Өнгөрөгч өдөр хоногуудад зам, тээврийн салбарынхан завгүй байлаа. Энэ сарын 24-нд МИАТ ТӨХК Сингапурын чиглэлд агаарын шангаа татаж, анхны нислэгээ үйлдлээ. Сингапур, Монголын хооронд жилдээ 8000 орчим иргэн харилцан зорчдог гэх тооцоо судалгаа гарсан байдаг. Түүнчлэн Австрали болон Зүүн Өмнөд Азийн бүс нутгаас Монголд ирэх жуулчдад шинэ боломж, шинэ гарц болж буйгаараа түүхэн ач холбогдолтой нислэг. Олон улсын нислэгийн тавдугаар эрхийг ЗТЯ авч чадсан нь ч бас түүхэн амжилт. Сингапур улсын Тээврийн сайд нь А.Гансүх сайдтай уулзах үеэрээ “Бид ч авч чадахгүй байгаа ийм эрхийг та яаж авч чадав аа” гэж дуу алдаж байсан. Сингапурт суугаа Монгол Улсын Элчин сайд Б.Дэлгэрмаа ч бас “өнө эртний” мөрөөдлийг нь биелүүлсэн Зам, тээврийн яамныханд дахин дахин талархал илэрхийлж байсан. Мянган бээрийн аялал нэг алхмаас эхэлдэг гэдэг. Монголчууд агаарын замаар Ази, Европ руу хэд хэдэн алхам хийчихлээ. Удахгүй Ханой, Шанхай руу, бүр Канад, Америк руу ниснэ гэж байгаа. Зам, тээврийн салбарынхан ажлыг хийнэ гэж ярьж болдоггүй, хийснийхээ дараа хийчихлээ гэж ярьдаг онцлогтой гэж өөрсдөө ярьцгаадаг юм билээ. Франкфурт руу, Сингапур руу нисчихлээ. Сингапурын анхны нислэгээр салбарын сайд нь 200 сэтгүүлч авч явлаа, зорчигчгүй онгоц нислээ энэ тэр гэж араас чулуу шидсэн байна билээ. Яг үнэндээ 10-хан сэтгүүлч л явсан юм шүү дээ. Гомдож үхмээр. Харин бүр 200 сэтгүүлч авч явах байсан юм билээ. Ажлаа сурталчилж, пиардах хэрэгтэй байсан юм билээ. Мэдээллийн бүхий л сувгаар цацах хэрэгтэй байсан юм. Сайн юмыг, сайхан аяллын эхлэлийг сурталчилж яагаад болохгүй гэж. Монголчууд Сингапур руу нисэхийн тулд замын “буудлуудад” цаг заваа барж, хүний авиакомпанид хөрөнгө оруулдаг байсан бол одоо Монголынхоо онгоцоор нисэж, Монголдоо хөрөнгө оруулж эхэлээ. Сингапурын нислэгээр зорчигчид өдөр ирэх бүр нэмэгдэж байгааг дуулгах хэрэгтэй байх. Ялангуяа Бээжингээс дамжин суух зорчигчдын тоо чамгүй нэмэгдэж байгаа гэнэ билээ. Тоо биш, үр дүн чухал. Сингапур визгүй. Визгүй болохоор билетээ захиалаад л шууд ниснэ. Дараагийн шууд нислэгүүд ойрхон байна. Нөгөөтэйгүүр Зам, тээврийн яамныхан өнгөрсөн жил гурван аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбосон. Говийн гурван аймаг, тэр тусмаа дэд бүтэц муутай Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгууд руу хөнгөн тэргээр өдөртөө очоод ирдэг боллоо. Энэ бас л том бүтээн байгуулалт. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрөгч сард хийсэн мэдэгдлийнхээ үеэр сүүлийн 12 Засгийн газрын хийж чадаагүйг энэ Засгийн газар хоёрхон жилд хийлээ гэж Зам, тээврийн яам болон салбарынхны ажлыг үнэлсэн. Өнгөрөгч онд Баянхонгор, Дундговь, Дорноговь аймгуудыг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбосон бол энэ жил Өмнөговь, Сүхбаатар, Хөвсгөл аймгийн замууд нийслэлтэй холбогдох төлөвлөгөөтэй байгаа. Аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох ажилд салбарын удирдлагууд санаа тавьж, байн байн эргэж тойрч, хариуцлага нэхэж ажилласны хүчинд авто замуудын ажил хугацаандаа дуусаж байна. Өнгөрөгч долоо хоногт Өмнөговь аймгийн замыг нээлээ. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд тус аймагт очиж, замыг нээж тууз хайчилсан. Намрын хүйтэн салхитай, жихүүн өглөө болсон замын нээлтэд өмнөговьчууд, Даланзадгадынхан өргөн олноороо хүрэлцэн ирсэн. Харанхуй, замгүй байсан аймаг өнөөдөр эрчим хүчтэй, замтай боллоо гэцгээн баярлаж буйгаа хэвлэлийнхнээр дамжуулж байсан юм.
Өмнөговийн замыг нээсэн даруйдаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг Ухаахудаг-Гашуунсухайтын чиглэлд барьж байгаа төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцав. Тэрбээр “Зам, тээврийнхэн маань ажил хийсэн юм байна шүү. Анх удаа ирж энэ төмөр замын ажлыг үзэж байна. Гарт баригдаж, нүдэнд харагдахаар ажил хийсэн байна. Бид төмөр зам барина гэсэн хаана байна гэж ам асуугаад байдаг. Тэгвэл ирж үзэх хэрэгтэй юм байна шүү” гэж үнэлж байна билээ. Үлдэгдэл санхүүжилтийг нь хурдан шийдэж өгөхийг Хөгжлийн банкны захиралд даалгаж байсан. МТЗ ТӨХК-ийн хэрэгжүүлж байгаа “Шинэ төмөр зам” төслийн Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 225 км төмөр замын барилга угсралтын ажил 77,8 хувьтай явж байна. Төмөр замын төслийн ерөнхий гүйцэтгэгч “Самсунг Си энд Ти” корпораци Монголын 20 гаруй компанитай гэрээ байгуулан ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар “Чингис” бондоос 222,5 сая ам.долларын ажил хийгдээд байгаа бөгөөд үндсэндээ 400 сая ам.долларын санхүүжилтийг “Шинэ төмөр зам” төсөлд олгохоор Засгийн газар тогтоол гаргасан байдаг. Хамгийн чухал нь гүйцэтгэгч компаниуд санхүүжилтээ бүрэн авч чадаагүй байгаа ч мөнгөгүй гээд ажлаа зогсоосонгүй, үргэлжлүүлэн хийсээр байгааг нь Ерөнхий сайд үнэлж байсан. Тэрбээр “Хүмүүс “Чингис” бондын мөнгийг салхинд хийсгэлээ гэж шүүмжилдэг. Энэ мэт авто зам, төмөр замын бүтээн байгуулалтад үр ашигтай зарцуулагдаж байгааг та бид нүдээр үзлээ. Сайн байна” гэсэн нь авто замчдад болон төмөр замын бүтээн байгуулалтад гар бие оролцож буй хүмүүст урам хайрласан болов уу.
Ийнхүү зам, тээврийн салбарынхан, тодруулбал, Зам, тээврийн яамныхан завгүй байна. Яг одоо л гэхэд дэд сайд Х.Ержан Хөвсгөлийн замаа эргэхээр гарч байна.
| Зам тээврийн салбарынхны завгүй долоо хоног | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт