Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Төмөр замын тээвэр, логистик, хөдлөх 5 бүрэлдэхүүний хүчин чадлыг нэмэгдүүллээ

2024/12/28
Төмөр замын тээвэр, логистик, хөдлөх 5 бүрэлдэхүүний хүчин чадлыг нэмэгдүүллээ

2024 онд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн багц төслийн хүрээнд Америкийн Нэгдсэн Улсад үйлдвэрлэсэн өндөр хүчин чадал бүхий SD70Ace/LW серийн 16 ширхэг гол замын зүтгүүрийг Монгол Улсад хүлээн авч, тээвэрлэлтэд ашиглаж эхэллээ.

Мөн Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дүрмийн санг нэмэгдүүлэх ажлын хүрээнд оросын талаас 2ТЭ25КМ серийн таван ширхэг гол замын өндөр хүчин чадалтай зүтгүүрийг “Улаанбаатар төмөр зам” ХНН-т хүлээлгэн өглөө. Эдгээр зүтгүүр нь хүчин чадлын хувьд өмнө ашиглагдаж буй зүтгүүрүүдээс хоёр дахин илүү бөгөөд Монгол орны нөхцөлд туршигдсан ашиглалтын явцад техникийн хэвийн байдлаа хянах автомат ухаалаг хяналтын системтэй зүтгүүр юм.

Ингэснээр Монгол Улсын төмөр замын зүтгүүрийн парк өндөр хүчин чадлын 21 зүтгүүрээр нэмэгдэж, төрийн өмчийн болон хувийн хэвшлийн нийт 208 зүтгүүртэй боллоо.

Мөн 2024 оны тавдугаар сарын 27-ны өдөр “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гашуунсухайт өртөөнд жилд дунджаар 1800 вагон засварлах хүчин чадал бүхий 3852 м2 ашигтай талбайг хамарсан 285 технологийн тоног төхөөрөмжтэй, хайрцган холхивчтой ачааны вагоныг засварлах депо болон жилд 20 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадал бүхий бутлуур, 4 км туузан дамжуурга, овоологч тэжээгч, өндөр хүчин чадлын вагонд ачигч тоног төхөөрөмж бүхий дагалдах барилга байгууламжаас бүрдэх “Тавантолгойн нүүрс ачих логистик төв”-ийн барилга байгууламжийг бүрэн ашиглалтад орууллаа. 

Төмөр замын тээвэр, логистик, хөдлөх бүрэлдэхүүний хүчин чадлыг нэмэгдүүлснээр 2024 оны арваннэгдүгээр сарын байдлаар төмөр замаар нийт 41 сая тонн ачаа тээвэрлэж түүхэн дээд амжилтыг тогтоогоод байна.

Төмөр замын тээвэр, логистик, хөдлөх 5 бүрэлдэхүүний хүчин чадлыг нэмэгдүүллээ  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх