Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Төмөр замчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд бодлогоор дэмжинэ гэв

2026/03/13
Төмөр замчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд бодлогоор дэмжинэ гэв

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б. Дэлгэрсайхан Гашуунсухайт боомтод ажиллах үеэрээ өнөөдөр (2026.03.13) “Монголын Төмөр Зам” ТӨХЗ-ийн орон нутгийн салбар оффист ажиллаж буй инженер, техникийн ажилтнууд болон Өмнөговь аймагт ээлжийн системээр ажиллаж буй төмөр замчидтай уулзаж, санал солилцлоо.

Уулзалтын үеэр салбарын сайд орон нутагт ажиллаж буй төмөр замчдын хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах асуудалд онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ. Тухайлбал, орон нутагт ажиллах иргэдийн нийгмийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх, хоёр ээлжийн бус нэг ээлжээр сууршин ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлэх чиглэлд бодлогын дэмжлэг үзүүлж, шат дараатай олон ажил хийхээр төлөвлөж байгаагаа хэллээ.

Мөн ажилтнуудын цалин хөлсийг цаг хугацаанд нь олгох, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах хүрээнд ажилчдын орон сууц барих ажлыг аймаг орон нутгийн удирдлагуудтай хамтран бодлогоор дэмжиж, богино хугацаанд хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Түүнчлэн уулзалтад оролцсон төмөр замчид ажлын байрны нөхцөл, нийгмийн хамгаалал, амьдрах орчны талаар санал хүсэлтээ илэрхийлж, гэр бүлээрээ орон нутагт ажиллаж амьдрахад эмнэлэг, сургууль, цэцэрлэг гээд олон асуудлыг цогцоор нь шийдвэрлэж өгөх зэрэг цаашид салбарын бодлого, шийдвэрт тусгуулах асуудлаа хэлж, санал солилцлоо.

Төмөр замчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд бодлогоор дэмжинэ гэв  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх