Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат энэ сарын 22-24-ны өдрүүдэд Дундговь, Өмнөговь аймагт ажиллаж, нутгийн удирдлагууд болон иргэд хөдөлмөрчидтэй уулзлаа. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зам, тээврийн салбарт хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээ болон Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого, Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого, Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр зэрэг хөгжлийн баримт бичгүүдийг танилцуулсан юм. Тэрээр Дундговь, Өмнөговь аймгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааг Засгийн газрын бодлоготой уялдуулах зорилгоор ийнхүү томилолтоор ажилласан байна. Дундговь аймаг нь Улаанбаатар хотоос 280 км-ийн зайд оршдог. Өнгөрсөн оны байдлаар 2,7 сая толгой мал тоолуулсан бөгөөд хүнсний ногоо 44 га талбайд тариалж буй гэх мэт мэдээллүүдийг тус аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ өглөө. Авто замын хувьд аймгийн төв болон Дэлгэрцогт, Луус, Хулд гэсэн сумд Даланзадгад-Улаанбаатарыг холбосон хатуу хучилттай замтай холбогддог. Орон нутагт 15,2 км хатуу хучилттай замтай бөгөөд Улаанбаатар-Мандалговь чиглэлд өдөрт хоёр удаа том оврын автобус зорчигч, тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа талаар танилцуулав.
Засаг дарга О.Бат-Эрдэнэ уулзалтын үеэр улс орны эдийн засгийн нөхцөл хүнд байгаатай адил өмнөх Засаг дарга сар бүр арав гаруй сая төгрөг зарцуулж, найм болон есөн сарын хөрөнгийг ашигласнаар Засаг даргын нөөц хөрөнгө дууссан талаар сайдад уламжиллаа. Тэрээр мөнгөгүй гээд гар хумхиж суулгүй гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийг идэвхижүүлэх тал дээр анхаарал хандуулан ажиллаж байгаа талаар мэдээлэл өгөв. Мөн Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан дээр Арвайхээр-Мандалговь-Говьсүмбэр- Сайншанд чиглэлийн хөндлөн чиглэлийн авто замыг тавиулах зайлшгүй хэрэгцээ шаардлага байгаа тул шийдүүлж өгөхийг хүсэв. Ингэснээр босоо чиглэлийн авто замын ачаалаөл багасч, эдийн засгийн хувьд хэмнэл гарах ач холбогдолтой тул ТЭЗҮ хийгээд өгчихвөл хөрөнгө оруулалт хийгдэх боломжийг судлахаа илэрхийллээ.
Зам, тээврийн хөгжлийн сайд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт бүх аймгийг хатуу хучилттай авто замаар холбох зорилтын дагуу одоо зургаан аймгийг холбох ажил үлдсэн талаар онцоллоо. Авто зам барихдаа үрэлгэн байдлаар хандалгүй, зөв шийдлээр хөрөнгө босгож, хаана ямар замыг, хэрхэн барих, ачаа зорчигч тээврийн асуудал зэргийг нарийн тооцоолох хэрэгтэйг хэлсэн юм.
Сайд Д.Ганбат иргэд хөдөлмөрчидтэй уулзах үеэр тэдний асуултанд хариулж, санал бодлыг нь сонслоо. Уул уурхайн ашигт малтмалыг хэрхэн зөв замаар ашиглаж, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх тал дээр шинэ Засгийн газраас ямар бодлого баримталж байгаа талаар орон нутгийн иргэд ихээхэн ач холбогдол өгч байлаа. Тухайлбал улс орны эдийн засагт өндөр ач холбогдолтой Оюу толгой, Тавантолгой, Эрдэнэт үйлдвэрийн томоохон үйлдвэр, төслүүд хэзээ үр ашгаа өгөх талаар иргэд асуулт асууж, санал бодлоо илэрхийллээ. Мөн Тавантолгойн цахилгаан станц хэзээ баригдаж ашиглалтад орох, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад оруулах асуудал Мэргэжлийн Засгийн газрын зорилтод байгаа эсэх талаар ихээхэн сонирхож байв. Салбарын сайд 2019 он гэхэд тус төмөр зам бүрэн ашиглэлтад орж, тээвэрлэлтээ эхлүүлэх боломжтой талаар иргэдэд мэдээллээ.
.jpg)
Сайд Д.Ганбат орон нутагт ажиллах үеэрээ уул уурхайн тээвэрлэлтийн үйл ажиллагааны зохион байгуулалттай танилцаж, тулгараад буй саад бэрхшээлийг арилгах талаар судлах зорилгоор Өмнөговь аймагт ажилласан. Тэрээр Эрдэнэс Тавантолгой компанийн удирдлагуудтай уулзаж, уурхайн үйл ажиллагаатай танилцлаа. Мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн автозамын нөхцөл байдал, тээвэрлэлтийн үйл ажиллагаа, боомтын нөхцөл байдалтай танилцаж, тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэх талаар арга хэмжээ авч ажиллахаар болов.


Тус чиглэлийн замын ашиглалт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа хангалтгүй түвшинд байгаа тул харилцан уялдаа холбоотойгоор зохион байгуулалтыг сайжруулж, тээвэрлэлтийг боловсронгуй болгох тал дээр цогц арга хэмжээ авах шаардлагатай байгааг онцоллоо. Мөн Гашуунсухайт боомтод тулгараад буй олон асуудал, бэрхшээлийг шийдвэрлэх шаардлага гарсан байгааг хэлж байв. Тэрээр боомтын удирдлагууд болон тээвэрлэгч аж ахуй нэгжийн төлөөлөлтэй уулзаж, тэдний саналыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж шийдвэрлэхээ амласан юм. Салбарын сайдыг Гашуунсухайт боомтод ажиллах үеэр нүүрс тээвэрлэлтийн том оврын машинуудын дараалал тус боомтоос Цагаанхад хүртэл 20 орчим километрийн цуваа үүсгэсэн байлаа. Энэ нь боомтын нэвтрүүлэх хүчин чадал, хяналтын системээс гадна БНХАУ-ын хилийн боомтод үүсээд буй ачаалалтай холбоотойг албаныхан хэлж байв. Үүнийг шат дараатайгаар шийдвэрлэж, нэгдсэн хяналтын системтэй болгож, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулахад анхаарч ажиллахаар боллоо.



| Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Дундговь, Өмнөговь аймагт ажиллалаа | |
| Зам, тээврийн яам Facebook |
“Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семинар боллоо
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Иргэний нисэхийн салбараас таван ГАВЬЯАТ "төрлөө"
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ “МИАТ” ТӨХК-ИЙН ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ, ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэний нисэхийн салбарын төлөөллүүдтэй уулзлаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Биате Дастелыг хүлээн авч уулзлаа
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЧАА ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ ҮЕИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ"-ын тогтоолын төсөлд санал авч байна.
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Такси үйлчилгээ эрхлэгчдийн дундаас Монгол Улсын Гавьяат тээвэрчин “төрлөө”
Гүйцэтгэлийн үнэлгээ, биелэлт 2025
Стандартын төсөлд санал авч байна.
Зам, тээврийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдээ эрэмбэллээ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ОСОЛ, ЗӨРЧЛИЙГ ШИНЖЛЭН ШАЛГАХ ЖУРМЫН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАЛААР
АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙГ БҮРТГЭХ, БҮРТГЭЛЭЭС ХАСАХ ЖУРАМЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ
Серби улстай Засгийн газар хоорондын олон улсын автотээврийн харилцааны тухай хэлэлцээрийг үзэглэнэ
ЗТЯ-ны ТНБД М.Баярмагнай OPEC сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн яам, НҮБ‑ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа”-г хийж байна
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 4 дугаар сарын мэдээ
Төмөр замын салбарт хамтран ажиллах, дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр санал солилцлоо
БНХАУ-тай тээврийн логистикийн асуудлуудыг хамтран шийдвэрлэхээ илэрхийллээ
Монгол Улс Олон улсын автотээврийн хамтын ажиллагааг өргөжүүлж, IRU-тай санамж бичиг байгууллаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Олон улсын тээврийн форумын сайд нарын зөвлөлийн хуралд оролцож байна
Монгол, Азербайжан улс агаарын тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол, Германы тээврийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
Дэлхийн тээвэрт тулгамдаж буй асуудлууд, шинэ чиг хандлага, санхүүжилтын асуудлыг бодлогын түвшинд хэлэлцэж байна
Олон улсын тээврийн форумын дээд хэмжээний уулзалт Герман улсын Лейпциг хотноо эхэллээ
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ