Юуны өмнө танай байгууллагын үйл ажиллагааны тухайд яриагаа эхлүүлэх үү ?
- Миний бие төмөр замын инженер, эрхзүйч мэргэжилтэй. Тус байгууллагын гурав дахь захирлаар томилогдон ажиллаж байна. Төмөр замын тээвэрлэлт, галт тэрэгний хөдөлгөөнийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр хамгийн ашигтай хувилбараар, аюулгүй, шуурхай, богино зайд ажиллуулах нь манай төвийн хүлээсэн үүрэг. Саяхныг хүртэл манай улсын хэмжээнд өөр төмөр замын дэд бүтэц, ийм чиглэлийн байгууллага байгаагүй тул энэ салбарын бүхий л асуудалд Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг улсаа төлөөлөн оролцдог байсан. Энэ ч утгаараа Төмөр замын хэрэг эрхлэх газар УБТЗ-д байрлаж, тэндээ харьяалагддаг. Тус газрын даргын үүрэгт ажлыг УБТЗ-ын дарга хавсарсан хэлбэрээр гүйцэтгэдэг байв. Дараа нь Төмөр замын хэрэг эрхлэх Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болсон. Улмаар дээрх бодлого чиглэлийг нэгдсэн хэлбэрт оруулан Зам, тээврийн яамны харьяанд(хуучнаар) Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрыг байгуулсан. Мөн төмөр замын шинэ хууль гарсантай холбогдуулан Монгол Улсын төмөр замын салбартай холбоотой аливаа асуудалд төрийг төлөөлөн үйл ажиллагаа явуулах үндсэн үүрэг бүхий Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв УТҮГ-ыг байгуулсан юм. Үндсэн үүрэг гэдэг ойлголтыг илүү энгийнээр тайлбарлавал, одоогоор УБТЗ ХНН, "МТЗ" ТӨХК, “БТЕГ” ХХК гээд гурван компани төмөр замын тээвэрт оролцож байна. Дээр нь, Говийн төмөр замууд, Хангимандал-Гашуунсухайт буюу Монголын босоо тэнхлэгийн төмөр зам гэхчлэнгээр шинэ төмөр замын төслүүд эрчимтэй яригдаж байна. Тэгэхээр төмөр замын салбарын үйл ажиллагаа өргөжин тэлэхийн хэрээр адил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд хоорондын үйл ажиллагааг зохицуулдаг газрын үүрэг оролцоо зайлшгүй шаардлагатай гарсан гэсэн үг л дээ.
-"УБТЗ өнөөг хүртэл ачаа тээврийн үйл ажиллагаагаа өөрсдөө зохицуулан хийсээр ирсэн мэргэшсэн байгууллага. Ийм байхад заавал улсын төсөвт үйлдвэрийн газрыг оролцуулах шаардлага юу байна" гэж харах хүмүүс бий?
-Үнэндээ, би ч энэ байгуулагад ирэхээсээ өмнө тийм бодолтой байлаа. Гэхдээ хилийн өртөөд. Тухайлбал, Ерөө өртөөг жишээ татан ярья л даа. Дамжин өнгөрүүлэх ачааны хэмжээ эрчимтэй нэмэгдлээ гэж бодоход Ерөө өртөөний ачааг цаг алдалгүй татаж авч чадах уу, үгүй юу гэдэг эргэлзээтэй шүү дээ. Хатуу нийтэг буюу төмөр замууд хоорондын ачаа солилцох галт тэрэгний хуваарь хэд хэдээрээ бий болохтой зэрэгцээд тээврийн өрсөлдөөн гэдэг зүйл гарч ирнэ. Хэн түрүүлж зах зээлд хүрсэн нь үнэд ордог учраас хэн нэгэн нь давуу байдлаа ашиглан бусад төмөр замынхаа ачааг зориуд хяхаж, боох үйл ажиллагаа гарахыг үгүйсгэх аргагүй. Тиймээс аль компанийн явуулсан ачаа хэний суурь бүтэц дээгүүр, хэр хэмжээний хатуу зурмагт дамжин гарч байна вэ гэдгийг хянах нь чухал. Түүнээс биш байгууллагуудын дотоод үйл ажиллагаа руу нь оролцоод, ажил албыг нь зааварчлаад байна гэсэн үг огт биш юм. Бид УБТЗ ч юм уу "МТЗ"-д очоод галт тэргийг нь удирдаад явах юм шиг өрөөсгөл ойлгож болохгүй. Нэг үгээр хэлбэл суурь бүтэц эзэмшигч нарын хооронд тэгш эрх, тээврийн чиглэлийн үйлчилгээний шударга өрсөлдөөнийг бий болгоход манай байгууллагын гол зорилго оршино. Жишээ нь, би өөрийнхөө ачааг зах зээлд хурдан хүргэхийн тулд бусад байгууллагын ачааг бага, өөрийнхийгөө ахиухан явуулчихаж магадгүй шүү дээ. Дээрээс нь тарифийн шударга өрсөлдөөнийг бий болгох. Энэ нь өнөөдөр төмөр замын салбарт номер нэг асуудал учраас бид өртөө зөрлөгүүдийн эрхзүйн асуудлыг олон улсын хэмжээнд нийцүүлэн боловсруулах, Олон улсын төмөр замын байгууллагатай хамтран зарим нэгэн санамжуудыг орчуулах зэрэг ажлыг гүйцэтгэж байна. Одоогоор манай байгууллага Олон улсын төмөр замын хамтын ажиллагааны байгууллага болон Европын холбооны 17 стандартыг боловсруулан гаргаснаас 10-ыг нь Монгол Улсын үндэсний стандартаар батлуулсан. Түүнчлэн, орчуулсан санамжуудаа Зам, тээврийн хөгжлийн яаманд хүргүүлсэн. Товчхондоо шинэ төмөр замууд байгуулагдаж буй өнөөгийн нөхцөлд Монголын төмөр замын салбарыг олон улсын хэмжээнд удирдах байгууллага байх хэрэгцээ шаардлага бий болж байгаа юм л даа. Тэр байгууллага нь нэгдсэн координат аваад түүнийхээ дагуу Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй төмөр замын бүх компанийг тэгш эрхтэйгээр тээврийн үйл ажиллагаанд оролцуулах, хөндлөнгийн хяналт тавих жишээтэй. Энэ нь аль ч байгууллагад үр ашгаа үзүүлнэ.
-Нөгөөтэйгүүр галт тэрэгний хөдөлгөөнийг зохицуулах зориулалт бүхий удирдлагын төвийг байгуулах төсөл танай дээр яригдаж байгаа юм билээ. Энэ тухайд тодруулна уу?
- Бид УБТЗ болон бусад байгууллагтайгаа хамтын ажиллагааны гэрээ хийсэн. Одоо Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийн байшинг барих гэж байна. Энэ байшинд УБТЗ, "МТЗ", "БТЕГ", цаашид Монгол Улс метротой болбол түүнийх нь хөдөлгөөний удирдлага гээд манай улсын нутаг дэвсгэрт төмөр замын тээврийн үйл ажиллагаа явуулж буй бүх байгууллагын удирлага төвлөрнө. Ийм байгуулага ОХУ, Япон гээд бүх улсад байдаг. Тэгэхдээ бүр хатуу харуул хамгаалалтай, тухайн улсын онцгой объектын нэгд зүй ёсоор тооцогддог. Энэ ч утгаараа манай төмөр замын салбарын галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын нэгдсэн төв олон улсын шаардлагад нийцсэн дээрх хэлбэр рүү шилжих хэрэгтэй. “Энэ барилгыг хамтдаа барья. Дараа нь та нар нүүгээд ир” гэсэн хүсэлтийг бид төмөр замын байгууллагууддаа тавьж байгаа. Ингэснээр нэг төвтэй болж байгаагаас бус тухайн байгууллагуудын дотоод ажилд оролцох гэсэн хэлбэр огт биш юм шүү гэдгийг энд дахин хэлье. Бид зөвхөн төмөр замууд хоорондын харилцан үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналтыг л тавина.
-Манай улсын хэмжээнд төмөр замын радио төвлөрүүлэлт нь бүхэлдээ тоон системд шилжээгүй энэ үед ийм өндөр түвшинд хүрч ажиллах боломж үнэхээр бий гэж үү?
-Манай байгууллага саяхан Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийн ТЭЗҮ-ийг хийгээд дууслаа. Одоо барилгын ажлын санхүүжилт тулгарч байна. Санхүүжилт нь шийдэгдвэл хоёр жилийн дотор л бүрэн хэрэгжинэ. Барилгаа барьсны дараа нь таны асуусанчлан хамгийн сүүлийн үеийн тоон системтэй төхөөрөмжүүдийг байрлуулж, том дата сервирүүддээ шаардлагатай материалуудыг хадгалах хэмжээнд очно гэж төсөөлдөг. Улс нэгэнтээ л ийм хэмжээний хөрөнгө оруулалт хийж байхад бид бүх зүйлээрээ олон улсын шаардлагад нийцэх хэрэгтэй гэж үзэж байгаа. Энэ барилгыг бүр “Ухаалаг Office”гэж нэрлээд байгаа шүү дээ.
-Танай төв байгуулагдснаасаа хойш хэчнээн төслийг гараас гаргав. Мөн цаашид Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын төвийн барилгаас гадна ямар төслүүдийг гардан гүйцэтгэх зорилт тавиад байна вэ?
-Манай байгууллагын үүрэг ач, холбогдол жилээс жилд өндөрсөнө гэдэгт миний бие бат итгэдэг. Жишээбэл, УБТЗ нь Монгол-Оросын тэнцүү хувийг нийлүүлсэн байгуулага. Төмөр замын цариг, хөдлөх бүрэлдэхүүн гээд бүгд адил. Тэгсэн атлаа УБТЗ-ын ачаатай вагоны ОХУ-ын нутаг дэвсгэрээр явуулах асуудал өнөөг хүртэл шийдэгдээгүй. Дээрээс нь Монгол Улсад цор ганц үйл ажиллагаа явуулдаг Зүүнхараа дахь ачааны вагон завсарын депод засварласан вагонуудыг мөн л ОХУ-ын нутаг дэвсгэрээр явуулдаггүй. Улаанбаатар татах хэсгийн хувьд ч мөн адил хүлээн зөвшөөрөгддөггүй. Ийм асуудал олон байна. Ганцхан суудлын вагонууд л ОХУ-ын нутаг дэвсгэрээр явдаг. Үнэн хэрэгтээ Оросын вагон манай улсын нутаг дэвсгэрт эвдэрлээ гэхэд Зүүнхараа дахь ачааны вагон засварын депо л засаад гаргаж байна шүү дээ. Гэтэл манай вагонууд хил дээр очиход хяналтын үзлэг гээд мөнгө төлдөг асуудал байж болохгүй шүү дээ. Энэ нь олон улсын чанарын стандартын сертификат гэдэг ганц зүйлтэй л холбоотой байх жишээтэй. Тиймээс бид дээрх асуудлын араас хөөцөлдөнө. Товчхондоо, олон улсын стандартыг Монгол Улсад нутагшуулах, өөрсдийгөө хүлээн зөвшөөрүүлэх хэмжээнд хүрэхийн төлөө ажиллана. Өөрсдөө хүлээн зөвшөөрөгдсөн цагт манай хөдлөх бүрэлдэхүүн хувь, хувьсгалынх нь хамгаагүй өмнөд хөршид ч, хойд хөршид ч чөлөөтэй нэвтрэх боломж нээгдэнэ. Үүний төлөө бид явах ёстой. Хийсэн ажил гэвэл төмөр замын тээврийн хууль эрхзүйн орчныг сайжруулах, бодлогын баримт бичиг, холбогдох эрхзүйн акт зэргийг боловсруулах чиглэлээр чамгүй ажил хийсэн. Төмөр замын тээврийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дээр ажилласнаас эхлээд олон ажлыг энд дурьдаж болно. Төвийн үйл ажиллагаа одоогоор тогтмол явагдаж байгаа хэдий ч бүрэн утгаараа төгөлдөржиж амжаагүй байна. Бүрэн хүчин чадалдаа хүрч ажилласнаар үр ашиг бүхий тээврийн оновчтой нэгдсэн систем бий болж орчин үеийн дэвшилтэт техник, технологи нэвтэрч салбараа шинэ түвшинд гаргаж ирэх зам нээгдэж байгаа.
| Т.АРИУНБААТАР: ШУДАРГА ӨРСӨЛДӨӨНИЙГ БИЙ БОЛГОХОД МАНАЙ ТӨВИЙН ЗОРИЛГО ОРШИНО | |
| Зам, тээврийн яам Facebook |
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семинар боллоо
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Иргэний нисэхийн салбараас таван ГАВЬЯАТ "төрлөө"
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ “МИАТ” ТӨХК-ИЙН ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ, ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэний нисэхийн салбарын төлөөллүүдтэй уулзлаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Биате Дастелыг хүлээн авч уулзлаа
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЧАА ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ ҮЕИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ"-ын тогтоолын төсөлд санал авч байна.
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Такси үйлчилгээ эрхлэгчдийн дундаас Монгол Улсын Гавьяат тээвэрчин “төрлөө”
Гүйцэтгэлийн үнэлгээ, биелэлт 2025
Стандартын төсөлд санал авч байна.
Зам, тээврийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдээ эрэмбэллээ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ОСОЛ, ЗӨРЧЛИЙГ ШИНЖЛЭН ШАЛГАХ ЖУРМЫН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАЛААР
АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙГ БҮРТГЭХ, БҮРТГЭЛЭЭС ХАСАХ ЖУРАМЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ
Серби улстай Засгийн газар хоорондын олон улсын автотээврийн харилцааны тухай хэлэлцээрийг үзэглэнэ
ЗТЯ-ны ТНБД М.Баярмагнай OPEC сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн яам, НҮБ‑ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа”-г хийж байна
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 4 дугаар сарын мэдээ
Төмөр замын салбарт хамтран ажиллах, дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр санал солилцлоо
БНХАУ-тай тээврийн логистикийн асуудлуудыг хамтран шийдвэрлэхээ илэрхийллээ
Монгол Улс Олон улсын автотээврийн хамтын ажиллагааг өргөжүүлж, IRU-тай санамж бичиг байгууллаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Олон улсын тээврийн форумын сайд нарын зөвлөлийн хуралд оролцож байна
Монгол, Азербайжан улс агаарын тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол, Германы тээврийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
Дэлхийн тээвэрт тулгамдаж буй асуудлууд, шинэ чиг хандлага, санхүүжилтын асуудлыг бодлогын түвшинд хэлэлцэж байна
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ