Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхий сайд М.В.Мясниковичийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Монгол улсын Зам, тээврийн сайд А.Гансүх, Бүгд Найрамдах Беларусь Улсын Тээвэр, холбооны сайд А.А.Сивак нар “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр” болон “Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулах тухай Протокол” -д тус тус гарын үсэг зурав.
Агаарын харилцааны хэлэлцээр нь Монгол, Беларусийн харилцаа, хамтын ажиллагааг агаарын тээврийн салбарт өргөжүүлөн хөгжүүлэх, ялангуяа хоёр улсын агаарын тээврийн компаниудад харилцан нислэг хийх боломжийг нээн өгч буйгаар чухал ач холбогдолтой юм.
Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд 2003 онд байгуулсан хэлэлцээрийн энэхүү нэмэлт өөрчлөлт нь манай хоёр орны автотээврийн транзит ачаа тээвэрлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн болно.
А.Гансүх сайд Монгол улс, БНБУ-ын засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа | |
Зам, тээврийн яам Facebook |