Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат салбарынхаа төлөөллүүдтэй уулзаж, тэдний санал бодлыг сонсон, харилцан санал солилцож, тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар зөвлөлдөж байгаа билээ. Тэрээр өмнө нь иргэний нисэх, төмөр зам, авто тээврийн төлөөллүүдтэй уулзсан бол өнөөдөр авто замынхантай уулзлаа.
Монгол Улсын Засгийн газар эмхлэн байгуулагдсаны 100 хоногийн хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам болон харьяа байгууллагуудын зүгээс хийж хэрэгжүүлсэн ажил, 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хэрэгжүүлэхээр тусгагдсан зорилт, арга хэмжээний талаар салбарынхантай ийнхүү зөвлөлдөж буй юм.
Уулзалтын эхэнд сайд Д.Ганбат авто замын сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх хэрэгцээ, шаардлага улам бүр өсөн нэмэгдэж, авто замын салбарт нэлээдгүй хөрөнгө оруулалт хийгдсэн талаар онцоллоо. Тус яамнаас орон нутагт зорчих нийт иргэдийн ая тухтай байдлыг хангах үүднээс 2016 онд авто замын салбарт улсын төсөв, гадаадын зээл тусламж, концессын хөрөнгө оруулалтаар томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхээр ажиллаж эхэлжээ.
Авто замын сүлжээнд эзлэх хатуу хучилттай авто замын урт 2015 оны байдлаар 44.7 хувьд хүрсэн бөгөөд өнөөдрийн байдлаар Төв, Архангай, Өвөрхангай, Булган, Хөвсгөл, Орхон, Сэлэнгэ, Дархан-уул, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Баянхонгор зэрэг 15 аймаг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбогдсон бөгөөд цаашид энэ ажлыг эрчимтэй үргэлжлүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа аж.
Засгийн газрын 100 хоногийн хугацаанд авто замын салбарын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ерөөгол дээрх 272.7 у/м төмөр бетон гүүр, Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг Өндөрдовын жуулчны баазтай холбох 3.8 км, Улаанбаатар-Мандалговь чиглэлийн автозамыг Өндөрдовын жуулчны баазтай холбох 5.1 км, Налайх-Тэрэлжчиглэлийн 30.2 км нийт 39.1 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулсан байна.
Мөн Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын үлдэгдэл 58 км, Цахир-Тосонцэнгэл чиглэлийн 127.1 км авто замаас 120 км, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замаас 77.8 км-ыг тус тус хэсэгчлэн, мөн Элсэнтасархай-Хархорины Орхоны гүүр чиглэлийн 77 км, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9.8 км нийт 342.6 км хатуу хучилттай авто зам болон Хэнтий аймгийн Баянмөнх сумын Хэрлэн голын 217.2 у/м төмөр бетон гүүрийг тус тус ашиглалтад оруулахаар бэлтгэл ажлыг хангасан талаар сайд танилцуулгадаа дурдлаа.
БНХАУ-ын Засгийн газрын экспортын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Завхан аймгийн төвийг нийслэлтэй холбох замын хэсэг болох Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км, Говь-Алтай аймгийн төвийг нийслэлтэй холбох замын хэсэг болох Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 км хатуу хучилттай авто замын барилгын бэлтгэл ажлыг хангаж, зам барилгын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлжээ.
Мөн Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2 км хурдны замын 0-22.5 дахь км-т авто замын барилгын ажил үргэлжилж байгаа аж.
Ургац тээвэрлэх Шаамар сум-Зүүнбүрэн сум-Цагааннуур сум-Түшиг сум чиглэлийн 109 км хайрган хучилттай авто зам, Ерөө сум-Шандын даваа-Хазайн бригад хүртэлх 40 км хөрсөн зам, Хүдэр сумаас Ерөө сум хүртэлх 50 км сайжруулсан болон хайрган хучилттай авто зам болон Хазайн голын 7 у/м модон гүүрийн засвар арчлалтад шаардлагатай 274.8 сая төгрөгийг 2016 оны улсын төсөвт тусгуулж, засварын ажлыг хийж дуусгасан.
Авто замын бүтээн байгуулалтад шинэ технологи нэвтрүүлэх ажлын хүрээнд БНСУ-ын Барилгын технологийн институцтэй хамтран “Монгол Улсын зам барилгын үйлдвэрлэлд сайжруулсан бүлээн асфальт хольцыг нэвтрүүлэх, нутагшуулах”, “Шилэн мяндсаар хүчитгэсэн асфальтбетон технологийг нэвтрүүлэх, нутагшуулах”, ОХУ-ын Техникийн их сургуультай хамтран “Бүлээн асфальбетон хучилтыг нэвтрүүлэх, нутагшуулах ажлын хүрээнд полимер болон эрдэс нэмэлтийн лабораторийн туршилт”, “Авто зам, гүүрийн барилга, засварын машин механизмын машин цагийн жишиг үнэ тооцох дүрмийг боловсруулах, машин цагийн тарифыг шинэчлэн боловсруулах” норм, судалгааны ажлуудыг тус тус хэрэгжүүлж байна.
Цаашид автозамын салбарт “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр” “Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн хүрээнд дараах зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан байна. Үүнд: Олон улсын болон улсын чанартай авто замын сүлжээн дэх хатуу хучилттай авто замын сүлжээг өргөтгөж, бүх аймгийн төвийг нийслэл хоттой авто замаар холбож дуусгах, Мянганы замын хэвтээ тэнхлэгийн авто замын барих ажлыг үргэлжлүүлэхээр төлөвлөжээ. Мөн Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан авто замын сүлжээг сайжруулах зорилгоор Баянзүрх, Яармаг, Сонсголонгийн гүүр болон Улаанбаатар-Налайх чиглэлийн автозамыг шинээр барих гэнэ. Түүнчлэн Авто замын засвар арчлалтын хугацааг уртасгах, чанарыг сайжруулах, хөрөнгийн эх үүсвэрийг үе шаттай нэмэгдүүлэх юм байна.
Дээрх зорилтын хүрээнд авто замын салбарт ирэх дөрвөн жилд Олон улсын авто замын сүлжээ буюу Азийн авто замын сүлжээний AH4 (баруун босоо тэнхлэгийн авто зам болох Ярант-Улаанбайшинт) чиглэлийн авто замыг бүрэн ашиглалтад оруулах, үлдэж буй зургаан аймаг болох Дорнод, Говь-Алтай, Ховд, Завхан, Увс, Баян-Өлгий аймгийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбож дуусгах, хилийн боомтуудыг аймгийн төвүүдтэй холбох ажлыг эхлүүлж, орон нутгийн хөгжил болон тухайн бүс нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглэгдсэн орон нутгийн чанартай авто замыг үе шаттайгаар барьж байгуулах, нийслэл хотын авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх, хотын баруунаас зүүн, хойноос урд чиглэлд хурдны зам барих, гүүрэн гарц, дугуйн зам барих зэрэг арга хэмжээг тус тус хэрэгжүүлэхээр ирэх 4 жилд хийх ажлын төлөвлөгөөндөө тусгажээ.

Уулзалтын үеэр авто замчид олон чухал санал санаачлага хэлж байсан бөгөөд хамгийн гол нь эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай гэдгийг хэлж байсан юм. Мөн автозамын салбарыг сайжруулахад авто замын сайжруулах хөтөлбөр гаргах хэрэгтэй бөгөөд автозамчидад зориулсан сургалт явуулах, авто замын салбараа тогтвортой байлгах зэрэг чухал асуудал тулгамдаад байгааг хэллээ.

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат автозамын салбарт 2016 онд хүрсэн амжилтаа бататгаж, эхлүүлсэн төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх зорилтдоо хамтдаа хүрэхэд нийт авто замчидтайгаа уялдаа холбоотой хамтран ажиллана гэдгээ уулзалтын үеэр илэрхийллээ.


| Д.Ганбат: Авто замын сүлжээг хөгжүүлэх хэрэгцээ, шаардлага улам бүр өсөн нэмэгдэж байна | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт