Ази, Европыг холбосон хамгийн дөт замналыг албан ёсоор нээв
“Азийн авто замын сүлжээгээр автотээвэрлэлт гүйцэтгэх тухай хэлэлцээр”-т гарын үсэг зурав.
НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын гишүүн орнуудын Тээврийн сайд нарын бага хурал Москва хотноо энэ сарын 5-9-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Энэхүү бага хурлын үеэр Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хооронд байгуулах “Азийн авто замын сүлжээгээр автотээвэрлэлт гүйцэтгэх тухай хэлэлцээр”-т гарын үсэг зурав.
Монгол Улсын зам, тээврийн салбарт анх удаа хоёр найрамдалт хөрштэйгөө Азийн авто замын сүлжээгээр тээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын 3 талт хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Энэ бол 2016 оны 06 дугаар сард Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын баталсан “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд хийгдэж буй хамгийн анхны гэрээ хэлэлцээр гэдэг утгаараа өндөр ач холбогдолтой юм.
Энэ хэлэлцээр нь Монгол, Орос, Хятад гурван улсыг дамжин Ази, Европыг холбосон хамгийн дөт замналыг албан ёсоор нээж байгаа бөгөөд бүс нутгийн хэмжээнд худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмрийг оруулна.
Автотээврийн салбарын эрх зүйн зохицуулалтыг сайжруулах хүрээнд:
· Автотээврийн тухай хуулийг шинэчлэн найруулахаар хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулан батлуулсан;
· Автотээврийн салбарын ажилчдын ажил мэргэжлийн, Ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслийг дахин боловсруулах үйлдвэрлэл, Автотээврийн салбарын нэр томьёо, Суудлын автомашины хүүхдийн суудлын хамгаалах хэрэгсэл, Сургуулийн хүүхдийн автобус, Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтын төв, Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллага зэрэг 20 стандартыг шинээр боловсруулан батлуулсан.
Тяньжин боомт-Улаанбаатар хот-Улаан-Үд хот хооронд олон улсын ачаа тээвэрлэлтийг туршилтаар зохион байгуулав

Монгол, Орос, Хятад гурван улсын Засгийн газар хооронд “Азийн авто замын сүлжээгээр тээвэрлэлт гүйцэтгэх тухай” хэлэлцээр байгуулах ажлын хүрээнд Монгол Улсын Зам, тээврийн сайдын 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 17 дугаар тушаалын дагуу Азийн авто замын сүлжээний 3-р авто зам (AH-3 коридор)-ын дагуу “Тяньжин боомт - Улаанбаатар хот - Улаан-Үд хот”-ын чиглэлд олон улсын туршилтын ачаа тээвэрлэлтийн ажиллагааг 2016 оны 08 дугаар сарын 13-наас 26-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулсан.
Энэхүү АН-3 коридорын дагуу хийгдэх тээвэрлэлт нь гурван улсын эдийн засаг, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх төдийгүй Ази, Европыг холбосон томоохон гүүр болж эдийн засаг, бизнесийн таатай орчин нөхцлийг бүрдүүлэх олон давуу тал, үр ашгийг үзүүлэх чухал ач холбогдолтой юм.
Туршилтын тээвэрлэлтийн хугацаанд ОХУ-ын цувааг тосохоос эхлэн, БНХАУ-ын цувааг гаргаж өгөх хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт 4080 км, БНХАУ-ын нутаг дэвсгэрт 1800 км, ОХУ-ын нутаг дэвсгэрт 468 км буюу нийт 6348 км замыг туулсан байна.
Улаанбаатар – Сэлэнгэ – Улаан-Үүд чиглэлд улс хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг холимог тээврийн төрлөөр зохион байгуулав

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.222-т “эрэлтэд нийцсэн, хүрээлэн байгаа орчинд ээлтэй тээврийн ухаалаг систем нэвтрүүлэх”, Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Тээврийн ажлын хэсгийн 2016 оны 12 дугаар хуралдааны протоколд тусгагдсан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас ОХУ-ын Улаан-Үүд хотын чиглэлд зорчигчдын байнгын тээврийн үйлчилгээг эхлүүлэхтэй холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 68 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг холимог тээврийн үйлчилгээг 2016 оны 10 дугаар сарын 27-30-ны өдрүүдэд туршилтаар зохион байгуулав.
Туршилтын тээвэрлэлтийг зохион байгуулах ажлын хүрээнд тасалбар түгээх автомат машин турших, Улаанбаатар – Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум–Улаан-Үүд чиглэлд төмөр замын тээвэр, автотээврийн төрлүүдээр хамтарсан туршилтын тээвэрлэлтийг зохион байгуулсан бөгөөд 2017 оноос тогтмол үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байна.
Улс, хот хоорондын нийтийн тээвэрээр зорчих тасалбар борлуулах автомат машины үйлчилгээг нэвтрүүлэхээр боллоо

Улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ өсөн нэмэгдэж байгаа өнөө үед иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлж тасалбар түгээх үйл ажиллагааг хөнгөвчлөх, тээврийн үнэ тарифын хөнгөлөлт үзүүлэх замаар TYM /ticket vending machines/-аар нэг загварын тасалбар олгох үйлчилгээг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.
Энэхүү ажлын хүрээнд төмөр зам, автотээврийн байгууллагууд хамтран дээрх үйлчилгээг нэвтрүүлэх талаар санал нэгдсэн бөгөөд үйл ажиллагааны онцлог, нөхцөлийг тооцож, цахим мэдээллийн мэргэжлийн ажилтнуудыг баг болгон ажиллуулахаар тогтов.
Улс хоорондын зорчих тасалбар захиалах үйлчилгээг нэвтрүүлснээр зорчигчдыг тав тухтай, аюулгүй тээвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх, найдвартай үйлчилгээгээр хангагдах нөхцөл бүрдэх ач холбогдолтой юм.
Улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний авто паркийг шинэчлэх ажлыг эхлүүлэв
Сангийн яамтай хамтарч БНСУ-ын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газрын хоорондын зээлийн хэлэлцээрийн хүрээнд “Улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх зээлийн хэлэлцээрийг байгуулав. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд БНСУ-ын Хюндай маркын 43 автобус нийлүүлэгдэн 2016 оны 06 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан АСЕМ-ийн хурлын үеэр зочдын үйлчилгээнд авч ажиллуулсан. Улс хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд төрөөс үзүүлж буй анхны томоохон дэмжлэг болсон.
Салбарын статистик мэдээлэл
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)


| Автотээврийн салбарын 2016 оны онцлох ажлууд | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт