Зам, тээврийн сайд М.Зоригт саяхан Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгуудад ажиллаж, улсын төсөв, Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төслүүдийн гүйцэтгэл, явц байдалтай танилцаад иржээ. Түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Таны ахалсан ажлын хэсэг зүүн аймгуудын замын ажилтай танилцаад иржээ. Өнөөдрийн байдлаар зүүн аймгуудад хаана ямар баригдаж байгаа вэ?
-Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгуудад баригдаж байгаа авто зам, гүүрийн барилгын ажилтай танилцаж, хяналт шалгалт хийж, шаардлагатай тохиолдолд гэрээ цуцлах арга хэмжээ авч, холбогдох ажилтнуудад үүрэг даалгавар өгч баталгаажуулах, ашиглагдаж байгаа замуудын бэлэн байдлыг шалгах зорилгоор ажиллаад ирсэн. Одоогийн байдлаар Өндөрхаан-Мөнххаан-Баруун-Урт чиглэлийн 132,6 км хатуу хучилттай авто замыг “Арж капитал” компани, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай замыг “Чайна Жео инженеринг” компани, мөн чиглэлийн 143 км замыг “Насны зам”, “Хансуун”, “Өвөрзалаат”, “Бадрах ойл” компаниуд барьж байна. Мөн Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Хэрлэн гол дээгүүр 290 метр урттай гүүр барьж байгаа “ЗМЗ” компани, Хэнтийн Баянмөнх суманд 217,2 метрийн урттай гүүрийг “Замч ирээдүй” компани барьж гүйцэтгэж байна.
-Ажлын явц ямар байна. Энэ ондоо багтаж Дорнод аймаг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдож амжих уу?
-Ажлын явц санасныг бодвол тааруу байна. Хөгжлийн банк замын компаниудтай гэрээ хийхгүй хойшлуулснаас болж наймдугаар сард гэрээ хийгдэж, ажил эхэлсэн байна. Хоёр сар хугацаа алдсан гэсэн үг. Бас манай зарим компаниудын ажлын явц удаан байна. Тухайлбал, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг “Чайна Жео инженеринг” компани гүйцэтгэсэн юм байна. Ажлын гэрээг 2013 оны тавдугаар сарын 21-ний өдөр байгуулж, 2014 онд замаа бүрэн дуусгасан ч эвдрэл гарсан учраас Зам, тээврийн яамны зүгээс гүйцэтгэгч компанид засварлах үүрэг өгсөн байгаа юм. Гэтэл засварын ажил хийгдээгүй, зам нь эвдрэлтэй хэвээрээ байх жишээтэй. Бид газар дээр нь очиход тус компанийн удирдлагууд замаа улсын комисст хүлээлгэж өгөхөөр бэлтгэчихсэн сууж байсан. Эвдрэлтэй замаа засаагүй байж ингэж болохгүй. Тухайн компани эвдрэлээ засах ёстой, зорчигчдын осол, аюулгүй зорчих нөхцөлийг хангасныхаа дараа замыг нь хүлээж авах ёстой. Хэрэв засахгүй бол бид тухайн компанитай хариуцлага тооцно. Энэ ондоо багтаж Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн замын газар шорооны ажлыг 100 хувь, хучилтын ажлыг 80 хувь хийсэн байх хатуу үүрэг өгсөн.
-“Чайна Жео инженеринг” компанийн барьсан замд яг ямар дүгнэлт гаргаж, ямар үүрэг өгсөн бэ?
-Сая очиж ажиллаад ирсэн комисс уг 50 км замыг техникийн шаардлагын дагуу дахин 3 см битумаар хучих, замын тэгш байдлыг засах ажлуудыг хийж гүйцэтгэх даалгавар өгсөн.
-Дорнод аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох ажлын явц ерөнхийдөө тааруу байгаа юм байна гэж ойлгож болох уу?
-Гэрээ оройтож хийгдсэнээс болж ажил хожуу эхэлсэн. Гэлээ ч одоо ажил гүйцэтгэж байгаа дөрвөн компанийн хувьд хийх ажлынхаа 10 хувьд ч хүрээгүй байна.
-Ажил цалгардуулсан компаниудтай ямар хариуцлага тооцсон бэ?
-Ажлын хэсэг энэ есдүгээр сарын 19-нд барилгын талбайд ажиллахдаа ажлын явц хангалтгүй, төлөвлөгөө хоцрогдолтой яваа “Насны зам”, “Хансуун”, “Өвөрзалаат”, “Бадрах ойл” компаниудын түншлэлтэй байгуулсан гэрээг цуцлах санал оруулсан боловч зөвлөх компанийн саналаар “Бадрах ойл” компанийн 52,7 км, “Өвөрзалаат” компанийн 23,32 км замын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэхээр болсон. Харин “Хансуун” компанийн 23,32 км замын 10 км, “Насны зам” компанийн 43 км-ын 15 км-ыг хураан авч “Арж капитал” компаниар гүйцэтгүүлэхээр гэрээнд өөрчлөлт оруулсан байгаа. Мөн Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 27 км урт хатуу хучилттай замын ажлыг “Хансуун” компани гүйцэтгэсэн. Хучилтынх нь ажил бүрэн дуусч 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хөдөлгөөнийг нээсэн боловч замын хучилтад эвдрэл гарсан учраас улсын комисс ажиллаагүй юм билээ. Захиалагчийн зүгээс буюу Зам тээврийн яамнаас ашиглалтад бүрэн оруулах хүртэлх хугацаанд алданги тооцохоор шийдвэрлэсэн. Гэвч сая очиход засварын ажил хийгдээгүй хэвээрээ л байна. Энэ ондоо багтаан ашиглалтад оруулах даалгавар өгсөн.
-Ажлын хэсэг хоёр ч гүүрийн барилгын явцтай танилцсан. Ажлын гүйцэтгэл нь хэр байна?
-Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Хэрлэн голын 290 метр урт төмөр бетон гүүрийн ажилтай танилцлаа. Барилгын ажил 98 хувьтай байна. Мөн Хэнтий аймгийн Баянмөнх сумын Хэрлэн голын 217,2 метр урт төмөр бетон гүүрэн дээр очлоо. Барилгын ажил 83 хувийн гүйцэтгэлтэй байна. Гүүрийн угсралт болон цутгалтын ажлын явцад хийцүүд дээр бетоны хагарал, арматурыг хөндий цутгасан, хэв хашмал задарсан зэрэг гэмтлүүд техникийн шаардлага хангахгүй байдалтай байна. Ингээд зөвлөх компанид гүүрэнд нэг бүрчлэн дахин үзлэг хийх, эвдрэл гарсан дам нурууг солих, зохиогчийн хяналт хийлгэх үүрэг даалгавар өгсөн.
-Дээрх өгсөн үүрэг даалгаврын биелэлтээ хэзээ шалгах вэ?
-Өнөөдөр ч зүүн аймгууд руу гарч магадгүй.


| М.Зоригт: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн замын ажлын 80 хувь нь энэ онд хийгдэх ёстой | |
| Зам, тээврийн яам Facebook |
УИХ-ЫН ЧУУЛГАН: 18 нас хүрээгүй хүүхэд скүүтэр, мопед, суррон унахгүй байх хууль эцэслэн батлагдлаа
Азербайжан улстай автотээврийн салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Ази, Номхон далайн бүс нутагт олон улсын автотээврийн хэрэгслийн шинэ даатгалын системийг байгуулах Монгол Улсын санаачилгыг дэмжихийг хүслээ
Үндэсний их баяр наадмын Шагайн харвааны тэмцээнийг зохион байгуулах салбар хороо хуралдлаа
Зарим хүнийг Монгол Улсын төрийн одон медалиар шагналаа
НОРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
НОРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
“АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААХ, ЗАМЫН ЧИГЛЭЛ ӨӨРЧЛӨХ ЖУРАМ”-Д НЭМЭЛТ ОРУУЛАХ АСУУДЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ
АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН БҮРТГЭЛ ХӨТЛӨХ, УЛСЫН ДУГААР ОЛГОЖ ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семинар боллоо
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Иргэний нисэхийн салбараас таван ГАВЬЯАТ "төрлөө"
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ “МИАТ” ТӨХК-ИЙН ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ, ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэний нисэхийн салбарын төлөөллүүдтэй уулзлаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Биате Дастелыг хүлээн авч уулзлаа
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЧАА ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ ҮЕИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ"-ын тогтоолын төсөлд санал авч байна.
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Такси үйлчилгээ эрхлэгчдийн дундаас Монгол Улсын Гавьяат тээвэрчин “төрлөө”
Гүйцэтгэлийн үнэлгээ, биелэлт 2025
Стандартын төсөлд санал авч байна.
Зам, тээврийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдээ эрэмбэллээ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ОСОЛ, ЗӨРЧЛИЙГ ШИНЖЛЭН ШАЛГАХ ЖУРМЫН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАЛААР
АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙГ БҮРТГЭХ, БҮРТГЭЛЭЭС ХАСАХ ЖУРАМЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ
Серби улстай Засгийн газар хоорондын олон улсын автотээврийн харилцааны тухай хэлэлцээрийг үзэглэнэ
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ