Зам тээвэр хөгжлийн яамны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга С.Мөнхнасан Хөшигийн хөндий олон улсын нисэх буудлын бүтээн байгуулалтын талаар ярилцлаа.
-Хөшигийн хөндий олон улсын нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын явцтай Зам тээврийн хөгжлийн яам болон улсын комисс ажиллаж нэлээд зөрчил илэрснийг мэдээлсэн. Одоо ямар ажлууд хийгдэж, бүтээн байгуулалт ямар шатандаа явж байна вэ?
-Хөшигийн хөндий олон улсын шинэ нисэх буудлыг гэрээний дагуу Японы талын гүйцэтгэгч компаниас нэгдүгээр сард Зам тээвэр, хөгжлийн яам хүлээн авсан. Үүнээс өмнө Иргэний нисэхийн газраас техникийн комисс ажилласан. Дараа нь сайдын тушаалаар улсын комисс ажилласан. Улсын комисс болон техникийн комиссын шалгалтаар нэлээд зөрчил гарсан. Гарсан зөрчлийг шалгалтын явцад арилгаж, монголын талд Хөшигийн хөндий нисэх буудлын гол барилга байгууламжийн ажлыг хүлээлгэн өгсөн. Зарим зөрчлүүд дулааны улиралд хийх шаардлагатай учраас түр хойшлуулсан. Гэхдээ үндсэн үйл ажиллагаанд ашиглагдах барилга байгууламжууд гэрээний дагуу хийгдэж дууссан байна.
-Комиссын шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгасан гэлээ. Ингэснээр Хөшигийн хөндий нисэх буудал хэзээнээс албан ёсоор ажиллаж эхлэх юм бэ?
-Илэрсэн зөрчлөөс хамаараад үйл ажиллагаа эхлэхгүй байгаа зүйл байхгүй. Хөрөнгө оруулагч нартай хийсэн гэрээний дагуу зөвхөн нисэх буудлын барилга байгууламжийг хүлээн аваад байгаа. Ойролцоогоор 30 гаруй барилга байгууламжийг ашиглалтад оруулж байна. Цаашид эдгээр барилга байгууламжийг нислэгийн үйл ажиллагаанд бэлдэх шаардлагатай байгаа. Нислэгийн тоног төхөөрөмжийг суурилуулах, турших, байгууламжийг тохижуулах, хэрэглэгчдэд үйлчлэх цэгүүдийг тогтоох зэрэг олон ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж байна. Урьдчилсан төлөвлөгөөгөөр Хөшигийн хөндий олон улсын нисэх буудал 2018 оны тавдугаар сард үйл ажиллагаагаа эхлүүлж, зорчигчид хүлээн авахаар тооцож байна. Ер нь олон улсын жишгээр шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулахад хамгийн багадаа нэг жилийн бэлтгэл ажил зайлшгүй шаардлагатай байдаг. Бүх барилга байгууламжийн нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг хангах үндсэн ажилд нэлээд хугацаа шаардана.
-Шинэ нисэх онгоцны буудлыг дагасан бүтээн байгуулалтын ажлууд хийгдээгүйгээс ашиглах хугацаа хойшилж байна уу. Тухайлбал, нисэх буудал руу тавих хурдны замын бүтээн байгуулалт дуусаагүй байгаа шүү дээ?
-Шинэ нисэх онгоцны буудлын гол байгууламж нь Японы хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн. Хоёрт, төсвийн хөрөнгө оруулалтаар зарим байгууламжийн бүтээн байгуулалтыг хийх ёстой. Үүнээс гадна нэмэлт зээлээр санхүүжиж байгаа ажлууд бий. Тухайлбал, зорчигч, ажилчдад зориулсан дулаан грааж, лэндшафтын ажлууд, навигацийн тоног төхөөрөмжийг суурилуулах ажил ид хийгдэж байгаа бөгөөд нэмэлт зээлээр хэрэгжих ажлууд энэ оны аравдугаар сард дуусна. Төсвийн хөрөнгөөр захиргааны барилга, авиадромын засвар үйлчилгээний төнөг төхөөрөмжийн барилга, ачаа шуудан үйлчилгээний барилгыг барина. Одоогоор төсвийн хөрөнгө оруулалт нь шийдэгдэж, барилгын ажил 40 гаруй хувьтай байна. Энэ жилдээ багтаж ашиглалтад оруулах боломжтой. Түүнчлэн гуч гаруй км хурдны замыг Хятадын хөнгөлөлттэй зээлээр барьж байгаа бөгөөд газар шорооны ажил дуусах шатандаа орсон. Гэрээгээр хурдны замыг 2018 оны аравдугаар сард ашиглалтад оруулах хуваарьтай ч яамны зүгээс нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэх 2018 оны тавдугаар сард хамтад нь ашиглалтад оруулах чиглэлийг гүйцэтгэгч талд чиглэл өгсөн. Агаарын хөлгийн ангарын байгууламжийг агаарын тээврийн компаниуд өөрсдөө барьж байгуулахаар төлөвлөж байсан. Түүнчлэн катрингийн байгууламжийг хувийн хэвшлийнхнээр бариулахаар төлөвлөж байсан. Гэхдээ эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байснаас шалтгаалан эдгээр байгууламж баригдаж эхлээгүй байна. Цаашид санхүүжилтийг нь шийдвэрлэх нэлээд хэдэн хувилбарыг судалж байна.
-Нисэх онгоцны буудлыг түшиглэн Төв аймгийг дагуул хот болгоно гэж ярьдаг. Энэ чиглэлд шинэ төсөл, санаачилга бий юу?
-Иргэний нисэхийн салбарт баримтлах бодлогод тусгаснаар шинэ нисэх буудлыг зорчигч тээврийн зангилаа төв болгох, эдийн засгийн чөлөөт бүс болгох, дагуул хот бий болгох зэрэг олон асуудал багтсан. Шинэ нисэх буудлыг түшиглэн дагуул хот байгуулах ерөнхий төлөвлөгөөг 2009 оноос хийсэн. Үүнийг шинэчилж, тодотгохоор Барилга хот байгуулалтын яаман дээр Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Нисэх буудалтай зэргэлдээ Төв аймгийн төлөвлөлт, цаана нь баригдаж байгаа "Майдар эко сити", Богд хаан төмөр зам, Босоо тэнхлэгийн хурдны замын төслүүдтэй уялдуулан хот төлөвлөлтийг шийднэ.
-Шинэ нисэх буудлын хүчин чадал болон давуу талаас дурдвал?
-Шинэ нисэх буудал ашиглалтад орсноор нислэгийн аюулгүй байдал олон улсын шаардлагад бүрэн нийцнэ. Чингис хаан нисэх онгоцны буудал нь хөөрөх, буух нэг чиглэлтэй. Хойноосоо хөөрч, хойноосоо буудаг учраас цаг агаарын тааламжгүй үед олон улсын нислэгүүд цуцлагдах, хойшлох зэрэг эдийн засгийн хувьд хүндрэлтэй байдал үүсдэг. Тэгвэл Хөшигийн хөндийн нисэх буудал нь 2 талаасаа зэрэг онгоцнууд хөөрч буудаг байх салхины болон геологийн тооцоололттойгоор байгуулагдсан байна. Одоо байгаа нисэх буудлын хөөрөх, буух ашиглалт 80 хувьтай байхад шинэ нисэх буудал 98 хувийн ашиглалттай байна. Энэ хэрээр эдийн засгийн хувьд ашигтай. Хүчин чадлын хувьд одоо байгаас гурав дахин их буюу жилдээ 3 сая зорчигч хүлээн авах боломжтой. Цаашид өргөтгөх бүрэн боломжтой. Чингис хаан нисэх буудлын 700 гаруй ажилчдаас гадна 500 орчим ажлын байр шинээр нэмэгдэх боломж бий.
-Шинэ нисэх буудал ашиглалтад орсноор Чингис хаан нисэх буудлыг ямар зориулалтаар ашиглах вэ?
-Жаран жил ашиглаж, шинэчлээд ирсэн Чингис хаан нисэх буудлын үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөх нь хайран. Яамны зүгээс үндсэн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүйгээр ашиглах нь зүйтэй гэж үзэж байгаа. Бага оврын онгоцны сургалтын байгууламж бий болгох, завсар үйлчилгээний төвүүдийг нь хэвийн ажиллуулахаар төлөвлөж байна.
-2017 оны хувьд агаарын тээврийн салбарт ямар шинэчлэл, бүтээн байгуулалт хийгдэх вэ?
-Энэ онд нэлээд хэдэн улстай агаарын харилцааны хэлэлцээрийг шинэчилж байгуулах, нэмэлт өөрчлөлт оруулах ажлууд хийнэ. Түүнчлэн агаарын тээврийн компаниуд дотоодод болон олон улсад шинэ чиглэл нээхээр ажиллаж байна. Төрийн өмчит МИАТ компани тавдугаар сараас Улаанбаатар-Бусаны чиглэлд, арваннэгдүгээр сараас Улаанбаатар-Бангкокгийн чиглэлд шууд нислэг хийхээр төлөвлөж байна. 2017 онд багтан ерөнхий зориулалтын нислэгийг хөгжүүлэх хөтөлбөрийг Засгийн газраар батлуулахаар ажиллаж байна. Хөтөлбөр батлагдсанаар бага оврын агаарын тээврийг хөгжүүлэх, ашиглах боломж нээлттэй болно. Заавал том онгоцоор олон тоотой зорчигч тээвэрлэх биш, цөөн тооны зорчигч тээвэрлэх зээлийн хэрэгцээ шаардлагыг хангасан агаарын тээврийг хөгжүүлнэ.
Эх сурвалж: itoim.mn
| С.Мөнхнасан: Хөшигийн хөндий нисэх буудал 2018 оны тавдугаар сард ашиглалтад орно | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт