
Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд манай улс үзэсгэлэнт байгаль, уламжлалт нүүдлийн соёлыг дэлхийд таниулах, Монгол Улсын эдийн засгийг солонгоруулах бодлого барьж буй.
Монголд эдийн засгийн бүтцийг тодорхойлох үндсэн салбаруудад аялал жуулчлал, тээвэр ложистикийн салбар чухал үүрэгтэй. Учир нь, “Монголд зочлох жил”-ийн хүрээнд манай улс 2024 онд 1 сая, 2030 онд 2 сая жуулчин хүлээн авах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд, тээврийн салбарын үйлчилгээ чухал үүрэг гүйцэтгэнэ.
Тиймээс Зам, тээврийн яам болон Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны зүгээс санаачлан “Монгол Улсын аялал жуулчлалын салбар дахь тээврийн үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлгийг энэ сарын 4-нд ЗТЯ-ны хурлын танхимд зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Зам, тээврийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Иргэний нисэхийн ерөнхий газар, “МИАТ” ТӨХК, Улаанбаатар төмөр зам ХНН, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын менежментийг хэрэгжүүлэгч “НУБИЭ” ХХК, “Хүннү Эйр” ХХК, “Изинис Эйрвэйз” ХХК, “Аэромонголиа” ХХК, “Гэбэт” ХХК, “Рийм Хайнзан” ХХК, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, “Монголын агаарын тээвэрлэгчдийн холбоо” ТББ, “Монголын олон улсын агаарын тээврийн гишүүн агентуудын холбоо” ТББ-ын төлөөллүүд оролцсон юм.

Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зам тээврийн салбар, тэр дундаа тээврийн үйлчилгээ чухал үүрэгтэйг онцлоод зам тээврийн салбарт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудаа танилцууллаа.
Мөн Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны зүгээс дэвшүүлж буй аялал жуулчлалын бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд зам, тээврийн салбарын зүгээс шаардлагатай арга хэмжээг тодорхойлж, тэдгээрийг шийдвэрлэж, хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.
Хэлэлцүүлгийн үеэр оролцогч байгууллагууд агаарын тээвэр, төмөр замын тээвэр, авто замын тээврийн 2023, 2024 оны тээвэрлэлтийн мэдээллийг танилцуулж, өнөөдрийн түвшнээ үнэлж дүгнэн, цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудаа хэлэлцэх, тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцлоо.
Цар тахлын дараах жилүүдэд улс орон бүр аялал жуулчлалын салбараа сэргээх, идэвхжүүлэхэд ихээхэн анхаарч буй. Тэр утгаараа олон улсын зах зээлд Монгол Улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, төрөөс хэрэгжүүлж буй бодлогыг таниулах чиглэлд зам, тээврийн салбарын аюулгүй, найдвартай үйлчилгээ хамгийн чухал нөлөөтэй.
Учир нь дэлхий дахинд аялагчид аялалдаа мөнгө зарахаас гадна тав тухтай үйлчилгээг худалдан авах сонирхолтой болсон. Иймд агаарын тээвэр, авто зам, төмөр замын үйлчилгээнд жуулчдад зориулсан шинэ маршрут, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг бойжуулах, үйлчилгээгээ улам сайжруулах чиглэлд хамтран ажиллах хэрэгтэй байгааг оролцогчдын зүгээс онцолж байсан юм.

Хэлэлцүүлгийн үр дүнд оролцогч байгууллагууд дараах ажлуудыг хамтран шийдвэрлэхээр харилцан ярьж тохиролцлоо. Тухайлбал, иргэний нисэхийн дэд бүтцийг хөгжүүлэх замаар орон нутгийн нислэгийг нэмэгдүүлэх, нэг зорчигчид оногдох тийзийн үнийг бууруулах ажлыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх тухай ярилцлаа.

Мөн Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны зүгээс Монгол орны байгаль цаг уур, улирлын онцлогоос шалтгаалан зуны улиралд жуулчдын тоо өсдөг, аялал жуулчлалын салбарын идэвх сэргэдэг. Энэ үетэй уялдуулан агаарын тээврийн нислэгийн хуваарийг аялал жуулчлалын салбартай харилцан хамааралтай тогтоож өгөх, тийзийн үнэ болон цагийн хуваарийг урьдчилан мэдэгдэх, өөрчлөлт оруулахгүй байх зэрэг саналуудыг хэлж байв.
Мөн нийслэл хот, аймаг, орон нутагт зохион байгууллагддаг олон улсын үзэсгэлэн яармаг, жуулчдад зориулсан томоохон эвентийг угтаад агаарын тээврийн үйлчилгээнд зарим өөрчлөлтүүдийг оруулах шаардлагатай байдаг. Жишээ нь, улирлын шинж чанартай зохион байгуулагддаг зарим арга хэмжээ, мөсний баяр, тэмээний баяр, үндэсний их баяр наадам, аймгуудын жуулчдад зориулсан томоохон эвентийг угтаад дотоодын нислэгийн эргэлтийг зарим аймагт нэмэгдүүлэх хэрэгцээ гардаг.
Мөн зарим тохиолдолд цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан нислэг хойшлох, саатах, цагийн хуваарьт өөрчлөлт орох зэрэгт зорчигч үйлчлүүлэгч, жуулчдын тав тухыг хэрхэн хангах вэ зэрэг асуудлыг тээврийн салбарын үйлчилгээний байгууллагуудтай ярилцах зөвшилцөх, уян хатан шийдвэрлэх шаардлага тулгардаг.
Гадаадын жуулчдын хувьд, зарим тохиолдолд олон улсын нислэгийн билет захиалга дээр жуулчдын нэр солих хүсэлт цөөнгүй ирдэг. Энэ тохиолдолд тээврийн салбарын үйлчилгээний байгууллагууд дотоод журмаараа уян хатан зохицуулж өгөх зэрэг харилцан уялдаатай хамтран ажиллах саналыг хэлж байлаа.

Авто тээврийн үйлчилгээнд хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлын нэг нь гадаадын жуулчдыг зөвшөөрөлгүй, найдваргүй тээврийн хэрэгслээр хувь хүмүүс, ААН тээвэрлэх асуудал нэмэгдсээр байгааг Зам тээврийн яамны Авто тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасан хэлж байсан юм. Тиймээс цаашид энэ зөвшөөрлийг Аялал жуулчлалын холбооноос бус Авто тээврийн үндэсний төвөөс авч байх, авто тээврийн үйлчилгээнд тавигдах шаардлагыг олон улсын стандартад нийцүүлэх, аюулгүй ажиллагааг сайжруулах чиглэлд холбогдох газрууд онцгой анхаарал хандуулан ажиллах шаардлагатай байгааг онцолж байв.
Хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогч байгууллагууд цаашид өөрсдийн хариуцсан чиглэл тус бүрээр Аялал жуулчлалын мэргэжлийн холбоотой хамтран ажиллаж, ажил мэргэжлийн онцлогт тохирсон үйлчилгээ, маркетингийн сургалт авах, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, тээврийн үйлчилгээг сайжруулах чиглэлд хэрэгцээтэй мэдээллийг шуурхай солилцож, хамтран ажиллахаар тохиролцов.



| Аялал жуулчлалын салбар дахь тээврийн үйлчилгээний нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэв | |
| Зам, тээврийн яам Facebook |
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семинар боллоо
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Иргэний нисэхийн салбараас таван ГАВЬЯАТ "төрлөө"
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ “МИАТ” ТӨХК-ИЙН ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ, ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэний нисэхийн салбарын төлөөллүүдтэй уулзлаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Биате Дастелыг хүлээн авч уулзлаа
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЧАА ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ ҮЕИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ"-ын тогтоолын төсөлд санал авч байна.
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Такси үйлчилгээ эрхлэгчдийн дундаас Монгол Улсын Гавьяат тээвэрчин “төрлөө”
Гүйцэтгэлийн үнэлгээ, биелэлт 2025
Стандартын төсөлд санал авч байна.
Зам, тээврийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдээ эрэмбэллээ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ОСОЛ, ЗӨРЧЛИЙГ ШИНЖЛЭН ШАЛГАХ ЖУРМЫН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАЛААР
АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙГ БҮРТГЭХ, БҮРТГЭЛЭЭС ХАСАХ ЖУРАМЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ
Серби улстай Засгийн газар хоорондын олон улсын автотээврийн харилцааны тухай хэлэлцээрийг үзэглэнэ
ЗТЯ-ны ТНБД М.Баярмагнай OPEC сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн яам, НҮБ‑ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа”-г хийж байна
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 4 дугаар сарын мэдээ
Төмөр замын салбарт хамтран ажиллах, дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр санал солилцлоо
БНХАУ-тай тээврийн логистикийн асуудлуудыг хамтран шийдвэрлэхээ илэрхийллээ
Монгол Улс Олон улсын автотээврийн хамтын ажиллагааг өргөжүүлж, IRU-тай санамж бичиг байгууллаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Олон улсын тээврийн форумын сайд нарын зөвлөлийн хуралд оролцож байна
Монгол, Азербайжан улс агаарын тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол, Германы тээврийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
Дэлхийн тээвэрт тулгамдаж буй асуудлууд, шинэ чиг хандлага, санхүүжилтын асуудлыг бодлогын түвшинд хэлэлцэж байна
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ