
"Алсын Хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт “Нүүрстөрөгч багатай, бүтээмжтэй, хүртээмжтэй ногоон эдийн засгийг хөгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах олон улсын хүчин чармайлтад хувь нэмэр оруулна” гэж тодорхойлсон. Энэ бодлогын хүрээнд тээврийн салбараас ялгарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ногоон технологи, ногоон эдийн засгийг дэмжих зорилгоор цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх, цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх станцыг байгуулах асуудлыг судалж, шийдлийн төсөл боловсруулах, хэрэгжилтийг ханган ажиллах Ажлын хэсгийг Зам, тээврийн сайдаар ахлуулан ажиллаж байна.

Ажлын хэсгээс цахилгаан автомашины хэрэглээг 2024-2026 онд нэмэгдүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан зам, тээвэр, байгаль орчин аялал жуулчлал, эрчим хүч зэрэг салбар тус бүрийн сайд нар хамтран баталж хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Энэ ажлын хүрээнд НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс, Зам, тээврийн яам хамтран “Цахилгаан тээвэрт шилжих чиг хандлага” үндэсний семинарыг өнөөдөр зохион байгууллаа.

Семинарт оролцогч талуудын санал, зөвлөмжид үндэслэн ойрын болон дунд хугацаанд хэрэгжүүлэх цахилгаан тээврийн хэрэгслийн бодлого, зорилтыг боловсруулж, цаашид хэрэгжүүлэх ажлыг тодорхойлох юм.

Цахилгаан авто машиныг хэрэглээнд нэвтрүүлэх нь улс орон бүрт ач тусаа өгөхөөс гадна иргэдийн эрүүл мэнд сайжирч эдийн засагт олон талын хэмнэлттэй байх болно гэдгийг судлаачид хэлдэг. Тухайлбал, АНУ-д Калифорниа, Нью Жерси, Нью-Йорк зэрэг мужууд 2035 он гэхэд хийн түлшээр ажилладаг шинэ автомашины борлуулалтыг зогсоох тухай ярьж буй. Энэ мэтчилэн дэлхийн олон орон цахилгаан машины хувьсгал бидний өмнө тулгараад байгаа олон асуудлыг шийдвэрлэнэ хэмээн үзэж байна.

Цахилгаан машинууд утааны яндангийн утаа ялгаруулдаггүй. Тиймээс агаарын бохирдол буурна, агаар цэвэршинэ, иргэдийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө. Мөн улс эх оронд эдийн засгийн асар их боломжийг бий болгоно. Иргэдийн хэрэглээний зардлыг хэмнэнэ. Замын эвдрэл гэмтлийг бууруулна гээд илтгэгчид олон талын ач холбогдлыг дурдаж байна. Энэ тухай холбогдох албаны хүмүүсээс байр суурийг нь асууж сонирхов.
Монгол Улсад 1670 цахилгаан тээврийн хэрэгсэл явж байна

ЗТЯ-ны Тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасан:
-Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар 2023 онд цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр хамтарсан Ажлын хэсэг байгуулагдаад явж байна. Мөн 2023-2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг Сангийн сайд, Эрчим хүчний сайд, Зам тээврийн сайд, Нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаалаар баталсан. Энэхүү төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр холбогдох байгууллагууд өөр өөрсдийн чиглэлээр ажиллаж байна.
Монгол Улсад цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэхэд дэд бүтэц, эрчим хүчний асуудал нэн тулгамдаж байгаа. Иймд эрчим хүч, дэд бүтцээ хэрхэн шийдвэрлэх, төр хувийн хэвшлийн түншлэлээ эрчимжүүлэх тал дээр Засгийн газрын гишүүд хамтран ажиллаж байна. Дээрх төлөвлөгөөг батлахаас өмнө Монгол Улсад 700 орчим цахилгаан тээврийн хэрэгсэл явж байсан бол өнөөдөр 1670-д хүрээд байна.
Цаашид бид уур амьсгалын өөрчлөлтийн хөтөлбөрийн хүрээнд Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг болох байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлэх, үйлдвэрлэл, хэрэглээний үр ашиг, бүтээмжийг дээшлүүлэх замаар хүлэмжийн хийн ялгаралтыг үе шаттайгаар бууруулж, карбон багатай эдийн засагт шилжих эхлэлийг тавих чиглэлд олон ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Зам тээврийн яамны хувьд эдийн засгийн хөшүүрэг, дэмжлэг үзүүлэх, татварын бодлогоор хөнгөлөлт үзүүлэх, дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, 750 км авто зам дагуу үйлчилгээний цогцолборуудыг бий болгохоор ажиллаж байна.
Азид БНХАУ, Европын орнуудаас Норвеги улс хүлэмжийн хийг амжилттай бууруулж байна

НҮБ-ын Ази, Номхон далайн бүс нутгийн нийгэм, эдийн засгийн комиссын Тээврийн хэлтсийн дарга Мадан Бадун Регми:
Дэлхий дахин “Хүлэмжийн хийг тэг түвшинд хүргэх” зорилтынхоо эхний алхмуудыг хийгээд эхэлсэн. Цаг уурын температур өдрөөс өдөрт нэмэгдэж байгаатай холбогдуулан хүлэмжийн хийн ялгарал ихсэж байна. Үүнийг багасгахын тулд ялангуяа тээврийн салбараас ямар хувь нэмэр оруулах вэ гэдэг нь маш чухал. Өөрөөр хэлбэл, цахилгаан тээврийн хэрэгслийг хэрэглээндээ нэвтрүүлэх нь асар их ач холбогдолтой юм.
Азийн орнуудаас БНХАУ, Европын орнуудаас Норвеги улс хүлэмжийн хийг амжилттай бууруулж байна. Ингэхийн тулд эрчим хүчний эх үүсвэр цэвэр байх ёстой. Монгол Улсын хувьд нүүрсэнд тулгуурласан байдаг тул нарны, салхины, усны болон биомассын гэх мэт эрчим хүчний эх үүсвэрийнхээ бүтцийг өөрчлөх шаардлагатай байна.
2040 он гэхэд нийтийн тээврийн 70 хувь нь цахилгаанд шилжих боломжтой
Азийн дэд бүтцийн судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Э.Эрдэнэчимэг:
-Энэхүү семинарын гол зорилт нь Монгол Улсын нийтийн тээвэр цахилгаан тээвэрт шилжих үед ямар бодлого баримтлах ёстой вэ гэдгийг зөвлөлдөж, түүнд үндэслэн ойрын болон дунд хугацаанд хэрэгжүүлэх цахилгаан тээврийн хэрэгслийн бодлого, зорилтыг боловсруулж, цаашид хэрэгжүүлэх ажлыг тодорхойлох юм. Зам тээврийн яамнаас НҮБ-ын Ази, Номхон далайн бүс нутгийн нийгэм, эдийн засгийн комисст тавьсан хүсэлтийн дагуу судалгааны ажил хийгдсэн.
Монгол Улс цахилгаан нийтийн тээвэрт 100 хувь шилжиж болно, гэхдээ үе шаттай арга хэмжээ авах хэрэгтэй гэсэн судалгааны үр дүн гарсан. Тухайлбал, манай орны эрс тэс уур амьсгалд тохируулж, 2040 он гэхэд нийтийн тээврийн 70 хувь нь цахилгаанд шилжих боломжтой.
Эхний ээлжинд хамгийн ачаалалтай чиглэл, дараа нь коридорыг цахилгаан тээврийн хэрэгсэлтэй болгож болно. Хамгийн чухал хэсэг бол цэнэглэх станцуудыг барьж байгуулах байгаа. Хоёрдугаарт, баттерей нь өөрөө хортой хог хаягдал учраас хог хаягдлын менежментийг сайжруулах шаардлага бий.
| Цахилгаан авто машиныг хэрэглээнд нэвтрүүлэх ойрын болон дунд хугацааны хөгжлийн бодлогыг хэлэлцэж байна | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт