүүлэх.

3.9. Ажилгүйдлийг бууруулах бодлогын чиглэлээр дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.9.1. “хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд суурилсан хүний нөөц бэлтгэх тогтолцоог бүрдүүлэх” 25 дахь зорилтын хүрээнд:

3.9.1.1. хөдөлмөр эрхлэлтийн идэвхтэй бодлогыг хөгжлийн төлөвлөлтийн үндэс болгож, эдийн засгийн өсөлт бий болгох замаар бүтээмжтэй, өгөөжтэй ажлын байрыг нэмэгдүүлэх;

3.9.1.2. мэргэжилтэй боловсон хүчний хөдөлмөрийн зах зээлийн төлөвлөлтийг хийхэд мэргэжлийн холбоодын оролцоог нэмэгдүүлэх;

3.9.1.3. их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсролын байгууллага хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг үндэслэн ажиллах хүчин бэлтгэх тогтолцоог бүрдүүлэх;

3.9.1.4. мэргэжлийн боловсролын байгууллагыг төрөлжүүлэх, сургалтын чанарыг сайжруулах үе шаттай арга хэмжээ авах;

3.9.1.5. ур чадварт тулгуурласан өөрөө өөртөө ажлын байр бий болгох, хувиараа хөдөлмөр эрхлэх үйл ажиллагааг цогц байдлаар дэмжих;

3.9.1.6. залуучууд шинэ бизнес үйл ажиллагаа эрхлэх боломжийг дэмжиж, старт ап-ийг хөгжүүлэх;

3.9.1.7. дээд боловсролтой, ажилгүй залуусыг ажлын байранд бэлтгэх, давтан сургах тогтолцоог Мэргэжлийн сургалт, үйлдвэрийн төв болон Технологийн дээд сургууль (Коосен)-ийн оролцоотой хөгжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлж хэрэгжүүлэх;

3.9.1.8. Японы технологийн Коосен сургалтыг нэвтрүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэн сургалтыг бүсчилж дэлгэрүүлэх;

3.9.1.9. багш, эмч, эмнэлгийн ажилтнуудын ажлын ачаалал, ур чадвар, мэргэшил, ажлын үр дүн, ажилласан жил зэргээс хамааруулан цалин хөлс, урамшууллыг тогтоож инфляцийн өсөлтөөс сэргийлэх индексжүүлсэн тогтолцоог бий болгох;

3.9.1.10. “Мэргэжилтэй ажилтан” бодлогын хүрээнд жилд       20.000-аас доошгүй залуусыг Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд сургаж мэргэжил, ур чадвар эзэмшүүлэх;

3.9.1.11. орчин үеийн эрэлт хэрэгцээг хангахуйцаар сургалтын агуулга хөтөлбөрийг өөрчилж, түүнд нийцсэн лабораторийн техник, технологийн шинэчлэлийг хийж Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагааг бэхжүүлэх.

3.9.2. “ажилгүйдлийг бууруулах салбар хоорондын уялдааг хангасан үйл ажиллагаа хэрэгжүүлэх” 26 дахь зорилтын хүрээнд:

3.9.2.1. бичил болон өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжихэд чиглэсэн санхүү, зээлийн хөнгөлөлт, урамшууллын хамрах хүрээг нэмэгдүүлэх, ялангуяа татвар, даатгалын хөнгөлөлтөд хамруулах, зээлийн нөхцөлийг сайжруулах, хугацааг уртасгахад зарцуулж байгаа төсвийг нэмэгдүүлж, үр өгөөж, хяналтыг сайжруулах;

3.9.2.2. орон нутгийн ажилгүй иргэдийг орлогожуулах хүрээнд зохион байгуулалттай хөдөлмөр эрхлэлтийг дэмжих;

3.9.2.3. ажилгүйдлийн даатгалын сангийн үйл ажиллагааг боловсронгуй болгож, ажлын байрыг хадгалах, ажилгүйдлээс урьдчилан сэргийлэх шинэ хэлбэрийн дэмжлэг, арга хэмжээ хэрэгжүүлэх;

3.9.2.4. салбарын болон тарифын хэлэлцээрээр ажлын байр, мэргэжлийн ур чадварт суурилсан цалин хөлсний тогтолцоо, гүйцэтгэлээр цалин хөлс олгох хэлбэрийг нэвтрүүлэн мэргэжлийн ур чадварын баталгаажуулалт болон ажлын байрны зэрэглэл, мэргэшлийн зэргийн тарифыг харгалзан үндсэн цалингийн жишиг сүлжээ тогтоон мөрдөх арга зүй боловсруулж, цалин хөлсний тогтолцоог боловсронгуй болгох;

3.9.2.5. үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлж, эрх зүйн орчин, санхүүжилтийн механизмыг оновчтой болгох;
3.9.2.6. албан бус хөдөлмөр эрхлэгчдийн ажиллах нөхцөлөө сайжруулах, бүтээмжээ нэмэгдүүлэх, хөдөлмөрөө оновчтой хорших, үйл ажиллагаагаа албан хэлбэрт шилжүүлэхийг дэмжих;

3.9.2.7. залуучуудыг чадавхжуулах, боловсрол, мэргэжил эзэмшүүлэх, тэдний бүтээлч хандлагыг хөгжүүлэх замаар зохистой хөдөлмөрт бэлтгэх;

3.9.2.8. жижиг, дунд үйлдвэрлэлийг хөнгөлөлттэй зээл, баталгаа, батлан даалт, санхүүгийн түрээс, даатгалын бодлогоор дэмжих замаар хөдөлмөр эрхлэлт, ажлыг байрыг нэмэгдүүлж, ажлын байр бий болгосон аж ахуй нэгж, ажил олгогчдыг урамшуулах;

3.9.2.9. хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн тогтолцоог хөгжүүлж хөдөлмөрийн зах зээлийн зохицуулалтыг сайжруулах.
3.9.3. “ажлын байр олноор бий болгоход татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх” 27 дахь зорилтын хүрээнд:

3.9.3.1. эдийн засгийн хямралын үед ажлын байр хадгалахад татварын хөнгөлөлт үзүүлэхийг бодлогоор дэмжих;

3.9.3.2. ажлын байр ихээр нэмэгдүүлэх гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжих цогц арга хэмжээ авах;

3.9.3.3. дотоодын түүхий эд, ашигт малтмалыг боловсруулан дэлхийн зах зээлд гаргах үйлдвэрлэлийг нэн тэргүүнд дэмжих;

3.9.3.4. үндэстэн дамнасан дотоодын корпорацийг бий болгох эрх зүйн орчинг бүрдүүлэх;

3.9.3.5. компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд тогтвортой, өрсөлдөхүйц цалин урамшуулалтай ажлын байр олноор бий болгосон аж ахуйн нэгжийг төрийн худалдан авалтаар дэмжих арга хэмжээ авах;

3.9.3.6. орон нутгийн түүхий эд бэлтгэн нийлүүлэгчид, үйлдвэрлэгчдийг дэмжиж, дотоодоос нийлүүлэх боломжтой бараа, ажил, үйлчилгээний жагсаалт гарган баталгаажуулж, худалдан авах үйл ажиллагаанд давуу эрх олгож, татварын бодлогоор дэмжих;

3.9.3.7. бизнесийн кластер буюу өөр хоорондоо холбоо бүхий бизнесийн нэгжүүд, бэлтгэн нийлүүлэгчийн хамтын ажиллагааг санхүүгийн бодлогоор дэмжих;

3.9.3.8. бизнес, аж үйлдвэр, өндөр технологийн кластерууд болон бүс нутгийн ялгааг багасгах зорилгоор шинжлэх ухаан технологийн парк байгуулах;

3.9.3.9. эдийн засгийн тэргүүлэх салбарт олгох зээлийн хэмжээг нэмэгдүүлэх;
3.9.3.10. төр, хувийн хэвшлийн түншлэлээр дамжуулж хувийн хөрөнгө оруулалтын тоо хэмжээг нэмэгдүүлэх;

3.9.3.11. хөрөнгө оруулалтын нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлэх;

3.9.3.12. бизнесийн салбарын хөдөлмөрийн харилцааг сайжруулж, хувийн хэвшлийн хүний нөөцийн хөгжлийг дэмжих;

3.9.3.13. тэргүүлэх салбарт шаардлагатай мэргэжлийн ур чадвартай ажилчдыг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх.

Дөрөв. Хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ

4.1. Гурван тулгуурт бодлогын зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн төсөл, арга хэмжээ нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, тусгай хөтөлбөрүүд, улсын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдан хэрэгжиж байгааг үргэлжлүүлнэ.
4.2. Шинээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг улсын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлнэ.

Тав. Бодлогын үр нөлөө, шалгуур үзүүлэлт

5.1. Макро эдийн засгийн тогтворжилт:

5.1.1. Гурван тулгуурт хөгжлийн бодлогыг хэрэгжүүлснээр макро эдийн засагт дараах үр дүн гарна:

5.1.1.1. бодлого төлөвлөлтийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлнэ;

5.1.1.2. валютын ханшийн уян хатан зохицуулалтыг үргэлжлүүлж, валютын нөөцийг тасралтгүй нэмэгдүүлэх зарчим үргэлжлэн хэрэгжинэ;

5.1.1.3. эдийн засгийн эмзэг байдлыг бууруулж, эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр олон улсын болон бүс нутгийн санхүүгийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, мөнгөний бодлогын үр нөлөө сайжирна;

5.1.1.4. төлбөрийн системийн нэгдсэн зохицуулалтыг бий болгох, төлбөрийн системийн хүчин чадлыг сайжруулах, санхүүгийн зах зээлд оролцогч болон гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын төлбөр тооцооны эрсдэлийг бууруулснаар төлбөрийн системийн найдвартай ажиллагаа сайжирна;

5.1.1.5. эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоог бий болгон төлөвшүүлж, сайн засаглалын тогтолцоог нэвтрүүлж, банкны салбарын бүтцийн өөрчлөлтийн дэд бүтцийг хөгжүүлж, санхүүгийн зуучлал, эрсдэл даах чадварыг нэмэгдүүлснээр банкны салбарын тогтвортой байдал хангагдана;

5.1.1.6. эдийн засаг, санхүүгийн системд хуримтлагдаж байгаа эрсдэлийг мэдээлэх индикаторуудыг хөгжүүлж, бодлогын арга хэмжээний үр нөлөөг тооцох аргачлал, загварыг хөгжүүлснээр урт хугацаанд макро эдийн засгийн тогтвортой бодлого хэрэгжүүлэх тогтолцоо бүрдэнэ;

5.1.1.7. үндэсний нийт орлогыг улирлаар тооцож, үндсэн хөрөнгийн хуримтлалын үлдэгдлийг тооцох, өрхийн тайлан тэнцэл (хөрөнгө, өглөг)-ийн статистикийг нэгтгэж боловсруулснаар эдийн засгийн хөгжлийг үнэлэх үзүүлэлтүүд хөгжинө;

5.1.1.8. хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулан “Ирээдүйн өв” сан, “Баялгийн сан”-гийн хөрөнгийг тасралтгүй нэмэгдүүлснээр хөдөө аж ахуй, аялал жуулчлал, аж үйлдвэр гэх мэт уул уурхайн бус салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэнэ;

5.1.1.9. Монгол Улсын ногоон хөгжлийн бодлого үе шаттай хэрэгжиж эхэлнэ.

 


5.2. Бодлогын үр нөлөө:

5.2.1. хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр найдвартай хангах бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоо бүрдэж, боловсруулах үйлдвэрлэл хөгжин хүнс экспортлогч улс болох нөхцөл бүрдэнэ;

5.2.2. газрын тос, эрчим хүчээр дотоодын хэрэгцээгээ хангах нөхцөл бүрдэнэ;

5.2.3. уул уурхайн тогтвортой үйл ажиллагааг хангах тээвэр, логистикийн дэд бүтцийг байгуулна;

5.2.4. экспортын тасралтгүй, найдвартай үйл ажиллагааг хангах гадаад худалдааны эрх зүйн орчин бүрдэж, орчин үеийн мэдээллийн технологид суурилсан худалдаа, тээвэр, логистикийн дэд бүтцийг хөгжүүлэн аж үйлдвэржилтийн 4 дүгээр хувьсгалыг эхлүүлнэ;

5.2.5. аялал жуулчлалын дэд бүтэц, өрсөлдөх чадварыг бүс нутгийн хэмжээнд дээшлүүлж, орон нутгийн онцлогт тулгуурласан иргэдийн оролцоотой, тусгай сонирхлын аялал жуулчлал зарим аймагт хөгжинө;

5.2.6. баялаг бүтээгчдийг дэмжих багц бодлого, хуулийн төслийг боловсруулан төр, бизнесийн үүрэг хариуцлагыг зааглаж, бизнесийн орчин тогтворжино;

5.2.7. эдийн засгийг бүсчилж хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлого боловсруулж хэрэгжүүлж эхэлнэ;

5.2.8. татвар, нийгмийн даатгалын тулгамдсан асуудал, авлига, хүнд суртал, тэгш бус харилцааг зохицуулах төр болон хувийн хэвшлийн зөвлөлдөх механизм бүрдэнэ;

5.2.9. монгол хүнийг хөгжүүлэх төсөл хэрэгжинэ.

5.3. Бодлогын шалгуур үзүүлэлт

Зорилт дугаар

Зорилтын агуулга

Шалгуур үзүүлэлт

Хэмжих нэгж

Суурь түвшин

Зорилтот түвшин

Хариуцах байгууллага

Он

Үзүүлэлт

Он

Үзүүлэлт

НЭГ. ОЛОН ТУЛГУУРТ ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО

1

1

Хөдөө аж ахуйн салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлж, эрүүл, аюулгүй хүнсээр иргэдээ хангах

ДНБ-д ХАА-н салбарын эзлэх хувь

хувиар

2016

11,5

2020

19,5

ХХААХҮЯ

2

2

Хөдөө аж ахуйн  боловсруулах үйлдвэрлэлийг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлж, хүнс экспортлогч орон болох

махны экспортын хэмжээ

тонн

2016

8933

2020

30000

ХХААХҮЯ

3

3

Аж үйлдвэржилтийн 4 дүгээр хувьсгалыг эхлүүлэх

Бүртгүүлсэн боловсруулах үйлдвэрийн хэмжээ

тоо

2016

1854

2020

6000

Үндэсний хөгжлийн газар, 21 аймаг, 9 дүүрэг

4

4

Монгол Улсын эдийн засгийн өндөр өсөлтийг хангах уул уурхайг хөгжүүлж, томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулан иргэдэд ногдол ашиг хуваарилах нөхцөлийг бүрдүүлэх

Ордын тоо

тоо

2016

1

2020

2

УУХҮЯ

5

5

Хариуцлагатай уул уурхай, хүнд үйлдвэрийг хөгжүүлэх

Хүнд үйлдвэр

тоо

2016

2

2020

3

УУХҮЯ

6

6

Уул уурхайн хөгжлийг дэмжих тээвэр, дэд бүтцийг барьж байгуулах

Уул уурхайн логистикийн төв

тоо

2016

-

2020

2

УУХҮЯ

7

7

Бүс нутаг, хөрш орнуудтай эдийн засгийн интеграцид нэгдэх замаар гадаад худалдааны шинэчлэл хийж, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих худалдааны сүлжээг бий болгох

Алтанбулаг-УБ-Замын Үүдийг хурдны авто замаар холбох төслийн явц

км

2016

-

2020

500

ЗТХЯ

8

8

Аялал жуулчлалын дэд бүтэц, өрсөлдөх чадварыг бүс нутгийн хэмжээнд дээшлүүлж, тухайн орон нутгийн онцлогт тулгуурласан иргэдийн оролцоотой, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх

Ирэх жуулчдын тоо

Тоо

2016

404,000

2020

1,000,000

БОАЖЯ

9

9

Эдийн засгийн өсөлтийг дэмжсэн нэгдсэн тээвэр, логистик, дэд бүтцийг хөгжүүлж, иргэдийн ажиллаж амьдрах таатай орчинг бүрдүүлэх

21 аймгийг хатуу хучилттай авто замаар холбох

Холбогдсон аймгийн тоо

2016

16 аймаг

2020

21 аймаг

ЗТХЯ

Дотоодын эрчим хүчний үйлдвэрлэл

Хүчин чадлыг өргөтгөх станцын тоо

 

-

 

5

ЭХЯ

ХОЁР. ШУДАРГА ЁСЫГ ДЭЭДЭЛСЭН САХИЛГА, ХАРИУЦЛАГАТАЙ ТОГТВОРТОЙ ЗАСАГЛАЛ

10

10

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд өөрчлөлт оруулах

Ажлын явц, хувиар

2016

-

2020

100 хувь

Үндэсний хөгжлийн газар

11

11

Эдийн засгийг бүсчилж хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлого хэрэгжүүлэх

Засгийн газрын тогтоол батлагдсан байх

Ажлын явц, хувиар

2016

-

2020

100 хувь

Үндэсний хөгжлийн газар

12

12

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх

Мэдээллийн сангийн онлайн систем боловсруулсан байх

Ажлын явц, хувиар

2016

20 хувь

2020

100 хувь

Үндэсний хөгжлийн газар

13

13

Төрийн бодлогын залгамж чанарыг хадгалах хүрээнд салбар бүрд батлагдан хэрэгжиж байгаа бодлогын баримт бичгийн уялдаа холбоог хангаж боловсронгуй болгох

Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бодлогын баримт бичгүүдийг уялдуулсан байх

Хувь

2016

10 хувь

2020

100 хувь

Үндэсний хөгжлийн газар

14

14

Төрийн албан хаагчийг мэргэшүүлэх, чадавхжуулах тогтолцооны үндсийг бүрдүүлэх

Их, дээд сургуулиудад хөгжлийн бодлого төлөвлөлтийн анги нээсэн байх

Хувь

2016

5 хувь

2020

100 хувь

БСШУСЯ,

Үндэсний хөгжлийн газар

15

15

Төсвийн харилцаанд оролцогч субьектүүдийн эрх үүрэг, хариуцлагыг уялдуулсан системийг хөгжүүлэх

Улсын хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн онлайн систем боловсруулах

Ажлын явц, хувиар

2016

40 хувь

2020

100 хувь

СЯ,

Үндэсний хөгжлийн газар

16

16

Нийгэмд шударга ёсыг тогтоож, хуулийн засаглалыг бэхжүүлж, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх

“Эрх зүйн шинэчлэл” багц төсөл хэрэгжүүлэх

Ажлын явц, хувиар

2016

10 хувь

2020

100 хувь

ХЗДХЯ

17

17

Төрийн үйлчилгээний ил тод байдлыг хангаж, цахим үйлчилгээг хөгжүүлэх

Төрийн цахим үйлчилгээ нэвтрүүлэх

Ажлын явц, хувиар

2016

10 хувь

2020

100 хувь

ХХМТГ

18

18

Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ил тод, шударга, хараат бус байдлыг бэхжүүлэх

Шүүх эрх мэдлийн шинэчлэл

Ажлын явц, хувиар

2016

-

2020

100 хувь

ХЗДХЯ

ГУРАВ. ХҮН ТӨВТЭЙ НИЙГМИЙН БОДЛОГО

19

19

Үндэсний үнэт зүйлсээ дээдэлсэн монгол хүнийг төлөвшүүлэх

Монгол хүний хөгжлийн төсөл боловсруулах

Ажлын явц, хувиар

2016

-

2020

100 хувь

БСШУСЯ

20

20

Хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулж, хүн амд эрүүл амьдрах зан үйлийг төлөвшүүлэх

Товлолт дархлаажуулалтад хамралтын хувь

Ажлын явц, хувиар

2016

-

2020

98.5

ЭМЯ

21

21

Боловсролын салбарын хөгжлийг дэлхийн түвшинд ойртуулж, өрсөлдөх чадвартай монгол хүнийг бэлтгэх

Боловсролын олон улсын чанарын үнэлгээнд (PISA) хамрагдах бэлтгэлийг хангах

Ажлын явц, хувиар

2016

-

2020

100 хувь

БСШУСЯ

22

22

Ядуу өрх, иргэдэд хүрсэн бодлого хэрэгжүүлэх

Ядуу өрх, иргэдийн нэгдсэн цахим мэдээллийн сан бүрдүүлэх

Ажлын явц, хувиар

2016

-

2020

100 хувь

Үндэсний хөгжлийн газар, ХНХЯ

23

23

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд ажлын байр нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулах

Шинээр бий болгох ажлын байр

Тоо

2016

-

2020

263000

ХНХЯ

24

24

Нийгмийн халамжийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чанартай хүргэх, нийгмийн халамжийн удирдлагыг боловсронгуй болгон үр ашгийг нь дээшлүүлэх

Ядуу өрх бүрд хүрч үйлчлэх (250000 ядуу өрх)

Ажлын явц, хувиар

2016

-

2020

100 хувь

ХНХЯ

25

25

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд суурилсан хүний нөөц бэлтгэх тогтолцоо бүрдүүлэх

Ажил олгогчийн мэдээллийн сан бүрдүүлэх

Ажлын явц, хувиар

2016

10 хувь

2020

100 хувь

ХНХЯ

26

26

Ажилгүйдлийг бууруулах салбар хоорондын уялдааг хангасан үйл ажиллагааг хэрэгжүүлэх

Төсөл хэрэгжүүлэх

Ажлын явц, хувиар

2016

-

2020

Төсөл хэрэгжиж эхэлсэн байна. 100 хувь

ХНХЯ,

Үндэсний хөгжлийн газар

27

27

Ажлын байр олноор бий болгоход татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх

Шинээр боловсруулах хуулийн үзэл баримтлал

Тоо

2016

-

2020

3

Үндэсний хөгжлийн газар

 

 

 

 

Зургаа. Бодлогын санхүүжилт

 

6.1. Бодлогын  зорилт, үйл ажиллагааг дараах эх үүсвэрээс санхүүжүүлнэ:

 

6.1.1. улсын төсөв;

 

6.1.2. гадаадын зээл, тусламж;

 

6.1.3 гадаад, дотоодын хөрөнгө оруулалт;

 

6.1.4. төр, хувийн хэвшлийн түншлэл;

 

6.1.5. бусад эх үүсвэр.

 

Долоо. Бодлогын хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ

 

7.1. Бодлогод тусгасан төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаарх тайлан мэдээг холбогдох төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагууд дараа оны 1 дүгээр сард багтаан үндэсний хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

 

7.2. Үндэсний хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дээр дурдсан тайлан мэдээг үндэслэн бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулна.

 

 

 

 

---oOo---

ГУРВАН ТУЛГУУРТ ХӨГЖЛИЙН БОДЛОГО  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх