Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2017.04.11) хуралдаан 09 цаг 31 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанд Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Эрчим хүчний сайд П.Ганхүү, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн нар оролцлоо.
Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв
Хуралдааны эхэнд Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслүүдийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат танилцуулав.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Д.Дамба-Очир, Д.Эрдэнэбат, Ж.Бат-Эрдэнэ, Л.Элдэв-Очир, Д.Тэрбишдагва нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн хувьд ОУВС-гаас Оюутолгойн гэрээг сайжруулах, алтны татварыг нэмж, төсвийн орлогыг бүрдүүлэх талаар зөвлөгөө өгсөн эсэх, түүнчлэн 2017 оны төсвийн тодотгол, төсвийн хүрээний мэдэгдэлд валютын ханшийг нэг ам, долларыг 2538 төгрөгөөр тооцсон нь хэр зөв тооцоолол байсан зэргийг тодруулж байлаа.
Ажлын хэсгийнхэн, ОУВС-гаас бидэнд валютын ханш тогтвортой байх ёстой гэсэн чиглэл өгсөн. Сангийн яамны хувьд нэг ам. долларын ханшийг 2538 төгрөг гэсэн нь 2017 он буюу бүтэн жилийн дундаж ханшаар тооцсон хэрэг. Мөн төсвийн орлогыг уул уурхайгаас хамааралгүй байхаар бүрдүүлэх нь зүйтэй гэсэн чиглэл өгөөд байгаа. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн гэрээг засч сайжруулах, алтны татварыг нэмэх талаар яриа хэлэлцээрт хөндөгдөөгүй. Гэхдээ Засгийн газраас Оюутолгойн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөхөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан Ажлын хэсгийг байгуулаад байгаа. Энэхүү ажлын хэсгээс тодорхой үр дүн гарна байх гэж хариулав.
Үүний дараа хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явууллаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Сумын төвийн шинэчлэлтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд Замын-Үүд суманд баригдах Соёлын төвийн барилгын нэмэлт санхүүжилт болох 756.6 сая төгрөгийг тус сумын 100 ортой эмнэлгийн барилгад шилжүүлж, ашиглалтад оруулах саналыг гаргав. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 68.8 хувь нь дэмжлээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн “Оюутолгой, Тамсагийн ордын үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх, орлогыг нь Монголбанкаар дамжуулдаг болох” гэсэн санал ч хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэгийг авлаа.
Харин УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 7.2-т заасан “Хос тэжээлт шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашины онцгой албан татварыг 50 хувиар хөнгөлнө” гэсэн заалтыг хүчингүй болгох" гэсэн санал нь дэмжигдсэнгүй.
Ингээд Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Төсвийн байнгын хороонд танилцуулахаар болов.
Концессийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхныг хэлэлцүүлгийг хийлээ

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Концессийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийн талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь танилцууллаа.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Б.Баттөмөр, Ч.Хүрэлбаатар, Д.Эрдэнэбат, Д.Тэрбишдагва нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн хувьд Концессийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаа ч салбарын яам бүр концессийн гэрээ эрхлэх зөвшөөрөл олгох болсон талаар илүүтэй тодруулж байлаа.
Ажлын хэсгийнхэн, Концессийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл дээр Засгийн газраас тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь концессийн зүйлийн жагсаалтын талаарх саналаа боловсруулахаар заасан байсан. Сангийн яамнаас энэ заалт дээр нэмж, санхүү төсвийн асуудал эрхэлдэг төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, зөвшөөрөл авсны үндсэн дээр Засгийн газарт хүргүүлдэг байхаар өөрчилсөн гэж хариуллаа.
Анхны хэлэлцүүлгийн үеэр зарчмын зөрүүтэй ганцхан санал гарав. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Концессийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь буцаах саналтай байсан ч хуралдаанд оролцсон гишүүдийн 88.9 хувь нь дэмжсэнгүй. Хуулийн төслийн талаар Байнгын хороо санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.
Хуралдааны төгсгөлд Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны тайланд үнэлэлт, дүгнэлт өгөх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагааны тайланд үнэлэлт, дүгнэлт өгөх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Ундармаагаар ахлуулж ажиллахаар боллоо.
| ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРОО ХОЁР АСУУДАЛ ХЭЛЭЛЦЛЭЭ | |
| Зам, тээврийн яам Facebook |
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семинар боллоо
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Иргэний нисэхийн салбараас таван ГАВЬЯАТ "төрлөө"
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ “МИАТ” ТӨХК-ИЙН ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ, ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэний нисэхийн салбарын төлөөллүүдтэй уулзлаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Биате Дастелыг хүлээн авч уулзлаа
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЧАА ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ ҮЕИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ"-ын тогтоолын төсөлд санал авч байна.
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Такси үйлчилгээ эрхлэгчдийн дундаас Монгол Улсын Гавьяат тээвэрчин “төрлөө”
Гүйцэтгэлийн үнэлгээ, биелэлт 2025
Стандартын төсөлд санал авч байна.
Зам, тээврийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдээ эрэмбэллээ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ОСОЛ, ЗӨРЧЛИЙГ ШИНЖЛЭН ШАЛГАХ ЖУРМЫН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАЛААР
АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙГ БҮРТГЭХ, БҮРТГЭЛЭЭС ХАСАХ ЖУРАМЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ
Серби улстай Засгийн газар хоорондын олон улсын автотээврийн харилцааны тухай хэлэлцээрийг үзэглэнэ
ЗТЯ-ны ТНБД М.Баярмагнай OPEC сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн яам, НҮБ‑ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа”-г хийж байна
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 4 дугаар сарын мэдээ
Төмөр замын салбарт хамтран ажиллах, дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр санал солилцлоо
БНХАУ-тай тээврийн логистикийн асуудлуудыг хамтран шийдвэрлэхээ илэрхийллээ
Монгол Улс Олон улсын автотээврийн хамтын ажиллагааг өргөжүүлж, IRU-тай санамж бичиг байгууллаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Олон улсын тээврийн форумын сайд нарын зөвлөлийн хуралд оролцож байна
Монгол, Азербайжан улс агаарын тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол, Германы тээврийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
Дэлхийн тээвэрт тулгамдаж буй асуудлууд, шинэ чиг хандлага, санхүүжилтын асуудлыг бодлогын түвшинд хэлэлцэж байна
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ