“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааг сайжруулах, зөвлөлдөх, бодлого, төлөвлөлтийн талаар санал солилцох уулзалтыг өнөөдөр /2022.01.07/ Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилга хот байгуулалтын яам, Гадаад харилцааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Зам, тээврийн хөгжлийн яамны бодлогын газрын удирдлагууд болон бусад холбогдох ажилтнуудын төлөөллийг оролцуулан зохион байгууллаа.
Яамдын газрын дарга нар өөрсдийн харьяалах салбарт хийгдэж буй ажлаа танилцуулж зарим чиглэлд зам, тээврийн хөгжлийн яамны зүгээс бодлогын түвшинд дэмжих, хамтарч ажиллах талаар санал солилцов.
Тухайлбал, мах, махан бүтээгдэхүүн, жимс, жимсгэнэ, өндөг гэх мэт хүнсийг тогтмол температурт хадгалах шаардлагатай байдаг. Авто тээвэрлэлтийн явцад хөргөлтийн горимд доголдол гарч хүнсний чанар, аюулгүй байдал алдагдах тохиолдол бий. Тийм учраас хүнсний экспорт, импортын зориулалттай хөргүүртэй вагон шаардлагатай байгааг ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун хэллээ. Харин БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга А.Энхбат, зэрлэг ан амьтанд зориулсан гарц, гармыг Ховд аймгийн Алтай сумын баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замд, Сайншанд-Баруун-Урт чиглэлийн төмөр зам дагуу Сүхбаатар аймгийн Халзан сумын нутагт орших Шар шороот орчмын нутагт тус тус барихаар төлөвлөж байгаа тухай танилцуулаад байгаль орчинд аюултай хог хаягдлыг түр хадгалах устгах зориулалтын байгууламж байгуулах тухай танилцууллаа.
Харин Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “Автомашины тээврийн хэрэгслээс гарч байгаа хог аюултай хог хаягдлын тоонд багтана. Манай зүгээс нийслэлийн 2 захад хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр байгуулахаар зорьж байна. Эхнийх нь Налайх дүүргийн аж үйлдвэрийн паркад Солонгос, монголын компанитай хамтран ТЭЗҮ хийгээд явж байгаа. Харин баруун зах буюу Эмээлт орчим 30 га газарт Монголын хог хаягдлын холбоотой хамтран гэрээ үзэглэсэн боловч бүтэн жилийн хугацаанд ямар нэгэн ажил хийгдээгүй. Тиймээс Япон улсын компанитай хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурсан. Олон жилийн судалгааны дүнгээр манай улс үйлдвэр байгуулах хэмжээний хог гарч байгаа нь харагддаг. Зөвхөн импортоор орж ирж байгаа автомашины 95 орчим хувь нь таваас дээш жил ашиглагдсан байгаа. Монголд орж ирээд 5-8 жил болоод ашиглалтаас гарна. Үүн дээр Япон Улсад суугаа элчин сайдад хандаж, дүрэмд зарим өөрчлөлт оруулсан” гэлээ.
Зам, тээврийн хөгжлийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Д.Гэрэлням “Өнөөдрийн байдлаар нийт 21 аймгийн төв, 106 сум, 5 хилийн боомт хатуу хучилттай автозамаар нийслэлтэй холбогдсон. Ирэх 4 жилд 45 сум суурин газрыг хөнгөвчилсөн болон хатуу хучилттай авто замаар холбохоор төлөвлөн ажиллаж байна. Баруун, босоо чиглэлийн төмөр замууд ашиглалтад орсноор уул уурхайн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулж, 18.800 түр, байнгын 6900 ажлын байр бий болж эдийн засгийн өсөлтийг дэмжинэ. Үүнээс гадна хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, Үндэсний тээвэр логистикийн сүлжээ, төлөвлөлт, агаарын тээврийн салбарт хэрэгжих төсөл, хуурай боомт байгуулах, Хөшгийн хөндийн тээвэр логистикийн HUB байгуулах зэрэг зорилт бий. Дээрх ажлууд хэрэгжсэнээр тээвэр логистикийн зардал буурч, өрсөлдөх чадавх нэмэгдэж экспортын хэмжээ 857.6 сая доллараар нэмэгдэнэ. Мөн уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хэмжээ 2 дахин нэмэгдэж, орон нутагт ажлын байр нэмэгдэж, хөгжлийг дэмжинэ, дотоодын үйлдвэрлэлийн ханган нийлүүлэлт сайжирч, тээвэр логистикийн өрсөлдөх чадвар нэмэгдэх юм” гэв.
| Дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааг сайжруулах, зөвлөлдөх уулзалт боллоо | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт