Зам, тээврийн сайд М.Зоригттой цөөн хором ярилцлаа.
-Зам, тээврийн Сайдын шуурхай Хөшигийн хөндийд хуралдсан нь Монголын Засгийн газрын түүхэнд бараг л анхных гэж хэлж болохоор. Учир нь салбарынхаа жинхэнэ ажлын талбар дээр очиж хуралдаанаа хийсэн сайд байхгүй л болов уу?
-Бараг анхных байх шүү.
-Яагаад Хөшигийн хөндийн нисэх буудлын талбайд шуурхай хуралдаанаа хийхээр болов оо?
-Манай салбар бол бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөрүүдтэй, нэг үгээр хэлбэл бүтээлч салбар. Зам, барилгын олон ажлууд хийгдэж байна. Дарга нартай зөвхөн хурлын танхимд суугаад ажил ярих, ажлын талбар дээр очиж танилцаад, асуудлаа газар дээр нь шийдвэрлэх хоёр өөр. Хөшигийн хөндийн шинэ нисэх буудал бол Монгол Улсын хэмжээнд хэрэгжиж байгаа томоохон төслүүдийн нэг. Барилгын ажлыг цаг хугацаанд нь хийж гүйцэтгэхийн тулд гүйцэтгэгч, захиалагч хоёулаа шахаж ажиллах ёстой. Манай энэ төслийнхөн маш сайн ажиллаж байгаа. Ажлын гүйцэтгэл төлөвлөсөн хугацаанаасаа түрүүлж яваа. Гэхдээ Монголын талаас хийж гүйцэтгэх, дутуу ажлууд байгаа учраас энэ удаагийн шуурхайд Сангийн яам, Гааль, татварын ерөнхий газрын дарга нарыг урьж оролцууллаа. Хэд хэдэн асуудлыг ч шийдлээ.
-Тухайлбал, ямар асуудлыг шийдсэн бэ?
-Төслийн барилгын ажлын бараа материалыг хил гаалиар оруулах зөвшөөрөл авахад ЗТЯ, Сангийн яам, Гааль, татварын ерөнхий газрын холбогдох дарга нарын гарын үсэг авдаг. Энэ шат дамжлагыг цөөлөхөөр боллоо. Зам, тээврийн яам бараа, материалын чанар, тоо хэмжээний листийг улиралд, эсвэл сард нэг удаа хянаж, бараа материал хилээр оруулж ирэх тухай бүрт зөвхөн Сангийн яам, ГТЕГ-аас зөвшөөрөл авахаар боллоо. Гааль, татварын ерөнхий газар ч хил дээр 10-аад хоног “саатуулдаг” явдлыг болиулахын тулд холбогдох арга хэмжээг яаралтай авахаар болж байна. Түүнчлэн шинэ нисэх буудлын дагуул хотын асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байх жишээтэй. Ойрын хугацаанд Барилга, хот байгуулалтын сайдтай биечлэн уулзаж, ярилцахаар төлөвлөж байна.
-Шинэ нисэх буудлын талбайд ирж Сайдын шуурхай хуралдаанаа зохион байгуулсны ач холбогдол юу вэ?
-Амралтын өдрийн зав чөлөөгөө тааруулж, нисэх буудлын төслийн ажлын явцтай дэлгэрэнгүй танилцаж авлаа. Танхимд хуралдаад ажил сонсох, талбай дээр ирж үзээд хуралдах хоёр өдөр шөнө шиг ялгаатай. Өмнө очиж байснаас ажил нэлээд урагшилсан байна. Шинэ нисэх буудлын маань дотоод зохион байгуулалт “Инчон” нисэх буудлынхтай ойролцоо, таван ангартай, зорчигч бууж суух 5 хоолойтой байх юм. Онгоц явгалах зурвасыг Хятадын компани хийгээд дуусч байна. Одоо явгалах зурваст үер усны хоолой, гэрэлтүүлгийн ажил л үлдсэн байна.
-Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал хэзээ ашиглалтад орох вэ?
-2017 оны тавдугаар сард ашиглалтад өгөхөөр ажиллаж байна. Гэхдээ төслийн явцаас шалтгаалаад тодорхой хугацаа хэлэх боломжгүй.
-Хөшигийн хөндий рүү тавих хурдны замын ажил юу болж байгаа вэ?
-Олон улсын стандартад нийцсэн хурдны зам тавихын тулд Хятадын хөнгөлөлттэй зээлд хамруулсан. Гүйцэтгэгчээ шалгаруулаад, дөрөвдүгээр сараас ажил нь эхлэх гэж байна.
-Хэчнээн км зам тавих төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Зургийн багийнхан эхлээд зураг төслөө гаргана. Зам төлөвлөлтийн трасс нь албан ёсоор батлагдаагүй байна. Ойролцоогоор 30 км байх болов уу.
-Шинэ нисэх буудал барихад хэдий хэмжээний санхүүжилт, зардал шаардагдсан бэ?
-Өнөөдрийн нийлбэр дүнгээр 560 сая орчим ам.долларын санхүүжилтээр энэ төсөл хэрэгжиж байна. Эзгүй хээр талд бие даасан бүтээн байгуулалт хийж байна. Гаднаас гэрэл цахилгаан, интернэтийн шилэн кабель л авсан.
-Энэхүү бүтээн байгуулалтад хэчнээн монгол хүн гар бие оролцож байна вэ?
-Монголчууд өөрийн гараар анх удаа дэлхийн жишиг онгоцны буудал барьж байна. Туршлагатай гадны ажилчид байх нь тодорхой. Япон улсаас туршлагатай мэргэжилтнүүд авч ажиллуулахаар болсон. Бүтээн байгуулалтад 1500 гаруй монгол хүн гар бие оролцож байна. Энэ нь нийт ажилчдын 85 хувь нь монгол хүн байна.
-Хөрөнгө оруулагч тал ажлаа төлөвлөсөн хугацаандаа хийж байна. Харин манай Засгийн газар үүргээ хэр биелүүлж байна вэ?
-Засгийн газрын төсөл гэдгээрээ тодорхой хэмжээний дэмжлэг бий. Уг төсөл эхэлснээс хойшхи найман жилийн хугацаанд 4 удаа засаг солигдож, 5 дахь сайдаар нь би ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор ажил удааширч, бэрхшээл тулгардаг нь үнэн. Төслийг Зам тээврийн яам, Сангийн яам, Гаалийн ерөнхий газар голлон дэмжиж ажиллах ёстой. Одоогоор Засгийн газраас төсвийн хөрөнгөөр баригдах ёстой гурван барилгын ажил одоо болтол эхлээгүй байна.
-Ямар гурван барилга баригдаагүй байна вэ?
-Захиргааны барилга, карго буюу ачаа шуудан, тээврийн барилга, үйлчилгээний тоног төхөөрөмжийн барилга гэсэн гурван барилга бий. Мөнгө байхгүй биш. Санхүүжилтийг нь гурван жил дараалан төсөвт суулгасан. Гэтэл гүйцэтгэгч компаниа сонгон шалгаруулж чадахгүй өнөөдрийг хүрчихээд байна. Нэг компани сонгогдчихоор ялагдсан компани нь ялсан компаниа шүүхэд өгчихөөд ажил сунжруулах жишээтэй.
-Шинэ нисэх онгоцны буудал хэзээнээс төмөр замтай холбогдох вэ?
-Төлөвлөлтөө маш сайн хийх шаардлагатай. Холимог тээврийн ложистик төвийг энд байгуулъя гэдэг асуудал яригдсан. Алтанбулаг-Зам-Үүдийг холбосон замын төсөл хэрэгжээд явж чадвал шинэ нисэх онгоцны буудлаар дайрч өнгөрөх юм. Улаанбаатарын дундуур явж байгаа төмөр замын төсөл яг энд хэрэгжих юм бол маш сайн бизнес, эдийн засгийн том район бий болгох боломжтой.
| М.Зоригт: Хөшигийн хөндийд баригдах дагуул хотын асуудлаар ойрын хугацаанд БХБ-ын сайдтай уулзана | |
| Зам, тээврийн яам Facebook |
“Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семинар боллоо
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Иргэний нисэхийн салбараас таван ГАВЬЯАТ "төрлөө"
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ “МИАТ” ТӨХК-ИЙН ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ, ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэний нисэхийн салбарын төлөөллүүдтэй уулзлаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Биате Дастелыг хүлээн авч уулзлаа
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЧАА ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ ҮЕИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ"-ын тогтоолын төсөлд санал авч байна.
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Такси үйлчилгээ эрхлэгчдийн дундаас Монгол Улсын Гавьяат тээвэрчин “төрлөө”
Гүйцэтгэлийн үнэлгээ, биелэлт 2025
Стандартын төсөлд санал авч байна.
Зам, тээврийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдээ эрэмбэллээ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ОСОЛ, ЗӨРЧЛИЙГ ШИНЖЛЭН ШАЛГАХ ЖУРМЫН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАЛААР
АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙГ БҮРТГЭХ, БҮРТГЭЛЭЭС ХАСАХ ЖУРАМЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ
Серби улстай Засгийн газар хоорондын олон улсын автотээврийн харилцааны тухай хэлэлцээрийг үзэглэнэ
ЗТЯ-ны ТНБД М.Баярмагнай OPEC сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн яам, НҮБ‑ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа”-г хийж байна
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 4 дугаар сарын мэдээ
Төмөр замын салбарт хамтран ажиллах, дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр санал солилцлоо
БНХАУ-тай тээврийн логистикийн асуудлуудыг хамтран шийдвэрлэхээ илэрхийллээ
Монгол Улс Олон улсын автотээврийн хамтын ажиллагааг өргөжүүлж, IRU-тай санамж бичиг байгууллаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Олон улсын тээврийн форумын сайд нарын зөвлөлийн хуралд оролцож байна
Монгол, Азербайжан улс агаарын тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол, Германы тээврийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
Дэлхийн тээвэрт тулгамдаж буй асуудлууд, шинэ чиг хандлага, санхүүжилтын асуудлыг бодлогын түвшинд хэлэлцэж байна
Олон улсын тээврийн форумын дээд хэмжээний уулзалт Герман улсын Лейпциг хотноо эхэллээ
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ