
Зам, тээврийн яамны харьяа Нислэгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах албаны дарга Ж.Цолмонтой ярилцлаа.
-Сүүлийн жилүүдэд Буянт Ухаа нисэх буудлыг дагасан суурьшлын бүс бий болсноос үүдэж түүнийг дагасан хог хаягдал ч нэмэгдэж байна. Сүүлийн үед хог хаягдлын үнэр танараар шувуу, зэрлэг амьтад цугларч, бүр онгоцны нислэгийн явцад аюул учруулах эрсдэл байгаа талаар мэдээлэл байна. Үүнд Та хариулт өгнө үү?
-Нисэх буудал баригдахтай холбогдож тавигдах шаардлага гэж байдаг. Тэр шаардлагыг манай улс зах зээлд шилжсэн 90-ээд оны эхэн үеэс ерөөсөө хангахаа больсон гэж хэлж болно. Замбараагүй газар олголт сүүлийн жилүүдэд маш их хийгдсэн. Үүнийг хүн бүхэн мэдэж байгаа. Онгоцны хөөрч, буух зурвас дагасан бүхэл бүтэн суурьшлын бүс бий болж эхэлсэн шүү дээ. Нөгөөтэйгүүр аж ахуйн нэгжүүд элс хайрганы карьерийг эрхлэх болсонтой холбогдуулж Туул гол дагуу маш олон хиймэл нууруудыг бий болгосон байна. Үүнийг дагаад хиймэл нууруудад загас үржиж, нүүдлийн шувууд тэнд олноороо цуглах нөхцлийг бүрдүүлж өгсөн. Онгоц хөөрч, буухад шувуу ямар аюултай вэ гэхээр шувуутай онгоц мөргөлдсөнөөс үүдэж, онгоцны хөдөлгүүр эвдрэх, хөөрч буух үед хөдөлгүүрт шувуу орох, онгоцны эд ангийг мөргөж эвдэх гэх мэт маш олон аюултай асуудлууд үүсдэг. Үүнээс үүдэж эдийн засгийн хохирол цаашлаад хүний амь нас эрсдэх гэх мэт үзэгдлүүд өнгөрсөн хугацаанд ялангуяа Скандиновын орнуудад ихээр гарсан байдаг. Дээр хэлсэн хүчин зүйлүүдээс улбаалаад энэ байдал манайд ч давтагдахыг үгүйсгэхээргүй хэмжээнд хүрсэн гэж үзэж болох үндэслэл бий.
-Ер нь олон улсад ийм нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг юм болов уу?
-Монгол Улс Иргэний нисэхийн олон улсын байгууллагын гишүүн орны хувьд Annex 14, Doc 9137-оор тогтоосон нислэгийн явцад шувуу, зэрлэг амьтад агаарын хөлөгтэй мөргөлдөх эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний стандартын шаардлагыг биелүүлэх үүрэгтэй байдаг. Тэгвэл нисэх буудал дагасан барилга байгууламж, замбараагүй газар олголт, элс хайрганы карьер олборлолтоос үүдэж энэ шаардлагыг манайх сүүлийн жилүүдэд биелүүлж чадахаа больчихоод байна гэж хэлж болно. Ер нь бол хот нь тэлж хөгжих үү, нисэх буудал нь нүүх үү гэдэг асуудал олон улсын хэмжээнд тавигдсаар ирсэн. Японд гэхэд л энэ асуудлаас үүдэж нисэх буудал нь гурван удаа нүүсэн байдаг. Буянт-Ухаа буудлаас баруун тийш айлууд нүүгээд маш их тэлэлт үүсгэсэн. Мэдээж хэрэг хүн суурьшиж байгаа газар хог хаягдал бий болох нь тодорхой. Харин хог хаягдлыг дагаад төрөл бүрийн шувуу үүрлэх нөхцөл байдал үүсэж байна.
-Танай байгууллагын зүгээс дээрх байдалтай тэмцэх тал дээр өнгөрсөн хугацаанд ямар ажлуудыг хийсэн бэ?
-Иргэний нисэхийн тухайд өөрийнхөө хашаан доторх хог хаягдлаа цэвэрлээд, шувуу үүрлэх асуудлаас сэргийлээд явдаг. Харин хашаанаас гаднах асуудал нь иргэний нисэхийн эрх мэдлийн асуудал биш учраас давагдашгүй хүчин зүйл болчихоод байна. Ирэх онд болох АСЕМ-ийн хурлаар 53 орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар манай улсад ирнэ. Дандаа тусгай нислэгүүд. Энэ үеэр тусгай нислэгийн онгоц шувуутай мөргөлдөх асуудал үүсэхийг үгүйсгэхгүй. Хэрвээ ингэх аваас бид өөрсдөө томоохон асуудалд унана. Нисэх буудлын нийт барилга байгууламжийн дээврийг битүүлж шувуу үүрлэхгүй байх нөхцлийг хангах, нисэх буудлын талбайд байгаа өндөр өвсийг шатааж, шувуу байрлаж, өндөглөж болохуйц дов сондуулыг арилгах арга хэмжээ ав гэсэн улсын байцаагчийн зөвлөмжийн дагуу “Чингис хаан” нисэх буудал тодорхой арга хэмжүүнүүдийг өнгөрсөн хугацаанд авч ирсэн.Үүний зэрэгцээ онгоц буух хөөрөх үед шувуудыг тусгай аргаар болон хүний оролцоотойгоор үргээх гэх мэт ажлуудыг хийдэг. Гэх мэтээр ажил хийгдээд явж байгаа боловч гаднах асуудлууд дийлдэхээ больчихоод байна. Тухайлбал, Эмээлт орчимд байрлах мал нядалгааны хогийн цэгүүд байна. Тас, элээ гэх мэт сэг дагасан том шувуунууд Эмээлт орчмын хогийн цэгүүд дээр маш их хэмжээгээр үүрлэсэн байдаг. Эдгээр шувууд онгоц дөрөвдүгээр эргэлтээ хийгээд нам өндөрт орж ирчихсэн буух гээд эргэж байх үед онгоцтой халз таарах эрсдэл байдаг.
-Шувуу ихээр үүрлэж байгаа болон арга хэмжээ авах шаардлагатай газруудын байршлыг тогтоосон уу. Үүнд ямар газрууд багтаж байгаа вэ?
-Төв цэвэрлэх байгууламжийн усан сан шуудуу, Биокомбинат дахь хогийн нэгдсэн цэг, Туул гол дагуух хайрганы карьерийн усан сангууд, 22-ийн товчоо, Эмээлт зэрэг газруудад байрлах мал нядалгааны цэг, түүнийг дагасан хогийн цэгүүд байна. Эдгээр газруудад нүүдлийн шувуудаас гадна, сохор элээ, нөмрөг тас, хар хэрээ, хон хэрээ, нүүдлийн бүргэд зэрэг шувууд үүрлэж байгаа нь онгоцны нисэх буух үеийн аюулгүй байдалд эрсдэл учруулах өндөр магадлалтай байна.
-Өнгөрсөн хугацаанд “Чингис хаан” нисэх буудлын газардах зурваст агаарын хөлөг шувуутай мөргөлдөх тохиолдол хэдэн удаа гарч байсан бэ?
-2014 онд зургаа, 2015 оны эхний есөн сарын байдлаар таван тохиолдол тус тус гарсан. Энэ нь олон улсад дагаж мөрдөж байгаа шувуу, зэрлэг амьтдын агаарын хөлөгтэй мөргөлдөх эрсдлийн үнэлгээгээр мөргөлдөх магадлалын болон ноцтой байдлын зэрэглэлээр өндөр гэсэн ангилалд орж байна гэсэн үг. Энэ нь эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг харуулж байгаа юм.
| Ж.Цолмон: Тусгай нислэгийн онгоц шувуутай мөргөлдөх асуудал үүсэхийг үгүйсгэхгүй | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт