-ЭНЭ ОНД ЗАМ БАРИЛГЫН АЖЛЫГ ОРОН ДАЯАР НЭГЭН ЗЭРЭГ ЭХЛҮҮЛНЭ-
Зам, тээврийн сайд М.Зоригттой энэ онд хэрэгжих, авто зам барилгын ажлын талаар цөөн хором ярилцлаа.
-Энэ онд улсын төсөв, Хөгжлийн банк, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгжих авто замын ямар, аль чиглэлд төсөл хэрэгжих вэ?
-Авто замын салбарт энэ онд Хөгжлийн банк, Улсын төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр нийт 14 чиглэлийн 1033.15 км авто зам болон гурван байршилд 912.4 метр урт гүүрийн барилгын ажил эхэлнэ. Эдгээрээс 11 чиглэлийн 760.25 км зам, гурван гүүрийн барилгын ажил он дамжин хэрэгжих юм. Харин шинээр гурван чиглэлийн 272.9 км замын барилгын ажлыг шинээр эхлүүлнэ. Тухайлбал, Ховд-Өлгийн чиглэлийн 189.7 км замыг гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр барьж эхэллээ. Харин улсын төсвийн хөрөнгөөр Эрдэнэтийн Дэнж-Говил багийн 5.62 км, Хэнтий аймгийн Баянмөнх сумын Хэрлэн голын гүүр 217.2 метр урт төмөр бетон гүүр, Улаанбаатар Хөшгийн хөндийн Олон улсын нисэх буудал чиглэлийн 21 км хурдны зам, Дорноговь аймгийн Өргөн сумын 18,25 км хатуу хучилттай авто замыг барьж ажлын явц нийтдээ 70-аас дээш хувьтай явж байна.
-Хөгжлийн банкны хөрөнгөөр ямар ямар төслүүд хэрэгжүүлж байгаа вэ?
-Он дамжин хэрэгжиж байгаа 7 чиглэлийн 505.98 км авто замын ажил Хөгжлийн банкны хөрөнгөөр санхүүжигдэж байгаа. Архангай аймгийн Цахир-Тосонцэнгэл чиглэлийн 67 км , Ханх-Моньдын 22 км, Элсэн тасархай-Хархорины 77 км гэхчлэн замууд байна. Элсэн тасархай-Хархорин чиглэлийн 77 км замын ажлын явц өнөөдрийн байдлаар 90.5 хувийн гүйцэтгэлтэй, 7 км замын хучилтын ажил дутуу байна. Хөрөнгө санхүүжилт нь шийдэгдчихвэл зургадугаар сард шиглалтад хүлээлгэж өгнө. Дутуу санхүүжилтийг нь төсвийн тодотголд оруулсан. Энэ замд нийтдээ 7 тэрбум орчим төгрөгийн санхүүжилт дутуу байна. Гүйцэтгэгч нь үлдэгдэл санхүүжилтээ шийдчихвэл замаа гүйцээе гэж байгаа. Өөр асуудал байхгүй. Өөрсдийн эх үүсвэрээр замаа тавиад дуусах шатандаа орж байгаа. Харин Цахир-Тосонцэнгэл чиглэлийн 127.1 км замын ажлын явц 86.6 хувьтай явж байна. 20 км-ын хучилтын ажил л үлдээд байна. Мөн л санхүүжилт дутуу хийгдсэн. 2016 оны төсвийн тодотголд оруулсан. Уг нь бүх замын үлдэгдэл санхүүжилтийг векселиэр оруулъя гэсэн болохгүй, нэгийг нь оруулсан. “Хурдны зам” компани нэлээд шахуу явж байгаа. Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 77 км замын ажил 56.6 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа. Энэ жил дуусгахаар ажиллаж байна. Загастайн давааны 67 км зам 51 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Хөрөнгийг нь бас векселиэр шийдэхээр оруулсан.
-Тэгвэл гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр шинээр эхлэн баригдах авто замуудын тухайд?
-Гадаадын зээл, тусламжаар нийт хоёр чиглэлийн 243.4 км хатуу хучилттай зам болон Хөшгийн хөндийн 29.5 км урт хурдны авто замыг шинээр барьж эхэлнэ. Тухайлбал, Улиастай-Тосонцэнгэл чиглэлийн 114 км, Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 км зам тавина.
-Ховд-Өлгийн замын ажил юу болсон бэ. Нийтдээ дөрвөн багц болгон хуваасан байх аа?
-Ховд-Өлгийн 189.7 км замын ажил эхэлж байна. Нэг багц нь маргаантай, шүүхээр асуудлаа шийдвэрлүүлэхээр явж байна. Азийн хөгжлийн банк энэ компаниар зам бариулахгүй гэснээс үүдээд шүүхийн маргаантай байгаа юм билээ. Гэрээгээр 2018 онд хүлээлгэж өгөх ёстой. 3 багц дээр 2 компани ажиллаж байна. Энэ жил далан, газар шорооны ажлаа 100 хувь хийж чадахгүй, зөвхөн гүүр хоолойн ажил хийгдэнэ. Учир нь газар зүйн онцлог байна. Хиймэл байгууламж ихтэй. Уул даваа ихтэй. Бураатын даваа зэрэг олон даваа байна. Нийт ажлын 30 хувь нь хийгдсэн. Мөн Ховдын Булган-Үенч чиглэлийн 60 км хатуу хучилттай замын ажил 86.5 хувийн гүйцэтгэлтэй явж байна. 4.5 км замын хучилт л дутуу байна.
-Энэ жилдээ багтаж хаанахын аль чиглэлийн замуудыг ашиглалтад оруулж, хүлээлгэж өгөх вэ?
-Наадмаас өмнө Булган-Үенчийн 60 км, Элсэн тасархай-Хархорин чиглэлийн 77 км, Цахир-Тосонцэнгэл чиглэлийн 127, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км замын ажил, Дорноговь аймгийн Өргөн сумын 18.25 км хатуу хучилттай замын ажлуудыг ашиглалтад хүлээлгэж өгнө.
-Барьж байгаа болон он дамжин хэрэгжих авто замын төсөл, арга хэмжээнд хэдий хэрийн нэмэлт санхүүжилт шаардагдаж байгаа вэ. Санхүүжилтээ яаж шийдвэрлэх вэ?
-Манай яамны зүгээс авто замын дээрх төсөл, арга хэмжээнүүдийг 2016 онд буюу гэрээт хугацаанд нь амжилттай хэрэгжүүлэхэд нийтдээ 64.4 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтийн асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. 2016 оны төсвийн тодотголд олон улс, улсын чанартай авто зам, шүүрийн засвар арчлалтад 47.0 тэрбум төгрөгийг нэмж тусгуулахаар ажиллаж, заримыг нь төсвийн тодотголд тусгуулсан. Одоо үлдсэнийг нь векселиэр санхүүжүүлэхээр Засгийн газарт саналаа оруулж байна.
-Боомтын замууд шинээр тавигдахаар ярьж эхлээд байгаа. Энэ талаар?
-Дорнод аймгийн Ульхан, Эрээнцав боомтуудыг хатуу хучилттай авто замаар холбохоор болж байна. ТЭЗҮ-ийг хийгээд дууссан. Боомтын замуудыг шийдсэнээр мөн хэд хэдэн сум хатуу хучилттай авто замаар холбогдоно. Ховдын Булганаас эхлээд хэд хэдэн боомтыг холбосон хатуу хучилттай зам тавихаар төлөвлөж байна. Түүнчлэн аймгууд нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдсоноор хэд хэчнээн сум суурин газар авто замтай болж байгаа судалгааг ч гаргаж байна.
-Салбарын яамны хэмжээнд авто замын бодлого гэж байна уу. Зам, тээврийн яаманд бодлого байх ёстой болов уу?
-Байх ёстой. Өнөөдөр бид аймгуудаа нийслэлтэй хатуу хучилттай замаар холбож байна. Одоо тэгвэл Дундговь-Даланзадгад-Алтайг холбосон ч юм уу, Мөрөн-Улиастай-Баянхонгорыг авто замаар холбох хөгжлийн стратеги бодлогоо бид ярих ёстой.
-Энэ онд авто замын ажил хэзээ эхлэх вэ. Өнгөрсөн жил наймдугаар сарын сүүлчээр эхэлсэн байх аа?
-Энэ жилийн зам барилгын ажлыг орон даяар 4-р сарын 15-нд нэгэн зэрэг эхлүүлнэ.
| М.ЗОРИГТ: НААДМААС ӨМНӨ 5 ЧИГЛЭЛИЙН ЗАМЫГ АШИГЛАЛТАД ХҮЛЭЭЛГЭЖ ӨГНӨ | |
| Зам, тээврийн яам Facebook |
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семинар боллоо
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Иргэний нисэхийн салбараас таван ГАВЬЯАТ "төрлөө"
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ “МИАТ” ТӨХК-ИЙН ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ, ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэний нисэхийн салбарын төлөөллүүдтэй уулзлаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Биате Дастелыг хүлээн авч уулзлаа
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЧАА ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ ҮЕИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ"-ын тогтоолын төсөлд санал авч байна.
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Такси үйлчилгээ эрхлэгчдийн дундаас Монгол Улсын Гавьяат тээвэрчин “төрлөө”
Гүйцэтгэлийн үнэлгээ, биелэлт 2025
Стандартын төсөлд санал авч байна.
Зам, тээврийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдээ эрэмбэллээ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ОСОЛ, ЗӨРЧЛИЙГ ШИНЖЛЭН ШАЛГАХ ЖУРМЫН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАЛААР
АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙГ БҮРТГЭХ, БҮРТГЭЛЭЭС ХАСАХ ЖУРАМЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ
Серби улстай Засгийн газар хоорондын олон улсын автотээврийн харилцааны тухай хэлэлцээрийг үзэглэнэ
ЗТЯ-ны ТНБД М.Баярмагнай OPEC сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн яам, НҮБ‑ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа”-г хийж байна
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 4 дугаар сарын мэдээ
Төмөр замын салбарт хамтран ажиллах, дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр санал солилцлоо
БНХАУ-тай тээврийн логистикийн асуудлуудыг хамтран шийдвэрлэхээ илэрхийллээ
Монгол Улс Олон улсын автотээврийн хамтын ажиллагааг өргөжүүлж, IRU-тай санамж бичиг байгууллаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Олон улсын тээврийн форумын сайд нарын зөвлөлийн хуралд оролцож байна
Монгол, Азербайжан улс агаарын тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол, Германы тээврийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
Дэлхийн тээвэрт тулгамдаж буй асуудлууд, шинэ чиг хандлага, санхүүжилтын асуудлыг бодлогын түвшинд хэлэлцэж байна
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ