Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Улаанбаатар төмөр зам ХНН, Монголын төмөр зам ТӨХК, Тавантолгой төмөр зам ХХК, Зүүнбаян төмөр зам ХХК, Болдтөмөр ерөө гол ХХК-ийн удирдлага, холбогдох ажилтнуудын хамтаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төвд ажиллалаа.
Манай улс хаврын улиралд шар шороон шуурга ихтэй, үүнээс үүдэн төмөр зам элсэнд дарагдаж, их бага хэмжээний хохирол учрах эрсдэлтэй байдаг. Тиймээс Монгол Улсад төмөр замын бүтээн байгуулалт өрнөж байгаа энэ үед төмөр замыг элсний нүүдлээс хамгаалах ойн зурвас бий болгох шаардлагатай. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан эхлүүлсэн Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд говийн төмөр зам дагуу ойн зурвас бий болгохоор ажиллаж байна.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төвийн үйл ажиллагаа болон сайн чанарын үр, түүний онцлогийн тухай тус төвийн дарга ойн доктор Я.Ариунзул танилцуулж мэдээлэл өгөв. Тус төв нь иргэд, олон нийтэд нээлттэй үйлчилж, үр, тарьц, суулгац нийлүүлэхээс гадна иргэдийн экологийн боловсролыг дэмжих зорилгоор модлог ургамлыг тарьж ургуулах талаар цуврал сургалтуудыг зохион байгуулах юм. Мөн байгалийн ургамлын үрийн сан бүрдүүлэх зорилготой бөгөөд Монгол оронд ургаж буй болон ховордсон олон ургамлын үрийг хадгалан хамгаалах онцгой үүрэгтэй гэдгийг тэрээр танилцууллаа.
Эрдэнэт үйлдвэрийн хаягдлын аж ахуйг тойруулан өнгөрсөн хавар үрээр тарьсан талбай, мөн бэлэн худалдаж авсан мөчрөөр тарьсан ч ургаагүй талбай, улиасны стандарт мөчир бэлтгэх, Уул уурхай-100 ланд арт төвийн үйл ажиллагааг Зам, тээврийн сайд болон төмөр замын байгууллагуудын удирдлагуудад танилцуулж тус бүрийн тухай мэдээлэл өгөв.
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Говийн бүсэд шинээр баригдаж байгаа болон одоо ашиглагдаж байгаа төмөр замууд орчимд цөлжилтийн асуудал тулгамдаж байна. 1990 ээд оны сүүлээр Сайншанд-Замын-Үүдийн хооронд шороон шуурга шуурч 15 минутын дотор галт тэргээ элсэнд бүрэн даруулж 3 хоног ухаж гаргаж байсан түүх байдаг. Хүмүүс бид байгаль дэлхийтэйгээ буруу харьцаж, байгальдаа юу өгөхөө боддоггүй юм байна. Бид өмнө нь ойгоос хамгийн залуу модыг авч ирж тариад маргаашаас нь мартдаг байлаа, сүүлдээ хотын ойролцоо мод үржүүлгийн газрууд бий болсон ч санасандаа хүртэл ургуулж чаддаггүй өдийг хүрчээ. Харин одоо бид ойгоос мод зөөж биш, үрээр тарьдаг болох нь. Энэ том ажлыг эхлүүлсэн Эрдэнэ үйлдвэрт баярлалаа. Хэдэн жилийн дараа Монгол Улс ногоон улс болно гэсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан зорилго биелэх эхлэл тавигдсанд туйлын их баяртай байна гээд сайдын албан даалгавраар төмөр замын байгууллагуудад чиглэл өгч ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төвтэй хамтран ажиллаж, зааварчилгаа авахыг даалгав. Цаашид төмөр замуудын дунд ойжуулах анги байгуулах бололцоо байгаа эсэхийг судалж үзнэ гэлээ.
Учир нь төмөр замууд хаврын шуурганд элсний нүүдэлд дарагддаг байдлыг зогсоох ганц арга нь байгалийн ойгоор, бага зардлаар төмөр замын зурвас хамгаалах юм гэв.
Сайд Л.Халтар төмөр замын компанийн удирдлагуудад бэлтгэл ажил хангаж, мод тарьж төмөр замыг элсний нүүдлээс хамгаалах, цаашид хамгийн бага зардлаар мод тарьж ойжуулан, төмөр замын хамгаалалтын зурвасыг хамгаалахын тулд мэргэжлийн хүмүүсээс заавар, зөвлөгөө авч хамтран ажиллах чиглэл өглөө.
| ТӨМӨР ЗАМЫН КОМПАНИУДЫГ ОЙН ГЕНЕТИК НӨӨЦИЙН “ЭРДЭНЭТ” ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ | |
| Зам, тээврийн яам Facebook |
МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АВТО ЗАМЫН ДИЖИТАЛ УДИРДЛАГЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ БОЛОН СИСТЕМИЙГ ХҮЛЭЭН АВЛАА
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 8 дугаар сарын мэдээ
МОНГОЛ УЛСЫН БОСОО ТЭНХЛЭГИЙН ТЭЭВРИЙН КОРИДОРЫГ ӨРГӨЖҮҮЛЭХ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ АВТО ЗАМЫН ТӨСЛҮҮДИЙГ ЕСБХБ-ТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ
Зам, тээврийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлнэ
УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН БЭЛЭН БАЙДАЛД ҮЗЛЭГ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
Зам, тээврийн салбарт байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах инженерчлэлийг нэвтрүүлнэ
"Саад бэрхшээлээс холболт руу: Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн практик шийдэл" арга хэмжээг зохион байгуулна
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Төв стратегийн зөвлөх группийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 7 дугаар сар/
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай төмөр замын трассын дагуу цахилгаан дамжуулах шугамуудыг зөөж, шилжүүлэх ажлын явцтай танилцав
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 7 дугаар сарын мэдээ
“ОЛОН УЛС, УЛСЫН ЧАНАРТАЙ БОЛОН ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВАХ ЖУРАМ”-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
ЗАРЛАЛ
Улаанбаатар–Дархан чиглэлийн авто замын түр хаагдах хэсэг болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулах түр замын маршрут
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ