УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хэрэгцээнд импортлох дизель түлшийг онцгой албан татвараас чөлөөлөх тухай хууль хэрэгжиж эхлэх хүртэл үүссэн 36 тэрбум төгрөгийн өрийг шийдвэрлэх, төмөр замын дэр мод бэлтгэх зөвшөөрөл сэргээх, 10 мянган тонн вагоны хаягдал хар төмрийг экспортлох асуудлыг хэлэлцсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир гишүүн “10 мянган тонн хаягдал төмөр экспортолно гэж байна. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” хаягдал төмрийн боловсруулалт дээр тулгуурлан ажилладаг. Тус үйлдвэрийг дампууруулахгүй гэвэл энэ өгүүлбэрээ авч хаях хэрэгтэй. Дулааны цахилгааны станцуудад вагон өгье гэсэн. Би бас “Эрдэнэт”-ийн захирлаар ажиллаж байхдаа зэсийн баяжмалаа зөөдөг вагонтой болъё гэж байсан удаатай. Энэ мэтээр компани бүр өөрийн гэсэн вагон эзэмшвэл, “Улаанбаатар төмөр зам” байхгүй болно. Мөн төмөр замын дэрийг модоор хийж яах гэж байгаа юм. Дэлхий нийт бетоноор хийж байгаа. Цаашдаа бетон дэрийн үйлдвэрлэлээ өргөжүүлэхээс биш модоо тайрах чиглэл рүү явж болохгүй. Энэ гурван заалтаа авч хаях хэрэгтэй. “Болд төмөр ерөө” өөрсдийнхөө вагоноор төмрийн хүдрээ зөөж эхлэх үү. Энэ болохгүй” гэсэн юм. Харин Б.Дэлгэрсайхан гишүүн “Хоёр жилийн өмнөөс зогссон үйлдвэрт төмрөө өгөөд хэзээ мөнгөө авах юм. Д.Дамба-Очир гишүүн нэг зүйлийг буруу ойлгож байна. ОХУ-ын төмөр зам бүх вагоноо хувьд өгчихсөн. Энэ хамгийн зөв менежмент. Манайх шиг бүх ачааллыг өөр дээрээ үүрдэг төр байхгүй. Төмөр замын ирээдүйн чиг үүрэг бол зам дээгүүр вагон явуулаад мөнгө авдаг болох ёстой. Ингэснээр жинхэнэ утгаараа зах зээлийн зарчимд нийцнэ. Хувийнхан мөнгөтэй байгаад вагон авъя гэвэл бид дэмжих нь зөв. Мөн ОХУ вагон засвараа хувьд өгчихсөн. Ганцхан манайхыг зориудаар ингээд байгаа юм” гэлээ. Бусад гишүүд “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хэрэгцээнд импортлох дизелийн түлшийг онцгой татварын асуудлыг хэрхэн шийдэх талаар тодруулж байлаа. Ажлын хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнэ энэ онд “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хувьд импортын дизель түлшний онцгой албан татварын улмаас 36 тэрбумын өр үүссэн байна. Үүнийг шийдэх санхүүгийн боломж тус нийгэмлэгт байхгүй. Тиймээс тусгайлсан чиглэл оруулсан хэмээн тайлбарласан юм. Үүнтэй холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбаттай ярилцлаа.
-Байнгын хорооны хуралдаанаар Улаанбаатар төмөр замтай холбоотой 36 тэрбум төгрөгийн татварын асуудлыг хөндлөө. Үүнийг чөлөөлөхөөр ярилцаж байгаа юу. Эсвэл тодорхой хуваарийн дагуу нөхөн төлүүлэх үү?
-“Улаанбаатар төмөр зам”-ын хэрэгцээний дизель түлшний онцгой албан татварыг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс чөлөөлөх УИХ-ын тогтоол гарсан. Харин энэ оны хувьд хуримтлагдсан татварын өр нь 36 тэрбум төгрөг байгаа юм. Үүнийг “Улаанбаатар төмөр зам”-ын зүгээс төлөх санхүүгийн боломж байхгүй. Эдийн засгийн хувьд маш хүнд байгаа. Гэхдээ нэгэнт улсын төсөвт суулгасан учраас хуваарийн дагуу төлж барагдуулах хэрэгтэй. “Улаанбаатар төмөр зам” дээр хэрэгжиж буй төслүүдээс хэмнэлт гаргах замаар төлбөрийн чадамжтай болгох боломжтой. Дээр нь ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэх талаар Оросын талтай ярилцаж байгаа. Энэ хэмжээгээр нийгэмлэгийн орлогыг нэмэгдүүлж, 36 тэрбум төгрөгийн татварын өрийг хуваарийн дагуу төлж барагдуулна гэж харж байна.
-“Монголын төмөр зам” компанид ашиглагдахгүй байгаа зүтгүүрүүдийг Улаанбаатарын төмөр замд түрээслүүлэх асуудал яригдсан. Энэ хэр боломжтой вэ?
-2009 онд “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны хурлаар Хятадад үйлдвэрлэсэн зүтгүүрийг гол зам дээгүүр явуулахгүй гэсэн шийдвэр гаргасан байдаг. Тухайн үед “Улаанбаатар төмөр зам”-д өөрийн зүтгүүр хангалттай байсан учраас ийм шийдвэр гаргасан байх. Бэлэн байгаа зүтгүүрийг өнөөдрийг хүртэл ашиглахгүй байгаа шалтгаан нь ердөө энэ. Тэгвэл өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” зүтгүүрийн дутагдалтай болсон байна. Тиймээс ОХУ-аас зүтгүүр түрээслэх санал тавьсан байна лээ. Үүнийг миний бие зогсоосон. Оронд нь нэгэнт худалдаад авчихсан, хэрэглэхгүй байгаа зүтгүүрүүдийг ашиглахыг зорьж байна. Ирэх сарын ихээр Ерөнхий хорооны хурал болно. Тус хурлаар 2009 оны шийдвэрийг цуцалж, “Монголын төмөр зам” компанид бүртгэлтэй байгаа хятад зүтгүүрүүдийг гол шугамын тээвэрлэлтэд ашиглах асуудлыг шийдвэрлүүлэх зорилттой байна. Ингэснээр гаднаас өндөр үнээр түрээслэх бус дотоод нөөц бололцоогоо ашиглан ашиглахгүй байгаа зүтгүүрүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдэнэ.
-УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир төмөр замаас гарсан хаягдал 10 мянган тонн төмрийг Хятад руу экспортлох бус “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т худалдаж ашиглуулах хэрэгтэй гэж байна. Мөн таныг өөрийнхөө асуудлыг оруулж ирлээ хэмээн шүүмжилсэн. Яагаад экспортлохоор болсон юм бэ?
-Энэ бол “Улаанбаатар төмөр зам”-аас оруулж ирсэн санал. Тус нийгэмлэгт 10 мянган хаягдал төмөр цугларсан байна. Үүнийг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т оруулах саналаа тавьсан гэсэн. Тэгэхэд нэг тонныг нь 180 мянган төгрөгөөр авах санал өгсөн байна лээ. Харин Хятадын тал нэг тонныг нь 700 мянган төгрөгөөр авах санал гаргасан. Эдийн засгийн үр ашгийг харгалзан үзэж, “Улаанбаатар төмөр зам”-ын хаягдал төмрийг экспортлох саналыг дэмжиж өгөөч гэж оруулж ирсэн.
-Хаягдал төмрийн экспортоос хэдэн төгрөг олж, юунд зарцуулна гэж тооцоолж байгаа бол?
-Экспортолж олсон валютаараа нийгмийн салбар буюу сургууль, цэцэрлэг, эмнэлэгт хөрөнгө оруулалт хийнэ гэж тусгасан байна лээ.
-Таны зүгээс 2010 онд батлагдсан Төрөөс төмөр замын тээвэрлэлтийн талаар баримтлах бодлогыг учир дутагдалтай гэж танилцуулсан. Улмаар шинэчилнэ гэж ойлголоо. Шинэчилсэн төслөө хэзээ оруулж ирэх вэ?
-Ирэх сард Засгийн газрын хуралдаанаар оруулаад дэмжигдвэл, УИХ-д өргөн мэдүүлнэ. Гэхдээ бүхэлд нь өөрчлөхгүй. Зарим нэг заалтыг нь өөрчлөх зайлшгүй шаардлага бий. Бодлогын баримт бичигт заасан дараалал гэж байгаа. Тиймээс нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай төслийн жагсаалтыг гаргаж, дарааллыг шинэчилнэ. Мөн эдийн засгийн хувьд ач холбогдолтой Зүүнбаян-Хангийн чиглэлийн төмөр замын асуудлыг бодлогод суулган оруулж ирнэ.
-100 хувь Монголын мэдэлд байдаг “Монголын төмөр зам” компани цаашид менежмент хийдэг компани байх уу, эсвэл операторын үүрэг гүйцэтгэх үү гэх асуудал хөндөгдлөө. Салбарын сайдын зүгээс ямар бодлого баримтлах вэ?
-ОХУ-ын Төмөр замуудын нийгэмлэг маш зөв менежмент хийгээд явж байна. Тэр зарчмаар “Монголын төмөр зам” компанийг ажиллуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Тухайлбал, “Монголын төмөр зам” компани өөрөө замаа барьж, суурь бүтцээ эзэмшээд явна. Тиймээс оператор хийх шаардлагагүй. Тавантолгой-Гашуунсухайт, Хөөт-Бичигт зэрэг чиглэлд төмөр зам тавина. Тухай бүрт нь охин компани байгуулж, операторын үүрэг гүйцэтгүүлэх чиглэл барьж байна. Харин тэдгээрийн толгой компани “Монголын төмөр зам” өөрөө суурь бүтцээ эзэмших нь зөв.
-Гурван улсын эдийн засгийн коридорын хүрээнд гурван чиглэл тогтоогоод байгаа. Эдгээр чиглэлийн ажил ямар төвшинд байгаа вэ?
-Эдийн засгийн коридор бол үнэхээр чухал асуудал. Маш зөв менежментээр түргэн шуурхай хөгжүүлж чадвал, манай улсын эдийн засагт онцгой нэмэр болох төслүүд багтсан. Эдийн засгийн коридорын хүрээнд хэрэгжих 32 хөтөлбөрийн талаас илүү нь тээврийн төсөл. Тиймээс энэ асуудлыг ойрын хугацаанд Засгийн газарт оруулж, улмаар УИХ-аар хэлэлцүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, Зүүн болон Хойд коридорын ажлыг нэн тэргүүнд эхлүүлэх шаардлагатай.
-Хамгийн нааштай дуулдаж байгаа нь манай улсын Хойд коридор буюу Эрдэнэт-Овоот-Арц суурийн боомт чиглэлийн төмөр замын төсөл. Энэ төслийн бүтээн байгуулалтын ажил хэзээнээс эхлэх вэ. Компанийн зүгээс ямар төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бол?
-Энэ чиглэлийн ТЭЗҮ удахгүй дуусна. Ирэх сарын дундуур яаманд танилцуулах ёстой. Хөрөнгө оруулагч Австралийн “Aspire Mining” компани барилгын ажлаа ирэх долоон сараас эхлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж буйгаа бидэнд танилцуулсан.
-Тавантолгойн төмөр замын төслийн талаар сүүлийн үеийн мэдээлэл өгөхгүй юү?
-Тавантолгойн уурхай, төмөр замын асуудлыг цогцоор нь шийдэхээр яригдаж байгаа. Өөрөөр хэлбэл, уурхайн хөрөнгө оруулалт, төмөр замын төслийг хамт шийднэ гэсэн үг. Засгийн газраас Ажлын хэсэг байгуулна. Одоогийн байдлаар Хятадын талтай хэлэлцээ хийх асуудал тодорхойгүй хугацаагаар хойшлоод байна. Хэлэлцээ эхэлбэл, Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд иж бүрнээр нь авч үзнэ.
-Одоогийн ТЭЗҮ-ээр төмөр замын чиглэл Хятадынхтай зөрсөн байгаа гэсэн. Энэ бодитой мэдээлэл үү?
-Доод суурь бүтцийн бүтээн байгуулалт 81 хувьтай яваад зогссон. Үүнээс өмнө яригдах асуудал бол Хятадын талтай холболтын цэгийг тохирох шаардлагатай. Гадаад харилцааны яамнаас нот бичиг явуулсан ч хариу ирүүлээгүй байна. Холболтын цэгийг тохирсны дараа Тавантолгойн төмөр замын ТЭЗҮ-г шинэчилж, бүтээн байгуулалтын санхүүжилтийн шийдвэрлэх асуудал яригдана. Бидний зүгээс ирэх хавар бүтээн байгуулалтын ажил эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа.
-Бүтээн байгуулалтын ажил ирэх хавар төлөвлөгөөтэй байгаа эхэлнэ гэлээ. Бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулах ажил эхэлсэн үү?
-Уурхайн олборлогчоор ямар компани орох нь өнөөдрийн байдлаар шийдэгдээгүй. Төмөр замын хувьд доод суурь бүтцийн ажлыг гүйцэтгэсэн 13 компани бий. Тэр компаниудыг үргэлжлүүлэн ажиллуулах бодолтой байгаа. Харин Хятадын талаас оролцох компани хэлэлцээ эхлээгүй учраас тодорхойгүй байна.
Эх сурвалж: Үндэсний шуудан
| Д.Ганбат: Төмөр замын талаар баримтлах бодлогын шинэчилсэн төслийг ирэх сард танилцуулна | |
| Зам, тээврийн яам Facebook |
Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Баярмагнайг томиллоо
БНСУ-ын Хансео их сургуулийн Ерөнхийлөгч Хам Ги Сон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
БНСУ-ын Дуньян их сургууль болон Зам, тээврийн яамны хамтарсан тэтгэлэгт оюутан сонгон шалгаруулах зар
Зам, тээврийн сайдаар Борхүүгийн Дэлгэрсайхан улиран томилогдлоо
Жендэрийн үндэсний хороотой хамтран "Мэдээллийн цаг" арга хэмжээг зохион байгуулав
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах үүрэг бүхий Дэд зөвлөл хуралдлаа
ТАНИЛЦ: Зам, тээврийн салбарт хийгдэж буй онцлох ТАВАН ажил
СТАТИСТИК: Зам, тээврийн салбарын статистик мэдээг танилцуулж байна
Зам, тээврийн яамны хөдөлмөрийн дотоод журам
Автотээврийн салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэх, давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох журмын төсөлд санал авч байна.
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
Бүгд Найрамдах Киргиз улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав
ТЕНДЕРИЙН УРИЛГА
СТАТИСТИК: Зам, тээврийн салбарын статистик мэдээг танилцуулж байна
ЭМГЭНЭЛ
Э.Төрбаяр: Дэд бүтцээ сайжруулснаар навигацийн орлого 1.5 их наядад хүрэх боломжтой
Төмөр замын тээврийн осол, зөрчлийг шинжлэн шалгах журмын төсөл
Зам, тээврийн яам болон Дуньяны Их Сургуулийн хамтарсан тэтгэлэг хөтөлбөрийн танилцуулга уулзалт болно
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 2 дугаар сар/
Иргэний нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа
ОЛОН УЛСЫН ДАЛАЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛ УЛСАД АЖИЛЛАЖ БАЙНА
Ховд аймгийн “Ховд” нисэх буудлыг 4C ангилалын болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төсөл
Хөвсгөл аймгийн “Мөрөн” нисэх буудлыг 4C ангилалын болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төсөл
Дорнод аймгийн “Чойбалсан” нисэх буудлыг 4C ангилалын болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төсөл
Өмнөговь аймгийн “Гурвансайхан” нисэх буудлыг 4D ангилалын болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төсөл
Авлигатай тэмцэх газраас улсын авто замын санд авлигын эрсдэлийн үнэлгээ хийнэ
Даланзадгад-Цогтцэций чиглэлийн төмөр замын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ШААРДАГДАХ ЦЕМЕНТИЙН НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХАД АНХААРНА