-Ачааны терминал Улаанбаатарт байгуулахаар зорьж байна-
Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-БНХАУ-тай төмөр замын зарим төслийн ТЭЗҮ боловсруулахад хамтран ажиллахаар болсон. Эдгээр замыг ямар царигаар барих вэ?
-БНХАУ-ын төрийн өмчит компаниудтай Бичигт-Хөөт, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын ТЭЗҮ боловсруулахад хамтрахаар боллоо. Хятадын тал уг баримт бичгийг үнэ төлбөргүй хийж гүйцэтгэнэ. Эдгээр төмөр зам манай улсын хөгжилд чухал ач холбогдолтой. Тухайлбал, Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн замын төгсгөл Зүүнбаянд хүрдэг. Зүүнбаянгаас цааш Ханги хүртэл зам татсанаар БНХАУ-ын аж үйлдвэрийн төв болох Бугат хүрэх хамгийн дөт зам нээгдэнэ.
Одоогоор Монгол Улс жилд 4-6 сая тонн төмрийн хүдэр экспортолж байна. Уг бүтээгдэхүүн Замын-Үүд, Хятадын Хөх хот, Бугат гэсэн тойрог замаар дамжиж, хүлээн авагчид хүрдэг. Зүүнбаян -Ханги чиглэлд төмөр зам тавьснаар тээврийн зай нь 350 километрээр богиносно. Мөн тээврийн өртөг нэг тонн төмрийн хүдэр тутамд дөрвөн ам.доллараар буурах тооцоо гараад байна. Тэрчлэн зөвхөн төмрийн хүдрээс гадна зэсийн баяжмал тээвэрлэх боломжтой болно. Товчхондоо, ачаа тээврийн дөт зам үүснэ. Бичигт-Хөөт чиглэлийн зам Эдийн засгийн коридорын босоо тэнхлэгийн гол цэгийг дайран өнгөрч байгаа. Босоо тэнхлэгийг холбохын тулд эхний ээлжинд тус замыг барих нь зүйтэй.
-Царигийн тухайд?
-Царигийн хувьд Монгол Улсын эдийн засаг, геополитикт ашигтай байдлыг харгалзана. Бас ачаа тээврийн төрлөөс хамаарч цариг тодорхой болно. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын цариг одоогоор тодорхойгүй. Зураг төсөл, судалгааны ажил нь дууссаны дараа шийднэ. Бичигт-Хөөт чиглэлийн төмөр замын цариг УИХ-ын тогтоолоор тодорхой болсон. Гэхдээ судалгааг хэд хэдэн хувилбараар хийхээр төлөвлөж байна. Дээр хэлсэнчлэн энэ зам нь эдийн засгийн коридорыг дайран өнгөрч байгаа. Тэр утгаар зөвхөн Монголын асуудал биш. Дамжин өнгөрөх тээвэртэй холбоотой. Хятадаас Европ, ОХУ-аас Зүүн Өмнөд Азийг чиглэдэг хоёр хөршийн тээврийг ч тооцох хэрэгтэй. Магадгүй энэ замын ТЭЗҮ бэлэн болсны дараа царигийн өргөн нь илүү тодорхой болох байх.
-Засгийн газар энэ онд төмөр замын хэд хэдэн төслийг хөдөлгөхөөр хэлэлцэж байна. Монголын компаниудын оролцоог хэрхэн хангах вэ. Цаашлаад төмөр замын эзэмшилд ямар бодлого баримтлах бол?
-Ойрын хугацаанд таван чиглэлийн төмөр замын төсөл хэрэгжүүлэх нь зүйтэй гэж харж байна. Тухайлбал, Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл. Энэ төмөр замыг урагшлуулах нь уул уурхайн тээвэрлэлтэд чухал ач холбогдолтой. Тээврийн зардлыг бууруулна. Нөгөө талаас, ачаа эргэлтийн хүчин чадлыг өсгөх давуу талтай.
Үүнээс гадна манай гол шугам болох Хиагтаас Зам- Үүд хүртэлх төмрийн замын нэвтрэлтийг сайжруулах нь чухал. Эдгээр томоохон төслийн санхүүжилтийг улсын төсвөөс гаргахад хүнд. Тиймээс гадаадын зээл, тусламж, хөрөнгө оруулалт татахаас өөр Төмөр замын төслүүдэд төвлөрнө сонголтгүй. Ялангуяа олон улсын хэмжээний замууд энэ чиглэлийн хөрөнгө оруулалт татах илүү боломжтой. Манайд ийм төслүүд бий. Жишээлбэл, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр зам байна. Энэ зам гурван улсын коридорт багтсан.
Үүнээс гадна Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийг замыг дурдаж болно. Өмнийн говьд хэрэгжих энэ төсөлд МАК компани санаачилгатай ажиллаж байгаа. Хувийн хөрөнгө оруулалт татах боломжтой. Тэрчлэн Эрдэнэтээс Кизил хүртэлх төмөр замыг “Aspire mining” компани концессын гэрээгээр барьж байгуулахаар болсон. Зураг төсөл, судалгаа нь энэ онд бүрэн дуусч, барилгын ажил эхлэхээр байна.
-Эдийн засгийн коридорыг урагшлуулахад хүлээгдэж буй хамгийн чухал ажил нь юу вэ?
-Гурван улсын эдийн засгийн коридорт Монгол Улсын дэд бүтцийн салбар онцгой үүрэгтэй. Тэр дундаа төмөр замын төслүүд хамгийн чухал. Өгөөж, ашиг нь ч өндөр. Тиймээс төмөр замын салбарын бүтээн байгуулалтад анхаарч байна. Ингэснээр Эдийн засгийн коридорын хамгийн дөт бөгөөд хямд замыг Монгол Улс бий болгож чадна.
Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт төмөр замын төслүүд багтсан. Энэ хүрээнд төмөр замыг зайлшгүй барьж байгуулах шаардлагатай гэж үзэж байна. Манай эдийн засагт ч, улс хоорондын хамтын ажиллагаанд ч аль болох богино хугацаанд барьж байгуулах нь ашигтай. Тиймээс энэ онд төмөр замын төслүүдэд төвлөрнө. Үүний тулд төслүүдээ ач холбогдлоор нь эрэмбэлнэ.
-Төмөр замаас гадна авто замын салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт татах боломж хэр байна вэ?
-Өнгөрсөн жилүүдэд автозамын салбар хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт татаж чадсан. УИХ-аас баталсан бүх аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбох хөтөлбөрийн хүрээнд зарим аймгийн төвийг хувийн хөрөнгө оруулалтаар холбосон. Зургаан төслийг концессийн гэрээгээр хэрэгжүүлээд байна.
Үүнээс гадна ирэх жилүүдэд дамжин өнгөрөх тээврийг өргөжүүлнэ. Дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээрийг хоёр хөрштэй саяхан зурсан. Энэ төрлийн тээвэр нь автозамын сүлжээнд томоохон дэвшил авчирна гэж найдаж байна. Баруун босоо тэнхлэг буюу Ховдын Цагаан нуураас ОХУ хүртэлх 750 километр замыг үргэлжлүүлэхээр зорьж байна. Одоо 189 км замын ажил үлдээд байгаа. Үүнийг дөрвөн хэсэгт хувааж, хэрэгжүүлнэ. Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжих энэ ажлыг 2017 онд 80 хувьд нь хүргэх зорилт тавиад байна. Өөрөөр хэлбэл замын барилга, байгууламжийг ашиглалтад оруулна. Бусад дагалдах ажлыг ирэх онд үргэлжлүүлнэ. Баруун босоо тэнхлэгийн зам ашиглалтад орсноор авто замын дамжин өнгөрөх тээврийг хэвийн үргэлжлүүлэх боломж бүрдэнэ. Цаашлаад ачааны терминал Улаанбаатарт байгуулахаар зорьж байна. Энэ хүрээнд “Монголшуудан” компани хамтран ажиллаж байна. Шуудангийн үйлчилгээг тээвэртэй уялдуулж, эх орны өнцөг булан бүрт хүрч ажиллахаар зорьж байна.
» Зүүнбаян -Ханги чиглэлд төмөр зам тавьснаар тээврийн зай нь 350 километрээр богиносно.
» Мөн тээврийн өртөг нэг тонн төмрийн хүдэр тутамд дөрвөн ам.доллараар буурах тооцоо гараад байна.
» Энэ онд сум хоорондын нислэгийн тоог нэмэгдүүлэхээр зорьж байна.
-Хиагтаас Замын-Үүд хүртэлх автозамын гол шугамд ямар ажил хийх вэ?
-Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатар- Дархан чиглэлийн замыг дөрвөн эгнээтэй, нэгдүгээр зэрэглэлийн зам болгохоор төлөвлөсөн. Олон улсын дэмжлэгийг ч гол замынхаа өргөтгөл шинэчлэлд татна. Мөн
Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн төслийг өмнө нь Японы дэмжлэгээр хэрэгжүүлж байсан. Энэ замыг олон улсын түвшний тээвэрлэлтийн зам болгохоор зорьж байгаа. Бас дөрвөн эгнээтэй. Урьдчилсан тооцоогоор нэг тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт хойд чиглэлийн замд хэрэг болохоор байна.
-Агаарын тээврийн салбарт ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
-Агаарын тээврийн навигацийн орлогыг нэмэгдүүлэх зорилго тээж байна. Хятадын талтай урьдчилсан хэлэлцээ эхлүүлсэн. Урд хөршийн дотоодын нислэгүүд манай улсыг дайран өнгөрөх бололомжтой. Тухайлбал, Манжуур-Ургенч чиглэлийн нислэг Хятадын өмнөд хэсгээр дамждаг. Манай улсаар дайран өнгөрснөөр нислэгийн хугацаа 30 минутаар багасна. Агаарын шинэ хаалга манайд нээгдэнэ гэсэн үг.
Манай агаарын замаар жилд дунджаар 80-90 мянган онгоц нисдэг. Үүнийг 100 мянгад хүргэхээр зорьж байна. Мөн Япон болон БНСУ-аас Европыг чиглэсэн нислэг манай улсын нутагт дэвсгэрээр өнгөрч болно. Мэдээж эхлээд Хятадын нутгаар дамжиж шаардлагатай. Хэрэв Хятадын талаас үүнд зөвшөөрөл олговол бид навигацийн орлогоо өгсөж болно. Энэ асуудлыг Хятадын талд тавьсан. Үүнээс гадна энэ онд сум хоорондын нислэгийн тоог нэмэгдүүлэхээр зорьж байна.
“Засгийн газрын мэдээ”
| Төмөр замын төслүүдэд төвлөрнө | |
| Зам, тээврийн яам Facebook |
БНСУ-ын Төмөр замын сургуульд тэтгэлэгтэй суралцах БОЛОМЖИЙГ олгож байна
Зам, тээврийн сайд 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж албажуулав
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
Нээлттэй тендер зарлагдлаа
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Баруун-Урт сумаас Бичигтийн боомт хүртэл хатуу хучилттай авто замаар холбосноор Монгол Улсын далайд гарах хамгийн дөт гарц нээгдэнэ
Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай хуулийн төсөлтэй танилцлаа
Зам, тээврийн салбарт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдтэй танилцлаа
Зам, тээврийн сайд Испанийн “Индра” компанийн төлөөлөгчидтэй уулзлаа
Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын төсөл 9.75 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна
Болзошгүй эрсдэлээс сэргийлсэн зөвлөмж хүргүүллээ
Авлигатай тэмцэх газрын мэдээлэл хүлээн авах тусгай дугаар солигдлоо
САЛБАРЫН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ГАЗРЫН ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН 2025 ОНЫ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН МЭДЭЭЛЭЛ
Зам, тээврийн яамны Иргэний нисэхийн салбарын дэд зөвлөлийн хурал боллоо
ЗАСГИЙН ГАЗАР: Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барина
Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
БНСУ-ын Төмөр замын Дуньян Их Сургуулийн "ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР" зарлагдлаа
Зам, тээврийн дэд сайд Г.Ганболд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа
ХУУЛЬ ТОГТООМЖ, ТОГТООЛ ШИЙДВЭРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЙЛАН 2025
ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД ЧИГЛЭЛИЙН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛИЙН БАРИЛГЫН АЖИЛ 9,31 ХУВЬТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА
Б.Дэлгэрсайхан: Хөшигийн хөндийн төмөр зам, навигацын тоног төхөөрөмжийн шинэчлэлийг энэ онд дуусгана
Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын шуурхай хуралдаан боллоо
Зам, тээврийн сайдын 2026 оны эхний шуурхай хуралдаан боллоо
Төрийн дээд одон, медалиар шагналаа
Зам, тээврийн яам тайлангийн хурлаа хийж, ажлын төлөвлөгөөгөө хэлэлцлээ
МОНГОЛ ОРНЫ ЗЭРЛЭГ АМЬТАНД ЭЭЛТЭЙ ШУГАМАН ДЭД БYТЦИЙН ЭРХ ЗYЙН ОРЧНЫ БОЛОН БОЛОВСОН ХYЧНИЙ ЧАДАВХЫН YНЭЛГЭЭ
Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд
2024 ОНД УЛСЫН АШИГЛАЛТАД ХҮЛЭЭЛГЭН ӨГСӨН ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТ
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ШААРДАГДАХ ЦЕМЕНТИЙН НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХАД АНХААРНА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"