Хөдөлгөөний эрчим ихтэй Улаанбаатар-Дархан чиглэлийн 230 км авто замыг шинэчлэх ажлыг энэ хавраас эхлүүлэхээр болсон талаар Зам, Тээврийн хөгжлийн яамнаас мэдээллэсэн. Бид энэ талаар Зам, Тээврийн хөгжлийн яамны сайд Д.Ганбатын зөвлөх, Шинжлэх ухааны доктор Д.Готовтой ярилцлаа.
-ХОНОГТ ДУНДАЖААР 3800-4000 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЗОРЧДОГ-
-Хамгийн их осол аваар гардаг Дархан чиглэлийн замыг шинэчлэх болсон талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-Авто зам барих, ялангуяа хатуу хучилттай зам барих хэрэгцээ шаардлага юуны өмнө тээврийн хэрэгцээнд үндэслэдэг. Тухайлбал бид замыг барихдаа тодорхой үзүүлэлтүүдийг анхаарч үздэг. Гол үзүүлэлт бол тээврийн хөдөлгөөний эрчим. Өөрөөр хэлбэл хоногт энэ замаар хэдэн автомашин явж байна вэ гэдэг үзүүлэлт байдаг. Үүнийг бид улсын чанартай авто замын 70 гаруй цэг дээр жилийн дөрвөн улиралд тодорхой хугацаанд тоолдог. Өнгөрсөн жил Азийн хөгжлийн банкнаас хийсэн судалгаагаар монгол улсын хэмжээнд хоёр чиглэлд хөдөлгөөний эрчим өндөр байна гэж гарсан. Нэгдүгээр Налайхын зам. Энэ замд өргөтгөл шинэчлэлт хийгдэхээр төлөвлөж байгаа. Хоёрдугаарт Улаанбаатар- Дархан чиглэлийн 230 км авто зам. Энэ замаар хоногт дундажаар 3800-4000 орчим тээврийн хэрэгсэл зорчиж байдаг. Бид авто зам барихдаа зөвхөн өнөөдрийн эрчимээр тооцдоггүй. Арван жил, хорин жил, гучин жилийн дараа хэд болох вэ гэдгээр боддог аргачлал байдаг.
-Энэ замыг онцгойлон засч, шинэчлэх болсон гол шалтгаан юу вэ?
Авто замыг барихдаа зөвхөн хөдөлгөөний эрчимээс гадна нийгэм, эдийн засгийн ямар ач холбогдол байна вэ гэдгийг хардаг. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам бол Азийн авто замын сүлжээнд орсон зам. Мөн Монгол, Орос, Хятад гурван орны хооронд дамжин өнгөрөх тээврийг нэвтрүүлэхээр өнгөрсөн жилээс туршилт хийж байгаа. Түүнчлэн эдийн засгийн гол гол төвүүдийг холбож байгаа, цаашид нийгэм, эдийн засагт чухал ач холбогдолтой зам учраас энэ замыг онцгойлон авч үзэж байгаа.

Зураг: Улаанбаатар –Дарханы автозамыг өргөтгөн шинэчлэх төсөөлөл
-ДАРХАНЫ ЗАМЫГ ЦЕМЕНТ БЕТОНООР ЦУТГАНА-
-Энэ чиглэлийн замыг шинэчлэхдээ нэгдүгээр зэргийн зам болгоно гэж байсан. Одоо байгаа нь хэддүгээр зэргийн зам бэ?
-Өнөөдрийн байдлаар Дарханы замын байдал бидний стандартаар гуравдугаар зэргийнх байгаа юм. Гэтэл хөдөлгөөний эрчим нь нэгдүгээр зэргийн замтай адилхан. Тэгэхээр зайлшгүй засварлаж, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх шаардлагатай байна. Дархан-Улаанбаатар чиглэлийн энэ зам дээр осол аваар байнга гардаг цэгүүд бий. Осол ихэвчлэн гардаг есөн цэгийг тодорхойлсон. Энэ хэсгүүдэд замыг өргөсгөх, гүйцэж түрүүлэх боломж олгох гэх мэт арга хэмжээ авах шаардлагатай. Улмаар энэ чиглэлийн замыг дөрвөн эгнээтэй байхаар урьдчилсан төсөөлөл зураг гаргаад, техник эдийн засгийн үндэслэл, зургаа хийгээд байж байна.
-Замыг цемент бетоноор барихаар төлөвлөсөн гэсэн. Хэдэн жилийн баталгаа өгөх вэ?
-Хатуу хучилттай замыг барих хоёр үндсэн материал байдаг. Нэгдүгээрт цемент бетонон зам, нөгөөх нь асфальт бетонон зам. Сүүлийн үед техник технологи сайжраад бусад орнуудад асфальтаар авто зам барих нь ихэссэн. Манай улсад цементийн хэд хэдэн сайхан үйлдвэр байна. Улаанбаатар хотод дөрөв, Дорноговь аймагт гурван үйлдвэр, Төв, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Ховд аймагт тус бүр нэг үйлдвэр байна. Одоогоор Монгол Улсад жилд 6,9 тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай байгаа. 2030 он гэхэд жилд 1000 км зам барих хүчин чадал бий. Цемент бетон хучилт нь асфальт хучилтаас чанарын хувьд ихээхэн давуу талтай. Өөрөөр хэлбэл 50-60 жил ашиглах боломжтой. Мөн геологийн хүндрэлтэй нөхцөлд тохиромжтойгоос гадна дугуйны даралтад хотойдоггүй. Дотоодынхоо үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор цемент бетоноор зам барих боломжийг судалсан. Цементээр замын хучилт хийх нь асфальт хучилт хийхээс үнэтэй. Гэхдээ нийт ашиглалтын хугацааг аваад үзэхээр ашиглалт, засвар арчилгааны зардал туйлын бага шаардагдах учраас ашигтай гэж тооцоолж байгаа юм.
-Дөрвөн эгнээтэй замтай болсоноор осол аваар буурна гэж үзэж байгаа юу?
-Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг сэргээн засварлаж шинэчилсэнээр нэгдүгээр зэрэглэлийн, дундаа тусгаарлах зурвас бүхий дөрвөн эгнээтэй зам болох юм. Ингэснээр осол аваар буурна. Тээврийн хэрэгсэл чөлөөтэй зорчих боломж бүрдэнэ. Цаашдаа олон улсын тээвэрлэлт явуулах хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан зам болно. Зөвхөн Улаанбаатар-Дархан гэлтгүй цаашаа Алтанбулаг хүртэлх замыг сайжруулах боломжтой гэж үзэж байгаа.
-ДУУСАХ ХУГАЦААГ 2020 ОН ГЭЖ ХАРЖ БАЙНА-
-Энэ замын засвар, шинэчлэлтийн ажилд зарцуулах хөрөнгө мөнгөний хэмжээ тодорхой болсон уу?
-Хөрөнгө мөнгөний асуудал ажлын зураг сүүлийн хувилбараар гарч, техник эдийн засгийн үндэслэлээ тодорхой болгосоны дараа шийдэгдэх байх. Манай зургийн инженерүүд, зураг төслийн компаниуд тооцоо судалгаагаа хийж байгаа.
-Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам шинэчлэлтийн төсөл хэзээ хэрэгжиж эхлэх вэ, бас дуусах хугацаа нь хэзээ вэ?
-Манай улсын авто зам, барилга барьдаг улирал богинохон. Тиймээс энэ хавраас эхлэхээр төлөвлөж байна. Харин дуусах хугацааг 2020 он гэж урьдчилан харж байгаа. Гүйцэтгэгч компанийн хувьд тодорхой журмаараа тендэр зарлаж шийднэ. Одоогоор гүйцэтгэгч компаниа тодруулаагүй байна.
-Цемент бетоноор барьсан зам хатахдаа удаан байдаг гэсэн. Энэ тохиолдолд зам хатах хүртэл автомашинуудаа хэрхэн зорчуулах юм бол?
-Цементээр зам цутгахын нэг дутагдалтай тал нь хатах явц байдаг нь үнэн. Тиймээс зам барих явцдаа одоо байгаа замаараа автомашинуудаа явуулж байна. Энэ хооронд хажуу талаар нь хоёр эгнээ замаа цементээр бариад хатаад ашиглалтад орсоных нь дараа, нөгөө хуучин хоёр эгнээ замаа шинэчилж эхлэнэ гэсэн үг.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: www.medee.mn
| Д.Готов: Дарханы замыг 50-60 жилийн эдэлгээтэй нэгдүгээр зэргийн зам болгоно | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт