Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, Зам тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан болон холбогдох албаны мэргэжилтнүүд өчигдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Замын-Үүд боомтод ажиллаж хоёр талын хамтарсан туршилт хийсэн. Уг туршилтаар чингэлэг солилцох, тээвэрлэх бэлтгэл хангагдсан гэж хоёр тал үзэж ачаа тээвэрлэлтийг БНХАУ-ын тал зөвшөөрснөөр маргааш буюу 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлүүлэхээр боллоо.
Үүний дагуу Хятадын талаас эхний ээлжинд хил хаагдах үед гааль руу ороогүй үлдсэн 30 автомашиныг, үргэлжлүүлэн гаалийн хашаанд ачилтад үлдсэн 150 орчим тээврийн хэрэгслийг татахаар ажиллаж байна. Энэ хугацаанд чингэлгийн тээвэрлэлтийн бэлтгэл ажлыг шалгуулах, зохих зөвшөөрөл гармагц чингэлгээр ачаа, бараа тээвэрлэж хилийн бүсэд солилцох ажиллагааг эхлүүлэх боломж бүрдэх юм.
БНХАУ-д үүссэн коронавирусийн халдварын улмаас Эрээн авто замын боомтоор нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс зогсоосон. Мөн хятадын талаас цаашид халдвар нэвтрэхгүй байх нөхцөл бүрдүүлэх үүднээс чингэлгээр ачаа барааг хилийн “0” цэгт байгуулах талбайд солих байдлаар тээвэрлэлтийг зохион байгуулах саналыг 11 дүгээр сарын 15-нд тавьж, 20 хоногийн хугацаанд бэлтгэл хангахаар болсон билээ.
Дээрх шийдвэртэй холбоотойгоор Зам, тээврийн хөгжлийн яам, Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа, “Автотээврийн үндэсний төв”, “Монголын төмөр зам” ТӨҮГ, “Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо”-ны төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг 2021 оны 11 дүгээр сарын 28-наас эхлэн Замын-Үүд боомтод ажиллаж, Замын-Үүд боомтын зөвлөл, хил, гааль, мэргэжлийн хяналт, автотээврийн байгууллага болон аймаг, сумын удирдлагатай хамтарч ажиллах, үйл ажиллагаагаа уялдуулах нөхцөл бүрдүүлсэн.
Үүнд, чингэлгийн ачаа хүлээн авах, бүрдүүлэлт хийх, шилжүүлэн ачих ажиллагааг Э-Транс, Дардан, МЧ-1, Бүс нутгийн логистикийн төвийн терминалд зохион байгуулахаар холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангасан. Үндэсний тээврийн корпораци ба Замын-Үүд дэх тээвэрчид, тэднийг төлөөлсөн төрийн бус байгууллагуудын хооронд яриа хэлэлцээ хийж, тээвэрлэлтийн бодит зардлын тооцоог гаргаж, түүний үндсэн дээр хилийн "0" цэг - Логистикийн төв - УБ - хүртэл ачаатай чингэлэг, буцаад УБ-ЗҮ хүртэл хоосон чингэлгийн тээврийн хөлс 8,0 сая төгрөг дээр НӨАТ нэмэгдэж 8,8 сая төгрөгөөс хэтрэхгүй байхаар тохирсон. Мөн чингэлэг ачих, буулгах калмар 2 ширхгийг 12 дугаар сарын 3-нд оруулж ирсэн бөгөөд мөн өдрөө Монголын талаас 10 тээврийн хэрэгслээр 5 ширхэг 40 тн-ын, 10 ширхэг 20 тн-ын чингэлгийг хилийн бүс дэх талбай руу оруулж чингэлэг буулгах, ачих үйлдэл, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний зохион байгуулалтыг үзэж шалган, туршилтын үйл ажиллагаа явуулаад байна. Үүний үр дүнд холбогдох бүх байгууллагууд хуралдаж хэлэлцэж, нэмж 2 ширхэг калмар авах, талбайн ариутгалыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх, зэрэг зарим асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн юм.
Өнгөрсөн хугацаанд Хятадын талаас хилийн “0” цэгээс 2 тийш 100 м талбайг ачаатай болон хоосон чингэлэг байрлуулах зориулалтаар чулуу, хайргаар хүчитгэн дагтаршуулж байгуулан, чингэлэг байрлуулах байршил, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний зохион байгуулалт, тэмдэг тэмдэглэгээ, гэрэлтүүлгийг шийдвэрлэсэн бөгөөд 2 талаас тус тусын камержуулах ажлыг хийгээд байна. Мөн хятадын талаас чингэлгийг байршуулах, ачиж буулгах ажиллагааг байнга туршиж үзэж байгаагаас гадна Хөххотын мэргэжлийн байгууллагуудаас хийсэн үзлэг шалгалтын дагуу гаргасан 30 орчим зөвлөмж шаардлагыг биелүүлэх, хилийн бүсэд ажиллах жолооч, ажилтнуудыг тусгаарлах, тусгаарлалтын бүсэд ажиллах автомашинуудыг цэнэглэх ШТС тусад нь байгуулах, тусгаарлалтын бүсийн хашааг өндөрлөх зэрэг зарим ажлыг гүйцээхээр ажиллаж байгаа юм.
| ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО | |
| Зам, тээврийн яам Facebook |
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
“МОНГОЛ-ХЯТАДЫН ТӨМӨР ЗАМЫН САЛБАРЫН БОЛОВСОН ХҮЧИН БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨР”-ИЙН ЭЛСЭЛТИЙН ЗАР
ДЭЛХИЙН БАНКНЫ САНХҮҮЖИЛТЭЭР “МОНГОЛ УЛСЫН ТЭЭВРИЙН ХОЛБОЛТ БОЛОН ЛОГИСТИКИЙГ САЙЖРУУЛАХ ТӨСӨЛ”-ИЙН ХҮРЭЭНД ХЭРЭГЖИХ ЗАМ, ГҮҮРИЙН ЗАСВАРЫН АЖЛЫН БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГМИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ
УИХ-ЫН ЧУУЛГАН: 18 нас хүрээгүй хүүхэд скүүтэр, мопед, суррон унахгүй байх хууль эцэслэн батлагдлаа
Азербайжан улстай автотээврийн салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Ази, Номхон далайн бүс нутагт олон улсын автотээврийн хэрэгслийн шинэ даатгалын системийг байгуулах Монгол Улсын санаачилгыг дэмжихийг хүслээ
Үндэсний их баяр наадмын Шагайн харвааны тэмцээнийг зохион байгуулах салбар хороо хуралдлаа
Зарим хүнийг Монгол Улсын төрийн одон медалиар шагналаа
НОРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
НОРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
“АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААХ, ЗАМЫН ЧИГЛЭЛ ӨӨРЧЛӨХ ЖУРАМ”-Д НЭМЭЛТ ОРУУЛАХ АСУУДЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ
АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН БҮРТГЭЛ ХӨТЛӨХ, УЛСЫН ДУГААР ОЛГОЖ ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семинар боллоо
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Иргэний нисэхийн салбараас таван ГАВЬЯАТ "төрлөө"
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ “МИАТ” ТӨХК-ИЙН ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ, ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэний нисэхийн салбарын төлөөллүүдтэй уулзлаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Биате Дастелыг хүлээн авч уулзлаа
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЧАА ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт