Хэзээ ашиглалтад орж, монголчуудад үр ашгаа өгөхийг нь өнөөдөртөө хэлж мэдэхгүй ч төмөр замын транзит тээврийн шинэ коридор байгуулах ажил идэвхижлээ. Сүхбаатар, Дорнод аймгийн нутгаар дамжуулан БНХАУ, ОХУ-ыг төмөр замаар холбох мега төслийн эхлэл нь Хөөт-Бичигтийн чиглэлд ган цариг зурайлгах юм. Энэ чиглэлд төмөр зам тавих санхүүжилтийг хараахан шийдвэрлэж чадаагүй байгаа ч Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат “Барилгын ажлыг энэ хавраас эхлүүлнэ” гэж зоримог дуугарч байна. Цаг агаар дулаарахаас өмнө санхүүжилтийг нь шийдвэрлэж чадна гэсэн итгэл түүнд байгаа бололтой.
Хөөтийн бүлэг ордоос Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бичигтийн боомт хүртэл 234 км зайтай. Ийм зайд нарийн буюу 1435 мм-ийн өргөнтэй төмөр зам тавихад 1.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Зам, тээврийн хөгжлийн яамныхан Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр уг төслийг хэрэгжүүлэхээр ерөнхийдөө тохиролцоод байна. Зээлийн ямар хэлбэрийг сонгохыг Сангийн яамныхан шийдэх аж. Тиймээс шаардлагатай бүх баримт, материалаа тус яаманд хүргүүлж, ямар шийдэлд хүрэхийг нь хүлээж байгаа гэнэ.
Чойбалсангаас Бичигт хүртэлх төмөр зам тавих төслийн суурь судалгааг хийж дуусгасан. Тодруулбал, Япон улсын “Ниппон коэй” компани археологи, геологи, палеонтологийн судалгаа, техникийн зургийг нь 2015 онд хийжээ. Улмаар Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын техник, эдийн засгийн үндэслэлийг Хятадын Зураг төслийн гуравдугаар хүрээлэн боловсруулсан. Манайхан үнэ тохиролцоод ТЭЗҮ-ийг нь худалдаад авчихвал ажил эхлүүлэхэд ямар нэгэн саадгүй юмсанж. Мэдээжийн хэрэг энэ төслийг хэрэгжүүлэгч гол компани нь “Монголын төмөр зам” байх юм.
Яагаад чухам Хөөт гэдэг газрыг сонгож, зүүн коридорын төмөр замыг хэсэгчлэн барьж буй нь учиртай. Тэндээс уг төмөр замаар эрдэс, түүхий эд экспортлохоор зэхэж байгаа. Хөөт болон төмөр зам дагуух ордууд 556 сая тонн эрдэс баялгийн нөөцтэй нь баттай тогтоогджээ. Тэгвэл тэдгээр ордын бодитой нөөц нь нэг, боломжит нь гурван тэрбум тонн хүрдэг гэнэ.
Өөрөөр хэлбэл, Хөөт-Бичигтийн төмөр замын дагуух ордуудын нөөц цаашид нэмэгдэх магадлал тун өндөр гэсэн үг. Гянтболд, цайр, хайлуур жонш, ураны хүдэр, хар тугалга, газрын тос, төмрийн хүдэр, занар, зэс, молибден, нүүрсний орд газар төмөр замын дагуу оршдог аж. Зонхилох нь нүүрсний нөөц юм байна. Хөөтийн бүлэг орд 300 сая тонн хүрэн нүүрсний нөөцтэй гэсэн баримт бий. Хүрэн нүүрсийг боловсруулж, шатахуун, хий гаргаж авахад хялбар. Нүүрсээ боловсруулбал төмөр замаар тээвэрлэх ачааны хэмжээ нэмэгдэх магадлалтай аж.
Зүүн коридорын илүү том зорилго нь транзит тээвэр юм. Дамжуулан өнгөрүүлэх тээвэр хийхгүй юм бол энэ чиглэлд төмөр зам тавиад ашиг гарахгүй гэж албаныхан тооцжээ. Хөөт, Чойбалсан чиглэлийн ордуудын экспортын эрдэс, түүхий эдийг тээвэрлэхээс гадна дор хаяж таван сая тонн ачаа дамжуулан өнгөрүүлэхгүй бол энэ төмөр зам нэмэргүй гэнэ. Гол ашиг нь транзит тээврээс орж ирнэ гэж тооцож байгаа тул жилд 25 сая тонн орчим ачаа тээвэрлэх хүчин чадалтай төмөр зам тавихаар төлөвлөсөн байна.
Чойбалсангаас хойд хөрштэй хил залгах Эрээнцавын боомт хүртэл “Улаанбаатар төмөр зам” компанийн мэдлийн 400 орчим км төмөр зам бий. Бичигтээс Чойбалсан хүртэл төмөр зам тавьж байж зүүн коридор бий болно. Тэгэхээр Хөөт-Чойбалсан чиглэлд зам тавих бас нэгэн төсөл хэрэгжүүлэх шаардлагатай. УИХ- аас 2014 онд баталсан 64 дүгээр тогтоолд Чойбалсан-Хөөт чиглэлийн төмөр замыг өргөн буюу 1520 мм-ийн царигтай тавихаар тусгасан.
Эрээнцав-Чойбалсан чиглэлийн төмөр зам өргөн царигтай. Тэгэхээр Хөөтөд өргөн, нарийн цариг уулзана гэсэн үг. Тиймээс тэнд шилжүүлэн ачих терминал байгуулах нь дамжиггүй. Өнөөдрийн төсөөллөөр Хөөт нь уул уурхайн болон тээвэр ложистикийн зангилаа өртөө болох юм. Чойбалсангаас Хөөт хүртэл 192 км зайтай.
Энэ чиглэлд төмөр зам тавих ТЭЗҮ-ийг Хятадын CREC компани үнэ төлбөргүйгээр хийж өгөхөөр “Монголын төмөр зам”-тай санамж бичиг байгуулсан. Хятадууд ТЭЗҮ-ийг 2017 оны зургадугаар сард дуусгахаа амлажээ. Дээрх хоёр чиглэлийн төмөр замыг тавихаас гадна Эрээнцав-Чойбалсан чиглэлийн төмөр замыг засварлачихвал жилд 20 гаруй сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай транзит тээврийн коридор бий болно.
Манайхан төмөр зам, авто замын транзит тээврийг хөгжүүлэх “Талын зам” санаачилгаа хоёр хөршийнхөө Төрийн тэргүүнүүдэд танилцуулсан. Улмаар гурван улсын Ерөнхийлөгчийн уулзалтаар талууд “Талын зам” төслийг хэрэгжүүлэхээр тохиролцоод байгаа билээ. Төслийн нэг чиглэл нь төмөр замын зүүн коридор. Мөн Засгийн газрын 2016-2020 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө энэ чиглэлд төмөр зам тавих зорилт багтсаныг дурдах нь зүйтэй. Энэ коридорыг бий болгосноор Манжуурын төмөр замтай шууд өрсөлдөнө.
Үндсэндээ Манжуурын төмөр замаар тээвэрлэдэг ачаанаас хуваалцаж байж энэ төсөл ашигтай ажиллах юм. Манжуурын төмөр замаар 2012 онд 28.5 сая тонн ачаа ОХУ руу тээвэрлэсэн баримт бий. Үүнээс дор хаяж таван саяыг нь “урвуулах” учиртай. Манайхаар дамжуулан тээвэрлэхэд гаалийн бүрдүүлэлт хоёр удаа хийх сул тал бий. Гэвч давуу тал нь олон. Хамгийн том давуу тал нь газар дөтлөх юм.
Хятадын зүүн эргийн далайн боомтуудаас Манжуураар ачаа тээвэрлэснээс манайхаар өнгөрүүлсэн нь 700-800 км-ээр дөт аж. Хэрэв 10 сая тонн ачаа манайх нутгаар дамжуулбал компаниуд 150 сая ам.доллар хэмнэх тойм тооцоо гарчээ. Манайхан гаалийн шалгалтаа шуурхай болгож, Хөөтөд дугуй солих технологитой терминал барин, транзит тээврийн өрсөлдөхүйц хураамж санал болговол Манжуурын төмөр замаас илүүтэй сонирхол татах нь гарцаагүй.
ОХУ, БНХАУ-ын гадаад худалдааны эргэлт 100 тэрбум ам.доллар байгаа. Хоёр улсын Засгийн газар худалдааны эргэлтээ 200 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьсан. Энэ нь транзит тээврийн үйлчилгээ үзүүлж, их мөнгөний урсгалаас шанагаар утгаж авах боломжийг Монгол Улсад олгож буй юм.
Бичигт нь газар зүйн байршлаараа Хятадын зүүн эрэгтэй хамгийн ойр боомт. Өмнө нь АНУ-ын “Маккензи” компаниар Хөөт-Бичигтийн төмөр замаар Тавантолгойн коксжих нүүрсийг далайн боомт руу тээвэрлэх боломжийг судалж байлаа. Тэгвэл өдгөө зүүн коридорын эдийн засгийн өгөөжид Тавантолгойг оруулж тооцохоо больж, транзит тээврийг гол тулгуураа болгов. Цаг үе хийгээд монголчуудын амбийц ийн өөрчлөгджээ.
Эх сурвалж: Өнөөдөр сонин
| Төмөр замын транзит тээврийн шинэ коридор байгуулах ажил идэвхжлээ | |
| Зам, тээврийн яам Facebook |
БНСУ-ын Дуньян их сургууль болон Зам, тээврийн яамны хамтарсан тэтгэлэгт оюутан сонгон шалгаруулах зар
Зам, тээврийн сайдаар Борхүүгийн Дэлгэрсайхан улиран томилогдлоо
Жендэрийн үндэсний хороотой хамтран "Мэдээллийн цаг" арга хэмжээг зохион байгуулав
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах үүрэг бүхий Дэд зөвлөл хуралдлаа
ТАНИЛЦ: Зам, тээврийн салбарт хийгдэж буй онцлох ТАВАН ажил
СТАТИСТИК: Зам, тээврийн салбарын статистик мэдээг танилцуулж байна
Зам, тээврийн яамны хөдөлмөрийн дотоод журам
Автотээврийн салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэх, давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох журмын төсөлд санал авч байна.
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
Бүгд Найрамдах Киргиз улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав
ТЕНДЕРИЙН УРИЛГА
СТАТИСТИК: Зам, тээврийн салбарын статистик мэдээг танилцуулж байна
ЭМГЭНЭЛ
Э.Төрбаяр: Дэд бүтцээ сайжруулснаар навигацийн орлого 1.5 их наядад хүрэх боломжтой
Төмөр замын тээврийн осол, зөрчлийг шинжлэн шалгах журмын төсөл
Зам, тээврийн яам болон Дуньяны Их Сургуулийн хамтарсан тэтгэлэг хөтөлбөрийн танилцуулга уулзалт болно
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 2 дугаар сар/
Иргэний нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа
ОЛОН УЛСЫН ДАЛАЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛ УЛСАД АЖИЛЛАЖ БАЙНА
Ховд аймгийн “Ховд” нисэх буудлыг 4C ангилалын болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төсөл
Хөвсгөл аймгийн “Мөрөн” нисэх буудлыг 4C ангилалын болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төсөл
Дорнод аймгийн “Чойбалсан” нисэх буудлыг 4C ангилалын болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төсөл
Өмнөговь аймгийн “Гурвансайхан” нисэх буудлыг 4D ангилалын болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төсөл
Авлигатай тэмцэх газраас улсын авто замын санд авлигын эрсдэлийн үнэлгээ хийнэ
Даланзадгад-Цогтцэций чиглэлийн төмөр замын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
“ГОВИЙН БҮСИЙН ХӨГЖИЛ-2026: ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан "Монголын төмөр зам" ТӨХК-ийн ажилчидтай уулзлаа
Төмөр замчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд бодлогоор дэмжинэ гэв
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ШААРДАГДАХ ЦЕМЕНТИЙН НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХАД АНХААРНА