“Үйлсийн зам” компанийн уламжлал болгон зохион байгуулдаг Монголын авто замын салбарын инженер, техникийн ажилтнуудын шилдэг илтгэл шалгаруулах уралдаан өнгөрсөн баасан гарагт болж өндөрлөлөө. Энэхүү уралдааныг “Үйлсийн зам” компани Монгол Улсын авто замын салбарт тулгамдаж буй асуудлыг тодруулах, түүнийг оновчтой шийдвэрлэх арга замыг судлах хүрээнд авто замын салбарт ажилладаг инженер, техникийн ажилтнуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, нийгэм болон салбарынхаа оролцох оролцоог сайжруулах, орчин үеийн техник технологийн шийдлийг өөрийн байгууллага болон салбарт нэвтрүүлэх ажлыг дэмжих, судалгаа шинжилгээний ажилд оролцох идэвхийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа ажээ.
Илтгэлийн уралдааныг ЗТЯ-ны Авто замын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржханд, ЗТЯ-ны сайдын зөвлөх Н.Батсуурь, Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч Т.Бямбаа, “Үйлсийн зам” компанийн ерөнхий захирал Д.Энхбаатар нар оролцон нээлээ. Тус уралдааныг нээж, ЗТЯ-ны АЗТБЗХГ-ын дарга Д.Доржханд “Одоогоос гурван жилийн өмнө “Үйлсийн зам” компани анх санаачлан инженер, техникийн ажилчдын шилдэг илтгэл шалгаруулах уралдааныг зохион байгуулж эхэлсэн.
Энэ жил зам тээврийн сайд, УИХ-ын гишүүн М.Зоригтын нэрэмжит болгон зохион байгуулж байгаагаараа ихээхэн онцлогтой. Мөн зам тээврийн яам, монголын авто замчдын холбоо хамтран зохион байгуулж байна. Жил ирэх тусам уралдаанд ирүүлж байгаа илтгэлүүд чанаржиж байна. Бүх оролцогчиддоо амжилт хүсье” гэв.
Зам тээврийн сайд М.Зоригтын нэрэмжит болгон зохион байгуулж буй уг илтгэлийн тэмцээнд 14 илтгэл хэлэлцэгдсэн. Тухайлбал, “Шилэн нийлэг арматураар төмөр арматур орлох технолгоги”, “Битумын чанарыг сайжруулах судалгааны дүн”, “Авто замын барилга угсралт, үйлдвэрийн талбарт ослын судалгаа, шинжилгээ хийх, түүний ач холбогдол” зэрэг илтгэл тавигдсан юм. Энэ үеэр шүүгчид уралдаанд ирүүлсэн илтгэлүүдээс “Шилэн нийлэг арматураар төмөр арматур орлох технолгоги”, “Битумын чанарыг сайжруулах судалгааны дүн” зэрэг илтгэлүүд шүүгчдийн анхаарлыг татсан гэдгийг онцлоод уралдааны тэргүүн байрыг шалгаруулсан. Илтгэлийн уралдааны тэргүүн байрт Н.Бямба шалгарч, ХБНГУ-д 10 хоногийн сургалтад хамрагдах эрхээр шагнуулсан. Харин II байрын эзнээр Н.Амарзаяа тодорч, 1.5 сая төгрөгөөр шагнуулсан юм.
Авто замын салбарын залуу ажилчдыг дэмжих, хөгжүүлэх зорилготой ажилладаг “Үйлсийн зам” компани энэ жилээс эхлэн оюутны тэтгэлэг олгохоор болсон ажээ. Энэ талаар тус компанийн гүйцэтгэх захирал И.Гэрэлмаа “Манай компани авто замын салбарын залуучуудыг оюунлаг байлгах, эрдэм шинжилгээний ажилд оролцуулах, судалгаа шинжилгээний ажлаар дамжуулан авто замын салбарт нөлөөлөх хүчин зүйлүүд юу байна. Түүнд яаж бодлогын арга хэмжээ авах вэ гэдгийг мэдэхийн уг илтгэлийн уралдааныг компанийнхаа таван жилийн ойгоос эхлэн зохион байгуулсан. Манай уралдаанд оролцсон илтгэл, судалгааны ажлуудаас зам тээврийн яам бодлогынхоо арга хэмжээнд авч хэрэгжүүлдэг болоосой гэж боддог. Ер нь бидний ирээдүй болсон залуучуудыг дэмжих зорилготой жил бүр зохион байгуулдаг. Энэ жил бид бас нэгэн шинэ ажлыг эхлүүлж байна. Манай улсад авто замын салбарын инженер бэлтгэдэг долоон их дээд сургууль байдаг. тэр сургуулийн оюутнуудыг дэмжих үүднээс оюутны тэтгэлгийг олгохоор болсон” гэв. Мөн илтгэлийн уралдааны үеэр шилдэг оюутны тэтгэлгийг олгосон. Энэ удаагийн тэтгэлгийг Техник технологийн дээд сургуулийн оюутан Б.Энхмаа авсан. Илтгэлийн уралдааны үеэр зарим илтгэгч, шүүгчтэй уулзаж сэтгэгдлийг нь сонссоноо хүргэе.
-Манай охин компанийн нэг болох “Сибирь-Арматур” өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлэн шилэн нийлэг арматурыг Монголдоо үйлдвэрлэж эхэлсэн. Бидний үйлдвэрлэсэн шилэн нийлэг арматурыг барилгын салбарт ашиглаж байгаа. Одоо харин замын салбарт тухайлсан норм, стандартчиллуудыг оруулах үүднээс илтгэлийн уралдаанд оролцсон. Шилэн нийлэг арматур төмөр бетон арматураас 6-9 дахин хөнгөн, суналт болон физик механик шинж чанаруудаараа олон давуу талтай. Тухайлбал, ашиглалтын хугацаа нь 80 жил байдаг. Тухайлсан бетонон зам, гүүр, ус зайлуулах байгууламж, агуулах далан зэрэг хиймэл байгууламжуудад хэрэглэх боломжтой. Замын салбарын үнэ өртөг өндөр байдаг. Хэмнэлтийн хувьд тухайлсан объект дээр хэрэглэх учраас нарийн хэлж болохгүй байна.
/ШУТИС-ийн авто замын инженерийн багш/
-Би энэ илтгэлийн тэмцээнийг анх зохион байгуулсан жилээс нь эхэлж үзсэн. Миний хувьд салбарынхаа залуучуудыг дэмжиж үйл ажиллагаа компани тийм ч олон байдаггүй юм шиг санагддаг байсан. Сүүлийн жилүүдэд ялангуяа “Үйлсийн зам” компани олон ажлыг санаачлан хийж, салбартаа үлгэр дуурайлал болж байна. Залуу хүний хувьд оюутнуудынхаа оролцоог нэмэгдүүлэхийн тулд анхаарч ажилладаг. Оюутнууд өөрсдөө судалгаа, шинжилгээний ажил хийхийг хүсвэл зөвхөн хичээл дээр үзсэн онолдоо баригдалгүйгээр өөрийнхөө сонирхсон сэдвээр бусад инженерүүдтэй холбогдоод хийх боломжтой болсон байна. Би хамгийн анх 2012 онд зохион байгуулж байхад нь асбалтан хучлын эвдрэлийн судалгаа гэдэг сэдвээр оролцож байсан. Тэр үед оролцоход бусад салбарынхаа зөвлөх инженерүүдтэй хамтран ажиллах том боломж нээгдсэн. Манай сургуулиас “Үйлсийн зам” компанийн оюутны тэтгэлэгт материалаа явуулсан оюутнууд цөөнгүй бий.
/ШУТИС-ийн авто замын багш, доктор/
-Сүүлийн дөрвөн жил “Үйлсийн зам” компани авто замчдын холбоотой хамтран эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны илтгэлийн уралдааныг явуулдаг болсон. Энэ уралдаан маш ач холбогдолтой. Үүнд оюутан, төгсөгчид, замын салбарын мэргэжилтнүүд мөн ижил төстэй судалгаа хийдэг судлаачид оролцож байгаа нь их онцлогтой. Жил ирэх тутам энэ уралдаанд оролцогчдын илтгэлийн чанар, судалгааны ажлын чанар өндөр төвшинд хүрч байна. Энэ нь эргээд үйлдвэрлэл, улс эх орны хөгжилд маш их сайн талтай. Би сүүлийн хоёр жил уралдааны шүүгчээр ажилласан. Энэ хугацаанд ажиглаж байхад авто замын гол материал болох битумын чанарын судалгааг сайжруулах судалгааны ажлыг өргөн хүрээнд хийсэн нь миний анхаарлыг татсан. Харамсалтай, цаашид анхаарах зүйл гэвэл манай судлаачид хоорондоо уялдаа холбоогүй байгаа нь ажиглагдсан. Энэ бол маш том дутагдал. Бид цөөхөн. Ажиллаж байгаа компани, судалж байгаа хүмүүс цөөхөн учраас хүчээ нэгтгэвэл судалгааны ажил илүү сайжирч, шаардлагатай үр дүнгээ авна. Мөн зорилгоо маш тодорхой тавьдаг болоосой гэж хүсч байна. Юуг судлах гээд байгаагаа тодорхойлох хэрэгтэй. Зүгээр нэг гадаадын компанийн материалыг сурталчилж хэрэглэхдээ биш. Үнэхээр манай орны замд тохирох уу, замын чанар сайжрах уу гэдэгт анхаарлаа хандуулбал үр өгөөжтэй болох болно. Энэ уралдааны зорилго замын өртөг, чанар, эдэлгээний хугацаа уртасгах аргыг л олох юм. Нэг км замын өртгийг 600 саяас нэг тэрбум орчим төгрөгийн хооронд барьж байна. Бид зөвхөн нэг км зам тавьдаггүй. Мянга мянган км зам тавьдаг учраас асар их хөрөнгө шаарддаг салбар.
| Авто замын инженерүүдийн шилдэг илтгэлийн эзэд тодорлоо | |
| Зам, тээврийн яам Facebook |
Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны төлөөлөл Зам, тээврийн яаманд ажиллав
“Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК-ийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
2025 оны жилийн эцсийн байдлаар иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн мэдээ
АЙЛЧЛАЛ: Монгол Улсын иргэний нисэхийн салбарт боловсон хүчин бэлтгэх, мэргэжилтэн сургах чиглэлээр санал солилцлоо
АЙЛЧЛАЛ: Нисэх буудлын өргөтгөл, дэд бүтцийн шийдэл, орчин үеийн технологийн талаар санал солилцлоо
АЙЛЧЛАЛ: “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг илүү өргөжүүлэх талаар хэлэлцлээ
АЙЛЧЛАЛ: Токио хотын “Ханэда” олон улсын нисэх онгоцны буудлын удирдлагуудтай уулзлаа
АЙЛЧЛАЛ: Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Тээвэр, дэд бүтцийн газрын дарга Наосуми Нагамицу тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа
АЙЛЧЛАЛ: ЖАЙКА-гийн Ерөнхийлөгч Танакатай уулзлаа
АЙЛЧЛАЛ: “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг өргөтгөх хүрээнд хийгдэж буй судалгааны ажлыг эрчимжүүлэхээр хэлэлцлээ
Улсын чанартай А0602 дугаартай Хархорин-Цэцэрлэг чиглэлийн авто замын зурвас газарт хяналт шалгалт хийлээ.
БНСУ-ын Төмөр замын сургуульд тэтгэлэгтэй суралцах БОЛОМЖИЙГ олгож байна
Зам, тээврийн сайд 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж албажуулав
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
Нээлттэй тендер зарлагдлаа
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Баруун-Урт сумаас Бичигтийн боомт хүртэл хатуу хучилттай авто замаар холбосноор Монгол Улсын далайд гарах хамгийн дөт гарц нээгдэнэ
Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай хуулийн төсөлтэй танилцлаа
Зам, тээврийн салбарт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдтэй танилцлаа
Зам, тээврийн сайд Испанийн “Индра” компанийн төлөөлөгчидтэй уулзлаа
Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын төсөл 9.75 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна
Болзошгүй эрсдэлээс сэргийлсэн зөвлөмж хүргүүллээ
Авлигатай тэмцэх газрын мэдээлэл хүлээн авах тусгай дугаар солигдлоо
САЛБАРЫН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ГАЗРЫН ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН 2025 ОНЫ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН МЭДЭЭЛЭЛ
Зам, тээврийн яамны Иргэний нисэхийн салбарын дэд зөвлөлийн хурал боллоо
ЗАСГИЙН ГАЗАР: Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барина
Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
БНСУ-ын Төмөр замын Дуньян Их Сургуулийн "ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР" зарлагдлаа
Зам, тээврийн дэд сайд Г.Ганболд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ШААРДАГДАХ ЦЕМЕНТИЙН НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХАД АНХААРНА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"