Зам, тээврийн хөгжлийн яамнаас төмөр зам, орон нутгийн автобус, орон нутгийн онгоц зэрэг тээврийн үйлчилгээнд ирэх оны нэгдүгээр улирлаас тасалбар түгээх нэгдсэн систем буюу ТҮЦ машин нэвтрүүлэхээр ажиллаж байгаагаа танилцуулсан билээ. Энэхүү тасалбар түгээх автомат нэгдсэн системийг нэвтрүүлснээр хэрэглэгчид суудлын хуваарь, зорчих өдөр, цаг гэх мэт бүхий л мэдээллээ оруулан тасалбараа цахимаар худалдан авах боломжтой болох юм. Ингэснээр хэрэглэгчдийн цагийг хэмнэх, билетийн кассын ачааллыг бууруулах, хүний нөөцийн зардлыг хэмнэх ач холбогдолтой юм байна. Тасалбар түгээх машиныг томоохон худалдааны төвүүд, аялал жуулчлалын компани, тээврийн товчоо, Төв шуудан гэх мэт олон нийтийн газруудад байршуулахаар төлөвлөжээ. Энэхүү ухаалаг системийг зөвхөн улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнээс гадна дотоодын нислэг, төмөр замын билетийг хамт бичиж, түгээх аж.
Мөн зам, тээврийн салбарын бусад төрлийн лавлагаануудыг дээрх ТҮЦ машинаас авах боломжтой болох юм байна. Тасалбар түгээх машиныг үйлчилгээнд нэвтрүүлэхэд төрөөс ямар нэгэн хөрөнгө оруулах шаардлагагүй бөгөөд хувийн хэвшлийнхэн өөрсдийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр болжээ.
Ирэх оны эхний улирлаас хэрэгжүүлж эхлэх дээрх төслийг бэлтгэл ажлыг хангах хүрээнд Улаанбаатар-Сэлэнгэ-Улаан-Үд чиглэлд төмөр зам болон улс хоорондын автобусаар зорчих холимог тээврийн туршилтыг хийлээ. Туршилтын тээврийг Зам, тээврийн хөгжлийн яам, “УБТЗ”, Авто тээврийн үндэсний төв, “Зэлтэрийн зам” компанийн хамтран зохион байгууллаа. Туршилтын тээврийн зорчигчид Улаанбаатараас Сэлэнгэ аймгийн төв хүртэл галт тэргээр явж, тэндээсээ Улаан-Үд хүртэл “Зэлтэрийн зам” компанийн автобусаар зорчсон юм. Туршилтын тээврийн нээлтийн үйл ажиллагаа Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын төмөр замын вокзалд болж холбогдох албаны хүмүүс энэхүү үйлчилгээний талаар мэдээлэл өглөө. Энэхүү арга хэмжээнд Зам, тээврийн хөгжлийн яамны Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантулга, тус яамны харьяа Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.
Засгийн газрын хоорондын хэлэлцээрийн дагуу 2014 оноос ОХУ руу зорчигчид бизгүй болсноос хойш зорчих урсгал нь 30 орчим хувиар нэмэгджээ. Хоёр улсын хилийн боомт 24 цагаар ажиллаж байгаа хэдий ч үргэлж ачаалалтай байдаг юм байна. Өөрөөр хэлбэл, ямар ч тохиолдолд хилээр нэвтрэх гэж авто машинтайгаа дугаарлан зогсдог гэсэн үг. Ялангуяа, Шинэ жил, Цагаан сарын баярын өмнө ачаалал ихэсч хэдэн км урт дараалал үүсгэдэг ажээ. Харин холимог тээврийг тогтмолжуулснаар энэхүү бэрхшээлийг бууруулах боломжтой юм байна. Учир нь, Улаан-Үд, Итгэлт хамба, Байгаль далайг зорихийг хүссэн иргэд Улаанбаатар хотын аль нэг цэгт байрлах ТҮЦ машинаас тасалбараа захиалж авснаар аяллын цогц үйлчилгээнд хамрагдана. ТҮЦ машинаас авсан тасалбараараа Сэлэнгэ аймгийн төв хүртэл галт тэргээр зорчиж вокзал дээр нь буусан даруйдаа хотоос авсан тасалбараараа автобусанд сууж хүссэн газраа хүрэх юм. Авто вокзал руу ч явах шаардлагагүйгээр шууд холимогт тээвэр хийж буй компанийн автобусанд сууна гэсэн үг. Холимог тээвэр тогтсон цаг хугацааны дагуу явах учраас хувийнхаа машинаар зорчиж буй хүмүүстэй хамт хил дээр дугаарлан зогсохгүйгээрээ давуу талтай. Тасалбар худалдаж авахаас эхлээд хилээр нэвтрэх хүртэл зорчигчдын цаг хугацааг ийнхүү хэмнэхээс гадна эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй байх ажээ.
УБТЗ Улаанбаатараас Сэлэнгэ хүртлэх тасалбарын үнийг 15-20 хувь бууруулах боломжтой бол “Зэлтэрийн зам” компанийн захирал Д.Лхагвачулуун Сэлэнгээс Байгаль далай хүртлэх аяллын зардлаа 25 хувиар бууруулах боломжтой гэж байв. Мөн холимог тээвэр нь иргэдийн аюулгүй байдлыг сайжруулах давуу талтай юм. Сүүлийн үед “Улаан-Үд, Итгэлт хамбын чиглэлд хоёр өдөр, нэг шөнө аялуулна” гэх зар ихээр явах болсон. Энэ нь хурдан шуурхай сайхан аялал мэт боловч Улаанбаатараас зорчигчдоо орой автобусанд суулгаж гараад шөнөжин давхисаар Итгэлт хамбаар дайрч маргааш өдөр нь Улаан-Үдэд хүрдэг байна. Тухайн өдрийнхөө оройдоо буцаж гараад маргааш нь Улаанбаатарт ирдэг ажээ. Аяллын тээвэр хийж буй компани ингэж ачаалалтай ажиллах нь иргэдийн аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй юм.
Мөн зорчигчид нэг талдаа 570 км замыг автобусанд сууж туулах нь амаргүй. Харин холимог тээврээр зорчсоноор хамгийн аюулгүй унаа гэгддэг галт тэргэнд шөнөжин амраад өглөө нь автобусаар аялалаа үргэлжлүүлэх давуу талтай. Ийм олон давуу талтай үйлчилгээг ирэх оны нэгдүгээр улирлаас нэвтрүүлэхээр зам, тээврийн салбарынхан ажиллаж байна. Мөн БНХАУ руу холимог тээврийн туршилт хийхээр төлөвлөж байгаа ажээ.
| Холимог тээвэр иргэдийн цаг, мөнгийг хэмнэнэ | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт