Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат салбарынхаа 100 хоногийн үйл ажиллагааны тайланг танилцууллаа. Тэрбээр Монгол Улсын Засгийн газар эмхлэн байгуулагдсаны 100 хоногийн хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам болон харьяа байгууллагуудын зүгээс хийж хэрэгжүүлсэн ажил, 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хэрэгжүүлэхээр тусгасан зорилт, арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм. Шинэ Засгийн газар байгуулагдаж салбарын сайд нар ажлаа хүлээж аваад 100 хоног болж байгаа. Энэ хугацаанд зам, тээврийн салбарын харьяа байгууллагуудын ажлуудыг идэвхжүүлж, Монгол Улсын эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулах томоохон төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагааг эхлүүлэх зэрэг ажилд түлхүү анхаарал хандуулж ажиллаж байгаа талаараа сайд Д.Ганбат онцлов. Ингээд түүнээс зарим асуултад хариулт авснаа хүргэе.
-Засгийн газрын 100 хоногийн хугацаанд Зам, тээврийн хөгжлийн яам тухайлсан ямар ажлуудыг хийж хэрэгжүүлэв?
-Зам, тээврийн салбарт өнгөрсөн жилүүдэд төмөр замын тээврийн салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөж ирсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт удаашралтай байсан. Харин ирэх дөрвөн жилд Монгол Улсын Засгийн газраас төмөр замын нэвтрүүлэн өнгөрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, дамжин өнгөрүүлэх тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулахад анхаарч ажиллана. Мөн Улаанбаатар төмөр замын техникийн шинэчлэлт хийх, БНХАУ, ОХУ-ыг холбосон коридорын тоог нэмэгдүүлэх, Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлыг ашиглалтад оруулж, Ази-Европыг холбох гүүр болгох бодлого баримтлан ажиллаж байна. Дэлхийн эдийн засгийн хөгжилтэй уялдан Ази-Европын хооронд ачааны урсгал нэмэгдэж буй өнөө үед хоёр тивийг холбосон Монгол Улсын автотээвэр, агаарын тээвэр, төмөр замыг хамгийн дөт тээврийн коридор гэж дэлхий нийт харах болсон. Монгол Улсын дэд бүтцийн хөгжил түүний дотор тээврийн салбарын хөгжил улс орны нийгэм, эдийн засагт онцгой ач холбогдолтой учир цаашид ч эрчимжүүлэн хөгжүүлэх шаардлага тавигдаж байна. Төмөр замын тээврээр 2016 оны эхний найман сарын байдлаар 12.377.17 мян тонн ачаа, 7.886.05 мян.зорчигч тээвэрлэсэн судалгаа бий. Засгийн газрын 100 хоногт төмөр замын тээврийн салбарыг хөгжүүлэх ажлын хүрээнд хэд хэдэн ажлыг хэрэгжүүлж эхэлсэн. Тухайлбал, Эрдэнэт-Овоотын төмөр замын урьдчилсан судалгааны ажил, Монгол–Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хэрэгцээнд импортлох дизель түлшийг онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийг батлуулах, Монгол-Тяньжины худалдаа хамтын ажиллагааны хүрээнд Дунзяны чөлөөт худалдааны боомт бүсийн 10 га газарт тээвэр логистикийн төв төслийг хэрэгжүүлэх хамтарсан компанийг байгуулах зэрэг ажлыг хийлээ.
-Мэдээж цаашид хийх ажлын төвлөгөөгөө гаргаж, ажлаа эхлүүлсэн болов уу?
-Цаашид төмөр замын салбарт “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хүрээнд олон зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Үүнд “Шивээхүрэн-Сэхэ”, “Тавантолгой-Гашуунсухайт”, “Хөөт-Бичигт”, “Зүүнбаян-Ханги” чиглэлийн төмөр зам, Оюутолгойн салбар төмөр замын ажлуудыг барьж ашиглалтад оруулах. Улаанбаатар төмөр замын техникийн шинэчлэлт хийж нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, “Богдхан” төмөр замыг барьж байгуулах ажлыг эхлүүлэх, “Эрдэнэт-Овоот” чиглэлийн төмөр замын барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн. Төмөр замын тээврийн салбарт дээрх төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Монгол Улсын экспортын өрсөлдөх чадварыг дээшлүүлж, тээвэрлэх гол ачаа болох нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмалын тээврийн зардлыг бууруулах, уурхайн олборлолт, нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх, орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх, тээвэр логистикийн дэд бүтцийн сүлжээг хөгжүүлэх зэрэг ач холбогдолтой гэж үзэж байна.
-Монгол Улс гадаад зах зээлд нэвтрэхэд чухал үүрэгтэй салбар бол иргэний нисэхийн салбар. Энэ чиглэлд яамны зүгээс ямар ажлыг хийж байна вэ. Мөн Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын ажил хэвийн үргэлжилж байгаа юу?
-Иргэний нисэхийн салбарын хөрөнгө оруулалтын хэмжээ жилээс жилд өсч, агаарын навигацийн болон нисэх буудлуудын дэд бүтцийг сайжруулахад сүүлийн таван жилд гэхэд 150 тэрбум гаруй төгрөг зарцуулсан байна. Жилдээ гурван сая зорчигч нэвтрүүлэх хүчин чадалтай, 617 сая ам.доллараар байгуулж буй Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын бүтээн байгуулалтын ажлыг ирэх оны эхний хагас жилд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Түүнчлэн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд нисэх буудлуудын дэд бүтцийг Олон улсын иргэний нисэхийн байгууллагын стандарт, шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх, алслагдсан бүс, орон нутгийн иргэдэд нийгмийн үйлчилгээ хүргэх зорилгоор орон нутгийн нисэх буудлуудыг үе шаттайгаар өргөтгөж, техник, технологийн шинэчлэлтийг нэвтрүүлэх ажлуудыг гүйцэтгэх шаардлагатай байгаа. Цаашид агаарын тээврийн дотоод, гадаадын сүлжээг нэмэгдүүлэн, орон нутаг, олон улсын нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн аюулгүй, ая тухтай үйлчилгээ үзүүлэх, үнэ тарифийг бууруулах, бага оврын агаарын хөлөг, нисдэг тэрэгний зах зээлийг хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байна.
-Автотээврийн салбарт өнгөрсөн наймдугаар сард Тяньжин боомт–Улаанбаатар-Улаан-Үд хотын чиглэлд туршилтын ачаа тээвэрлэлтийг зохион байгуулсан. Цаашид энэ мэт боломж хэр байгаа бол?
-Автотээврийн хилийн боомтуудыг нээх, зорчигч тээврийн байнгын үйлчилгээг зохион байгуулах, ачаа, зорчигч тээвэрлэх зөвшөөрлийн системийг нэвтрүүлэх, хилийн боомтуудад автотээврийн үйлчилгээг өргөжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Энэхүү ажлын эхлэл болгож Тяньжин боомт–Улаанбаатар-Улаан-Үд хотын чиглэлд туршилтын ачаа тээвэрлэлтийг өнгөрсөн наймдугаар сард зохион байгуулсан. Мөн Дорнод аймгийн Хэрлэн сумаас Хавирга – Ар хашаатын боомтоор ӨМӨЗО-ны Манжуур хотыг хүртэлх зорчигчдын тогтмол тээврийн маршрутыг ирэх сараас эхлүүлэхээр болсон. Түүнчлэн тус яамнаас авто замын бүтээн байгуулалтад шинэ техник, технологи нэвтрүүлэх, бүх аймгийг хатуу хучилттай автозамаар холбох ажлыг эрчимжүүлж байна. Эхний ээлжид ургац тээвэрлэх замуудын засвар арчилгааг хийж, ургац тээврийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхэд анхаарч байна.
| Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замыг ажлыг ирэх онд эхлүүлнэ | |
| Зам, тээврийн яам Facebook |
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семинар боллоо
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Иргэний нисэхийн салбараас таван ГАВЬЯАТ "төрлөө"
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ “МИАТ” ТӨХК-ИЙН ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ, ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэний нисэхийн салбарын төлөөллүүдтэй уулзлаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Биате Дастелыг хүлээн авч уулзлаа
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЧАА ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ ҮЕИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ"-ын тогтоолын төсөлд санал авч байна.
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Такси үйлчилгээ эрхлэгчдийн дундаас Монгол Улсын Гавьяат тээвэрчин “төрлөө”
Гүйцэтгэлийн үнэлгээ, биелэлт 2025
Стандартын төсөлд санал авч байна.
Зам, тээврийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдээ эрэмбэллээ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ОСОЛ, ЗӨРЧЛИЙГ ШИНЖЛЭН ШАЛГАХ ЖУРМЫН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАЛААР
АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙГ БҮРТГЭХ, БҮРТГЭЛЭЭС ХАСАХ ЖУРАМЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ
Серби улстай Засгийн газар хоорондын олон улсын автотээврийн харилцааны тухай хэлэлцээрийг үзэглэнэ
ЗТЯ-ны ТНБД М.Баярмагнай OPEC сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн яам, НҮБ‑ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа”-г хийж байна
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 4 дугаар сарын мэдээ
Төмөр замын салбарт хамтран ажиллах, дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр санал солилцлоо
БНХАУ-тай тээврийн логистикийн асуудлуудыг хамтран шийдвэрлэхээ илэрхийллээ
Монгол Улс Олон улсын автотээврийн хамтын ажиллагааг өргөжүүлж, IRU-тай санамж бичиг байгууллаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Олон улсын тээврийн форумын сайд нарын зөвлөлийн хуралд оролцож байна
Монгол, Азербайжан улс агаарын тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол, Германы тээврийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
Дэлхийн тээвэрт тулгамдаж буй асуудлууд, шинэ чиг хандлага, санхүүжилтын асуудлыг бодлогын түвшинд хэлэлцэж байна
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ